2-р сарын 27
11 цаг 10 минут

Золголт...золголт...

Цагаан сар өндөрлөөд 20 гаруй хонож байна. Харин золголт  ид дундаа үргэлжилж байгаа юм шиг байна. Цахим орчноос харж байхад  золголт үргэлжилсээр л байгаа бололтой дог шүү. Сүүлхэндээ гэхэд хүүхдийн зохиолчдын золголт зураг хөрөгтэйгээ гарсан байна билээ. Хараад байхад энэ жилээс золголт нутаг ус, салбар мэргэжлээрээ,  сонирхол хоббигоороо гэхчлэн төрөлжиж байгаа нь анзаарагдлаа.  

...Өнгөрөгч амралтын өдрөөр болсон манай сумынхны золголт энэ жилийн хувьд миний 6 дахь удаагийнх байсан бол өчигдөр дараагийн золголтын заллага ирлээ.  Оюутан ахуй цагийн ангийн хэдэн нөхөд хот хөдөөд  ажиллаж амьдардаг юм. Ангийнхан маань энэ жил уулзаж золголт   хийхээр тохирчээ. Урьд нь ингэж байсангүй, гэвч олны жишгийг дагалаа гэж байна.  Үнэхээр ч олны жишиг ийм л байгаа л даа.

Өмнөх жилүүдэд албан байгууллагынхтайгаа нийлээд хоёр удаагийн золголт хийдэг байсан миний хувьд энэ  жилийн золголтын тоо огцом нэмэгдэж одоогоор гарын таван хуруунаас давж гарах янзтай болов.

Гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн золголт олон хоног үргэлжилж 5-аас 11-ний Даваа гараг хүртэл  чилийсэн 7 хоногийг эзэгнэсэн болхоор амжвал амжихаар л цаг хугацаа байлаа. Цагаан сарын ажлын эхний өдөр буюу 11-нд төрийн нэгэн  байгууллага дээгүүр очвол золголт хийгээд  тэнд алба ажил ярих хүн бараг алга байна лээ. Гоёж гоодсон хүмүүс дээш доошоо гүйлдэж, аяга шаазан, хөөрөг даалин болж улаа бутарсан аз жаргалтангууд анзаарч байгаа шинж ч алга.  Монгол ёс жаяг юм болохоор ингэхгүй гээд ч яах билээ. Тэр өдөр улс төр, нийгмийн амьдрал ямар нэг үйл явдалгүй дүлийдүүхэн өнгөрч билээ.  Гэвч зохион байгуулалттай золголт үүгээр өндөрлөсөнгүй.

Энэ сарын 16-ны Бямба гарагт аймгийн нутгийн зөвлөлийнхний золголт ёслол төгөлдөр болж өнгөрөв. Үндсэндээ улэмжлалт золголт. Амралтын нэгэн өдрийг нутгийнхантайгаа ярьж хөөрсөн шиг өндөрлөв.  Маргааш өдөр нь нэгэн цаг үед хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байсан хэсэг нөхдийн үүсгэл санаачлагаар байгуулсан Төрийн бус байгууллагын золголтоор  үргэлжлэв. Үе тэнгийн эрчүүд голдуу ирсэн энэ золголт эрх чөлөө үнэртүүлж,  шилтэй цэнхэрийг ширүүхэн сэгсэрсэн тийм нэг дэврүүхэн уулзалт байлаа.

Харин өнгөрөгч Бямба гарагт  Улаанбаатарт байгаа манай сумынхны золголт боллоо. Энэ золголтод ач холбогдол өгч сумын удирдлагууд ч хагас мянган км-ийн цаанаас өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Ингэхдээ хотын хэддээ нутгийн идээ будааг нь амсуулна гэж чамгүй бэлдэж ирсэн нь харваас илт.

Сум орныхоо ажил амьдралыг танилцуулж, цаг үеийн байдал, өвөлжилт хаваржилт 2019 онд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа тайлагнаж байна.  Аргагүй л нэг хонхрын гэмээр нутгийн ахан дүүс цугларсан золголт удаан гэгч үргэлжилж, нутгийнхаа хууччуулыг дурсан санасан  сайхан золголт байлаа. Ус нутгаасаа гараад Улаанбаатарт уусан шингэсэн олон хүн энд уулзаж учирна билээ. Сумынхан маань ирсэн зочин бүртээ нэг сав ингэний айраг,  нутгийн уул усны гэрэл зургаар гар цайлгаж байна. Үүнээс илүү яах билээ. Тэмээ тэнгээрээ хүн хэр чадлаараа гэж. Энэ жилийн хамгийн сайхан золголтын нэг энэ байлаа.

Одоо ирэх амралтын өдөр оюутан цагийн нөхөд уулзаж золголт хийх юм байна. Энэ бол миний энэ жилийн зургаа дахь золголт  гэсэн үг. Бас  болоогүй долоо дахь золголтын сураг гараад байгаа, гэхдээ  цаг хугацааг нь хараахан товлоогүй, цэргийн баяртай хамтатгах уу яах уу гэсэн эргэлзээтэй  яригдаж байна. Тэр бол төрийн торгон цэрэг болж хөл нийлүүлэн жагсаж явсан Онжавуудын золголт байх юм.  

Харин бас л бусдын жишгээр Шилийнбогд,  Алтан-Овоо, Бурханхалдун ууландаа гарч хийморь лундаагаа  сэргээж амжаагүй явна. Олны жишиг ийм юм чинь  ондоо нэг багтаад  уул хангайгаа зорино доо.

Даварч байгаа юм уу, хаашаа юм, дараа нь ямар золголт байх бол гэсэн далдхан хүлээлт бас цээжин дотор үе үехэн өндөлзөөд л байна шүү.

Ай даа, урвуулагч хэмээх гахай жилийн золголт  усны шувууд шиг л ар араасаа зэллэсээр байна даа.  Монгол чуудын маань нийтлэг нэг иймэрхүү янзаар л үргэлжилж байгаа байх.

П.Булган

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.120Зочин   • 2 сарын 27. 13 цаг 34 минут

Үндэстэн мөхөж байгаагийн шинж Жалга довны үзэлээс гадна мэргэжил энэ тэрээрээ ариа дэндэнээ толгоотой бөхөн нэг холбоо зөвлөл байгуулаад байдагаа одоо болимоор юм аа

103.10.23.171Иргэн   • 2 сарын 27. 12 цаг 30 минут

Манай багийн золголт сайхан боллоо гээд фэйс дээр зураг хөрөгтэй байж байна. Хөдөөгийн нэгэн аймгийн сумын төвийн багийнхан гэнэ дээ. Ёс ёмбогор ч энэ арай хэтэрнэ байх . Арай л хэтрүүлж балайрах юм аа.

202.179.26.117Зочин   • 2 сарын 27. 11 цаг 27 минут

Мохож байгаа юм шиг байноо хэдуулээ одоо шанхайд элсээд тэгээд естой дуусна шуу дээ

122.201.23.210зочин   • 2 сарын 27. 11 цаг 00 минут

Энэ балайрлаа хэзээ болих юм бэ Монгол ахан дүүс минь ээ.

203.91.118.206ard   • 2 сарын 27. 10 цаг 41 минут

odoo ene orkdoltoo bolildoo Orkuudaa

202.21.115.126иргэн   • 2 сарын 27. 10 цаг 38 минут

Нутаг нугын золголт хэрээс хэтэрлээ.Жалга довны асуудал дэндлээ шүү.Орон нутагт бүтээн байгуулалт хийе гэхээр хэн ч ЮУ ч дуугарахгүй бүгдийг төрөөс найрлаж цэнгэх болхоор ах дүү хайртай нутаг орон гэж худлаа хийрхэх зангаа болих хэрэгтэй.

175.38.227.66Зочин   • 2 сарын 27. 10 цаг 18 минут

aria dendej bn shuu zolgoltuud, bas tegeed nuser tsagaan sar Tur zasag tag chig l bh yum Yos zanshild ch bas zohitsuulalt heregtei

182.160.34.223Зочин   • 2 сарын 27. 9 цаг 53 минут

Төрийн байгууллагыхан гэж хийх юмгүй оффист интернэтээр хов хогийн шаарнууд л үзэгддэг

119.40.99.208zochin   • 2 сарын 27. 9 цаг 49 минут

ajil xiix darga xobor l bn sh de goldyy dood tyshaaliinxah ajilaa xiigeed deegvvr zolgolt geed ajil deer vzegdeed alga boldog erx medeltengvvd ix bjee Mongol yls iimerxvv bxad yaj yls oron xogix be de

183.81.171.2иргэн   • 2 сарын 27. 9 цаг 28 минут

Хийх ажилгүй хүмүүсийн золголт их Монгол орон хэзээ ажил амралт 2-оо ялгаж сурнаа. 2000оноос өмнө ийм байгаагүй ажлыг хийсэн шиг хийдэг байлаа.

66.181.160.3Бат   • 2 сарын 27. 9 цаг 06 минут

Арай л байгаа юм даа.

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо2 цаг 48 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа5 цаг 52 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 1 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 2 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 4 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?7 цаг 40 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна7 цаг 55 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 цаг 55 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 10 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд8 цаг 40 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө8 цаг 55 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 10 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ9 цаг 40 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ9 цаг 55 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.