2-р сарын 27
9 цаг 40 минут

Монголын компани анх удаа Лондоны металл биржид бүртгэгдлээ

Монгол компани анх удаа Лондоны металл биржид гишүүнээр бүртгэгдсэн тухай сайхан мэдээ саяхан дэлхийн төдийгүй Монголын бизнесийн хүрээнд дуулиан тарилаа. Энэ бол үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” ХХК юм. Тус компанийн Захиргаа, хүний нөөцийн захирал Ц.Ариунжаргалтай ярилцлаа. 

- “Ачит-Ихткомпанийн тухай асуултаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо. Танай компанийн ажил үйлс хэр байна вэ?

- Баярлалаа. Юуны өмнө нийт уншигчиддаа гарч буй гахай жилдээ эрүүл энх байж амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.  Манай компанийн үндсэн үйл ажиллагаа бол Монгол Улсынхаа газрын баялгийг сорчлолгүйгээр бүрэн дүүрэн ашиглах, ингэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө багатай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж орон нутагт ажлын байр бий болгох замаар эх орныхоо эдийн засаг,  үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршдог.    

Компани маань 2007-2010 онд хийсэн судалгааны үр дүнд түшиглэн, 2010-2014 онд өрнөсөн бүтээн байгуулалтын хүрээнд Орхон аймгийн Бор-Өндөр суманд Евростандартад нийцсэн гидро-металлургийн үйлдвэр байгуулсан юм. 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш орон нутагт 200 гаруй шууд ажлын байр бий болгон ажиллаж байна.   

Гидро-металлурги гэж яг ямар технологи вэ? Энгийн үгээр уншигчдад тайлбарлаж өгнө үү?

- Та бүхэн Эрдэнэт болон Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэрүүдийг сайн мэднэ. Эдгээр үйлдвэрүүд 20-22 хувийн агуулга бүхий зэсийн баяжмалыг үйлдвэрлэдэг. Ингэхдээ газрын хөрснөөс олборлосон сульфидын хүдрийг фолтаци буюу хөвүүлэн баяжуулах технологи ашиглан гүйцэтгэдэг. Гэтэл зэс гэдэг маань дотроо маш олон янз бүхий эрдэс юм. Ерөнхийд нь, ихэд хялбаршуулбал, сульфидын буюу анхдагч, мөн исэлдсэн буюу оксидын хүдэр гэж хоёр бүлэглэж болно. Эрдэнэтийн ашигладаг флотацийн технологи нь сульфидын хүдэрт зориулагдсан байдаг.  Харин исэлдсэн буюу оксидын хүдэрт энэ технологи тохирдоггүй. Иймд Эрдэнэт үйлдвэр исэлдсэн хүдрээ балансаасаа хасаад тусад нь овоолго хэлбэрээр хуримтлуулж ирсэн.Энэхүү бага агуулгатай овоолгыг ашиглах судалгааг хийж үзсэн оролдлого олон хийгдсэн байдаг. Бүгд л энэ гидрометаллургийн технологийг эрсдэл өндөр, үр ашиг багатай гэж үзээд татгалзсан байдаг.     

Гидрометаллурги гэдэг нь ийм ядуу агуулга бүхий исэлдсэн хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулж катодын зэс үйлдвэрлэх технологи юм. Энэ технологиор бид 99.999 хувийн цэвэршилтэй катодын зэс үйлдвэрлэж экспортолдог. Харьцуулахад, Эрдэнэт, Оюутолгойн үйлдвэрүүд 23 орчим хувийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэдэг. Тухайн технологид тохироогүй хүдрийг гадаад овоолгодоо хуримтлуулж байдаг. Өөрөөр хэлбэл бид ийм гадаад овоолгын балансаас хасагдсан овоолгыг боловсруулж,нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэдэг гэсэн үг. 

- Саяхан танай компани Лондоны Металлын Биржид элссэн тухай мэдээг олж харлаа. Тус биржийн талаар товч танилцуулна уу?

Тиймээ. Манай компани дэлхийн хамгийн том металлын биржид гишүүнчлэлээ албан ёсоор баталгаажууллаа. 1877 онд анх үүсгэн байгуулагдсан Лондоны Металлын Бирж нь дэлхийн аж үйлдвэрийн салбарын хамгийн чухал түүхий эд болсон металлуудын арилжаа худалдаа хийгддэг чухал цэг юм. Зөвхөн 2018 онд гэхэд л нийт 15.7 их наяд ам.долларын металлын арилжаа, гүйлгээ хийгдсэн байдаг. 

 Танай компани Монголоос анх удаа гишүүн болсон юм уу?

Тиймээ, одоогоор Монголоос зөвхөн манай компани гишүүнээр элссэн байгаа. Энэ биржид элсэх шаардлага маш өндөр юм билээ. Засаглал болон удирдлагын сайн стандартад маш их анхаардаг нь ажиглагдсан. Өнөөдөр энэ биржийн гишүүн болсноор бид Glencore, Rio Tinto, BHP, Vale, Anglo American, CODELCO зэрэг дэлхийн шилдгүүдээс харилцан суралцах боломж илүү нээлттэй болж байна.  Мөн дэлхийн зэсийн зах зээлд Монголынхоо бүтээгдэхүүнийг таниулах, олон улсад танигдсан брэнд болох эхлэл тавигдлаа. 

Монголын уул уурхай тэр дотроо боловсруулах салбар дэлхийд үнэлэгдэж буй энэ чухал ажлыг түүчээлж, дэлхийн хамгийн гол биржид гишүүнээр элссэнд баярхүргэе. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 М.Уянга

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.