3-р сарын 1
12 цаг 40 минут

Алессандро Дель Пьеро: Хамгийн шилдэг хамгаалагчид бол Каннаваро, Тюрам, Неста

Хөлбөмбөгийн карьерынхаа 19 жилийг Турины “Ювентус”-т өнгөрүүлж, улмаар Австрали, Энэтхэгийн лигт тоглож, гурван жилийн өмнө зодог тайлсан Италийн нэрт хөлбөмбөгч Алессандро Дель Пьерогийн “El Pais” сонинд өгсөн ярилцлагыг толилуулъя.

-Таны эцэг цахилгаанчин, эх тань цэвэрлэгч байсан. Хэрвээ хөлбөмбөгчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?


-Дунд сургуульд байхдаа нэг удаа “Ямар мэргэжилтэй болох вэ” сэдвээр зохион бичлэг хийсэн юм. Тэгэхэд би цахилгаанчин, тогооч, аялагч гэсэн гурван мэргэжлийг зэрэг эзэмшинэ гэж бичсэн. Идэх, аялах дуртай болохоороо тогооч, аялагч гэж бичсэн байх. Харин цахилгаанчны тухайд бол автоматаар аавынхаа мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон биз. Хөлбөмбөг үргэлж миний сонирхлыг татдаг байсан ч зохион бичлэг дээрээ энэ тухай дурсаа ч үгүй.


-Гудамжинд өдөржингөө хөлбөмбөг тоглодог байсан уу?


-Хойд Италид өвөл удаан үргэлжилдэг, орой 17.30 гээд л харанхуй болдог байсан учир цаг хугацаа надад маш үнэтэй байсан. Зуны амралтаараа өдөржин гудамжинд хөлбөмбөг тоглож өнжинө. Гэртээ идэх гэж, эсвэл унтах гэж л орж ирдэг байлаа.

-“Бусаддаа дамжуулсангүй” хэмээн дасгалжуулагчдаа загнуулж байсан уу?

-Үгүй. Харин ч нэг удаагийн бэлтгэл дээр дасгалжуулагч биднээр бөмбөг тасалж, дамжуулж, баруун, зүүн хөлөөрөө хууралт хийлгэх техникийн дасгал хийлгэхэд түүнийг нь маш сайн гүйцэтгээд магтуулж байсан. Ер нь анхны дасгалжуулагч маань бид нарыг бараг загнадаггүй байсны ачаар хөлбөмбөгийг ажил гэхээсээ баяр баясгалан мэтээр хүлээж авсан. 


-Сандро Маццола Италийн хөлбөмбөгт финт буюу хууралтыг хэзээ ч чухалчилдаггүй гэж ярьж байсан...

-Миний бодлоор хэрхэн хуурч, хамгаалж, гоол оруулж байгаадаа бус богинохон хугацаанд зөв шийдвэр гаргадгаараа хөлбөмбөгч хүний ур чадвар харагдана гэж боддог. Заримдаа сайн финтийн ачаар гоол оруулах тохиолдол байдаг шүү дээ.

-Сэлгээний сандлаас тоглолт харахад ямар байдаг вэ?

-Мэдээж ямар олиг байхав дээ.


-Хөлбөмбөгчдөөс хэнтэй найзалдаг байв?


-Анжело ди Ливиотой. 1996 оны Тив хоорондын цомд Аргентиний “Ривер Плейт”-тэй тоглоход тэр надад хожлын гоолын дамжуулалтыг өгч байсан юм.


-Гоол оруулчихаад сэтгэл хөдлөлөө дээд зэргээр харуулсан тоглолт гэвэл?
-2006 оны ДАШТ-ий хагас шигшээд Германы хаалганд гоол оруулчихаад маш их баярласан. Мөн 1996 оны “Toyota Cup”-ийн финалд оруулсан гоолоороо бахархдаг.


-Ямар хамгаалагчдын эсрэг тоглоход хэцүү байдаг байв?
-Миний үеийн хамгийн шилдэг хамгаалагчид бол Каннаваро, Неста, Тюрам нар. Тэд тоглолтын өрнөлийг “уншаад” мэдчихдэг агуу хамгаалагчид.


-Аль цэнгэлдэх сэтгэлийг тань хамгийн их хөдөлгөсөн бэ?
-“Сантьяго Бернабеу”, “Олд Траффорд”, “Энфилд Роуд” бол гайхалтай цэнгэлдэхүүд. 


-Хөлбөмбөгийн замнал дахь хамгийн хэцүү үе тань?
-“Падова”-д өнгөрүүлсэн эхний жил. 14-хөн настай хүүд гэр бүлээсээ хол амьдрах маш хэцүү санагдаж байсан. Орой болгон ээжтэйгээ утсаар ярьдаг байсны хүчинд яваандаа сэтгэлээр унахаа больсон.


-Та Липпи, Капелло, Трапаттони, Анчелотти нарын агуу дасгалжуулагчидтай хамтран ажиллаж байсан. Тэднээс хамгийн шилдэг нь хэн бэ?
-Би Липпитэй илүү удаан ажиллаж, түүний удирдлага дор Европын аваргаас бусад түрүүлж болох бүх тэмцээнд түрүүлсэн болохоор Марчеллог нэрлэнэ.


-Таныг анх “Юве”-д ирэхэд Жанлука Виалли, Фабрицио Раванелли, Роберто Бажо нар байсан. Тэд таньд ямар зөвлөгөө өгч байв?
-Ам хэлээрээ зөвлөгөө өгч байгаагүй ч үйлдэл бүхэн нь надад хичээл болдог байсан. Би тэдний талбай дээр хийж буй хөдөлгөөн бүхнийг, талбайн гаднах амьдралыг нь ч анхааралтай ажигладаг байсан.


-Харин дараа нь Филиппо Инзаги, Кристиан Вьери, Давид Трезеге нартай мөр зэрэгцэн тоглох болсон. Хамтрагч нарынхаа онцлогийг хэлээч?
-Инзаги бол боломжгүй байдлаас ч гоол оруулдаг довтлогч. Нээгдлээ, бөмбөг авлаа, гоол. Харин Вьери тун хүчирхэг тоглогч. Трезеге баруун, зүүн аль ч хөлийн цохилт сайтай. Түүний цохисон бөмбөг маш сонин чиглэлээр нисдэг нь хаалгачид хүндрэл учруулдаг. 


-Ибрагимович “Барса”-гаас явахдаа Гвардьолатай бараг л зодолдох дөхсөн гэлцэх юм. Тэр “Юве”-д байхдаа ямар зан авир гаргадаг байв?


-Арай ч хэн нэгэнтэй зодолдож байгаагүй ээ. Ер нь хэнд ч хэлэх гэснээ хэлчихдэг, шаардлага үргэлж тавьдаг тоглогч байсан. 


-Та Роберто Бажогийн 10 дугаарыг өвлөн авсан. Мөр зэрэгцэн тоглож байсан хөлбөмбөгчдөөс чинь хамгийн шилдэг нь тэр мөн үү?


-Энэ асуултад Бажо, Зидан, Югович гурвын нэрийг хэлмээр байна. Тэр дундаа Бажо, Зидан нарын техник гайхамшигтай л даа.

 ИХ СПОРТ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой2 цаг 44 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав2 цаг 45 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ2 цаг 50 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино2 цаг 55 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно3 цагийн өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд3 цаг 5 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ3 цаг 10 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ3 цаг 15 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг3 цаг 20 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"3 цаг 25 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цаг 30 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 35 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ3 цаг 40 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ3 цаг 45 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг3 цаг 50 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 55 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно4 цагийн өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ4 цаг 5 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй4 цаг 10 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд4 цаг 15 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна4 цаг 20 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт4 цаг 25 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цаг 30 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 35 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ4 цаг 40 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ4 цаг 45 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав4 цаг 50 минутын өмнөБаавгай буусан намар4 цаг 55 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 цагийн өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ5 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.