3-р сарын 4
8 цаг 00 минут

Төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн манлайллыг хаанаас хайх вэ

 Өнгөрөгч Бямба гарагт  ЗГХЭГ-ын дарга, Монголын Улсын сайд  Л.Оюун-Эрдэнэ  Үндэсний аудитын газрын удирдлагуудтай уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль эрхзүйн баримт бичгүүдийн давхцал, төрийн бүтцийн орон тоо, давхцал үр ашиг, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд албан ёсоор аудит хийхийг хүссэн. Мэдээж хэрэг, энэ бол маш чухал асуудал төдийгүй  төрийн хүнд суртлыг  арилгах багасгах нэг боломж болно.

Өргөн утгаараа төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах,  давхардал хийдлийг  арилгана. Төрд мэдлэг чадвартай, хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч хүн ажиллах нэг гаргалгаа нь энэ болж мэдэх юм. Тэгвэл элдэв дэл сул явдал, өөрийгөө бөөцийлөгч нар төрд шургалдаг явдал арилна.

Нөгөө талаар төрийн албаны нүсэр бүтцийг хөнгөвчлөх, цөөлөх боломж олгоно хэмээн харах учиртай. Товчхондоо том төрөөс ухаалаг төр рүү хийх нэг алхам болно гэж үзэх үндэстэй. 

Төрийн байгуллага төрийн албан хаагчдад ус агаар мэт үгүйлэгддэг чанар бол сахилга хариуцлага. Засгийн газар 2018 оныг  Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгахаар зорьж байгаа юм.  Гэсэн хэдий ч тэр бүр санасанд хүрээгүй байна.

Үүний нэг эмгэнэлтэй жишээ нь ЗТХЯ-нд гэгээн цагаан өдөр гэрэлт шар нарнаар гарсан хүн амины хэрэг. Төрийн нэг яамны тогооноос хамтдаа халбагдаж байсан хүмүүс ийн нэгнийхээ аминд хүрсэн эмгэнэлтэй явдал гарсан билээ.

Энэ гашуун сургамж төрийн албан хаагчдад  сургамж нөлөө болсонгүй. Өнгөрөгч амралтын өдрөөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын хууль сахиулах байгуллагын ажилтнууд хамтдаа  архидан согтуурсаны улмаас прокурорын ажилтан амь алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын сум дундын прокурорын ажилтнууд болон мөн сумын цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчид хамтдаа хоёрдугаар сарын 27-ны өдөр архидан согтуурч хэрэг болох үед хохирогч прокурор, сумын цагдаагийн машинд сууж явсан гэх ба машин хурдтай явах үед шидэгдэн унаж, ард нь явсан автомашин түүнийг дайрч амь насыг нь хохироосон гэх мэдээлэл байна.

Хэдэн жилийн өмнө цагдаагийн ажилтнууд амарч аялж яваад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарч байсан удаа бас  бий.  Энэ архинаас улбаатай хэрэг зөрчил төрийн албаны тойрог хүрээлэл  дотор ар араасаа гарсаар байгаа нь харамсалтай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байран дээрээ архи уусан хэнийг ч болов ажлаас нь хална гэж мэдэгдсэнээс хойш жил шахамын хугацаа өнгөрч байна.  Гэтэл өнгөрөгч долоо хоногт НИТХ-ын төлөөлөгчид  даргаа сонгох хурал дээр согтуу байсан гэх мэдээлэл мөн л чих дэлслээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын  тэргүүнээ сонгох маш хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэх үедээ иргэдийн  маань итгэж сонгосон төлөөлөгчид  хэлээ хазсан шиг  донхолзож суусан байх гээд байна. Ажлынхаа байран дээр архи ууна гэдэг бол ёс зүйгүй хэрэг. Тухайн хувь  хүний ёс зүйг хуульчилна гэдэг нь боломжгүй асуудал байж мэднэ. Гэвч төрийн албаны хамгийн том босго шалгуур нь ёс зүй байх ёстой гэдэг нь ил цагаан харагдаж мэдрэгдээд байгаа шалгуур билээ.

Иймэрхүү жишээ олон бий.  Өнгөрсөн жил нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой болсон. Тухайлбал, санал асуулгад оролцогсдын 75 хувь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ. Төрийн нэрийг унагаж, итгэлийг нь үргээж байгаа тэр хүмүүс бол төрийн албан хаагчид.

Тэгэхээр хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх тийм чанар  үгүйлэгдэж байна гэсэн үг. Сахилга хариуцлагын энэ орон зайг 2019 оны эхнээс хэрэгжиж эхлээд байгаа Төрийн албаны тухай шинэчилсэн хуулиар зохицуулахаар тусгаад байгаа билээ.  Үүнийг тодруулбал, төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх юм. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, бол сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар тусаад байгаа гэдгийг сануулах нь зөв байх.

Г.Хантулга

 

 

 

 

 

49
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

49 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.118.180зочин   • 3 сарын 9. 9 цаг 53 минут

гол алдаа хамаатан садан ажиллаад байдаг юм даа эргээд шаардалага тавиж чаддаггүй улсын ажил унадаг манай дарга гэхэд л ком дээр бичиж чаддаггүй ээлжинд гардаг 1 охиноор бичүүлнэ бас болоогүй нөгөөхөө цалинг нэмнэ үнэн өрөвдөм

202.9.43.148Оюун эрдэнэд   • 3 сарын 8. 9 цаг 57 минут

Төриинхөн ёс зүйгээ алдсан цагдаа нар нь төриин ажил дээр архидана иим араичдыг өчиггүй л хал дахин авч болохгуй төриин албаныхны дипломыг шалгаа хулхи гадаад гээд хулхи дипломтой хүмүүс төрд их байна бүр цагдаагаас хөөгдсөн гар гадаадад төгссөн гээд одоо байх юм хүнд гар архичин Мөнгөтэй иим хулгайчууд л ёс зүйгүй болгоод байгаа юм

124.126.3.26ulger duurailal uzuul   • 3 сарын 6. 19 цаг 29 минут

Oyun-Erdene shig ooriigoo odor bur shoudasnaar hariutslaga es zui deeshlehgui shuu!!!! Huerelsuh ee kkk.Hooson shoguur hariutsalagui,es zuigui,huuliar huleesen uuregt ajlaa hiihgui, busdiin uuregt ajild hondlongoos nolooldog uildlee dallah gesen bashir argiinh ni neg l dee

124.126.3.26ulger duurailal uzuul   • 3 сарын 6. 19 цаг 15 минут

Toriin albanii es zui hariutslagiig eronhiilogch,erhii said naraas ehelj huuli durmee sahij busadtai es zuin daguu haritsaj hundetgeltei handahaas ehleh heregtei, Tegj chadval enguun arduud ulger avaad dagah ni gartsaagui. Ih amarhan.

202.179.31.132оо   • 3 сарын 5. 10 цаг 30 минут

Цаана чинь ажлын байран дээрээ архи уусаар дарга нэртэй толгойгүй хөл дээр гараад зогссон хань хамсаатангууд доогуур зөндөө байнаоо

150.129.141.241Хүү   • 3 сарын 5. 6 цаг 29 минут

Англи бас хэдэн гэлээ гадаад хэлтэй гадны их дээд сургульд мастер хамгаалсан эрдэм мэдлэг төгс хүмүүс төрийн албаар дүүрэн. Гэтэл тэдэнд яг үнэндээ ёс зүй байдаггүй. Чадваргүй.Бөөн хүнд суртал, нүдний нь харцнаас мөнгө, шунал л ажиглагддаг нь үнэн...

202.126.89.180Зочин   • 3 сарын 4. 23 цаг 14 минут

Udirdlagaas ehlene. Mergejil medleggui turiin albanii turshlagagui bicjig usrg tailagdaagui, turiig albiig huviin kompani shigee boddog nam dagaj daldagasan tsunh barigchid tomilson erh barij baigaa namaaa ehlene dee

81.183.135.88Зочин   • 3 сарын 4. 22 цаг 32 минут

Одоо төрийн албанд байгаа хурган дарга нарыг хар. Бүгд л тэрний энэний сонгуульд явсан, хандив өгсөн, ах дүү нь , нууц амраг нь, нутгийн дүү нь гэх жишээтэй. Тэрийг нь хавь ойрынх нь бүх хүмүүс шивэр авир хийн жигшин ярьдаг.

81.183.135.88Зочин   • 3 сарын 4. 22 цаг 30 минут

Эхлээд зүгээр л сонгуулиар, улс төр дагагсдыг төрийн албаны бүх шатанд шигүүлдэгээ больчих. Шудрага шалгаруулалт явуулдаг болчих. Тэгээд аяндаа цэгцэрнэ

122.201.31.18Бат   • 3 сарын 4. 22 цаг 29 минут

Хаанаас ч хайгаад олдохгүй юм гэж түүнийг л хэлэх байхдаа шоронд байж магадгүй гэсэн бүдэг бадаг сураг байдаг юм

202.55.188.46Зочин   • 3 сарын 4. 21 цаг 12 минут

Хэзээ тийм юм байсын? Хэзээ төрийн албаныхан нэг их ёс зүйтэй байж журам сахиж байсан юм бэ? Аль ч цагт байхгүй зүйл шүү дээ. Тэр дундаа монголчуудад. Хүний адаг, хомосапиенсуудын хамгийн ядуу популяцид тийм юм ярих боломжгүй. Тэр засгийн тэргүүнийг нь харчих л даа. Ждүчидтэй хатуу тэмцэнэ гээд өөртэйгээ хариуцлага тооцож чадахгүй байгаа тэр хөөрхийлөлтэй бодьгалыг зүгээр л нэг хараач. Үйлчлэгчээсээ авахуулаад сайдаа хүртэл энэ төрийн албанд шургалсан 200,000 албан хаагч бол зүгээр л байдаг л луйварчид, бэртэгчид шүү дээ.

81.65.90.50Зочин   • 3 сарын 4. 20 цаг 15 минут

Хар захаас хай даа

66.181.190.221Зочин   • 3 сарын 4. 17 цаг 24 минут

Ххрр

66.181.190.221Зочин   • 3 сарын 4. 17 цаг 24 минут

ИНДОНЕЗИЙН АРД ТҮМЭН РИОТИНТОГООС БАЯЛГАА БУЦААН АВЧ ЧАДЛАА! ХҮН БҮР ҮЗЭЭРЭЙ! #МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав: Шаардлагатай бол Оюутолгой төслийг зогсоож, гэрээг шинэчилнэ‼️Улсын Их Хурал, ЗГ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна‼️ Индонез Улс 25 жил үр ашиггүй ажилласан Grasberg ордын 51%-иа РиоТинтогоос салган авч чадлаа‼️ Ингэснээр баялгийн эзэд Индонези, индонезийн ард түмэн болж байгаа юм. 40% эзэмшигч Риотинто компани зөвхөн операторын үүрэг гүйцэтгэнэ. Грасберг бол дэлхийн хамгийн том алтны нөөцтэй ор

66.181.190.221Зочин   • 3 сарын 4. 17 цаг 11 минут

Ххо

66.181.190.221Зочин   • 3 сарын 4. 17 цаг 11 минут

НОЦТОЙ_МЭДЭЭЛЭЛ‼️‼️‼️ Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 49 ХУВИЙН ТАЛД ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮГЧИЙН ААВЫНХ НЬ КОМПАНИ РУУ 70 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГҮЙЛГЭЭ ХИЙГДСЭН. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл нууцаас гаргасан материалууд дахь нууцын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар дэлгэлээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн мэдээллийг 2017.02:10-ны өдрийн УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх

182.160.2.186Зочин   • 3 сарын 4. 15 цаг 35 минут

Төрийн ажлыг гацаадаг гол чөдөр тушаа бологчид бол мөнгөөр албан тушаал худалдан авч шургалсан мэргэжлийн болон хуулийн мэдлэггүй,ажлын туршлагагүй,ёс зүйгүй нөхдүүд хувалз шиг бүх шатанд шигдсэнтэй холбоотой.Тэд бол компютер тоглож цаг нөхцөөдөг төсвийн мөнгөний шимэгчид.Эдгээрийг бүрэн цэвэрлэхгүйгээр урагш алхахгүй.Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо шүдтэй арслан болсон,шуурхай ажиллаж төрийн албаны нэр хүндийг гутаагчидтай дайн зарлах хэрэгтэй.Ард түмний хүлээлтийг биелүүл биелүүлэхийн тулд хурдтай дайчин шуурхай ажилла

182.160.2.186Зочин   • 3 сарын 4. 15 цаг 23 минут

Оюун-Эрдэнэ,Аюурсайхан нарын залуучууд сахилга,хариуцлагыг сайжруулж төрийн албаны бүх шатанд цэвэрлэгээ хийж, хуулиа мөрддөг,мэргэжлийн өндөр ур чадвартай ,ёс зүйтэй боловсон хүчнээр бэхжүүлж байж ярьсан амлалт чинь биелэх учиртай,үүнийг л ард түмэн хүлээж байна.ЗГХЭГ-аас авч хэрэгжүүлж байгаа алхмууд маш зүйтэй гэхдээ амлалтаа биелүүлэх хугацаа бага байгаа учир юуны өмнө яам,агентлагууд,нийслэлийн агентлаг,аймаг дүүргийн хэлтэс албадын албан тушаалтан мэргэжилтнүүдийг ажиллуулахгүйгээр зорилго чинь хоосон шоу болоод өнгөрнө гэдгийг анхаарах

202.179.27.57KKK   • 3 сарын 4. 14 цаг 48 минут

SAR SHINEDEE SAIHAN SHINELEJ SAIHAN UUJ IDEEREI MONGOLCHUUDAA UDAHGUI NAADAM BOLNOSHUU AA TIIN EMSIIN BAYAR BAS

203.91.118.180Зочин   • 3 сарын 4. 14 цаг 44 минут

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Цогзолмаа өрөөндөө архи ууж байсан нь илэрсэн ч зүгээр өнгөрсөн. Баатарбилэг сайд анхааралдаа авна уу

202.21.103.62Зочин   • 3 сарын 4. 14 цаг 07 минут

Төр нь төрөө хянана гэж ямар юм байх вэ дээ. Энэ олон хяналт шалгалтын газраа нэг болго. Бас тэгээд МАН-ын нэрээр орж ирсэн 22000 төрийн албан хаагчаа хал. Тэгвэл оюун-Эрдэнийг гайгүй гэж бодое. Гэхдээ бараг намынхаа ах нараас банга хүртээд барахгүй биз. Тэгэхээр худлаа ингэж шоу хийхээ л болчих.

64.119.24.156совд   • 3 сарын 4. 13 цаг 45 минут

оюунчимэг гэх оролгч дарга нэртэй нямдоржийн нууцгайг даруй өөрчилөх хэрэгтэй. засгийн газрыг 2018 сайн ажилласан гэж дүгнэсэнийхээ төлөө аудитын дарга нэртэн бүр 25,0 сая төгрөгийн шагнал авсан ингэж болох уу? оюун-эрдэнэ ээ?

182.160.2.168Зочин   • 3 сарын 4. 12 цаг 57 минут

Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс сурагчдын сурлага,хүмүүжлийг сайжруулах,багш нарынхаа сахилга хариуцлагыг сайжруулах талаар ажил санаачлахын оронд эцэг эхчүүдийн урлагийн үзлэг нэртэй шоу зохион байгуулж түүндээ бэлтгэх нэрээр сургуулиуд сурагчдаас их хэмжээний мөнгө татсан.Иймэрхүү цаг барсан ач холбогдолгүй шоу зохиож,үр дүнг нь тэмдэглэх нэрээр сургууль цэцэрлэгийн удирдлагууд үргэлж архиддагийг хянадаг газар байхгүй байна.

112.72.11.111Зочин   • 3 сарын 4. 18 цаг 45 минут

сайн бн уу энэ ажлыг дүүргийн эцэг эхийн нэгдсэн холбоо санаачлан зохион байгуулж дүүргийн боловсролын хэлтэс ,засаг даргын тамгын хэлтэсийн хамт олон дэмжин тусалж хамтран ажиллаж бгаа.танид буруу мэдээлэл очсон бн.энэ ажлаар бид эцэг эхийн оролцоог боловсролын салбарт нэмэгдүүлэх цаашлаад эцэг эх багш сурагчийн олон талт хамтын ажлуудын эхлэл болгон хийж бн.санал хүсэлт бвал холбогдно уу.Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагуудын эцэг эхийн нэгдсэн холбоо утас 98110352

182.160.1.225Зочин   • 3 сарын 4. 21 цаг 25 минут

Иймэрхүү ач холбогдолгүй шоугаар цаг нөхцөөхийн оронд хүүхдийн аюулгүй байдал,түүнд тавих хяналтыг сайжруулах,хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, мансуурал донтолт,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэтийн амин чухал ажлуудад хамтармаарсан.Саяын шоуны чинь үеэр бараг 7 хоног бүтэн хичээллээгүй,хичээллэсэн нэртэй шоунд бэлтгэсэн сургууль байгаа.Могой алахад мод нэмэргүй гэдэг шиг сайхан том нэрнээс цаашгүй бизнесийн холбоо нэгээр нэмэгдэждээ

139.5.218.114Зочин   • 3 сарын 4. 12 цаг 57 минут

Халаасанд л байгаа байлгүй

202.179.11.230мгл   • 3 сарын 4. 12 цаг 32 минут

Гэхдээ эхлээд МАНАН-гаа салах хэрэгтэй.

202.179.11.230мгл   • 3 сарын 4. 12 цаг 32 минут

Намууд хог болоод ирэхээр парламентийн засаглалын утга учир алдагдаад ингэж баларч байна. Төрийн албыг намаас тусгаарлаж, намуудыг бүрэн шинэчилж байж л хэвийн болно доо.

66.181.190.221Зочин   • 3 сарын 4. 12 цаг 09 минут

Рт

66.181.190.221Зочин   • 3 сарын 4. 12 цаг 09 минут

ДЭЛХИЙД ХОСГҮЙ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙГООС ӨДӨР БҮР 6 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 15 ТЭРБУМ‼️‼️‼️ ТӨГРӨГНИЙ БАЯЛГАА СУЛ АЛДАЖ БАЙГААГ НЭГ Ч МОНГОЛ ХҮН МАРТАЖ БОЛОХГҮЙ‼️ МАШ ХУРДАН ГАДНА ДОТНЫ ЛУЙВАРЧДААС АВЧ ЖИНХЭНЭ ЭЗЭД БОЛОХ АРД ТҮМЭНД НЬ ХҮРТЭЭХ ХЭРЭГТЭЙ?!?!???

202.131.245.69ЗОЧИН   • 3 сарын 4. 11 цаг 31 минут

Төрийн албанаас намын томилгоотой ялангуяа намын гишүүнээсээ түр түдгэлзсэн нэртэй бүх хүнээ халвал төр цэвэршиж эхэлнэ. аймгаас баг, нийслэлээс дүүрэг гэдэг шатыг хасвал бүтэц үйл ажиллагаа нь оновчой болно. архив, статистик, аудит, мэргэжлийн хяналт зэрэг тусгай мэргэжлийн байгууллагуудын орон тоог нэмж, бусад төрийн яам, агентлагийн орон тоог хасах хэрэгтэй.

198.16.66.123Зочин   • 3 сарын 4. 14 цаг 30 минут

яг зөв, эмнэлэгт ч ялгаагүй нам нь ялаад дарга хийж үзээгүй ааштай авгай иржийн шүү дээ

202.179.25.62Зочин   • 3 сарын 4. 11 цаг 21 минут

Монголчууд торийн далбаандаа хурдан маш хурдан маш их монготэй болгож огоорэй гэж шившдэг болоод удаж байна наад зурган дээрх чинь яаг тэгээд сууж байгаа юм

66.181.160.62иргэн   • 3 сарын 4. 11 цаг 20 минут

Сахилгын шийтгэл хүлээлгээд халаад явуулдаг авилгач шүүх нь эргүүлээд ажилд нь тогтоодог тул сахилга хариуцлага, шударга ёсны асуудлыг шүүхээс эхлэх нь хамгийн зөв.

66.181.182.24Зочин   • 3 сарын 4. 11 цаг 13 минут

Tsetseplegvvd ajliin baipan deepe opoin tsagaap ix apxidaj bgaag anxaapalda abax tsag bolcon bna.bagsh ni uglu apxi vneptvvlcen apxi ni gapaagvi ipcen bx jisheetei.ypiad l bna ypiad l bna xyyli xepegjij bga uym neg ch alga

202.179.24.5Хууль зүйн зөвлөгөө   • 3 сарын 4. 10 цаг 58 минут

Хууль зүйн ухааны доктор, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгч, эрүү, иргэн, захиргаа, хөдөлмөр, гэр бүлийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Холбогдох утас: 88063818, 88810999

202.179.27.36иргэн   • 3 сарын 4. 10 цаг 46 минут

Намуудын Ахмад Гишүүн ах эгч нар нь элдэв Гэмт хэрэг хийгээд Намын залгамж халаа Залуу гишүүд дээ Буруу үлгэр дууриал үзүүлж заримын нь Гэмт хэрэгтээ ашиглаж Уруу татаж Шүүхийн хаалга татуулж Ах эгч нар өөрсдөө цэвэр үлдээд байх юм чинь дээ

66.181.184.163зочн   • 3 сарын 4. 10 цаг 20 минут

өө эн аудит ББСБ банк ломбард жавхланг бадруулагч сан .. ? нэр нл өөр болхоос адилхн бха.Дээхн үед хэдэн жилийн өмн АНОД блү? өөр банк блү 1 банкийг 1 аудт шалгаад оке гээд хувьца эн тр гаргаад худалдаад,өөрө гавьяат блү?юу блэ цол аваад удалгүй тэгсэн нөгө банк н(дампуурснч блү?)яалада?1 юм болоодл бсн.Хүмүүсч юмыг амрхн мартх юмда.Эн сөгдж мөргөх тр тангараг худла цааша.Аль алин н мэдэжл бгаашдэ

203.91.119.94Иргэн   • 3 сарын 4. 10 цаг 15 минут

Энэ төр засагаас ийм зүйл хайгаад нэмэргүй бололтой?! Худлаа чангаар хашгирахаас цаашгүй л байна?! Жишээ нь, ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой өчнөөн олон гэит үйллэл байхад авч байгаа арга хэмжээ, тооцож байгаа хариуцлага гэж алгаа?! Харинч найзын хүрэннд муруйтай тоглоомны ширээний ард замхардаг болоод удаж байнаа?!

202.179.25.6FUNNY GUY SAPPORO   • 3 сарын 4. 9 цаг 43 минут

AGAAGIIN DUU SANAA ZOVOLTGUI AGAAGIINHAA TOM HAR MASHIND OROOD SUUCHIH AGAA NI GOYO HUURHUN DUUGEE GADAADAAR ZUGAALUULNA NAASHAA AGAAGIINHAA UVUR DEER SUUCHIH,AGAA ULS TURIIN TALAAR GOOGOO GOOGOO HICHEEL ZUVLUMJ HELJ UGII..

124.158.75.8Зочин   • 3 сарын 4. 9 цаг 39 минут

Намын нэрээр намын дарга нартаа ая тал засч, намдаа хандив өглөг өгч даргын суудалд суусан хүмүүс өөрсдийгөө бүгдийг мэддэг мэтээр андуурч сагсалзаад л доор байгаа ажитнуудаа өндөр дуугаар зандарч, ялих салихгүй зүйлээр дарамтлан хална солино гэж ярьдаг. Гол хийх ажлаа ч ойлголгүй, намдаа хандивласан мөнгөө эргүүлж олох арга чарга хайсаар сонгуулийн 4 жил өнгөрдөг, томилогдсон местэндээ ирээд ядаж ганц ч болов үр дүнтэй хийсэн ажилгүй байсаар хугацаагаа дуусгадаг энэ хариуцлагагүй байдлыг халахгүйгээр хөгжихгүй ээ.

202.179.25.6kkk   • 3 сарын 4. 9 цаг 34 минут

AHIIN DUU EREEND BAIGAA HEDEN ANIANUUDIGAA NAASH AVCHIRDAGCH YUMUU ODOO TEGEE YAAHIIN????

182.160.1.184Зочин   • 3 сарын 4. 9 цаг 28 минут

Багаасаа онц сурдаг байсан хүүхэд хэзээ ч худал ярьдаггүй

202.179.25.6Зочин   • 3 сарын 4. 9 цаг 10 минут

ULAAN ARHICHINGUUD TEGEED BAS TETGEVER AVNA GENEE NASAARAA YUUCH HIIGEEGUI ARHI UUJ AVLIGA AVCH AMIDARCHAAD

202.126.89.9irgen   • 3 сарын 4. 9 цаг 05 минут

Байгууллага дээр намын нэрээр ирсэн гажиг дарга нар юу ч мэдэхгүй дураар авирлаж, мулгуу буруу шийдвэр гаргадаг байж мэргэжлийн мэдлэг боловсролтой хүмүүстэй зѳрчилдѳж, сүүлдээ дийлэхгүй болохоороо - байнга шүүмжилж байна, хамтарч ажиллаж чадахгүй бол зайлаарай гэдэг болсон.

202.131.247.170Зочин   • 3 сарын 4. 8 цаг 34 минут

Дарга болох гээд байгаа бас болчихсон цүнх баригчдаасаа монгол /криллээр/ хэл бичгийн шалгалт авч баймаар бхийн бичиг цохох дуртай хэрнээ зөв бичиж чадахгүй хүний доог болсон хурган дарга нар бна шүү..

37.218.246.211Zochin   • 3 сарын 4. 8 цаг 17 минут

Ehleed songuulid yalsan namiin nereer tord tanil tal hamaatan, mergejliin bus humuus oruuldagaa bolih heregtei. Daraa ni dooroosoo deeshee shat ogsoh bolomj salbar mergejliin humuust baih ni zov. Nasaaraa salbartaa ajillasan hunii deer mergejliin bus henii ch medehgui zaluu darga eronhii injener bolood ireheer salbariin humuust yamar sanagdahiig boddog ulstorch, toriin tusheed unendee alga. Ene chini l toriin albiig zavhruulj bna shuu dee. Tegeed ajlaa meddeggui noxduud irgediig naash tsaash ni ih yavuulj asuudliig booronhiilj shiidehgui bnaa

202.21.103.62Зочин   • 3 сарын 4. 14 цаг 08 минут

Зөв шүү. Намын нэрээр чадвар муутай хүн тавимааргүй бн

99.203.0.108Zev   • 3 сарын 5. 6 цаг 53 минут

Darga nariin boov hehej garch irsen heden bolovsrolgyi avgai nariig zailuul ter teiin nariin gedeg iankhan avgai herees heterlee bolovsroliin baiguullaguudiig samarch baina zailuulaachee

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 50 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна8 цаг 4 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.