2019 оны 3-р сарын 4
11 цаг 55 минут

Шороотын Цэвээний хайгаад явдаг сайхан бүсгүй Дулмаа буюу Б.Сосорбарам

1936 онд дэлгэцнээ амилсан “Монгол хүү” киноны Шороотын Цэвээн монголчуудын зүрх сэтгэлд баттай хоногшиж үлдсэн дүр билээ. Уг кинон дээр Шороотын Цэвээний сэтгэлт бүсгүй Дулмаа хэмээх сайхан хүүхэн үе үе гардаг. Сайхан жороо хар морь унасан ганган бүсгүй наадмын талбай дээр Шороотын Цэвээнийг хайгаад галигуулаад байдаг. Энэхүү Дулмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин бол Бадрахын Сосорбарам билээ. “Бөмбөгөр ногоон”-ы алдарт Цогзолмаа, Долгорсүрэн, Рэнцэнноров нар хараахан гарч ирээгүй байсан гучаад оны үед Сосорбарам царай зүс, авъяас чадлаараа нэг хэсэгтээ л од болжээ. Урлаг судлаач С.Батчулуун гуай түүний тухай өгүүлэхдээ “Бадрахын Сосорбарам нь гучаад оны үед Төв театрт жүжигчин байсан. “Монгол хүү” кинонд тоглоод ихэд алдаршсан.Энэ кинонд тоглосноос хойш өөр нэг их кинонд тоглоогүй. Нэг үе зохиолч Төмөрийн Нацагдоржтой сууж байсан юм билээ. Тэр хоёрын гэр бүл болж явах үеийн тухай сонирхолтой баримтыг архиваас үзэж байлаа” гэж дурссан байдаг.

Нээрээ ч жүжигчин Сосорбарам “Монгол хүү” кинонд сайхан монгол бүсгүйн дүрийг бүтээснээс хойш дэлгэцнээ тэр бүр тодорсонгүй. Түүнийг ихэвчлэн Сосор гэж дууддаг байсан бөгөөд “Сосор гэдэг сайн жүжигчин, сайхан хүүхэн бор дарсанд орж театраа орхиод л зүйл дууссан даа” хэмээн алтан үеийн жүжигчид дурссан нь олонтаа. Яруу найрагч Пунцагийн Бадарч гуай нэгэнтээ “Би нэг удаа зах дээр явж байгаад гуч, дөчөөд оны сор болсон сайхан хүүхэн, алдарт жүжигчин Сосорыг хоёр хүнтэй цуг архи уугаад сууж байхтай нь тааралдсан юм. Тэгээд сайхан хүнтэй цуг архи ууж үзэх хүсэлдээ хөтлөгдөөд Зохиолчдын эвлэлийн үнэмлэхээ гаргаж үзүүлтэл жүжигчин Сосор шууд ураад хаячихаж билээ. Алтан үеийн сайхан жүжигчинтэй холбогдсон дурсамж хүүрнэдэг болохоор би тэр урагдсан үнэмлэхээ одоо болтол хадгалж явдаг” гэж ярьж байсан удаатай. Гэвч театрын алтан тайзнаа од болон мандаж, “Монгол хүү” киноны Дулмаагийн дүрээр үзэгч олны дунд шагшуулж явсан энэ хүний хувь заяаны хүрд нь буруугаар эргэсэн байдаг. Бор дарс хүртэх болсоноор нэг л мэдэхэд театраасаа хөндийрчээ. Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсан “Халхын заяат харгуй минь” дурсамж тууждаа өгүүлэхдээ “1938 он хавьцаа архаг архичдыг эмчилдэг тасаг байгуулагдаж, тэр үед “Монгол хүү” гэдэг кинонд тоглосон Шороотын Цэвээн, мөн кинонд тоглож байсан Хүрээний алдартай хөөрхөн хүүхэн Сосор зэрэг хүмүүсийг эмчилж байсан тухайгаа эмнэлэгийн ахмадуудад ярина. Цэвээн, Сосор хоёр нийлж “жаргасаар” байгаад архинд орчихсон хэрэг биз.

1957 оны улсын наадмаар голын цэнгэлдэхийн булангийн цэцэрлэгт манай алдартай жүжигчин Гэндэн гуай мөнөөх Сосор авгай нарын хэдэн хүнтэй архидаж суухтай тааралдаж Гэндэн гуай намайг таних учир “Цаанаасаа нэг лонх юм аваад наашаа нийлж суу. Чи “Монгол хүү”-д тоглосон Сосор гэдэг хүүхнийг дуулсан уу? Тэр чинь энэ сууж байна” гэв. Харсан чинь залуудаа нээрээ л сайхан хүүхэн байсан болов уу гэмээр нас дөч гарсан их л будмал махлаг бор авгай цоохор торгон дээлийнхээ хормойг задгай орхин, сийрсэн малгайн дэлбэгэр хүрээнд сүүдэртүүлэн айхтар жоготой нүдээ талимааруулан юунд ч юм байн байн инээд алдах нь хий судлалын эмч миний хувьд онош тавьж ядалтгүй...” хэмээжээ. Энэ мэтчилэн гучаад оны Нийслэл хүрээний сайхан хүүхэн, “Бөмбөгөр ногоон”-ы Сосорын тухай дурсамж маш олон байх аж. Хорь, гучаад оны нэрт зохиолч С.Буяннэмэх 1933 онд бичсэн “Уран сайхны шинэ хүчин” хэмээх шүлэгтээ, “Тоглох зүйлдээ тохирон чадах, Тун ч хөөрхөн эелдэг зантай, Томоохон ихээхэн ший жүжигт, Толгойлж гармаар Сосор хүүхэн...” хэмээснийг үзэхэд жүжигчин Бадрахын Сосорбарам 1936 онд зөвхөн “Монгол хүү” кинонд дүрээ мөнхөлсөн төдий бус, Улсын төв театр анх л хөл дээрээ босч байсан 1933 оноос 1943 он хүртэл арваад жил ший жүжигт тоглож, тэгэхдээ бүр томоохон жүжигт толгойлж буюу оройлон гардаг гол дүрийн жүжигчин байсан бололтой. /Зохиолч Б.Ойдов/

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.172Зочин   • 5 сарын 19. 10 цаг 06 минут

сайхан хүүхэн жаргадаггүй гэж байдаг,өчигдөр Чимэдцэеэ эгч байрныхаа гадаа 2 бацаантай уугаад сууж бна лээ

202.72.245.122Зочин   • 3 сарын 5. 8 цаг 16 минут

Хөөрхийдөө Монгол түмний төлөө явсан даа Олон үе киног нь үзэж хүмүүжсэн дээ Сайхан түүх бна даа Амьдрал гэдэг чинь алдаа оноо харамсал уй гашуудал баяр хөөр бахархал байдаг юм даа

202.72.245.122б   • 3 сарын 5. 8 цаг 08 минут

киног нэг сайн жүжигчин нэг сайн камертай бол хийчих юм санах юм.Жүжигчид чинь найруулагчийн удирдлага доор сургуультай амьтан шиг ажиллаж байж дүр гарч ирдэг. Яг ямар дүр бүтээснээ төсөөлөлтэй л үлддэг.Зохиолч нь боловсролгүй тушиндаад найруулагч нар нь амьралын төсөөлөлгүй

202.9.43.130д   • 3 сарын 4. 18 цаг 46 минут

гайхаад байх юу байсын бэ..ухаан муутай, зугаа цэнгэлд хөтлөгдсөн хүүхэн байж л дээ хөөрхий..

103.14.38.136Y   • 3 сарын 4. 19 цаг 06 минут

Chi uhaan saitai chini ene uu tee

202.72.245.122ө   • 3 сарын 4. 14 цаг 59 минут

жүжигчин гэдэг чинь сургуультай амьтан шин зохиол найруулагчийн санааг зөв илэрхийлэх үүрэгтэй хүмүүс. Тэд яг ямар дүр бүтээснээ төсөөлдөггүй,Найруулагч бүхэлд нь удирддаг,Гол нь кино зохиол.Сайхан киног олон дахин үздэг чинь амьдралын гогцоог зөв тайлан аргыг үзэгч шингээх гээд байга хэрэг_Төрийн бодлого байж нийгмийн үзэл баримтлал төлөвшдөг

49.0.153.7Зочин   • 3 сарын 4. 14 цаг 03 минут

Тасарчихсан сэтгэлгээ,оюуны өндөр чадавхи нь хавчигдмал байдал,хэлмэгдүүлэлттэй зохицох боломжгүй учраас л их Д.Нацагдорж, Р.Чойням гэх мэт сор болсон суут хүмүүс архиар л сэтгэлээ тайтгаруулж байгаад анагаах ухаан 20-р зууны эхэнд нээсэн архидан согтуурах сэтгэцийн эмгэг өвчин буюу F10 хэмээх эдгэшгүй өвчин туссан даа хөөрхий.Энэ өвчин ухамсар,нийгмийн байдалтай ямар ч холбоогүй.Өвгөнтийнхэн ч бай,Ю.Цэдэнбал,С.Баяр дарга,гавъяат... нар басан ч ялгаагүй F10 өвчтэй өвчтөнгүүд юм+

66.181.184.248зочин   • 3 сарын 4. 14 цаг 02 минут

Сайхан хүн жаргадаггүй гэж.Цэрэнбадам, Цэвэлсүрэн, сүүлийн үеэс олон байна аа. Архи уугаагүй ч гэсэн нөхөр сүүдэр нь архи ууж зовооно. гэх ,мэт. Сонин юм шүү.

93.91.80.6Зочин   • 3 сарын 4. 13 цаг 00 минут

Хөөрхий дөө, тэд нар маань хэт өндөр нэр хүнд олон түмний цагаан хэл аманд дайруулсан л юм болов уу даа...

103.10.21.991213   • 3 сарын 4. 12 цаг 39 минут

Харамсалтай юм.

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.