2019 оны 3-р сарын 7
11 цаг 45 минут

Ном ба бодит амьдрал

Цуврал 6 - Япон улсын соёлоос

Зах зээлд үй олон ном зарагддагаас багагүй хувийг хүүхэд хүмүүжлийн ном эзлэх ажээ. Японы аль ч номын дэлгүүрт энэ чиглэлийн номнууд өргөн дэлгэр байх ба нарийвчилж үзвэл нас насанд нь тохирох хүүхэд хүмүүжлийн ном эгнээтэй. Тэд хүүхэд хүмүүжлийг хоёр үндсэн хэсэгт хуваажээ. Бага насны хүүхэд, түүнээс дээш насны хүүхдүүд гэж. Номнууд ч гэсэн уншигч хэдтэй хүүхэдтэйгээс хамаарч сонголтуудтай. 
Ном бүхэн авууштай мэдээллээр дүүрэн байх боловч хэтэрхий төгстөгөлдөр санагдах нь бий. Эцэг эхийн хэлсэн болгоныг ягштал даган мөрдөх хүүхэд, ямагт ядарч цуцдаггүй эрч хүчтэй ээжүүд номд өгүүлэгдэнэ. 
Нэг гэр бүл өглөөнөөс орой хүртэл зурагт асааж хэвшжээ. Тасралтгүй арван гурван жил хүүхэдтэйгээ зурагт үзэж байгаад нэг л өдөр хүүхэд нь маш их уур бухимдалтай болсныг анзаарч гэнэ. Хүүгээ засах гэж элдэв арга чарга туршиж үзсэн боловч тусыг эс олон, арга буюу хүүхдийн мэргэжлийн сэтгэлзүйчид ханджээ. Сэтгэд зүйч гэрт нь орж өдөр тутамтай нь танилцсанаар зурагтаа унтраахыг зөвлөв. Ийн эцэг эх зурагтыг гэрээсээ хол чуулдаж гэртээ анир чимээгүй, амар амгаланг авчирсан түүхийг уншив. Хүүхэд ч аав ээжтэйгээ чөлөөтэй ярих нь элбэгшин тэдний хүссэн үр дүн ирсэн юм байх. 
Энэ мэтчлэн дийлэнх ном бүхнийг амар хялбар болгон бичдэг. Гэтэл бодит амьдрал дээр тэр зурагтыг авч хаяхын тулд эцэг эхээс ямар их зориг шаардагдсаныг, өнөөдрийг хүртлэх тогтсон хэвшлээсээ салахаар тэсвэр тэвчээр гаргасан хэсгийг дурсахгүй орхидог. 
Бидний ном уншихдаа хийдэг нийтлэг үзэгдэл бол ухамсаргүйгээр өөртөө хэрэгтэй мэдээллээ эрж хайдаг явдал билээ. Өөрөөр хэлбэл нэг ном атал хүмүүст өөр өөр тал, өнцгийг харуулна. Уншигчийн одоогийн байр суурь, нөхцөл байдал, хэрэгцээ юу байна тэр талын мэдээллүүд нүдэнд нь тусч хөврөнө гэсэн үг. Гэхдээ тухайн цагт сонин жигтэй санагдаад өнгөрсөн зүйл хэзээ хойно учрыг нь тайлах тохиолдолд ч бий. 
Номд юу ч гэж өгүүлсэн бай, та түүнийг уншиж түүнээс өөртөө наах санааг олж авч байна гэдэг том ерөөл юм. Тэртээ тэргүй танд хэрэггүй мэдээллүүд цаг хугацааны шидээр мартагдан одно.
Ганц санууштай зүйл гэвээс хичнээн алдартай ном байсан ч одоогийн нөхцөл байдалд тань нийцэхгүй ном өч төчнөөнөөрөө гэдгийг мартаж болохгүй. Мөн танд тохирсон номоо олж авлаа гэж бодож байтал агуулга нь дээрх зурагтын жишээ шиг зарим хэсэг нь далд утга санаатай, өгүүлээгүй орхисон хэсгийг уншмаар санагдах товчлол ихтэй байж болно. 
Та уншигч! Танд барьж тавих, хаах, орхих, сөхөх, унших, тэмдэглэл хөтлөх бүрэн эрх нь байгаа. Хувь хүн хөгжлийн ном, тэр дундаа хүүхэд хүмүүжлийн ном бидэнд санаа сэдэл өгөхөөр бичигдсэнээс биш биднийг тулган шаарддаггүй. Мөрдөж боломгүй эд байвал орхиод мөрдөж болохуйц сайхан санаатай учирвал өөрийн арга барилаасаа нэмж хачирлан өөриймшүүлээрэй.

Ээнээгийн тэмдэглэл 

https://www.facebook.com/chuluudai.eenee?__tn__=%2CdC-R-R&eid=ARDRuhRjgc8G_k_Ew-sRoMVOdZw7WfLYgPvvYiNLk4AtfMtytix0Xwk7h5FkH41oXxWnVtQV0gBracCU&hc_ref=ARTd5wCzGtxNQqRUOqCG4xKmD7dheTZXUxoiKjHaV7wcFFkc1CwE7cCt9qYimvMQi2A&fref=nf

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо1 цаг 52 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 16 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд5 цаг 26 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ5 цаг 36 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт5 цаг 41 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд5 цаг 46 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ5 цаг 51 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид5 цаг 56 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ6 цаг 1 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ6 цаг 6 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү6 цаг 11 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу6 цаг 16 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ6 цаг 21 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов6 цаг 25 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ6 цаг 26 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ6 цаг 31 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ6 цаг 36 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул6 цаг 41 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа6 цаг 46 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ6 цаг 48 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг6 цаг 51 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа6 цаг 56 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ7 цаг 1 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч7 цаг 6 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа7 цаг 11 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй7 цаг 16 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь7 цаг 21 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог7 цаг 26 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө7 цаг 31 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй7 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.