2019 оны 3-р сарын 11
10 цаг 46 минут

Хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 55 арга

Цуврал 7 - Япон улсын соёлоос

Tracy Cutchlow

Ярих

Та аль хэр хүүхэдтэйгээ ярьдаг ээж вэ? Би юу? Би бол тэгж их яриад байдаггүй, муу ээж. Надад ѳѳрийнхѳѳ сул талыг хүлээн зѳвшѳѳрѳх амаргүй байна. Гэхдээ ѳѳрийн алдааг “алдаж явна” гэж хүлээн зѳвшѳѳрѳхгүй бол түүнээ засч залруулах боломжгүй. Харилцан яриагүй орчин бол хүүхдийн гэрэлт ирээдүйг сүйтгэж буйн дохио гэж ѳѳртѳѳ чанга хатуу сануулсан нь дээр. Японд суугаа ээжүүдийн дийлэнх хүүгээ хэрхэн хоёр хэлтэй болгон ѳсгѳх тал дээр сэтгэл зовинон явдагийг хэд хэдэн удаагийн уулзалтан дээр сонсож байлаа. Миний бие ч гэсэн үргэлж бодож явдаг томоохон асуудлын нэг бѳгѳѳс яахын аргагүй хэл билээ. Цэцэрлэг дээрээ японоор яриад гэртээ хүрч ирээд монголоор ярих гэдэг гурван нас хүрсэн жаахан хүүгийн тархинд дэндүү ахдах том ажил гэж би дотроо бодож явсаар ѳдийг хүргэжээ. Одоо больё доо. Чадахаасаа чадахгүйг хүртэл хүүтэйгээ тулж ажиллах хэрэгтэйг энэ номноос харлаа. Хүү минь гулсуур дээр тоглохоор гүйж очоод “Хамт тоглож болох уу” гэж найзаасаа асууж чадахгүй байна. Хѳѳрхий тэндээ ѳѳрийгѳѳ саатуулсан болоод “Ээжээ” гэсээр гүйн ирж надтай ханьдаа тоглоно. Би түүний нь хэлгүйгээсээ болоод ѳѳрийнхѳѳ хүссэнээр тоглож чадахгүй байна даа гэж дүгнэж давхар ѳѳрийгѳѳ зэмлэсэн дээ. Харин энэхүү номоос маш чухал аргуудын нэгийг ѳѳрѳѳ хэрэгжүүлэхийн ялдамд та бүхэнд танилцуулахдаа туйлаас баяртай байна. Над шиг арга чарга хайж яваа хэн нэгэнд тус нэмэр болох ч юм билүү? Ярих. Сонин сайхан, хачин жигтэй ертѳнцийг хүүхэддээ тайлбарлаж ѳгѳѳрэй. Ѳѳрийн чадлын хэмжээнд монгол хэлний үгийн сангаар баяжуулж түүнд дуулгахыг хичээгээрэй. Бага гэж гололгүй түүнтэйгээ ярилц. Тэр дуулж байгаа, тогтоож байгаа. Багадаа сонссон үг арвин байх тусам хайртай үрийн чинь насан туршдаа хэрэглэх үгийн баялаг хэмжигдэх болно. “Энэ ямар ѳнгѳтэй цэцэг вэ? Шар ѳнгѳтэй цэцэг байна, алтан нар мэт шаргал цэцэг дэлбээлжээ” Шатаар уруудаж ѳгсѳхдѳѳ хамтдаа тоо тоолцгооё. “Нэг, хоёр, гурав, дѳрѳв, тав” Ѳнѳѳдрийн явдлаа, ѳглѳѳнѳѳс эхлээд юу хийснээ хамтдаа ярьцгаая. “Ѳнѳѳ ѳглѳѳний цайндаа бид юу ууцгаасан билээ”, “Миний хүү бантангаа үлдээлгүй идсэн мундаг хүү шүү” Ѳдѳр бүр ном уншиж ѳгцгѳѳе. Номонд ѳдѳр тутмын амьдралд тэр бүр хэрэглэгдээд байдаггүй үгс бичигдсэн тул түүн дотроос ихийг сонсгож, сургах боломжтой. Миний хувьд орой бүр БУМБАРДАЙ зурагтай ном уншиж ѳгдѳг. Японы газар нутгаас олж үзэхгүй гэр, тооно, араг савар, шээзгий, банхар гэх зэрэг ахуйн чанартай, монгол хүний мэдэж байх ёстой үгсийг ѳнгѳт зургийн хамтаар нэгтгэн хэвлэсэн гайхалтай зохиол билээ. Зѳвхѳн үгийн баялгаар хязгаарлагдахгүй, монгол хүний сэтгэхүй, уламжлалыг уран илэрхийлсэн ном байна лээ шүү, сонирхсон хүн байвал уншхад илүүдэхгүй бизээ. Ѳѳрийнхѳѳ муу чанарыг мэдэхийн сацуу сайн чанараа ч ялгаагүй сайшааж байх хэрэгтэй байх. Ээжүүд бид юм л бол ѳѳрийгѳѳ зэмлэх гээд байдаг хандлагатай шиг. Сайн чанараа олж мэдэн түүнийгээ марталгүй сайхан зүлгэж байгаарай. Миний сайн чанар гэвээс ном унших дуртай. Хѳвгүүдээ номонд үнэн сэтгэлээсээ дурлаасай гэж хүсдэг. Яаж ярих вэ? Ѳндѳр дуугаар, алгуурханаар. Биднийг багад эцэг эхчүүд маань ѳнгийж ирээд л “А Л И Й, Х А А Н А Б А Й Н А” гэдэг байсан даа. Их удаанаар тэгсэн мѳртѳѳ тодоор. Яг энэ арга барил чинь их сайн юм байна шүү. Харамсалтай нь тэгэсхийгээд л ярихаа зогосоочихдог. Зогсоолгүйгээр улам шамдан “алий хаана байна миний хүү, юу хийж байна, мээмэндээ цадсан уу, мээм нь гоё амттай байсан уу, гоё амттай байсан болоод сайхан ааштай байсан юм уу” гэхчлэн үргэлжлүүлэн чанга дуугаар, тод томруунаар ярих хэрэгтэй юмсанж. Ийм маягаар ээж ааваас сонсож ирсэн нярай 1 нас 6 сартайгаасаа ѳѳрѳѳ ярьж эхлэхэд дѳхѳм болдог байх нь. Түүнд удаан ҮСЭГЛЭЖ ярьсан яриаг дууриалган хэлэхэд амархан байдаг. 3 нас хүртэл нь үгээр бороо асга. 3 нас хүртлээ арвин үг сонссон хүүхэд сонсоогүй хүүхэдтэй харьцуулахад үгийн баялагаар хувь илүү, IQ ѳндѳртэй, хичээл сурлагын дүнгээрээ ч хол давуу болдог нь судалгаагаар нотлогдожээ. Тѳрѳх ѳдрѳѳс 10 долоон хоногийн ѳмнѳѳс эхлэж ярихад ураг сонсох чадвар нь бүрэлдсэн байдаг тул жирэмсэн эхчүүд анхааралдаа авна уу. Эхийн дууг сонсож үг гэгч аялгуутай дасаж эхлэдэг байх нь. Юу ярих гол биш яаж ярих чухал. Хүүхдэд таны юу ярьж байгаагаас илүүтэйгээр таны дууг сонсох л хамгийн дуртай байдаг. Иймээс ярианы агуулганд анхаарлаа хандуулалгүй юу дуртайгаасаа ярьж эхлээрэй. Ѳѳрийнхѳѳ тѳлѳвлѳгѳѳг ярих, уншсан номноосоо хуваалцах, ѳѳрийнхѳѳ сонирхолын талаар яриа дэлгэх ч юм уу. Хүүхэд 2 нас хүрээд зурагтаас бага сага зүйл сурч болох ч тэр хүртлэх нярайд зурагт үзүүлэхгүй байхыг зѳвлѳе. Нярайн тархи цэнхэр дэлгэцээр урсах хиймэл авианаас үг сонсож чаддаггүй. Харин ч дуу чимээнд ядардаг. Ярих тоо ихсэх тусам хүүхдийн тархи тѳдий чинээ хурдацтай бүрэлддэг. Уулзах хүмүүсийнхээ, газрынхаа тоог ихэсгэснээр ярих, тайлбарлах завшаанаа ѳргѳтгѳдѳг.

Үгийн баялгийг нэмэгдүүлэх арга

1. Түлхэж ѳгѳх Ном уншаад жишээ нь нэг шувууг заан “энэ юу билээ” гэж асуух

2. Үнэлгээ ѳгѳх Шувуу гэж хариулбал, “Зѳв байна” гэж урамшуулах

3. Ѳргѳжүүлэх Шувууг энэ бол тагтаа гэдэг шувуу байхгүй юм.

Ээнээгийн тэмдэглэл 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.38.23Зочин   • 3 сарын 12. 9 цаг 03 минут

Bayarlalaa. sanaa avahaar surgsmjtai zuil ih oruuldag shu.

202.179.26.57Зочин   • 3 сарын 11. 10 цаг 52 минут

YAPOND BAIGAA 1 NUSGAI HUUHED HEND YAAJ AMIRAHIIG NI ZAAJ UGUH YUM BAIH.

202.21.113.238Зочин   • 3 сарын 11. 14 цаг 20 минут

ээ хөөрхий чиний сэтгэхгүй ийм л доройтолтой байгаа юм байна даа. энэ бүсгүй уншсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж байна. харин чамд хүнийг гутаан доромжлохоос өөр зүйл юу байна

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлж хэвийн явагдаж байна9 цаг 42 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 17. 18:20Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ9 сар 17. 18:10АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 18:00Египет Өмнөд Судан руу тусламж илгээжээ9 сар 17. 17:55Цэвэршилтийн үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсдэг9 сар 17. 17:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №26 Otis Redding, ‘(Sittin’ on) the Dock of the Bay’9 сар 17. 17:45Зүүдэндээ бөгжөө залгижээ9 сар 17. 17:40Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ9 сар 17. 17:35Кальцийн дутагдалыг нөхөх арга9 сар 17. 17:30Муур таныг сүнснээс хамгаалдаг уу9 сар 17. 17:25Хосуудын давж гардаг зургаан үе9 сар 17. 17:20ИЛЛЮМИНАТ буюу нууцат барилга байгууламж9 сар 17. 17:15Дэлхийн түүхийг өгүүлэх 60 гэрэл зураг9 сар 17. 17:10“Вон Браун” сансрын зочид буудал 2027 онд сансарт хөөрч, аялалаа эхлүүлнэ9 сар 17. 17:05АНУ, БНХАУ худалдааны асуудлаар ирэх пүрэв гарагт уулзалт хийж магадгүй байна9 сар 17. 17:00“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 16:56МУГЖ Б.Дашдондогийн аргагүй ганцхан амраг9 сар 17. 16:55Дубайн баячуудын үрэлгэн амьдралыг харуулсан сонирхолтой зургууд9 сар 17. 16:50Орчин цагийн эмэгтэй Ерөнхийлөгчид9 сар 17. 16:45Айрагны ач тус9 сар 17. 16:40АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 16:35Г.Занданшатар иргэдтэйгээ хамтарч авлигатай тэмцэнэ9 сар 17. 16:33Дэлхийн хамгийн том саламандер гүрвэлийг олжээ9 сар 17. 16:30“Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно9 сар 17. 16:28Хятад олимпын тамирчдадаа орос кино үзүүлнэ9 сар 17. 16:25Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд9 сар 17. 16:20Шинэ Maybach-тай танилц!9 сар 17. 16:15Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв9 сар 17. 16:11О.Бат-Өлзий: Энэ бол 33 жилийн өмнөх есдүгээр сарын 16 байлаа9 сар 17. 16:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.