2019 оны 3-р сарын 11
15 цаг 05 минут

2000

Найруулагч: Б.Отгонзориг
Зохиолч: П.Батсайхан
Продакшн: Улаанбаатар Фильм
Дүрүүдэд: АЖ П.Цэрэндагва, АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Д.Төмөртөгтох, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ У.Батбаатар, СТА Ш.Доржсүрэн, СТА С.Болд-Эрдэнэ, СТА С.Ариунбямба, СТА Ц.Цэрэнболд, СТА Д.Баттөмөр, СТА Ч.Дэлгэрцэцэг
 
Тус киноны нээлтэнд уригдсан байсан. Даанч гадагшаа явах ажилтай байгаад очиж чадаагүй. Бараг ч сайн хэрэг болж. Олон хүний бичсэн сэтгэгдэл, шүүмжийг уншиж дотроо багцаа авч явлаа. Үнэнийг хэлэхэд жаахан шүүмжлэх суурь сайтай үзсэн юм.
Гэвч үзэж дуусаад “олны үг оргүй” болжээ л гэж бодов. Шууд хэлэхэд киноны багийнханд баяр хүргэе! Танай кино төсөөлж байснаас ч сайн болж. Нөгөө талаас нь харвал Монгол үзэгчид их өндөр үнэлгээгээр кинонд ханддаг болсон сайн тал ч харагдаж байна.
Зохиол: Манжийн дарлалын үеийн Монголчуудын түүхээр хийсэн кино бараг л байхгүйтэй ижил. Энэ цаг үеийн түүхээс гогдож авахдаа хүрээг бус алс Улиастайн амбан хийгээд түүний харьяанд байсан цэргийн хуарангийн түүх, тэр үед болсон 2000 цэргийн эсэргүүцлийн тэмцлийг гаргаж ирсэн нь талархууштай. Ихэс дээдэс, эгэл ардууд, эр эмгүй нэгдэж байж их гүрний дээрэнгүй дарлалын эсрэг тэмцлийн хэт цохиж байгааг үзүүлсэн. Монгол сэдэвтэй, Монгол зохиол. Мэдээж уран сайхны кино тул түүхийн ширхэг бүрийг тааруулах гэж хичээх хэрэггүй. 
Найруулага: Хүмүүсийн хэлээд байгаа энд, тэнд үсчсэн барьсанг нь барьж авах гээд хичээж үзсэн л дээ. Тэгэхдээ тийм “үсрэлтэнд” орж чадсангүй. Гүй ээ яахав хөөрхий Онолтыг барьж авах шиг болсон чинь нэг харахад толгой нь үзмэрт гарцан байгаа юм байна. Гэвч дараа нь дүүгийх нь бодлоор “юу болсон тухай” гарчихаж байналээ. Жүжигчидтэй сайн ажиллаж билээ. Нарбанчин гэгээн, Гүрсэд гуайн тоглосон эртний баатрын хувцастай дүр, Манжийн хамгаалагчдын гардан тулааны бэлтгэл дундуур алхах Монгол бүсгүй, хөөрөг солгой гараараа зөрүүлж дохио өгөх, хойлгийн махыг хамрын тамхи болгон тараах гэх мэт сонирхолтой шийдлүүд харагдаж байлаа. 
Тэгэхдээ олны хэсэг дээр бол үнэхээр жаахан алдсан харагдана. Зах бүхий гудамж, олон цэргийн хэсэгт арай жаахан хүч хаяж илүү массыг хамруулсан бол тодрох байсан. Бас нэг зүйл нь тэр тулааны хэсэг. Тусгайлан бэлтгэж, тусгай трукмастер авч ажиллах ёстой байсан байх. 
Киноны зургийн даргыг магтахаас өөр аргагүй. Тэр их эртний хийцтэй жижиг хэрэгслүүд, морь мал, илжиг, гав дөнгө, эрүү шүүлтийн бүс, эсэн бусын царай төрх болон, гол дүрийнхний хувцас хунар бол яах аргагүй зургийн дарга, зураач, дизайнеруудын сайн ажилласны илэрхийлэл. Ахиад л олны хэсэг дээрээ алдаа харагдана. Ард олны дунд болон арын эгнээний цэргүүд шинэ шахам дээлтэй, хөдөөний ардаас арай гялгар харагдаад байсан. Зураачийн хувьд тэр Манжийн хамгаалагч нар нинжа шиг хувцастай байгаа нь бас их өвөрмөц шийдэл байсан шүү.
Тэгэхдээ би бол зургийн даргыг шинэ, хуучин дээлээр бус ширэг шиг шинэхэн зүлэгтэй газар авсан олны хэсгийн зураглалуудаар шүүмжилнэ. Өчнөөн сар жилээр цэргийн хуаран байрлацан газрын өвс ногоо үрэгдэж, өлөн тоос бужигнаж байх ёстой шүү дээ. Тэнд анхаараагүй санагдсан. 
Дүрийн сонголт, дүрийн жүжиглэлтүүдийн хувьд тун давгүй. Ялангуяа Дооёо (Манжийн ноён гэж яг л ийм янтганасан, их зантай хааяа хааяа эгдүү, дургүй хөдлөм эв хавгүй хөдөлгөөн хийсэн, бүх зүйлийг хамрын үзүүрээ оруулан харсан нөхөр байсан болов уу? гэж харагдтал хуссан), Гүрсэд гуай (Бүх зүйлийн зангилаа, гэрч болсон туслах дүр. Илүү юмгүй тэгэхдээ эртний баатрын хувцастай гарч ирсэн нь түүгээр дамжуулан энэ хэдэн цэрэг эрсээс ч мундаг баатрууд эх орноор дүүрэн байсан, байгаа гэж хэлэх шиг санагдсан), Цэрэндагва гуай (Харийн гүрний дарлалд нухлагдан, харсаар байж хэдэн бор цэргээ харангатуулж суугаа ноёны толгойд ямархан харамсал, гуниг төрж, эвтэйхээн ухаан зарж тэмцэж, тэмцэлд бэлдэж байсанг түүнээс өөр хэнээр харуулах), Болд-Эрдэнэ (Муу дүр ихэнхидээ царай муутай, аймхай, хөгийн бялдууч байх нь Монгол кинонд элбэг. Аан энэ бол царайлаг, стилтэй, шударга, дайчин, төрдөө үнэнч үнэндээ л лаг муу дүр. Сайн ч гаргасан), Ариунбямба (Монголчуудын зовлонг энэ залуугийн дүр дээр овоолсон. Эрүү шүүлт давна, ижийгээ амьдаар нь хатаана, төрсөн дүүгээ ч олж чадахгүй, нүдэн дээр нь цаазлуулна. Хөлийнхөө хурууг базтал эр хүн зовохын туйлыг дүрсэлж билээ), Цэрэнболд, Батцэцэг нар дүрээ маш сайн амилууллаа. 
Олны дунд ихээхэн шуугиулаад байгаа хийлч Дээгий мэргэжлийн бус хүн гэхэд их хичээж, дүрийнхээ философид уг хүний материал яв цав таарсан байдаг. Мэдээж найруулагч нилээн тулж ажилласан байх (Найруулагчийнхаа хувиар шүү ккк). Нүүр хувиргагчид ч сайн ажилласан байна. Тэгэхдээ нүд үнэхээр болохгүй байсан. Бусад бүх зүйл болоод байгаа мөртлөө нүд өөрөө юу ч хэлэхгүй дүрдээ очихгүй ямар нэг зүйл мартчих вий, буруу хийчих вий гэх шиг царайлаад байгаа харагдсан. Дараа дараагийн бүтээлүүд дээр сайжирна бизээ. 
Бас нэг ерөөсөө наалдахгүй байсан дүр бол хошуу ноёнтон. Нэг л тийм хөндий, юманд оролцоод ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Үг хэл нь ч тийм нэг хуурай. Арай жаахан наагаад, оруулаад ирсэн бол гэж бодогдсон. 
Уг нь киног чимж байгаа хоёр хүүхэн нь Онолтын дүү, Дэмчиг тайжийн охин хоёр. Гэтэл харилцан яриа нь хэг ёг, ядаж байхад тэр голын эрэг дээр общий план дээр авцан нь хүний сэтгэл хөдлөлийг харах боломжгүйгээр шийдэгдцэн. Ер нь бол цаашдаа Монгол бүсгүйчүүдийн гоё дүр төрхүүд болохоор харагдана билээ. Ялангуяа Дэмчиг тайжийн охин. 
Операторын багийн ажил үнэхээр сайн. Зураг авалтууд дотор шөнийн хэсэг ихтэй ч тун сайн ажилласан гэрлийн багийнхны ачаар ямар ч тээргүй бас үзэсгэлэнтэй харагдаж байсан. Хүрхрээний наана цай чанаж байгаа, Отгонтэнгэр хайрханы наагуур хос морьтон гарч ирж байгаа, Батаагийн шөнө цуур үлээгээд сууж байгаа гэх мэт үнэхээр пөөх гэмээр планууд хэд хэд харагдсан. Тэгэхдээ зарим нэг хэсгүүдэд киноны гэхээсээ фото зургийн гэмээр план харагдаад байгааг анхаараарай. 
Эвлүүлэг болон, дууны багийн хувьд хэлэх айхтар шүүмжлэл гарч ирээгүй. Зарим нэг дууны эффикт мэдэгдэхгүй ч өнгөрч болохоор байхад арай тод өгөгдсөн шиг санагдсан. Тэгэхдээ Азийн киноны стил тийм юм чинь түүнийгээ дагасан юм байлгүй хэ хэ. 
Киноны бас нэг онцлог нь комьютер граффик ашигласан хэсэг хэд хэд байгаам. Хутагтын манжийн амбантны өргөөнд байгаа хэсэгт өнхөрч байгаа толгойг эс тооцвол даалин тогтоосон хэсэг надад лав тун сайн санагдсан. Харин тэр Онолтын тэргүүнийг оршоох хэсэг нэг л тийм орон зайн алдаатай ч юм шиг, ойлгомжгүй сүн гээд өнгөрсөн. Магадгүй зөвхөн нэг талаас харуулснаас болсон байж болох. Минийхээр бол хутагтын гаран дээрээс харагдаж байгаа байдлаар план тавьсан бол илүү лаг болох байсан байх. 
Тэгээд эцэст нь хэлэхэд алхам алхамаар хөгжиж яваа (минийхээр боломжийн хурдтай) Монголын кино урлагт энэ кино бас нэг шинэ шат болжээ. Бусад улсууд түүхээ зохиогоод итгэтэл хийж байхад бид өөрөсдийн бодит түүхээ энэ мэтээр жижиг жижиг хэсгээр нь тодруулан гаргаж харуулж болохыг үзүүллээ. Орон нутаг түшиглэсэн түүхэн киноны натур амжилттай ажиллаж болохыг харууллаа. Киногоор дамжуулан өөрөсдийн биет болон биет бус соёлын өвөө харуулж болохыг харууллаа. 
Хамгийн гол нь эх орныхоо төлөө эр цэрэг, ихэс ноёд, энгийн ардууд ч хамтран тэмцэж асан тэр хувсьгалт үзлийг гаргаж чадаж. Урлаг өөрөө ямар нэг зүйлийг сэрээж явах ёстой юм гэнэ билээ. Энэ мэт олон сайхан кино биднийг сэрээж байх болно гэж найдаж байна. 
Та бүхнийг энэ киног үзэхийг хүсэе! Та ямар ч байсан 145 минутандаа харамсахгүй. 
Кино багийнхны цаашдын уран бүтээлд амжилт хүсье!
 
Г.Ариунчулуун
2000
2000
10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ө   • 3 сарын 12. 14 цаг 42 минут

бодит ахуйн туйлын хэлбэрүүдийн цуглуулгаар кино хийгээд байх шиг жүжигчид нь хамгийн сайн хулгайч хамгийн мундаг цагдааг гэх мэтээр зүтгээд байх шиг

202.72.245.122б   • 3 сарын 12. 14 цаг 18 минут

бодит байдлыг туйлын хэлбэрээр кино хийх гэж зүтгээд байх шиг САЙН ЗОХИОл философи нийгмийн сэтгэлгээг харуулаач

66.181.160.124Зочин   • 3 сарын 12. 13 цаг 56 минут

7000 тѳгрѳгѳѳр Дээгийгийн мээмийг л харлаа даа. Бусдаар сайн кино болсон санагдаагүй.

202.72.245.122Зочин   • 3 сарын 12. 11 цаг 14 минут

энэ нөхрийн царайнаас шийдвэргүй,арга муутай болхи сэтгэлгээтэй хүн гэж уншигдаад байх шиг би буруу юуб

202.72.245.122ж   • 3 сарын 12. 10 цаг 59 минут

нэг их асуудалдаа дарлуулсан хүмүүс шиг далд мэдрэмж төрөх юм

202.72.245.122ө   • 3 сарын 12. 8 цаг 39 минут

цогт тайж 80аад оны кино шиг өөрийнхөөрөө байж чаддагүй шиг Нэг л их бодсон нухсан хөөрсөн дүрүүд

202.72.245.122б   • 3 сарын 12. 8 цаг 05 минут

бүгд амьдралд дарлуулсан унхиагүй аргаа олж ядсан байдал шиг

166.216.165.127Jagaa   • 3 сарын 12. 7 цаг 00 минут

Ene avgai nohor 2 odoo boliochee 👎👎

202.9.42.82Sunmoon   • 3 сарын 11. 16 цаг 50 минут

Би өөрөө мэддэг бол Эрдэнэболд гэдэг жүжигчинд гавьяат цол өгчих юмсан. Мундаг жүжгчин хүн шүү. Одоо үеийн Дагийранз гуай шүү.

202.131.7.226Зочин   • 3 сарын 11. 17 цаг 36 минут

Тэр үнээн

Шинэ мэдээ

Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ7 цаг 55 минутын өмнөХарвардын 34 жилийн судалгаанаас гарсан эрүүл амьдралын 5 дүрэм8 цагийн өмнөКайли Женнер гоо сайхны компанийнхаа 51 хувийг 600 сая ам.доллараар зарлаа8 цаг 5 минутын өмнөИзраилын төлөвлөгөөг АНУ хүлээн зөвшөөрчээ8 цаг 10 минутын өмнөАнтибиотикийг дур мэдэн хэрэглэх нь ямар аюултай вэ…8 цаг 15 минутын өмнөОлон улсын Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил8 цаг 20 минутын өмнөБей Бей хулсны баавгайг хятадад хүргэх нислэг 16 цаг үргэлжилнэ8 цаг 25 минутын өмнөСармисны ач тус8 цаг 30 минутын өмнөАмьтдын хөгжилтэй агшин8 цаг 35 минутын өмнөТалбайн теннисний “Дейвисийн цом” Испанид болно8 цаг 40 минутын өмнөӨвөр Монголд зэрлэг туулайн мах идсэн анчин тарваган тахал тусчээ8 цаг 45 минутын өмнөХүйтний харшилтай бол дараах зөвлөгөөг баримтлаарай8 цаг 50 минутын өмнөМалийн 24 цэрэг амь насаа алджээ8 цаг 55 минутын өмнөГандболын залуучуудын УАШТ болов9 цагийн өмнөОросын хот дахь "Эгэл гайхамшиг"9 цаг 5 минутын өмнөХоворт тооцогдох хөх очир эрдэнийг 15 сая ам.доллароор худалджээ9 цаг 10 минутын өмнөТаны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг9 цаг 15 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ9 цаг 20 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг9 цаг 25 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ9 цаг 30 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ9 цаг 35 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ9 цаг 36 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон9 цаг 38 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь9 цаг 40 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ9 цаг 40 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд9 цаг 45 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал9 цаг 50 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү9 цаг 55 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ10 цагийн өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ11 сар 19. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.