2019 оны 3-р сарын 11
16 цаг 47 минут

Хоёр Ганаа “Халуун зүрх”-ээ дэлгэхэд бэлэн болжээ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг үзэгчид сайн танина. Хоёр Ганаа нэрээр танигдсан тэд УДЭТ хэмээх жүжигчдийн уран чадварын дээд шалгуур болсон их айлаас ажлын гараагаа эхэлсэн.

Жүжигчин Д.Ганцэцэг 2000 оноос УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд жар гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн байдаг. Түүний тоглосон “Надаар тоглосон хайр” тухайн үедээ театрын хамгийн их үзэгчтэй жүжгээр нэрлэгдэж байсан юм. Түүнээс хойш “Бооцоо”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Зуны шөнийн зүүд” “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Хайрын виз”, “Улаан сарнай” гээд олон жүжгийн дүрүүдийг тайзнаа амилуулсан чадварлаг бүсгүй. Түүний тоглосон “Жинжиймаа” киног үзэгчид сайн мэднэ. Эргэлдсэн алаг нүдээрээ ижийгээ хайн бэдэрч, сэтгэлдээ хадгалсан үгээ итгэлээрээ сүлэн тайзан дээр зогсох хэсгийг үзсэн хүн нулимсаа барьж чаддаггүй. “Гэгээн муза” наадмын гурван цомын эзэн Д.Ганцэцэг Монголын ганц хүний жүжгийн олон улсын наадмын анхны цомыг “Оскар” хүүгийн дүрээр авч байлаа.

Жижиг Ганаагийн хувьд дэлгэцийн уран бүтээлээр гараагаа эхэлсэн. “Хэцүү анги” киноны Зул охины дүрийг бүтээхэд түүнийг олон найруулагч онцолж харсан гэдэг. Тиймээс ч “Халуун сэтгэл”, “Амьдралын амт”, “Помогите нам”, “Наран мандах нутаг” гэх мэт дэлгэцийн олон бүтээлд өөрийн чадвараа харуулж чадсан. Найруулагчид ч түүнийг дотоод сэтгэлээрээ тоглодог хэмээн магтах юм билээ. Тэрээр 2010 оноос эхлэн УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд Шекспирийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалтанд тэнцэж “Гамлет” жүжгийн Офелиагийн дүрийг бүтээсэн бол “Ромео Жулета” жүжгийн Жулетад тоглохоор сонгогдож байсан чадварлаг залуу жүжигчдийн нэг. “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Лусын дагина”, “Тэмүүжин”, “Сарны цагаан цус” гээд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн.

Тэд МУГЖ У.Уранчимэгийн хамт театраас гарч “Хувьсал” продакшнд ажиллах болсон нь тухайн үедээ ёстой л шуугиан тарьлаа. Алтан үеийн эмэгтэй жүжигчдийг уламжлан явна гэж итгэж байсан тэдний шийдвэрийг үзэгчид нэг хэсэгтээ л хүлээн авч чадаагүй. Гэвч дэлгэцийн бүтээлд ч амжилт гаргаж чадна гэдгээ харуулж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино тухайн үеийнхээ хамгийн их борлуулалттай кино боллоо. Зохиол бичих, найруулах гээд бүхий л ажлаа өөрсдөө хийдэг нь энэ продакшныг ямар түвшинд явааг харуулах гол үзүүлэлт гэж кино шүүмжлэгчид бичиж байсан юм. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Миний нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Тооцоогүй тоглоом” зэрэг кинонууд нь цоо шинэ өнгө аясыг авчирч, эмэгтэй хүний нарийн мэдрэмж, ур чадварыг олонд харуулж чадсан. Ялангуяа “Атганд үлдсэн эрдэнэ” киноны Тайвангийн дүр. Аавынхаа хүслийг гүйцэлдүүлж эрэгтэй хүүхэд болсон тэрээр дотоод ертөнцтэйгөө зөрчилдсөн ч амьдралын төлөөх тэмцэлд ялан дийлэгч болж байгаа энэ дүр түүний уран чадвар, мэдрэмжийг бүрэн гаргасан. Тиймээс ч кино шүүмжлэгчид “Манай салбарт шинэ эрдэнэ төрлөө” хэмээн бичиж байв.

Одоо хоёр Ганаа “Аримун” продакшн байгуулан “Халуун зүрх”-ээ нээхээр ажиллаж байна. “Аримун” гэсэн үг амирлангүй, энгүй, уужим гэсэн утгатай аж. Эмэгтэй хүн хорвоог дүүргэж, энгүй ихийг бүтээх уужим сэтгэлийн үндэс учраас энэ нэрийг сонгосон аж. Тэдэнд чадвар, мэдлэг, туршлага гээд бүх зүйл байна. Одоо сайн менежмент хийж чадвал кино урлагт цахиур хагалах бүтээл төрөхийг хэн ч үгүйсгэхгүй. Кино зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж найруулагчаар Д.Ганцэцэг ажиллажээ. Галтай цогтой, алаг нүдэн Ганаа, төлөв даруухан ч шинэ сэтгэлгээ, шинэ өнгө болсон жижиг Ганаа хоёрын “Халуун зүрх” хэрхэн өрнөхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 38 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд1 цаг 43 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана1 цаг 48 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ1 цаг 53 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал1 цаг 58 минутын өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд2 цаг 3 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй2 цаг 8 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’2 цаг 13 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ2 цаг 18 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам2 цаг 23 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ2 цаг 28 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв2 цаг 33 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ2 цаг 38 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ2 цаг 43 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн2 цаг 48 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл2 цаг 53 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ2 цаг 58 минутын өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан3 цаг 3 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ3 цаг 8 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани3 цаг 13 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ3 цаг 16 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд3 цаг 18 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 23 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ3 цаг 28 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ3 цаг 33 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ3 цаг 38 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг3 цаг 42 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ3 цаг 43 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ3 цаг 48 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй3 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.