3-р сарын 13
8 цаг 10 минут

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"

"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2018 оны цэвэр ашиг 720 тэрбум  төгрөгөөр илэрхийлэгдэж, тус компанийн 15 хувийг эзэмшдэг иргэд буюу хувьцаа эзэмшигчид ирэх дөрөвдүгээр сард ногдол ашгаа авах боломжтой болоод байгаа юм. Одоогоор хэн, хэзээ, хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ гэсэн асуулт олон нийтийн дунд асуултын тэмдэгтэй хэвээр байгаа юм.

Энэ талаар бид “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

-Хувьцааны ногдол ашиг хэзээ олгож эхлэх вэ?

-Хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ногдол ашигтай холбоотой шийдвэр гарсан. Өгөх нь тодорхой болсон. Гэхдээ яг хэзээ, ямар байдлаар хэдэн төгрөг тараах вэ гэдэг нь албан ёсоор зарлагдаагүй байна. Хүмүүс ногдол ашиг гэж нэг их мөнгө өгөх гэж байгаа юм шиг л ярьцгаагаад байна. Үгүй шүү дээ. Ногдол ашиг гэж хүн болгонд амьдралыг нь сайжруулах хэмжээний мөнгө олгож чадахгүй. Зарим эрх ашгийг хамгаалах холбоод нь сая төгрөг өгөх боломжтой тэрийг өг гээд байгаа. Хэрэв сая төгрөг өгөх юм бол 2.5 их наяд төгрөг тараах гээд байгаа. Тийм их Монгол Улсын төсөвт байхгүй. 

-Хувьцаагаа зарах эрхээ нээлгэх хүсэлтэй иргэд олон байх шиг байна?

-Хувьцаагаа зармаар байна. Зарах эрхийг маань нээгээд өгөөч, тэгвэл бид нар сая төгрөгөө авмаар байна гэсэн хүсэлт манайд их ханддаг.  Энэ нь манайхан санхүүгийн талаар ямар ч ойлголт

Сүү ХК-ын хувьцаа анх 2008 онд 1000 төгрөг байсан бол 2018 онд 10 жилийн дараа 220 мянган төгрөг болсон. Хэрэв тухайн үед та хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй байгаад Сүү ХК-иас 1 сая төгрөгийн хувьцаа худалдаад авчихсан түүнийг өнөөдрийг хүртэл хадгалж байсан бол өнөөдөр 227 сая төгрөгтэй болох байлаа.

мэдлэггүй байгаагийн тод жишээ юм. Хэрэв хувьцаа нээлттэй болоод хүн болгон хувьцаагаа зараад эхэлвэл хувьцааны үнэ цэнэ унана. Нөгөө сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа маань 100 мянган төгрөгийн үнэд хүрэхээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эхлээд иргэд маань хувьцааныхаа үнэ цэнийг ойлгож, мэддэг болох хэрэгтэй эсвэл хувьцааны үнийг унагахгүйн тулд эхлээд Эрдэнэс-Тавантолгойн эрсдлийн сан гэж байгуулах ёстой. Хүмүүс хувьцаагаа зараад эхлэнгүүт нь компани өөрөө худалдаж авдаг байхаар зохицуулах хэрэгтэй. 

Ер нь бол энэ хувьцаа зардаг биш хадгалдаг хувьцаа. Үр хүүхдүүддээ өр биш өв болгон өвлүүлдэг хувьцаа гэдгийг хүн болгон ойлгодог байх нь чухал. Бидэнд өмнөх туршлагууд байгаа 1992 онд  ээж, аав, эмээ, өвөө нар маань бид нарын өмнөөс шийдвэр гаргаж явж байгаад цэнхэр, ягаан тасалбарыг маань хэн нэгэнд залилуулаад, үр ашиггүй компанид хөрөнгө оруулаад дуусчихсан. Одоо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаан дээр яг тэрэн шигээ хандах гээд байна.  

-Цахим орчинд 1072 хувьцааг авна, зарна гэсэн зар маш их байна. Зарж, арилжих боломжгүй хувьцааг авна гээд зар тавиад байдаг нь ямар учиртай юм бол?

-Фэйсбүүкэд 1072 хувьцаатай холбоотой 40 гаруй групп, фэйжүүд байдаг юм байна лээ. Гол зорилго нь улс төрийн пиар хийх, пэйжийнхээ хандалтыг өсгөх. Үүнтэй холбоотойгоор бид нэлээд хэдэн хүнийг Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн байгаа. Хэрэв иргэд хувьцааны талаар бага ч болов мэдлэгтэй байгаад, 1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй, иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж хаана ч байдаггүй гэдгийг мэддэг байсан бол өнөөдөр энэ асуудал ийм хэмжээнд хүрэхгүй байсан байх.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшиж байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшигч 2.511.000 хүн байгаа.

-Хэд нь дансаа нээлгэсэн байна вэ?

-Одоогоор 1.4 сая орчим иргэн хувьцааны дансаа нээлгэсэн, 1.1 сая иргэн нээлгээгүй байна.  

-Хувьцааны дансыг заавал биеэр очилгүйгээр онлайнаар нээлгэх боломжтой болсон гэж сонссон юм байна?

-Өнөөдрийн байдлаар хоёр ч компани хувьцааны дансыг онлайнаар нээдэг системийг бий болгочихсон ажиллаж байна. Энэ та гэртээ сууж байхдаа онлайнаар дансаа нээгээд онлайнаар арилжаандаа орох боломжтой болсон гэсэн үг юм.

"Та хувьцааны дансаа нээлгэж амжаагүй бол ЭНД ДАРЖ үнэт цаасны дансаа шууд нээлгэх боломжтой юм байна".

-Нэгж хувьцааны үнэ өөрчлөгдсөн үү?

-Анх 1072 хувьцааг олгохдоо нэгж үнэ нь 933 төгрөг байсан. Энэ хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаатай хүн 1 сая 176 төгрөгийн хувьцаатай байсан. Гэхдээ хүмүүсийн хувьцааны үлдэгдэл харилцан адилгүй байгаа. Учир нь өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүн хасагдсан байгаа. Тухайлбал, 2011 онд оюутны сургалтын төлбөр 500 мянга болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон сая төгрөг хэлбэрээр хувьцаагаа авсан бол 1072-оос хасагдана гэсэн үг.

Т.Гэрэл

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

 Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ5 минут 6 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав6 минут 52 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв11 минут 23 секундын өмнөНийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?16 минут 44 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд17 минут 3 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ22 минутын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана33 минут 25 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна44 минут 8 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно50 минут 48 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 12 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 30 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 37 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 47 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цагийн өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 12 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 17 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 29 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 34 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 39 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 52 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 5 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 37 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 47 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 32 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 47 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.