3-р сарын 13
14 цаг 45 минут

Магталтын Мастерыг Цэцэрлэгийн багш гэнэ

Цуврал 10 - Япон улсын соёлоос

Тэд толгой эргэмээр их магтана. Бүр амны уншлага нь ч байж мэднэ. "Сүгой сүгой, дэкита нэ дикита нэ" гэсэн дуу цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс аваад очиж авах хүртэл үргэлж чихэнд хадаастай. Тэгээд л учиргүй алгаа ташина. Хааяа тэдэнд хайр хүрдэг. Нүд нь гялалзаад л хүүхэд шиг баярлан алга ташиж суух нь хайр хүргэхгүй байхын аргагүй. Гэвч энэ хүүхдүүдийг зүгээр нэг магтаад байдаггүй бололтой. Хоёр төрлийн магталттай танилцна уу.

1) Үйлдийг магтах

2) Зүгээр л оршихуйг нь магтах

1)Үйлдлийг магтах.

 Бүхий л амжилттай яваа хүмүүс нэг л өдөр БИ хэмээн оройлон гарч ирдэггүй. Тэд өдөр бүр ёстой л чимх чимхээр үйлдлээ цуглуулан бөөгнүүлж аваад тэсэрдэг. Өөрөөр хэлбэл цуглуулагч билээ. Том хүмүүс ухамсартайгаар үйлдлээ цуглуулж чаддаг нь багадаа аль хэр тэдгээр үйлдлийг магтуулж байсантай холбоотой.

Жижиг гэлтгүй хийсэн зүйлд нь ач холбогдол өгөн магтах хэрэгтэй. Ингэхдээ зүгээр л "Мундаг" гэчихээд өнгөрөлгүй яагаад мундаг гэж хэлэх болсон шалтгаанаа тоочвол сайн. Товч тодорхой байх тусмаа хүүхэд яагаад магтуулаад байгаагаа ойлгоно шүү дээ. "Зургаа удаан төвлөрч суун зурж чадлаа, ёстой мундаг!" гэж.

2) Зүгээр л оршихуйг нь магтах

Эцэг эх хүүхдээ эгдүүтэй, бумбак, байж байгаа нь хайр хүргэмээр "жолиг" шүү гэж магтдаг. Энэ нь сайн. Ингэж байгаагаараа магтуулахдаа хүүхэд хайрыг эцэх эхийнхээ харцнаас, дуу хоолойноос, арьсаар, энергээр мэдэрч байдаг. Японы цэцэрлэгийн багш нар зөвхөн үйлдлийг нь магтдаггүй. Тэд оршихуйг нь бас магтдаг. Ингэхдээ skin ship буюу арьсанд нь хүрэх юм. Миний ажигласнаар толгой дээр нь гараа тавих эс бөгөөс нурууг нь илнэ. Бас их тэвэрдэг. Би анхандаа бүр гайхаж байсан. Хүлээж авахдаа учиргүй тэврээд нэрийг нь чангаар хэлж "өглөөний мэнд", "хамтдаа сайхан тоглоё" гэхчлэн дотночилон хүүхдийг өөртөө дасгаж байв. Хүүхдэд ч гэсэн нэн таатай байгаа нь илт хоёр гараа дэлгэн тэврэлдэнэ. Ээж аав, элгэн саднаас хөндлөнгийн хүн ийм гоё дулаан уур амьсгалыг бий болгоход хэн баярлахгүй байх билээ.

Өдөржин хүүхдээ нээлттэй, баяр хөөр дүүрэн, бас үйлдэл бүрт нь гярхай ажиглалт хийн магтах багшийн дэргэд орхихдоо санаа амар явдаг юм.

(Цэцэрлэгийн багш нараас юугаар дутах вэ, хамтдаа хүүхдүүдээ магтацгаая. Хэрэгтэй гэж бодвол цааш түгээгээрэй)

Ээнээгийн тэмдэглэл 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.227.50Зочин   • 3 сарын 14. 10 цаг 19 минут

Магтуулсаар байгаад том болоод ирэхээр шагнал одон медаль горьдсон нөхдүүд болноо

103.87.255.421   • 3 сарын 13. 16 цаг 54 минут

МАГТСАН ХҮҮХЭН ХУРИМАНДАА УНГАДАГ ЮМ ШҮҮ ХАХА.

Шинэ мэдээ

13 настай охины аминд хүрсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын ялыг хэвээр үлдээв32 минут 16 секундын өмнөАН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүллээ1 цаг 22 минутын өмнөКанад Филиппинээс хог хаягдлаа авна3 цаг 25 минутын өмнөПакистан баллистик пуужин туршжээ3 цаг 30 минутын өмнөПабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт3 цаг 35 минутын өмнөДэлхийн хамгийн анхны кино3 цаг 40 минутын өмнөӨнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна3 цаг 58 минутын өмнө“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ4 цаг 11 минутын өмнөЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга4 цаг 21 минутын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол4 цаг 29 минутын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ4 цаг 29 минутын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно4 цаг 37 минутын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа4 цаг 45 минутын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна4 цаг 50 минутын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг4 цаг 51 минутын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ4 цаг 57 минутын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё5 цаг 2 минутын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ5 цаг 3 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ5 цаг 9 минутын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ5 цаг 15 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан5 цаг 21 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ5 цаг 30 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн5 цаг 33 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ5 цаг 39 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов5 цаг 45 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно5 цаг 51 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?5 цаг 57 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?6 цаг 3 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ6 цаг 9 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид6 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.