3-р сарын 14
13 цаг 25 минут

Үг бол зүрх!

Цуврал 11 - Япон улсын соёлоос

Магтах.

Өө ямар мундаг юм бэ! Ёстой хүчтэй, лаг, зоригтой хүүхэд шүү гэж хэлэхээс өөрөөр бид ямар магтаалын үгсийг мэддэг вэ? Үнэхээр энэ хэдэн үгс маань бяцхан цэргүүд рүү нэвтэрч, тэдний бие даах болоод өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг юм болов уу?

Эцэг эх бид юмны учрыг олж амжаагүй жаахан үрсээ өөрсдийн хүссэнээр байгаагүйгийнх нь төлөө загнадаг, бөгсөн дээр нь алгаддаг. Харин хийж чадсан зүйлийнх нь төлөө магтаж, сайшаадаг бил үү? Магтах гэж ер юуг хэлээд байдаг юм бэ?

Миний бие Япон улсад суралцаж байх хугацаандаа магтаал гэдэг амт хужир нь таарсан хоолтой өдөр бүр учирдаг байв. Аргагүй л чи юм даа, чи үнэхээр чаддаг юм байна гэхчлэн ихэвчлэн харагдах байдал гэхээсээ илүүтэйгээр хийсэн үйлийг минь магтдаг байлаа. Магтуулсан хүн ямагт дахин магтуулахыг хүсэхдээ өөрийн одоо байгаагаасаа илүү сайжрахыг хүсэх эрмэлзэлдээ эзэмдүүлж хичээдэг юм билээ.

Энэ утгаараа магтаал бол яахын аргагүй өсөлт дэвшилтийн шим тэжээл нь. Ийнхүү, магтаал гэгч нь дан гагц хүүхдэд бус нас бие гүйцсэн хүмүүст ч хэрэгцээгээ тулбал тун чиг чухал зүйл болохыг олж харсан. Гэхдээ зөв аргаар, манайхны хэлдэгээр мэдрэмжтэй магтах хэрэгтэй байгаа юм.

Хүүхдүүдийн хувьд гэвээс тэдний хувь хүүхдийн онцлог, зан байдалд тааруулан магтахад суралцах нь ээжийн чадвар нэгээр нэмэгдсэнтэй адитгаж болно.

1) Ичимхий хүүхэд

Түүнд хэлэх үгс: Юманд ул суурьтай, нухацтай ханддаг хүүхэд шүү! Жаахан нэрэлхэх тохиолдол хэнд ч байдаг юм. Бусдын хэлэхийг, харахыг мэдэрч бодолгүй яахав, гэхдээ жохоон өөртөө итгэлтэй байж үзвэл ямар вэ? Хүүхдийн онцлог: Багшийн асуусан асуултад ичээд хариулдаггүй, найзуудынхаа дунд яриа эхлүүлдэггүй, тоглоом тоглохдоо хэн нэгний урилгыг хүлээж байдаг. *Яг өөрийнхөөрөө ингээд олны дунд гарч болно, чи хангалттай хөөрхөн, зоригтой хэмээн хэлж өөрт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн зоригжуулах. Хүүхдийнхээ талд буйгийн илрэл болгож түүний мэдэрсэнийг ээж нь ч гэсэн мэдэрч буйгаа тайвнаар, ойлгогдохуйцаар илэрхийлэх. "Ээж нь ч гэсэн тийм байдалд орж байсан, яг тэгдэг шүү. Чамд үнэхээр хэцүү, ичмээр байсан юм байна тэ?" хэмээн юуны түрүүнд түүнийг хүлээн авах. Тэгээд түүнийг дээрх үгээр магтах. Хамгийн сүүлд нь яавал дахин тийм зүйлтэй тулгарахгүй байх талаар хүүхэдтэйгээ ярилцах.

2) Зөрүүд хүүхэд

Түүнд хэлэх үгс: Өөртөө үнэхээр итгэлтэй хүүхэд шүү! Өөрөөрөө байхыг хүссэн юм уу? Уг нь бол, жоохон бусдын сэтгэлийг бодож үзвэл дээр байсан юм. Бусдыг бодож, бусадтай хамт гэдгээ ойлговол миний хүү/охинд л тустай хэрэг юм даа. Хүүхдийн онцлог: Найзуудынхаа аясаар биш өөрийнхөөрөө зүтгэж, яг өөрийнх нь хэлсэнээр байлгахыг хүсдэг. Багш сурганы үгийг дуулсан ч дуулаагүй юм шиг гөжүүдэлдэг. * Ийм хүүхдүүдийг яаж ч загнаж үглэсэн цагийн гарз. Тиймд юуны түрүүнд түүнийг хүлээж авах. Юу хэлмээр байсан юм бэ? Юуг хиймээр, яг яах гэж байсныг нь үг дуугүй чагнаж аль болох ойлгох. Тэгээд дараа нь "Өө миний хүү/охин өөрөө энэ хүртэл бодож тунгаасан нь сайн хэрэг байна, ээж нь ч бас гарцаагүй тэгэх байсан биз хэмээн өөрийгөө түүний талд буйгаа мэдэгдэж тайвшруулах чухал. Ингээд ээж нь түүний талд байгааг ойлговол харилцан цаашдаа тухайн нөхцөлд хэрхэхийг ярилцах боломжтой болно.

3) Олон зүйлийг сонирхож дорхиноо уйддаг хүүхэд

Түүнд хэлэх үг: Зөндөө олон зүйлд дурладаг сайн хүүхэд. Юм бүхэн учир битүүлэг, сонирхолтой байгаа биз? Тэр ч гоё, энэ ч гоё. Гэхдээ нэг зүйлдээ удаан төвлөрвөл түүнээс дутахааргүй сонин байж магадгүй дээ. Хүүхдийн онцлог: Нэг зүйлдээ удаан тогтдоггүй. Зураг зурж байгаад дундаас нь хаях, суудлаасаа босч гүйх, тоглоомноосоо хурдан залхах, өөр сонирхолтой зүйлсийг эрэлхийлэх. * Зүгээр суу! Босохгүй шүү! гэх зэрэг загнаад нэмрийг үл үзэх болов уу.. Загнахаас илүү ая эвийг нь олон магтах нь илүү үр дүнтэй. Төвлөрдөггүй залхамтгай занг нь онцлолгүй юманд дур сонирхолтой байгааг нь магтах. Сониуч зан хүнд ямар их хэрэг болдог тухай, энэ зуур тэдгээрээсээ нэгэнд нь илүү их дурлаж сонирхох болох байх даа, аль чамд илүү сонирхолтой байна вэ хэмээн сайн талыг нь довойлгож өгөх.

4) Хурц, ширүүн ааштай хүүхэд

Түүнд хэлэх үг: Сэргэлэн, хүчтэй хүүхэд шүү! Өөрийхөө хүссэнийг илэрхийлж чадахгүй болохоор уур нь хүрэлгүй яахав дээ. Гэхдээ жаахан найзынхаа хэлэх үгийг дуулбал санаснаас чинь хэрэг амархан өнгөрчих ч юм бил үү? Дараагийн удаа туршиж үзвэл ямар вэ? Хүүхдийн онцлог: Хүссэнээр нь болохгүй бол уурлаж найзтайгаа муудалцдаг. Биеэ барьж чадалгүй цохиод авдаг, тоглоомоо шиддэг. * Цохих, тоглоомоо шидэх зэрэг биеийн хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдлөгөөнөө илэрхийлнэ ээ гэдэг нь өөрийгөө үгээр сайтар ойлгуулж чадахгүй байгаагийн шинж тэмдэг. Иймд өөрийнхөө хүссэн зүйлийг амаараа эхлээд яг ингээд үгээр хэлбэл найз нь түүнийг илүү ойлгож хамт тоглох байсан тухай ойлгуулах хэрэгтэй. "Хамт тогломоор байна найз аа, надтай хамт тоглооч", "Яг одоо би хэрэглэж байна, хэрэглэж дуусахараа чамд өгч тоглуулья" гэхчлэн юу гэж хэлбэл ойлголцож болох талаар хамтдаа ярилцах чухал.

5) Уйланхай хүүхэд

Түүнд хэлэх үг: Өөрийгөө ойлгуулж чадахгүй болоод л уйлж байгаа юм шүү дээ! Яахаа мэдэхгүй хэцүү байна уу? Хэрвээ өөрийнхөө санаа бодлыг жоохон хичээгээд хэлдэг болчихбол ингэж уйлах шаардлагагүй болно.

Хүүхдийн онцлог: 
Үл ялиг үл ойлголцолтой тулгарвал шууд л уйлдаг. Өөрөө хийж чадахгүй байна, хэн нэгэн нь түүнд шударга бус хандсан хэмээн усан нүдэлдэг.
* Өөртөө итгэх итгэл хомсоос хэн нэгэнд анхаарагдахгүй байгаагаа мэдрэмэгцээ өөрийн орон зайгаа уйлж мэдрүүлдэг. Ийм хүүхдүүдэд бие даах чадварыг нь голчлон магтаж өгөх хэрэгтэй. "Тэр ээ! Ганцаараа чадаж байна. Пөөх ийм хэцүү зүйлийг ээж нь байсан бол чадахгүй байсан байх, гэтэл чи хэн нэгэнгүйгээр чадчихлаа гэж үү?" гэх мэт..

Ээнээгийн тэмдэглэл 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.22Зочин   • 3 сарын 15. 12 цаг 51 минут

ZURH BISH TARHI

202.126.89.48Зочин   • 3 сарын 14. 18 цаг 36 минут

Mundag duu bnaa

Шинэ мэдээ

13 настай охины аминд хүрсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын ялыг хэвээр үлдээв35 минут 28 секундын өмнөАН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүллээ1 цаг 25 минутын өмнөКанад Филиппинээс хог хаягдлаа авна3 цаг 29 минутын өмнөПакистан баллистик пуужин туршжээ3 цаг 34 минутын өмнөПабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт3 цаг 39 минутын өмнөДэлхийн хамгийн анхны кино3 цаг 44 минутын өмнөӨнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна4 цаг 1 минутын өмнө“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ4 цаг 14 минутын өмнөЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга4 цаг 24 минутын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол4 цаг 32 минутын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ4 цаг 33 минутын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно4 цаг 40 минутын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа4 цаг 48 минутын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна4 цаг 54 минутын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг4 цаг 54 минутын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ5 цагийн өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё5 цаг 5 минутын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ5 цаг 6 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ5 цаг 12 минутын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ5 цаг 18 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан5 цаг 24 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ5 цаг 33 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн5 цаг 36 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ5 цаг 42 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов5 цаг 48 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно5 цаг 54 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?6 цагийн өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?6 цаг 6 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ6 цаг 12 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид6 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.