Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан барейль ном хэвлүүлэн бэлэглэсэн СУРАГЧИД


Дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагчид өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аян эхлүүлэн төсөл хөтөлбөр боловсруулж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном хэвлүүлэн бэлэглэжээ. Тэд бол Улаанбаатар дахь Америк сургуулийн сурагчид юм. А.Энх-Ингүүн, Ц.Хүслэн, Э.Мишээл, Д.Цэцэнбилэг нар сайн дурын сайн үйлс хийх зорилгоор “Зургаадай” хэмээх баг байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан, сайн үйлсийн аяныг эхлүүлэн эхний төслөө амжилттай хийгээд байгаа юм. Тэд “Зургаадай” хэмээх нэрийг багтаа өгсөн учрыг тайлбарлахдаа “Хүний таван мэдрэхүй дээр зөн совинг нэмэн зургаа гэж тооцдог. Гэтэл  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ мэдрэхүйн аль нэг нь хүндрэлтэй байдаг учир түүнийг нь нөхөж өгье, эерэг байдлыг бий болгох үүднээс энэ нэрийг сонгосон” хэмээж байв.

Харааны бэрхшээлтэй иргэдэд тусалсан түүх

Тэд Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт дутмаг байдаг гэдгийг олж харан тэр ойлголтыг бүтэн болгох үүднээс төсөл санаачлан хйиж байгаа гэлээ. Харааны бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад хөгжингүй орнуудынх шиг хонх дуугарч дуут дохио өгдөг байгаасай гэж тэд хүсдэг. Мөн автобусанд суухад тэдэнд зориулсан налуу шат байдаг байгаасай гэж мөрөөддөг гэв. 

“Хүн бүр боловсрол хүртэх эрхтэй”. Энэ бол тэдний уриа.  Тиймээс ч  хамгийн анхны төслөө боловсролын хүрээнд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан унших ном хомс байдаг учир харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан үлгэрийн номыг барейль үсгээр хэвлүүлэн бэлэглэсэн байна. Хүмүүс номын дэлгүүрээс хүссэн номоо аваад уншдаг ч харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тийм боломж байхгүй. Тиймээс хүүхдэд зориулсан зохиолын 26 номыг барейль үсгээр хэвлүүлэн 116 дугаар тусгай сургуульд хандивлаж, ертөнцийг харах боломжгүй тэдэнд номоор дамжуулан багахан ч болов гэрэл гэгээ өгөхийг хүсчээ. Энэ нь ч маш амжилттай болж, сургуулийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж магтаж байсан нь сурагчдад илүү ихийг хийх хүсэл зориг өгсөн гэдэг.   

Харин тэдний дараагийн төсөл ном бичих. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар бэрхшээл зовлон байдаг вэ, хэрхэн шийдэгдээсэй гэж хүсч байгааг энэхүү номоороо хүргэх юм. Ингэхдээ тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй биечлэн уулзаж ярилцан, тэдний өдөр тутмын хийдэг зүйлс, нийгэмд тэдэнд хэрэгцээтэй зүйл юу байна вэ, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг зэргийг асууж ярилцлага авч, ном болгон олонд хүргэх аж.

Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харьцаж, хамтран ажиллах вэ, бидний зүгээс хэрхэн туслах боломжтой вэ. Бидний өгсөн тус тэднийг амьдрахад яаж хялбар болгох вэ гэдэг үүднээс бусдад тэднийг таниулах зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр суралцах, ажиллах чадвар дээрээ ямар нэг байдлаар дутмаг биш. Зүгээр л арай   өөрөөр сурч ажилладаг гэж үздэг. Тиймээс бусад хүн ч тэдэн шиг үзэл бодолтой байхыг хүсч тийм бодолтой болгохын төлөө энэхүү төслийг эхлүүлсэн гэлээ.  

Ном хэвлүүлэх санхүүгээ босгосон түүх

Мэдээж барейль ном хэвлүүлэх,  ном бичих зэрэгт санхүү мөнгөний асуудал тулгарна. Энэ нь 12 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд том асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тэдний санхүү босгосон түүх их сонин. Өөрсдийн байгуулсан “Зургаадай” багаараа дамжуулан хандивийн аян өрнүүлэн 320 мянган төгрөг цуглуулж, багийн нэг гишүүн нь 500 мянган төгрөг хандивласнаар тэд үлгэрийн номонд барейль наалгахад 420 мянган төгрөгийг зарцуулж үлдсэн хуримтлалаа дараагийн төсөлдөө хэрэглэхээр хадгалжээ. Багийн гишүүн Э.Мишээл зуны сургалтдаа тэтгэлэг аван суралцсан бөгөөд тэрбээр энэ талаар ярихдаа “Би “Томуужин” сургалтын төвд зуны сургалтад суухдаа надад тэтгэлэг олговол би тэтгэлэг авсан мөнгөө сайн үйлсийн аянд зарцуулах болно гэсэн. Тэгэхэд сургалтын төвөөс надад нэг сая төгрөгийн тэтгэлэг өгсөн. Тэгээд тэтгэлэг авсан нэг сая төгрөгийнхөө 500 мянгыг нь барейль номын хэвлэлтийн зардалд хандивласан. Үлдсэн 500 мянган төгрөгийг нь энэхүү номынхоо хэвлэлтэд зарцуулна. Ном бичиж хэвлүүлэхэд үүнээс ч их мөнгө хэрэгтэй тийм учраас бидний хийж буй ажлыг дэмжин хандив өргөхийг уриалж байна” гэж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахыг зорилгоо болгосон 12 дугаар ангийн сурагчид хэн нэгний хандив тусламж өгөхийг харж суухыг хүссэнгүй өөрсдөө  хөдөлмөрлөж мөнгө олох аргыг эрэлхийлэн сургууль дээрээ “Big sale” арга хэмжээг зохиодог. Нарийн боовыг сургуулийнхаа сурагчдад зарж мөнгө олдог байна. Мөн тоглоом хийх гэж гурав дөрвөн удаа туршиж үзсэн ч сайн хийж чадахгүй байгаа гэж байлаа. Тиймээс тэдэнд тоглоом хийх аргыг заагаад, туслахыг хүссэн хүн бүхнийг баярлан угтана гэдгээ ч хэлсэн юм. Учир нь тэд тоглоом хийгээд сурчихвал сүлжээ дэлгүүрүүдээр зарж мөнгө олох хүсэлтэй.

Тэд төгсөх ангийн сурагчид учир хичээл ном гээд зав зай хомс байдаг ч төслөө эрт эхлүүлж, цаг заваа зохицуулаад ажиллаж байгаа аж.  Харин эцэг, эх багш нар нь тэдний хамгийн том дэмжигчид нь бөгөөд “хийх ёстой зүйлээ л хий, ар гэр гэж санаа зовох хэрэггүй” гэдэг гэж байлаа. Тиймээс тэд тусалж дэмждэг аав, ээж, багш, найз нөхөддөө маш их баярлалаа хэмээн яриагаа төгсгөсөн юм.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.224Зочин   • 3 сарын 18. 20 цаг 05 минут

Хүүхдүүд сайхан ажил хийжээ. Харин сэтгүүлч алдаагүй бичихдээ анхаарах нь зөв шүү . Брайль гэдгийг яаж бичихээ мэдэхгүй сурвалжлагч ичмээр санагдлаа

43.228.131.45Зочин   • 3 сарын 18. 8 цаг 41 минут

зөв бичвэл зүгээрдээ - брайль / Braille

202.9.42.34иргэн   • 3 сарын 15. 14 цаг 15 минут

юу вэ..нөгөө шарк эмэгчин акул Оюундарь авгайгаас 1000 дахин илүү хүнд хэрэгтэй зүйл хийсэн байна..бахархаж байна..

202.21.99.178Зочин   • 3 сарын 15. 12 цаг 41 минут

Мундаг юмаа. Том хүмүүс бидний хийж чадахгүй байгаа зүйлийг энэ хөөрхөн охидууд хийсэн байна. Ийм сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, зөв хүмүүжил боловсролтой хүүхдүүд өшөө олон болоосой.

202.179.25.22Зочин   • 3 сарын 15. 11 цаг 10 минут

HEDEN NOM BILEGLEE YU,SURHII YUM HIIJDEE CHAAVAAS

122.201.21.31Зочин   • 3 сарын 15. 16 цаг 12 минут

What a miserable lowlife...

202.131.230.238зочин   • 3 сарын 15. 15 цаг 17 минут

чи юу хийв хө

203.217.138.1хаагий   • 3 сарын 15. 10 цаг 52 минут

мундаг хөөрхөн охидод амжилт хүсье

202.21.113.238зочин   • 3 сарын 15. 9 цаг 48 минут

баян айлын охид гээд эрхэлж туниад буруу замаар явчихаагүй ингээд нийгэмд гэрэл асааж яваа охидод улам их амжилт.

66.181.178.138Зочин   • 3 сарын 15. 9 цаг 25 минут

Сүрхий охид байна. Улам их амжилт хүсье.

Шинэ мэдээ

Эмэгтэйчүүд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ5 минут 35 секундын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна10 минут 35 секундын өмнөНүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга15 минут 35 секундын өмнө“France Football” шилдэг дасгалжуулагчдыг нэрлэлээ20 минут 35 секундын өмнөХятад улсад нарны зайгаар ажилладаг нисгэгчгүй аппарат бүтээж байна25 минут 35 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд30 минут 35 секундын өмнөН.Минжинсайхан: Манай салааныхан дайнд35 минут 35 секундын өмнөPM 2.5 тоосонцрын улмаас учирсан хохирлыг тооцоолон гаргажээ40 минут 35 секундын өмнө"Цэргийн хүү" / Өгүүллэг/45 минут 35 секундын өмнөАвстралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана50 минут 35 секундын өмнөГерманы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна55 минут 35 секундын өмнөХалдлагын үеэр бэртсэн хүмүүст зориулж 5 сая ам.долларыг цуглуулаад байна1 цаг 1 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 6 минутын өмнөМУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулж авчээ1 цаг 11 минутын өмнөГанцаараа явж байгаа иргэнийг араас нь дагаж дээрэмддэг бүлэглэлийг илрүүллээ1 цаг 21 минутын өмнөБайнгын хороод хуралдана1 цаг 31 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна1 цаг 41 минутын өмнөЖ.Эрхэмбаатар: Гэрчийн мэдүүлэг авчихаад мэдүүлэг дээр нь үндэслэж яллагдагчаар татах асуудал гарч байна1 цаг 51 минутын өмнөБ.Эрдэнэбат: Дүүг минь эрүүл саруул гэж цэрэгт татчихаад одоо ачааллаа даалгүй зүрх нь зогссон гэж байна2 цаг 1 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ2 цаг 10 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 31 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 41 минутын өмнөХоёр барилгын хооронд гарсан галыг бүрэн унтраажээ3 сар 18. 20:00Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа3 сар 18. 19:21Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа3 сар 18. 19:04Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 18:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ3 сар 18. 18:05Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 18:00БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 17:55Хамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв3 сар 18. 17:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.