3-р сарын 15
13 цаг 20 минут

Танилц: Хөдөлмөрийн хуульд орох голлох өөрчлөлтүүд

Хөдөлмөрийн тухай хуулийг анх 1999 онд баталсан ч шинэчилсэн найруулж нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэнийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ. 

Тэрбээр "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байна, үүнд, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох; Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах; Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох; Төрөөс хөдөлмөрийн харилцаанд тавих хяналтыг Олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөх шаардлага үүсээд байна. Түүнчлэн, хуулийн төсөлд тусгасан үндсэн зохицуулалтын хувьд, хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна. Үүнийг засч залруулах шаардлагатай" гэсэн юм. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан ойлголцлын баримт бичиг”-ийг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. МҮЭ-ийн холбооноос гаргах үндсэн саналын хувьд, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах нь зүйтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил олгогч, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулах зохицуулалт. Учир нь, одоогийн үйлчилж буй хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тохиолдолд буюу байгалийн гамшиг, осол аюул, улс орны батлан хамгаалах зэрэгтэй холбоотойгоос бусад тохиолдолд илүү цагаар ажиллуулахыг хориглосон зохицуулалтыг дордуулсан. Үйлдвэрлэлийн ослын хувьд, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй. Мөн Маргааныг шийдвэрлэх хугацааны хувьд хэт сунжирч маргааны ач холбогдол алдагдана. /Одоогийн хуулиар хамтын маргаан 30 хоногт шийдэгдэж байгаа, ганцаарчилсан маргааныг 1 жилийн дотор шийдэж байгаа/ гэлээ.

Ингээд хөдөлмөрийн хуульд орох голлох өөрчлөлтүүдийг танилцуулж байна. 

Б.Аз

 

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.195Зочин   • 3 сарын 17. 11 цаг 50 минут

ok

64.119.18.195Зочин   • 3 сарын 17. 11 цаг 49 минут

ajlaa hugatsaand ni hiij chadahgui iluu tsagaar suuj hiij bga toriin alban haagch nart bol iluu tsagiin hols gej olhoj bolohgui baih, tetgeveriin nasand hursen toriin alban haagch nariig bol shuud gavyaniih ni amraltand suulgah ni zov shu de tegj baij zaluuchuud ajiltai bolno

202.179.31.38Архангайгаас   • 3 сарын 16. 22 цаг 38 минут

Хүнийг мөнгө олж цалинжуулах вэ? Надад төрөөс ямар ч дэмжлэг байхгүй. Ганц улаан төгрөг төрөөс өгөхгүй харин ч авдаг тул би яаж энэ хүмүүсээ цалинжуулах вэ? Та нар төрийн албыг үүгээрээ сурталчилж залуусыг хувийн хэвшилрүү биш бэлэн төрийн албаруу явах хүсэлтэй болгож өгнө.Тэгээд улсаараа төрийн алба хаагчид болох уу? Хөдөө орон нутагт безнисмэнүүдийг энэ талаар дэмжих ямар бодлого хаагуур яваад байдын бүү мэд

202.179.31.38Архангайгаас   • 3 сарын 16. 22 цаг 33 минут

Миний ойлгосноор Энэ хууль төрийн алба хаагчидыг л дэмжиж байгаа юм шиг харагдаж байна.Төрийн алба хаагчидын цалин цаанаасаа автоматаар ямар ч асуудалгүй орно. Учир нь тэд татвар төлөгчидийн төлсөн бэлэн мөнгөнөөс шууд цалинжиж байгаа болохоор юунд ч санаа зовох шаардлагагүй.Гэтэл тэд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тэд баялаг бүтээгчид биш. Зүгээр л төсвийн мөнгө авагчид. Нөгөө талаас би төсөв бүрдүүлэгч татвар төлөгч.Доороо 10 ядарсан хүн цалинжуулдаг жижиг бизнесмэн. Бид бие биенээ харж нэг баг болж ажиллаж амьдардаг. Би хаанаас энэ олон

119.40.99.208Зочин   • 3 сарын 15. 16 цаг 30 минут

Хүүе цаана чинь зарим улс орон ажлын 4 хоногт шилжиж байна. Амрахгүй ажиллаа гээд өөрчлөгдөх юу байна аа ? Жилд хэд хоног амарсан чинь улсын хөгжил уруудаад энэ тэр айн ? Сайн амрааж байж ажиллуулна шүү дэ. Ер нь ганцхан ажллах гэж төрсөн хүн байдаг бол тэр нь л ажиллал да. Ажиллах хэрэгтэй гэж яриад байгаа хүмүүс өөрсдөө тэгээд сайн дураараа ажлаа хийгээч дэ. Мань мэт нь ажилдаа дарагдаад сунаж үхлээ.

80.110.92.44Зочин   • 3 сарын 15. 14 цаг 21 минут

Зарим оронд саяхнаас хэрэв ажил олгогч хүсвэл ямарч шалтгаангүйгээр ажлаас халж болно гэдэг заалт орсон.Өөрөөр хэлбэл маргаан шийдэхгүй.Хөдөлмөрийн зах зээлийн шаардлага ширүүсч байгаа шүү

192.82.65.104ХУУЛЬ ИЖИЛ ТЭГШ БАЙХ   • 3 сарын 15. 13 цаг 15 минут

Ажил олгогч татвар төлөгчийн эрхийг дандаа хөсөрдүүлж байна. Баялаг бүтээгчдийг шүүхийн шийдвэр нэрийн дор дарамтлаж, нөхөн төлбөр ажилтаны зөв ч бай буруу ч бай олго гэдэг шийдвэр гардаг. Иймээс хөдөлмөрийн сахилга бат МУ-д байхгүй болсон. Төрийн байгууллага нь мань мэтийн татварыг хэдэн сар жилийн цалинг болгож өгдөг л юм байгаа биз хуувийн хэвшлийнхэн харин татвар+ цалин+шүүхийн буруу шийдвэрээр өнхөн төлбөр төлж дарамтлуулж байна. Тиймээс хувийн хэвшил жигд ажиллаж ажиллаж чадахгүй, сайн ажиллаж б/гаа хүмүүсийнхээ цалинг нэмж чадахгүй байда

64.119.22.203Хувийн хэвшилийнхэн   • 3 сарын 16. 18 цаг 57 минут

Яг үнэн

202.131.227.82иргэн   • 3 сарын 15. 12 цаг 08 минут

Гадаадад энэ битгий хэл амралт, баярын өдрүүд олонтой шүү.

27.123.213.131Зочин   • 3 сарын 15. 11 цаг 43 минут

санал: ажил олгогч ажилтан нарын эрх ашгийг тэнцүү хадгалах тухай ярих юм, адил тэнцүү эрх үүргээр ажил хийнэ гэж байхгүй, ажил олгогч давуу арх эдэлж байж хүн ажил хийж улс орон хөгжиж урагшлах болно, ажил хийхгүй байгаа ажилтанаа халж чадахгүй, аргша хэмжээ авах хуулийн зохицуулалтгүй, байгууллагийн дотоод журмыг шүүх үгүйсгэдэг... гэх мэт залхуу буруу хандлагатай, зүгээр байж байгаад ихийг авах гэсэн хандлагийг одоо мөрдөж байгаа хууль өөгшүүлж байна. ажил хийхэд тодорхой диктатур хэрэгтэй.

202.21.115.126эрка   • 3 сарын 15. 11 цаг 39 минут

Баяр амралтыг ад үзээд байгаа хүмүүсийг ер ойлгохгүй юм.Яг юу хийхгээд байгаа хүмүүс юм тодорхой хэлээч арчаагүйдээ амраад л байгаа юм шиг бичээд байх юм.Соц_ нийгмийн үед баяр амралт цөөхөн байсан хөгжиж шалиагүй буцаад тэр зарчим руу очиж яах гээд байгаа юм

45.117.32.130Зочин   • 3 сарын 15. 11 цаг 04 минут

Богино амралтууд архидалтын үндэс болдог. Хятадууд цагаан сараар хэд хоног амардаг билээ. Урин дулаан цагт 10 хоног, тэгээд ээлжийн амралт байгаад бусад жижиг баяруудыг болилж болох юм

45.117.32.130Зочин   • 3 сарын 15. 11 цаг 02 минут

Худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс 9-22 хүртэл ажиллана, дээр нь амралтын өдөр ганцхан, ялангуяа баярын үеэр 8-00-23 000 хүртэл ажиллана. Зарим нь бүр 24,00 .... Ялангуяа Их дэлгүүрүүд нэг л ээлжийн хүнтэй байна арга хэмжээ авах хэрэгтэй.

124.158.95.138ZOCHIN   • 3 сарын 15. 10 цаг 43 минут

amralt nereer 3-7 honogoor uursduu gadaadad zugaaldag yumaa

103.212.116.200Зочин   • 3 сарын 15. 9 цаг 52 минут

Бид нар ажиллах гэж энэ дэлхийд ирээгүй.Хүн байна даа бас амарч, баярлаж байх эрхтэй шүү.Эцсийн эцэст бид ахиухан мөнгө олж аятайхан амрахын төлөө л ажилаж байгаа биш үү

202.179.3.18Сэрдамба   • 3 сарын 15. 9 цаг 34 минут

Амралт баярын өдрийн тоог цөөлөх, манайханы амралт баяр арай л хэтрээд байна шүү. Улсын баяр, цагаан сар 2-оор тус бүр тав хоног амраа тэгээд л болоо

119.40.99.208Зочин   • 3 сарын 15. 9 цаг 31 минут

Энэ амралтыг багасгая олон хоног амарлаа энэ тэр гэж бичээд байгаа хүмүүс дандаа хүний хөдөлмөр шулдаг, өөрсдөө юу ч хийдэггүй дарга царайлсан эсвэл хувийн компани, үйлдвэр, аж ахуй нэгжийн удирдлагууд л байдаг юм байна лээ. Хөөрхий ажилчид хэд хоног амрахаар амралтын мөнгө энээ тэрээгээ бодож хувийн ашиг харсан нөхдүүд байдаг. Ард түмэн амраад, ажиллаад жаргалтай байг л дэ.

64.119.19.190Зочин   • 3 сарын 15. 9 цаг 01 минут

Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх үед компани удирдаж хүн цалинжуулж үзсэн УИХ-ын гишүүд онцгой анхаараарай гэж хүсье. Эс тэгвээс амьдрал мэдэхгүй амбиц ихтэй хөөрүү сагсуу Аюурсайханы санаачилж батлуулсан хуулийн гайгаар барилга барих газрынхаа нэрийг ч шилжүүлж чадахгүй ажлын тушаа саад болсон хуультай болчихвий гэж айж байна.

139.5.216.11Иргэн   • 3 сарын 15. 8 цаг 44 минут

Баярын тоог цөөлөх хэрэгтэй. Мартын 8-ныг ажлын өдөр болгох, Чингисийн төрсөн өдөр, үндэсний тусгаар тогтнолын өдөр хоёрыг нэгэтгэх, ер нь жилд ажиллах нийт хоногийн тоог тогтоож өгөөд илүү гарсан өдрүүдийг нь зохицуулж, улсын баяр наадам, цагаан сараар амардаг байхад хангалттай.

119.40.99.208Иргэн   • 3 сарын 15. 9 цаг 26 минут

Чи л тэгж ажилла.

202.55.191.194шантаач   • 3 сарын 15. 9 цаг 36 минут

бүх баярыг хагас бүтэн 2т хийдэг болох хэрэгтэй

103.212.119.57Зочин   • 3 сарын 15. 9 цаг 26 минут

Тийм шүү.Сар шинэ,Улсын баярын өдөр нь Бямба,Ням гаригт таарсан тохиолдолд өдөр шилжүүлдэгээ ч болих хэрэгтэй. Манай улс чинь амралт, хүний эрх,эрх чөлөө, халамжаар амьсгалж амьдарч байгаа.

Шинэ мэдээ

Н.Минжинсайхан: Манай салааныхан дайнд7 минут 45 секундын өмнөPM 2.5 тоосонцрын улмаас учирсан хохирлыг тооцоолон гаргажээ12 минут 45 секундын өмнө"Цэргийн хүү" / Өгүүллэг/17 минут 45 секундын өмнөАвстралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана22 минут 45 секундын өмнөГерманы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна27 минут 45 секундын өмнөХалдлагын үеэр бэртсэн хүмүүст зориулж 5 сая ам.долларыг цуглуулаад байна32 минут 45 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд37 минут 45 секундын өмнөМУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулж авчээ42 минут 32 секундын өмнөГанцаараа явж байгаа иргэнийг араас нь дагаж дээрэмддэг бүлэглэлийг илрүүллээ52 минут 32 секундын өмнөБайнгын хороод хуралдана1 цаг 3 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна1 цаг 13 минутын өмнөЖ.Эрхэмбаатар: Гэрчийн мэдүүлэг авчихаад мэдүүлэг дээр нь үндэслэж яллагдагчаар татах асуудал гарч байна1 цаг 23 минутын өмнөБ.Эрдэнэбат: Дүүг минь эрүүл саруул гэж цэрэгт татчихаад одоо ачааллаа даалгүй зүрх нь зогссон гэж байна1 цаг 33 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ1 цаг 42 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 3 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 13 минутын өмнөХоёр барилгын хооронд гарсан галыг бүрэн унтраажээ3 сар 18. 20:00Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа3 сар 18. 19:21Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа3 сар 18. 19:04Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 18:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ3 сар 18. 18:05Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 18:00БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 17:55Хамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв3 сар 18. 17:50Монголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ3 сар 18. 17:45Сирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна3 сар 18. 17:40Гоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна3 сар 18. 17:35Үхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ3 сар 18. 17:35Этиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ3 сар 18. 17:30Цагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ3 сар 18. 17:26
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.