3-р сарын 15
8 цаг 30 минут

Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгон шинэчлэнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр суманд ажиллажээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг томоохон баяраар зорчигчдын урсгал нэмэгддэг. Оргил ачааллын үедээ өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна. Энэ зам бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их бөгөөд энэ ачаалал нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Б.Энх-Амгалан сайд дээрх чиглэлийн авто замын засвар арчлалтын байдалтай танилцаад, авто замын шинэчлэл хийх үеэр түр зам гаргах, түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, иргэдтэй хууль, журмын дагуу хамтран ажиллахыг холбогдох албаны хүмүүс, орон нутгийн удирдлагуудад чиглэл болгов.

Мөн түр зам гаргаснаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Тээврийн цагдаагийн албатай нягт хамтарч ажиллах, төмөр зам, авто замтай огтлолцох цэгүүдийг нарийн тооцоолж, ажлаа яаралтай эхлэхийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч, Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод үүрэг болголоо.

Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Харин шинээр хоёр эгнээ зам нэмж, дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын санхүүжилтийг эхний ээлжинд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас гаргаж, Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас нөхөн төлөх нөхцөлөөр шийдвэрлэх саналыг боловсруулан, холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Б.Аз

26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.126.3.26Hudalchuudaa   • 3 сарын 15. 16 цаг 33 минут

Neg ajlaar heden zasgiin gazar damjij shou hiih geed baigaa yum be Hudalch shouchdaa odoo boli !Ajlaa hii. Alivaa asuudliig hiivel hiij shig shuurhai ehelj sur! Hun barivchlah ontsgoi baidal togtooj oroo tasalgaa tugjij alban tushaalniig hooh ajildaa bol garamgai shuurhai yum.Harin buteen baiguulalt yarihaar 'Boroonii turuund salhi, boohoin turuund heree" gegcheer hiine geed hediid hiih ni dorhoigui ireedui tsag deer baahan shoudaj shugel uleeh yum Oyun-Erdene ee

202.9.42.34Зочин   • 3 сарын 15. 11 цаг 39 минут

эрдэнэтийн замыг дамба-очирын зам биш там-очирын зам гэж жолооч нар нь нэрлэдэг юм байна лээ..

150.129.141.14Зочин   • 3 сарын 15. 11 цаг 23 минут

Garamgaibaatariin Dornod aimagt hiisen gaitai zam shig uym hiih vii dee hyanalt shalgaltiin kompaniud ajlaa sain hiigeereidee

150.129.141.14Зочин   • 3 сарын 15. 11 цаг 18 минут

Hurd saaruulagch oirhon oirhon hiihgyi bol ongots unasan gej ooriigoo bodson ergyy dagznuud yheh morooroo yhehgyi hurd hetryylj yavaad busdiin ami nasand gai bolno bolnoshyy anhaaraarai

202.179.25.22Зочин   • 3 сарын 15. 11 цаг 11 минут

UG NI DARHANRUU MASHNAAS VAGON NI ILUU HURDAN HYAMD BAIMAAR YUM

45.117.32.130Зочин   • 3 сарын 15. 11 цаг 10 минут

Олон компаныг оруулж хурдан хийх хэрэгтэй. Манайхан зам барих гэж өчнөөн жил жаргачих юм. Дарга нар өргөн зузаанаас идэж, ажилчид нь 10 түрэх, индүүдэх юмыг 3 болгож соляркаа хэмнээд байхаар яаж олигтой зам болохов?????

202.179.26.85Зочин   • 3 сарын 15. 11 цаг 09 минут

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж бна гэсэн болохоос 4 эгнээтэй болгож шинэчлэж эхлэнэ гээггүй бна Цонхны цаанаас чихэр долоолгоно гэж энэ дээ Хичнээн олон жил яригдаж бүр эхлэж байна гэж тууз хайчилж байсан шүү дээ

45.117.32.130Зочин   • 3 сарын 15. 11 цаг 07 минут

Аль болох тойргыг багасгах, давааг намсгах хэрэгтэй. цастай үед өндөр даваанууд ослын үндэс болооод байгаа

202.131.243.190Zochin   • 3 сарын 15. 10 цаг 55 минут

UB Darhanii zamiig neg olon ulsiin standartad niitssen 4 egnee zam bolgochihdog bol uneheer ulsiin bolood ter zamaar zorchdog ard irged, baiguullaga, tranzit teever hiideg Oros Hyatdiin kompaniudad ashigtai bolnoo. Zugeer neg said garch ireed l yariad baihdaa bus, UIH, zasgiin gazar bur ontsgoi anhaaral handuulj bgaad buteen baiguulalt hiichih heregtei. Gol ni zamiin chanart ontsgoi anhaarah ni chuhal. Tegehgui zam tavina gej tendert yalsan nereer zartsuulah mongoniihoo taliig ni idchiheed, talaar ni tavisan nertei tiim zam hereggui

124.126.3.26Hudalchuudaa   • 3 сарын 15. 10 цаг 29 минут

Zuigeer l hiichih yum bol hiichih l dee.Hicheen jil hiine gej yarih yum be?! Ganbat saidiin ued l darhanii zamiig 4 egneetei bolgon shinechlen zasna gej yarigdaj baisan asuudal. Ganbataas hoish 2 ch said soligdood baina.Shoudah chini arai dendej baigaa yum bish uu?

202.70.34.98Mongol irgen   • 3 сарын 15. 10 цаг 22 минут

ER ni zam shineer tawih bolomj ni bgaa shdee odort dundjaar 5800 mashin ywdag ni unen bol 5800*1000*360= 2.088.000.000 tugrug jild orj bgaa ene mungu henii halaasand orj bgaan we?bidnar damjin ongorson jijig post bolgond door haij 1000 tugrug ogdog neg jolooch darhan ywj irehdee 2000 tugrug batalgaatai ogdg ter mungu yasan we bas l zeel ged yrih yum...

103.50.207.150ХУРДНЫ ЗАМ   • 3 сарын 15. 10 цаг 16 минут

2 УРСГАЛ ЗАМЫГ ОЛОН УЛСАД МӨРДӨГДДӨГ ТӨМӨР ТУСГААРЛАГЧТАЙ БОЛОН ТОДОРХОЙ ГАЗАР БҮРТ ХУРД ХЭМЖИГЧ СУУРИЛУУЛАХЫГ ЗУРАГ, ТӨСӨВТЭЙ СУУЛГААСАЙ БИЛЭЭ..ОСОЛ АВААРЫГ БУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ШДЭЭ.. БУРХАН МИНЬ

203.91.112.242Зочин   • 3 сарын 15. 10 цаг 06 минут

ue ueiin said nariin gants ochij hudal amlalt ogdog zam, Ganbat gedeg hudalch hulgaich yu yu gej amlalt ogloo baahan TV camernii omno...

195.46.106.44Irgen   • 3 сарын 15. 10 цаг 04 минут

Darhnii zamiig tsaashid ulsiin hil hurgene gej bodood Darhan hot dunduur oruulahgui toirj garahaar baruun talaar ni deer bh baribal zugeer bn Harin Darhan hot ruu ergedeg heseg deer 2 tuvshnii ulzvar hiivel sain bn

150.129.141.84zochin   • 3 сарын 15. 10 цаг 00 минут

Gadaadad yavaj baikhad zamiin temdeglegee, gereltuuleg ny ***** hun ch zamaa olchhoor baidag yum bilee, odoo zam tavibal olon ulsiin jishgiin daguu hiij chadah companiudiig songon shangaruulj baival zohino, ter zamaas ny munge huvalznuud ideh uildeld ny hatuu hyanalt tavih, hatuu shiitgj baikh tsag ny bolson

103.111.68.3Болд   • 3 сарын 15. 9 цаг 54 минут

Булган Баяннуур хоёрыг холбосон зам тавибал Хөвсгөл, Эрдэнэт, Булганыхан бүгд яваад наад Дарханы зам чинь 60% ачаалал нь багасна ш дээ. Хариуцдаг албан тушаалтнууд нь жаахан ч болов судалгаатай, амьдралд орж ажилаач ээ.

122.201.28.8жирийн иргэнээс   • 3 сарын 15. 9 цаг 46 минут

ямбалж янцагласаар хэдэн оныг ч өнгөрөөв.дарга царайтай амьтад мөн ч их цэцэрхэх юм. өчүүхэн муу хувийн амбицаа түр татаад улсаа ард иргэдээ бодоод ажил болговол түмэнд таашаагдана. жич Дамба Очирдохгүй байхыг үнэнээсээ хүсье

43.243.161.23Зочин   • 3 сарын 15. 9 цаг 39 минут

anhnaas ni oligtoihon chartai zam tabichihaasai bilee.shat shatandaa hyanaltaa saijruulaad hariutslagataigaar, dundaas ni mongo tsabchij ih idej uulgvi zam tabichihbal hojim ni oorsdoo ter zamaaraa yabna shvv dee

203.91.115.41Зочин   • 3 сарын 15. 9 цаг 34 минут

СОНГУУЛИЙН УУР АМЬСГАЛ ОРЖЭЭ!! ---ХОШГИРУУЛАЛТ ЭХЭЛЖЭЭ---

202.72.245.122ахмад настан   • 3 сарын 15. 9 цаг 22 минут

Дарханы зам бол улс төрчдийн "ШОГ" гараа гэдэг шоу болсоор 3 бүтэн сонгуулийн үе өнгөрлөө, шинэ зам баригдахыг 50-60-аад оныхон /Баабарт ад үзэгдэгсэд/ үзэхгүй байх оо, 21-р зууны 2-р хагасаас хойш л өөртөө засах орны статустай болж байж л тавигдаж магадгүй.

202.179.31.115Zochin   • 3 сарын 15. 9 цаг 15 минут

Gol ni chanar chanar bas dakhin chanar 4-5 jiliin umnu ashiglaltad orson dundgovi umnugoviin zam ebdreed duussan bn iim zam tabibal shineer zam tabiadch hereg alga

202.55.184.18111   • 3 сарын 15. 8 цаг 59 минут

odo ehleechee yugaa hiigeed show hiigeed bgan, odoo zamaa tavij ehleed namar gehed ashiglaltand oruulaldaa MANgaruudaa

202.9.42.119Зочин   • 3 сарын 15. 8 цаг 59 минут

ЗАСАГ СОЛИГДОХ БҮРДЭЭ ДАРХАНЫ ЗАМ ЯРЬЖ ШАВ ТАВЬЖ ШОУ ХИЙХ ЮМАА

122.201.20.190зам   • 3 сарын 15. 8 цаг 57 минут

Тэгээд замаа түргэн бариая дээ, ард түмэнээс хахуулаа авчихсан биз дээ

203.91.118.180зочин   • 3 сарын 15. 8 цаг 56 минут

Хурдхан хийгээч ээ хүн болгон хийнэ гэсээр байтал үлгэр боллоо

66.181.178.138Зочин   • 3 сарын 15. 8 цаг 59 минут

Чи очиж хийгээч ккккк

Шинэ мэдээ

Н.Минжинсайхан: Манай салааныхан дайнд8 минут 9 секундын өмнөPM 2.5 тоосонцрын улмаас учирсан хохирлыг тооцоолон гаргажээ13 минут 9 секундын өмнө"Цэргийн хүү" / Өгүүллэг/18 минут 9 секундын өмнөАвстралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана23 минут 9 секундын өмнөГерманы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна28 минут 9 секундын өмнөХалдлагын үеэр бэртсэн хүмүүст зориулж 5 сая ам.долларыг цуглуулаад байна33 минут 9 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд38 минут 9 секундын өмнөМУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулж авчээ42 минут 56 секундын өмнөГанцаараа явж байгаа иргэнийг араас нь дагаж дээрэмддэг бүлэглэлийг илрүүллээ52 минут 56 секундын өмнөБайнгын хороод хуралдана1 цаг 4 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна1 цаг 13 минутын өмнөЖ.Эрхэмбаатар: Гэрчийн мэдүүлэг авчихаад мэдүүлэг дээр нь үндэслэж яллагдагчаар татах асуудал гарч байна1 цаг 23 минутын өмнөБ.Эрдэнэбат: Дүүг минь эрүүл саруул гэж цэрэгт татчихаад одоо ачааллаа даалгүй зүрх нь зогссон гэж байна1 цаг 33 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ1 цаг 43 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 4 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 14 минутын өмнөХоёр барилгын хооронд гарсан галыг бүрэн унтраажээ3 сар 18. 20:00Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа3 сар 18. 19:21Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа3 сар 18. 19:04Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 18:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ3 сар 18. 18:05Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 18:00БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 17:55Хамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв3 сар 18. 17:50Монголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ3 сар 18. 17:45Сирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна3 сар 18. 17:40Гоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна3 сар 18. 17:35Үхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ3 сар 18. 17:35Этиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ3 сар 18. 17:30Цагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ3 сар 18. 17:26
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.