3-р сарын 15
12 цаг 00 минут

Эрчүүдийнхээ баярыг Дархан-Уул аймагт тэмдэглээрэй

Энэ жилийн цэргийн баяр шинэ долоо хоногийн эхний өдөр, даваа гаригт таарч байгаа. Харин наана нь гэр бүлээрээ агаар салхинд гарангаа эрчүүдээ баярлуулах боломжийг “Чингис шар айраг” компанийнхан олгож байна. УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит “авто кросс” уралдааныг 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй тус компанийнхны энэ удаагийн тэмцээн Цэргийн баярын өмнөх өдөр буюу энэ сарын 17-ны ням гаригт болох юм.

Дархан-Уул аймагт, тэр дундаа жил бүрийн гуравдугаар сард тогтмол зохиогдож хэвшсэн “Чингис мастер кросс” авто уралдааныг үзэгчид төдийгүй тамирчид өөрсдөө тэсэн ядан хүлээдэг. Учир нь уралдааны зам үзэгчдэд өрсөлдөөнийг бүрэн харах боломж олгохоос гадна тамирчдын хувьд огцом өгсүүр, огцом уруу, гүн жалга руу харайж орох, гүн жалгаас дүүлж гарах гэхчлэн техникийн хурд, хүч, тамирчдын ур чадварын өрсөлдөөнөөс гадна шоу үзүүлбэр ихтэй байдгаараа бусад кроссоос онцлогтой байдаг билээ. Түүнчлэн байгаль дэлхий үргэлж ивээж, цастай хуртай болдог нь шороо тоос босохгүй, үзэгч, тамирчин гээд аль алины нь хувьд үзэгдэх орчин хязгаарлагддаггүй хамгийн сайхан тэмцээнүүдийн нэг байж чаддаг. Энэ жилийн хувьд нийт нутгаар хуурайшилттай байгаа ч яг тэмцээний өмнөх өдөр байгаль ээж хураа хайрлана хэмээн тамирчид битүүхэн горьдож буй аж. Учир нь 21 дэх жилдээ зохиогдох гэж буй Дарханы уралдаан хургүй болж байсан тохиолдол огт үгүй гэнэ. Цас ороогүй жил тохиосон ч уралдааны өмнөх шөнө хур тунадас орж, шороо тоосгүй байсаар ирсэн аж. Тиймээс энэ удаагийн уралдааны байгаль цаг уурын нөхцөл өмнөх онуудаас төдийлөн гажихгүй гэдэгт итгэлтэй байгаа бололтой.

Дашрамд сонирхуулахад, бүхэл бүтэн 20 жилийн турш автоспортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээсээ тусалж дэмжиж ирсэн “Чингис” шар айрагны vйлдвэр нь дэлхийд алдартай  ХБНГУ–ын Нордхаузн  “Nordhausen”–ий шар айрагны тоног төхөөрөмжийн vйлдвэрт  захиалгаар хийгдсэн, хvнсний аюулгvй байдлын баталгааг хангасан төхөөрөмжөөр бvрэн тоноглогдсон орчин vеийн vйлдвэр юм. Улмаар монгол нутгийн цэвэр ус, герман улсаас импортлон оруулж ирдэг дэлхийн чанар стандартын шаардлагыг бvрэн хангасан амуу соёолж, зөрөг цэцгийн ханд, хөрөнгө зэргийг технологийн дагуу исгэж болгосон дээд зэрэглэлийн шар айргийг хэрэглэгчдэдээ өргөн барьдаг билээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.84.218Ганбаа   • 3 сарын 15. 13 цаг 16 минут

Эрчүүдийн баяр биш цэрэг эрчүүдийн баяр шүү. Хавтгайруулахгүй шүү нөхөдөө.

Шинэ мэдээ

13 настай охины аминд хүрсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын ялыг хэвээр үлдээв3 минут 50 секундын өмнөАН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүллээ52 минут 59 секундын өмнөКанад Филиппинээс хог хаягдлаа авна2 цаг 57 минутын өмнөПакистан баллистик пуужин туршжээ3 цаг 2 минутын өмнөПабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт3 цаг 7 минутын өмнөДэлхийн хамгийн анхны кино3 цаг 12 минутын өмнөӨнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна3 цаг 30 минутын өмнө“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ3 цаг 42 минутын өмнөЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга3 цаг 52 минутын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол4 цаг 1 минутын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ4 цаг 1 минутын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно4 цаг 8 минутын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа4 цаг 16 минутын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна4 цаг 22 минутын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг4 цаг 23 минутын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ4 цаг 28 минутын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё4 цаг 33 минутын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ4 цаг 34 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ4 цаг 41 минутын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ4 цаг 47 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан4 цаг 52 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ5 цаг 1 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн5 цаг 4 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ5 цаг 11 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов5 цаг 16 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно5 цаг 22 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?5 цаг 29 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?5 цаг 35 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ5 цаг 40 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид5 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.