3-р сарын 15
13 цаг 15 минут

Дарханы замыг ирэх дөрөвдүгээр сараас 12 дугаар сар хүртэл хаана

Нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Автозамын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга н.Доржханд болон бусад албаныхан мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, "2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээнийн 2559.7 км автозамын бүтээн байгуулалт болон их засварын ажлыг хийнэ. Мөн 23 байршилд 1719.3 урт метр төмөр бетон гүүр хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа" гэдгийг онцолсон юм. 

 Мөн Улаанбаатар-Дарханы автозамыг дөрвөн эгнээ болгохоор АХБ-ны санхүүжилтийн хүрээнд хийнэ. Шинээр барих автозамыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Өргөтгөлт шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрөвдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэлээ. Мөн хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулна. Дарханы босоо тэнхлэгийн зам ачаалал ихтэй. Тээврийн хэрэгсэл зорчих урсгал дээр авто аваар гарах нь их байдаг. Дөрвөн эгнээ замтай болчихвол аюулгүй байдал нэмэгдэнэ. Бид олон улсын банкны санхүүжилтээр хийх учир энэ ажлыг богино хугацаанд чанартай хийх зорилт тавьж байна. Олон улсын транзит тээвэр энэ замаар явна” гэсэн юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сарын үеэр зорчигчдын урсгал нэмэгддэг байна. Оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс тус замыг заварлаж, дөрвөн эгнээтэй болгох ажлын хүрээнд Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг Баянчандмань-Жаргалан-Сүмбэр-Хонгор чиглэлээр нэвтрүүлнэ. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэхээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж. Зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах юм байна. АХБ-ны санхүүжилтээр нийтдээ 204.16 км урт зам тавих аж. Нийтдээ 27 ширхэг объектуудыг чөлөөлөх аж.

Мөн Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн замыг мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон байна. Энэ замын ажил дөрөвдүгээр сард эхэлж, аравдугаар сард дуусахаар болсон байна. Замын ажлыг БНХАУ-ын талаас бүрэн хариуцан хийхээр болжээ. Уг замын зураг төслөөр олон улсын стандартын шаардлагыг хангасан гэрэлтүүлэг зэрэг бүхий л зүйлийг багтаасан байна. Авто замын хажуугаар дугуйгаар аялах зэрэг аюулгүй зорчих байдлыг хийх аж.

Т.Гэрэл

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

174.210.7.8Hooee   • 3 сарын 17. 8 цаг 37 минут

Dandaa zasaj baih yum daa.Mongo shaadag gants zam shuu.

103.11.193.202Зочин   • 3 сарын 16. 12 цаг 30 минут

Дан зээл байх шив дээ...

122.201.31.26зочин   • 3 сарын 15. 16 цаг 49 минут

Дандаа ,өр Өөрсдөө хөрөнгө байдаггүй юм уу.

202.131.243.190Zochin   • 3 сарын 15. 14 цаг 44 минут

Zam zasvartai holbootoigoor UB-Darhanii chigleld zorchih zamiin zuraglal gargaj taraah ni zov. UB-Darhan, Erdenet-UB chigleld yaaj teevriin hodolgooniig zohitsuulahaa todorhoi bolgohgui bol baahan toorson budlisan bdal uuseh vii dee. Mon ter hugatsaand tranzit teevriig yaaj zohitsuulahaa zov onovchtoi, oilgomjtoi bdlaar hiih ni deer shuu. Zhion baigyylalt saitai baih tusmaa l eldev zardal chiregdel baga baij taarna. ZT-iin yaamniihaan

64.119.21.147Зочин   • 3 сарын 15. 13 цаг 51 минут

Neg hiij baij Altanbylag hurtel tavichgui duursen teneguud shuu

Шинэ мэдээ

3000 уртын дуучин, хуурчид оролцсон ардын урлагийн их наадам болно7 минут 20 секундын өмнө“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?12 минут 20 секундын өмнөСудалгаа: 'Z' үеийнхний 76 хувь нь жилийн дотор тушаал дэвшихийг хүсдэг17 минут 20 секундын өмнөЭмэгтэйчүүд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ22 минут 20 секундын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна27 минут 20 секундын өмнөНүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга32 минут 20 секундын өмнө“France Football” шилдэг дасгалжуулагчдыг нэрлэлээ37 минут 20 секундын өмнөХятад улсад нарны зайгаар ажилладаг нисгэгчгүй аппарат бүтээж байна42 минут 20 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд47 минут 20 секундын өмнөН.Минжинсайхан: Манай салааныхан дайнд52 минут 20 секундын өмнөPM 2.5 тоосонцрын улмаас учирсан хохирлыг тооцоолон гаргажээ57 минут 20 секундын өмнө"Цэргийн хүү" / Өгүүллэг/1 цаг 3 минутын өмнөАвстралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана1 цаг 8 минутын өмнөГерманы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна1 цаг 13 минутын өмнөХалдлагын үеэр бэртсэн хүмүүст зориулж 5 сая ам.долларыг цуглуулаад байна1 цаг 18 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 23 минутын өмнөМУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулж авчээ1 цаг 28 минутын өмнөГанцаараа явж байгаа иргэнийг араас нь дагаж дээрэмддэг бүлэглэлийг илрүүллээ1 цаг 38 минутын өмнөБайнгын хороод хуралдана1 цаг 48 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна1 цаг 58 минутын өмнөЖ.Эрхэмбаатар: Гэрчийн мэдүүлэг авчихаад мэдүүлэг дээр нь үндэслэж яллагдагчаар татах асуудал гарч байна2 цаг 8 минутын өмнөБ.Эрдэнэбат: Дүүг минь эрүүл саруул гэж цэрэгт татчихаад одоо ачааллаа даалгүй зүрх нь зогссон гэж байна2 цаг 18 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ2 цаг 27 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 48 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 58 минутын өмнөХоёр барилгын хооронд гарсан галыг бүрэн унтраажээ3 сар 18. 20:00Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа3 сар 18. 19:21Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа3 сар 18. 19:04Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 18:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ3 сар 18. 18:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.