3-р сарын 15
13 цаг 50 минут

ЦЕГ: Талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхэнд камерын бичлэг үзүүлсэн

ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийж 2018 онд мөрдсөн хэргүүдийн тоо баримтаас товч мэдээлэл өгсөн юм.

Тус алба нь 2018 онд  гэмт хэргийн шинжтэй 23597 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс 15443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.  7810 гомдол мэдээллийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж,  206 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Нийт шалгасан гомдол мэдээллийн 99.8 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн байна.

Мөн онд 20722 хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж ,  үүнээс  9448 буюу 45,5 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 211 буюу нэг хувийг харьяаллын дагуу шилжүүлж нийт шалгасан хэрэг бүртгэлтийн хэргийг 16621 буюу 80.2 хувийг шийдвэрлэн ажилласан байна. Эдгээр тоог 2017 онтой харьцуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг 56.7 хувиар, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан хэрэг 47.6 хувиар өссөн мэдээтэй байна.

Мөрдөн байцаалтын 15132 хэргийн 8793 буюу 58.1 хувийг шүүхэд шилжүүлж, 1738 буюу 11,4 хувийг нэгтгэн нийт шалгасангэмт хэргийн 14058 хэрэг буюу 92 .2 хувийг шийдвэрлэсэн байна. Энэ хэргийн өмнөх онтой харьцуулахад шүүхэд шилжүүлсэн хэрэг 1.8 хувиар өссөн байна.

2018 онд Мөрдөн байцаах албанд гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан 488.7 тэрбум төгрөгийн хохирлын 212.2 тэрбум төгрөг буюу 43.4 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.

2019 оны эхний хоёр сарын байдлаар мөрдөн байцаах алба нь гэмт хэргийн шинжтэй 4069 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 3787 гомдол мэдээлэл буюу 93 хувийг шийдвэрлээд байгаа аж. Хэрэг бүртгэлтийн 8084 хэргийн хүлээн авч үүнээс 1930 буюу 23,9 хувийг Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 273 буюу 3,3 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, нийт 3417 хэрэг буюу 42,2 хувийг шийдвэрлэн бусад  хэргүүд ажиллагаанд шалгагдаж байна.

Гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд 296,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаагаас өнөөдрийн байдлаар 113,4 тэр бум төгрөгийн хохирол буюу 38,4 хувийг мөрдөн байцаалтын шатанд төлүүлээд байна.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,5 хувиар өссөн байна.

Хүнийг алах гэмт хэрэг өнгөрсөн онд 192 бүртгэгдсэн. Нийт гэмт хэргийн 0,5 хувийг эзэлж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,6 хувиар өссөн байна.

Залилах гэмт хэрэг 2018 онд 5372 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 14,8 хувийг эзэлж өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 79,3 хувиар өссөн байна.

Хулгайлах гэмт хэрэг 12328 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 34 хувийг эзэлж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,9 хувиар өссөн байна.

Ингээд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал сэтгүүлчдийн  сонирхсон зарим асуултанд хариулсан юм.

            -Автомашины техник хэрэгслийн хулгай хэрээс хэтэрлээ. Приус маркийн машины аккумляторийн хулгай их байна. Энэ тал дээр арга хэмжээ авах боломж байна уу?

Иргэд та бүхний оролцоо чухал. Хамтарч байж үр дүнд хүрнэ. Жишээлбэл өнгөрсөн онд хайбрид автомашины аккумлятор 40, 50-аар алдагдсан 3, 4 бүлгийг нийслэлийн цаглаагийн газар тогтоосон. Автомашины толь алдагдаж байгаа. Эдгээр техник хэрэгсэл нь хаана зарагддаг вэ гэхээр ААН-ийн зөвшөөрөлгүйгээр гудамжинд зарагдаж байгаа. Зах зээл байгаа учир гудамжинд ч зарагдаж байна. Да хүрээ,  Хархорин, Өгөөмөр захын удирдлагуудтай гэрээ байгуулж эх үүсвэртэй тохиолдолд техник хэрэгслээ зарж борлуулах гэрээ байгуулан ажиллаж байна. 

            Сүлжээний залилах гэмт хэрэг их гарч байна?

Сүлжээний залилах гэмт хэрэг сүүлийн үед нилээд их гарч байгаа. Хамгийн том хэрэг нь “Жи тайм” сүлжээний хэрэг шалгагдаж байна. Энэ хэрэг дээр 11734 иргэн хохирсон гэдэг байдлаар мэдүүлэг өгч шалгагдаж байна. Энэ хэрэгт Казакстан улсын иргэн холбогдсон. Энэ иргэн мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж одоогоор олдоогүй байна. Гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг интерполийн чиглэлээр эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж шалгуулж байна. Энэ хэрэгт 6,9 тэр бум төгрөг, 400 сая төгрөгийн үнэтэй автомашин,  3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг манай алба хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн байгаа. Энэ битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар Нийслэлийн прокурорын газар, УЕПГ, Дүүргийн шүүх, Дээд шүүхэд санал хүргүүлсэн байгаа. Гол асуудал нь холбогдогч этгээд оргон зайлсан учир хүний гэм бурууг тогтоогдхоос өмнө яаж хэрхэн хохиролыг барагдуулах тал дээр хүндрэл үүсээд байна. Энд битүүмжлэгдсэн хөрөнгө мөнгө тусгайлсан дансанд хамгаалалттай байгаа.

Энэ хэрэгт хоёр хүн татагдсан. Нэг нь Монгол улсын иргэн. Нөгөө нь Казакстан улсын иргэн. Монгол улсын иргэн байгаа компанийн төлөөллийг хууль эрх зүйн орчинд шийдүүлж чадвал бид энэ хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх боломжтой гэж үзэж ажиллаж байна. Үүнд прокурорын байгууллага шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч, шүүхтэй энэ асуудлыг хүргүүлж, шүүхээс  энэ асуудалд холбогдох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

            11 мянган хоихрогчийн хохиролын хэмжээ нь хэд болсон юм бэ?

Гэмт хэргийн улмаас хохирсон эдгээр иргэдийн зарим нь сүлжээний явцад мөнгөө буцааж авсан. Хүү алданги тооцож байгаа асуудал байгаа. Огт мөнгөө аваагүй нь дийлэнх нь байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын шатанд 11 мянган хүнээс мэдүүлэг авахад 26 орчим тэрбум төгрөгний урьдчилсан хохиролын хэмжээ гарч байгаа.

            -Нийслэлийн хэмжээнд нэн ховор амьтдыг хууль бусаар борлуулахыг завдсан хэргийн тухайд?

            Иргэд энэ нөхцөл байдалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж их холбогдож байна. Орон нутагт ихэвчлэн үйлдэгдэж байна. Зарим хүн худалдахаар танил талаараа худалдахаар явуулж байна. Энэ нь зараар тийм өвчинд ийм амьтны тийм эрхтэн сайн гэдэг зараас үүдэлтэйгээгр үйлдэгдэж байна.

            -Тусгай сүбьектийн хэргийг шалгадаг юм байна. 25 шүүгч 11 прокурор татагдсан байна. Ямар зөрчил илэрсэн юм бэ?

Эрхэлж буй албан тушаалтай холбоотой шийдвэр буруу гаргасан. Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хувийн сонирхлоор ажиллаж байна гэсэн гомдол мэдээллийн дагуу шалгахад хуулийн дагуу шийдвэр нь үндэслэлтэй байсан. Сүүлийн үед иргэдээс албан тушаалтай холбоотой гомдол санал их ирж байна л даа. Бид үүний гэмт хэргийн шинжтэй гэдгийг нь шалгадаг.

-Эко алтан заамрын хэрэг юу болж байна вэ?

Харьяаллын дагуу Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

-Нас барсан шүүгчийн хэрэг юу болж байна вэ?

Энэ хэргийг ХҮнд гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байгаа. Амиа орлох цаг хугацаанд хэн хэн байсан. Амиа орлох нөхцлийг бүрдүүлсэн үү гэдэг нь шалгагдаж байгаа. Бид камерийн бичлэгийг хавтаст хэрэгт хийж ар гэрийнхэнд нь үзүүлсэн байгаа.

Х.Соёл

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.0.229mongol   • 3 сарын 16. 10 цаг 58 минут

ene bi chadna gesen nohduud yagaad hariutslagaas multraad baidag bainaa,asar ih huniig hohirooj baiga sh dee

103.212.116.25Зочин   • 3 сарын 16. 9 цаг 54 минут

Хөлдүү, мулгуу,,, сэтгэлгүй,,, тэнэг ,залхуу,, шуналтай ,, хонгилын гишүүн албан хаагчдаасаа салаагүй тохиолдолд ийм асуудал цаашид зөндөө гарна

202.9.43.90Бат   • 3 сарын 16. 7 цаг 51 минут

Хохирогчоо хүндэлж хулгайчаа цөөрүүлэх зорилгоор гарсан хохирол бүрийг 100% төлүүлэх арга хэмжээ абвал л хулгай зогсоно ялангуяа мал миний морь сайн морь би 1,5 саяар үнэлнэ гээд төрийн сангаас гаргаад өгчих улс хулгайчаас 2 чихийг нь болов аваад хохиролоо барагдуул маргааш л хулгайгүй болно

94.134.88.215Зочин   • 3 сарын 16. 0 цаг 16 минут

hun er ni shudarga l amidrah heregtei...husel,shunalaa barij tsadahgui bol uiliin urendee barigdah l bolno....

122.201.31.152Зочин   • 3 сарын 15. 21 цаг 07 минут

ПРОКУРОР, ШҮҮХ, ЦАГДАА, АТГ -ЫН ЛУЙЬАРЧДЫН ТОМИЛСОН ТЭДНИЙ ГАР ХӨЛҮҮДИЙГ СОЛЬЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОНЫ ДАРАА ННЭ БҮХ ТОМ ЛУЙВАРЫН ХЭРГУУД ШУДАРГААР ШИЙДЭГДЭНЭ!!!! НААНА НЬ ХИЧНЭЭН ШУДАРГААР ЯВААД ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ ГЭДЭГ НЬ АЛЬ ЭРТ ОЙЛГОМЖТОЙ БОЛСОН....

176.179.152.175Зочин   • 3 сарын 15. 19 цаг 04 минут

1 muu avilgach avgai huuhdiig ni sain shalga

122.201.31.152Зочин   • 3 сарын 15. 21 цаг 42 минут

МОНГОЛЫГ ТӨРГҮЙ БОЛГОСОН БАЙСАН ЭЛБЭГДОРЖ ХОНГИЛ БАЙГУУЛСНЫ ДАРАА ГАНЦХАН ЭНЭ ЗАРЧМЫГ МӨРДӨЖ ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР ХИЙЖ АСАР ИХ БАЯЖСАН БАЙДАГ. ҮГЭНД ОРООГҮЙГ НЬ ӨӨРИЙН "НОХОЙ" Б.ХУРЦЫГ МӨРӨӨР НЬ ТАВЬЖ ОЛОН ХҮНИЙГ ХИЛСЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ ШОРОНД ХИЙЖ ТАРЧЛААЖ АМЬДРАЛААР НЬ ТОГЛОЖ БАЙЖЭЭ.!!!!!!!! " ҮГЭНД ОР ОРОХГҮЙ БОЛ ШОРОНД ОР " ГЭДЭГ ЗАРЧИМ....

103.80.210.18Зочин   • 3 сарын 15. 18 цаг 59 минут

ХӨӨРХИЙ ДЭЭ. ИДСЭН УУСАН НЬ ХЭДЭН ЖИЛИЙН ЯЛ АВАХАА МЭДДЭГ БОЛОХООРОО АМИА ХОРЛОО БИЗ. ШҮҮГЧ НАР ХЭЗЭЭ ҮНЭН ШҮҮ ДЭГ БИЛЭЭ. АРД ТҮМЭН ШҮҮХ ,ПРОКУРОРТ ИТГЭХЭЭ БАЙГААД УДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

202.179.24.103Зочин   • 3 сарын 15. 17 цаг 15 минут

Энэ Бямбаа гэх шүүгчийн талаар хамт ажиллаж нөхөрлөж явсан хүмүүс нь их шудрага, үнэнч хүн гэх юм. Тэгээд 49 хувийнхан болон Элбэдоржтоны булхайг илчилнэ гээд шийдчихсэн байсан гэх юм. Элбэгдпорж гутлаа тосолж, зангиагаа зүүж очоод нухчихсан юм биш биз. Одоо эргээд бодоход Зоригийг Элбэгдорж л нухчихсан юм байна гэж бодогдох боллоо. Улс төрийн гол шалтгаан нь Засгийн газар огцорсон явдал бөгөөд Элбэгийг огцоруулж, булхайг дэлгэх гэж байсан ганц хүн нь Зориг байсан байна. Ингээл л цаазын ялыг халаад, Бат-Үүлд баатар өгөөд л бэлтнэсэн

202.126.89.87Зочин   • 3 сарын 15. 16 цаг 07 минут

Colior

122.201.19.99зочин   • 3 сарын 15. 15 цаг 52 минут

Камерийн бичлэг үзүүлээд яахын тэнэгүүдээ Амиа хоролтол нь дарамталсан АТГ-ажилтан цагдаагийханд буруу байнаа настай эмэгтэй хүн яаж дарамт даах вэ дээ маш том хэргийн гэрчийг дарамтлаал өөрөөр нь амын хорлуулаал хуулийн байгуулага мундаг ажилж байнаа

59.153.85.133Зочин   • 3 сарын 15. 15 цаг 58 минут

чи дут хөөе, эргүү нус минь

202.126.89.156Ишка   • 3 сарын 15. 15 цаг 25 минут

Цагдаагийн байгууллагын хэрэг мөрдөлт, илрүүлэлтийн талаар тодорхой мэдээлсэнд баярлалаа. Зураг дээр байгаа шижигнэсэн залуу хурандаа нарт амжилт хүсэе.

103.9.90.98Зочин   • 3 сарын 15. 14 цаг 56 минут

Яасан сүртэй гарчигтай, ядруухан мэдээлэл вэ?

203.91.118.180Зочин   • 3 сарын 15. 14 цаг 11 минут

Ер нь бол иргэд бидний өөрсдийн буруу байна. Гэнэт нэг гадны нөхөр гарч ирээд богино хугацаанд их мөнгө олох боломжтой гэж яриад хамсаатан болох этгээдүүд нь сурталчлаад бөөн мөнгө төгрөг машин авч байгаа мэдээлэл цацаад тархийг чинь угаахад бүгд дараагийн эрсдлээ бодохгүй шууд өр зээл тавиад мөнгөө өгч байна. Үүнд мөн адил Шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар, Санүүгийн зохицуулах хороо гэх мэт төрийн байгууллагаад адил хяналт тавтх бага дээр нь таслан зогсоох арга хэмжээ авах байсан боловч тэгээгүй.

64.119.22.139Зочин   • 3 сарын 15. 14 цаг 08 минут

Одоо болиоч ээ. Жирийн иргэн ингэсэн бол та нар ингэхгүй

64.119.21.147monh   • 3 сарын 15. 13 цаг 48 минут

Hyrdan shiideech ee ter kazah nohor mongo baritsaanz taviad gadyyr baitsaagdaj baisan biz dee , orgyylj hil davyylsan aldaag tsagdaa , hiliin tsereg uureh estoi

Шинэ мэдээ

13 настай охины аминд хүрсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын ялыг хэвээр үлдээв12 минут 58 секундын өмнөАН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүллээ1 цаг 3 минутын өмнөКанад Филиппинээс хог хаягдлаа авна3 цаг 6 минутын өмнөПакистан баллистик пуужин туршжээ3 цаг 11 минутын өмнөПабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт3 цаг 16 минутын өмнөДэлхийн хамгийн анхны кино3 цаг 21 минутын өмнөӨнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна3 цаг 39 минутын өмнө“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ3 цаг 51 минутын өмнөЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга4 цаг 2 минутын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол4 цаг 10 минутын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ4 цаг 10 минутын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно4 цаг 17 минутын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа4 цаг 25 минутын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна4 цаг 31 минутын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг4 цаг 32 минутын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ4 цаг 37 минутын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё4 цаг 42 минутын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ4 цаг 43 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ4 цаг 50 минутын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ4 цаг 56 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан5 цаг 2 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ5 цаг 10 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн5 цаг 14 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ5 цаг 20 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов5 цаг 25 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно5 цаг 32 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?5 цаг 38 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?5 цаг 44 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ5 цаг 49 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид5 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.