3-р сарын 16
15 цаг 00 минут

Х.Цогбаяр: Хамгийн шударга спорт гэж сурыг сонгосон

Гарамгай мэргэн, Спортын мастер хэмээх цолны болзлыг нэг дор хангасан ховор амжилтын эзэн харваач Х.Цогбаяртай ярилцлаа.
 
-Та 19 настайдаа сурын спортоор багагүй амжилтад хүрч чадлаа.  Энэ амжилтын гол үндэс  юу байв?
 
-Би Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит II ахлах сургуулийг төгссөн.  Аав минь Буянт сумын уугуул хүн. Миний төрсөн ах Х.Цогтбаяр спортын мастер цолтой. Нагац ах Урианхай сурын Улсын мэргэн Ч.Жамбал гэж харваач бий. Энэ хүмүүс маань намайг бага байхаас л сурын спортоор хичээллэхэд чин сэтгэлээсээ дэмжиж, ирсэн. Хамгийн шударга спорт бол сурын спорт юм. Мөн Улсын мэргэн Б.Баярсайхан ахыг наадамд түрүүлж байгааг хараад энэ спортоор хичээллэх хүсэл төрж байлаа.  Тэгээд Урианхай сурын Улсын мэргэн З.Буянт багшаараа заалгасан. Одоо би ҮБХИС-ийн Аюулгүй Байдлын сургуульд авто инженерийн чиглэлээр суралцдаг. Тамирчин хүн байнгын дасгал сургуулилт хийж байж, амжилт гаргана. Тэр ч утгаараа сургууль маань миний бэлтгэл хийх боломж нөхцлийг байнга хангаж өгдөг.  Маш сайн дэмжиж ажиллаж байна.
 
-Б.Баярсайханыг улсын наадамд түрүүлж байгааг хараад энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн гэлээ.  Тухайн үед яг юу гэж бодогдож байв?
 
-Улсын наадмаар түрүүлж байгааг нь телевизээр хараад яг энэ хүн шиг улсын наадамд түрүүлээд нутаг ус, аав ээжийнхээ нэрийг улс орон даяар дуудуулах юмсан гэж бодсон. Тухайн үеийн хүүхэд насны гэнэхэн мөрөөдөл минь бага ч гэсэн биелэж байна.
 
-Танай нутаг А.Хонгор, Х.Болдбаатар, Б.Баярсайхан гээд олон мэргэнтэй. Энэ нь сурын спорт хөгжиж байгаагийн нэг илрэл юм даа?
 
-Тийм шүү . Манай нутагт сур харвадаггүй хүн гэж цөөхөн. Бүгд л багаасаа харваж өсдөг учраас олон харваачид төрж байгаа болов уу.  Би одоогоор БХЯ-ны харьяа ЗХ-ний “Алдар” спорт хороо “Алдар жем” багт харьяалагддаг. 2014 онд Өсвөрийн Улсын аварга Өмнөговь аймагт болох гээд  Н.Алтантулга найзтайгаа хамт “Алдар жем” багийнхантай хамт явж байсан. Тэр үед энэ багийнхантай танилцаад багийнх нь гишүүн болсон доо. Үргэлж тусалж, дэмжиж байдаг сайхан хамт олон.
 
-Таныг өсвөрийн сурын харваанд нэлээд амжилттай харваж байсныг мэдэх юм. Насанд хүрэгчдэд ороход өөрчлөлт байв уу?
 
-Зайны хувьд өөрчлөгдсөн. Бусдаар гайгүй шүү.  Би 2017 оны Үндэсний их баяр наадмаар түрүүлж Монгол Улсын Өсөх идэр мэргэн цол хүртсэн. Мөн Улсын аваргад түрүүлж “Манлай харваач”, “Шилдэг харваач” болж байлаа.
 
-Урианхай сурын өлгий нутгийн хүү. Урианхай сур, үндэсний сураас яг юугаар ялгарах вэ?
 
-Урианхай сурыг зөвхөн эрчүүд л харвадаг учраас чадал их шаарддаг юм болов уу. Ер нь багаасаа харвасан болохоор сурын зурхайд сэтгэл догдлол төдийлөн мэдрэгддэггүй. Харваандаа гол анхаарлаа хандуулаад алдаагаа дор бүрнээ засаад явчихдаг.
 
-Харваач хүнд техник ур чадвараас гадна нум сум хэрэгсэл чухал байдаг. Ямар хийцийн нум сумаар харвадаг вэ?
 
-Нум бол гарамгай харваач Б.Бумцэнд, сумыг Гоц харваач Б.Мөнхгэрэл, Б.Энхсайхан гээд нутгийн ах нарынхаа урласан нум сумаар харваж байна.
 
 
Б.Нямдорж
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122б   • 3 сарын 18. 13 цаг 52 минут

Газраар гулгаж байгаад л оносон гээд хэдэн шүгчид үзэмжээрээ тооцдог бус уу Сайхан газраас хөндий ба й тавьж байгаа ч

202.72.245.122б   • 3 сарын 18. 8 цаг 17 минут

Яг оносных нь хэн ч харахгүй хэдэн дээлтйэ нөхөд шиййдэг бус уу хАмгийн шудрага бус шиг Том дэлгэцээр яг оносныг нь харуулмаар

Шинэ мэдээ

Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа14 минут 28 секундын өмнөЛэнс Стевэнсон MVP болжээ16 минут 18 секундын өмнөД.Хаянхярваа: Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал18 минут 46 секундын өмнөБид хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна21 минут 18 секундын өмнөОСНААГ болон Дайцэцэн ХХК-ийн ажилчид бохирын худагт унаж амиа алдлаа24 минутын өмнөАнгараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ26 минут 18 секундын өмнөЕвропын зуны спортын гуравдугаар наадам Краковт болно31 минут 18 секундын өмнөБ.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ36 минут 18 секундын өмнө“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа41 минут 18 секундын өмнөЯг түүн шиг П.Баярцэнгэлийн содон гоёл46 минут 18 секундын өмнөBox office: "Тоглоомын түүх'' эргэн ирлээ51 минут 18 секундын өмнөУлсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ56 минут 18 секундын өмнөАСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана1 цаг 2 минутын өмнөПарис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ1 цаг 7 минутын өмнөОросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ1 цаг 12 минутын өмнөӨнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм1 цаг 17 минутын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ1 цаг 22 минутын өмнөЭ.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд1 цаг 27 минутын өмнөАвстралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв1 цаг 32 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 37 минутын өмнөШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө1 цаг 39 минутын өмнөСур харвааны төрлийн тухайд ...1 цаг 42 минутын өмнөЯмар ч бичиг баримтгүй 16 шуудай химийн бодис нэвтрүүлэхийг завджээ1 цаг 46 минутын өмнө“Boeing” компанийн эсрэг 400 гаруй нисгэгч гомдол мэдүүлжээ1 цаг 47 минутын өмнөЭмэгтэйчүүдийн 1/3 нь үнэгүй хоолны төлөө болзоонд явдаг гэв1 цаг 52 минутын өмнөОсака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов1 цаг 57 минутын өмнөБатбаяр: Э.Сумьяагаас дэлхийн томчууд жийрхэж байсан2 цаг 2 минутын өмнөАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ2 цаг 7 минутын өмнө15-р сургуульд сурч байгаад сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин ярилцлага өглөө2 цаг 12 минутын өмнөРоманаас болж ойд амиа хорлох нь ихэсчээ2 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.