2019 оны 3-р сарын 18
13 цаг 45 минут

Ц.Гарамжав гишүүний газрын дээрэм ба 5 тэрбумын хөрөнгийг 500 саяар авах ухаан

-Бас болоогүй, сууриа дуусгаж авчихаад "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралд "Газрыг чинь 500 сая төгрөгөөр авъя” гэдэг санал тавьжээ-

Уг нь Ц.Гарамжав уул уурхайн бизнес хийдэг хатагтай байгаа юм. Түүнийг "Монполимет”-ийн Ц.Гарамжав гэдэг байлаа. Одоо эрхэм гишүүн Ц.Гарамжав болчихсон. Тэрбээр Уул уурхайн дэд сайд байж байгаад улс төрд гүнзгий орж, улмаар УИХ-ын гишүүн болсон байдаг. 2016 оны сонгуульд МАН маш олуулаа УИХ-д орж ирэхэд Ц.Гарамжав тэдний нэг болсон хэрэг. Түүнийг гишүүн болсон ч зөвхөн уул уурхайн бизнесээ эрхлээд явдаг хүн гэж сурвалжлагч миний бие саяхныг болтол боддог байлаа.

Ер нь бол Ц.Гарамжав УИХ-ын гишүүний ажлыг санасандаа хүрч, сарвайснаа авдаг хэмжээгүй эрхт албан тушаал гэж эндүүрсэн бололтой. Учир нь Ц.Гарамжавын хийдэг үйлдэл 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ихэд түрэмгий болж, тэр хэмжээгээр бусдад халтай хүн болжээ. Ц.Гарамжавын уул уурхайн бизнесийн талаар таагүй мэдээлэл зөндөө л сонсогддог. Заримдаа дуулиан шуугиан болно. Мань хүн тэгсгээд чимээгүй болгочихдог. Бас Засгийн газраар өөрийнхөө компанид ашигтай шийдвэр гаргуулчихсан гээд хоёрхон жилийн өмнө яригдаж л байлаа. Бас л сураг алдарсан.

Тэгвэл Ц.Гарамжав, түүний охин, одоо "Монполимет”-оор овоглодог болсон Н.Мөнхнасан нарын нэгэн явдлын талаар энд бичихээс аргагүйд хүрэв. Хэрэв үүнийг ил болгохгүй бол олон бизнесмэн, хувь хүмүүс, байгууллага компаниуд ч Ц.Гарамжавын иймэрхүү аргад унаж, дарамтад орсон байх магадлалтай бөгөөд бусдыг сэрэмжлүүлж буй юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүний нэр хүндээр хууль шүүхийн байгууллагад ч нөлөөлөөд байж болзошгүй юм. Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл, олон жил бугласан явдлууд дэлбэ үсэрч байгаа энэ цаг үед эрхэм гишүүний бодлогогүй үйл ажиллагааны золиос болж, "цэвэрлэгээ”-нд өртөх вий гэсэн сэрэмжүүлгийг ч бас хүргэж байгаа хэрэг.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны  13 дугаар хорооллын Автозамчдын гудамжинд Монполимет буюу МПМ тауэр гэж бий. "Монполимет” компанийн оффисын барилга гэсэн үг. Энэ тауэр "Буян” компанийн дэргэдүүр урагш яваад Нарны замтай нийлдэг уулзвар хавьд байдгийг хүмүүс мэднэ.

Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар 2016 оноос энэхүү МПМ тауэрынхаа дэргэд нэгэн шинэ барилга эхлүүлэхээр газар хайгаад эхэлжээ. Тэдний хайж байгаатай байршил, хэмжээ нь яг тохирсон 1240 мкв хэмжээтэй газар МПМ тауэрынх нь зэргэлдээ байж таарав. Гэтэл уг газрын үнэлгээ нь 5 тэрбум төгрөг гэж байж.

Тэр газрын үнэлгээ Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарт өндөр санагдсан тул газрын эзний хэн болохыг, хэн хэнтэй ойр дотно холбоотой болохыг судалсан байгаа юм. Ингээд "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаяртай ойр гэдгийг олж мэджээ. Тэд Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг хүнээр дамжуулан "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралтай холбогдож, учир байдлаа хэлсэн байна. Ингэхдээ "Бид энэ газрыг худалдаж авах гэсэн юм. Гэтэл үнэ нь их өндөр болоод байна. Эзэмшигч нь тантай танил хүн юм байна. Тийм болохоор танаар дамжуулаад энэ газрыг худалдаж авах бодолтой байгаа юм. Та газрыг шилжүүлээд авчихвал бид 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахад бэлэн байна” гэжээ.

Тухайн газрын эзэн нь Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарын судалж мэдсэнчлэн "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралтай их ойр, сайн танил, бизнесийн олон гэрээ хэлцэл хийж хамтарч ажиллаж байсан хүн байж таарав. Бас хоорондоо зарим нэг өгөө авааны тооцоотой байв. Нэг үгээр бизнес л бол бизнес учраас газрын эзэнтэй зарим нэг тооцоо дуусгахад Ц.Гарамжав, Н.Мөнхнасан хоёрын санал боломжийн гэ үзсэн байна. Тиймээс "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаяр газрын эзэнтэй яриа хэлцэл хийж 2017 онд дээрх 1240 мкв газрыг "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлэн авчээ.

Гэтэл яг энэ үед Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар дээрх 1240 мкв газар, хажууд нь байсан хувь хүн, байгууллагын нэр дээр байдаг газруудыг хамруулан барилгын ажил эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирлаас 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэж тохирсон ярьснаа хэрэгжүүлэлгүйгээр газрыг нь дамнуулан оролцуулаад барилга бариаад эхэлжээ.

Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхдээ урьд нь тус 1240 мкв газар дээр байсан барилгын суурийг өөр барилгын хогоор булж дүүргээд, газрыг нь хашиж аваад өөрийн эд хөрөнгийг байршуулан ашиглаад эхэлсэн байгаа юм.

Ингэхээр нь "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал анх энэ талаар хэлж ирсэн, Ц.Гарамжав нартай холбож өгсөн Мэргэжлийн хяналтын газрын Ж.Ганзоригтой холбогдож, "Энэ юу болоод байна вэ” гэхэд нөгөөх нь "Би Гарамжав, Мөнхнасан нартай холбоогүй болсон. Юу болоод байгааг мэдэхгүй” гэж хариулсан байна. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газрын  Ж.Ганзориг гэгч нь Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарт ийм ашигтай холбоос хийсний шанд "Лексус-570” автомшин авсан гэх мэдээлэл сонсогдоод алга болсон байна.

Улмаар "Ярьсан яриагаа хэрэгжүүлээч” гэж шаардлага тавихад Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаярыг "Уулзъя” гэж дуудаад "Газрыг худалдаж авна. Гэхдээ бэлэн мөнгөөр биш” гэх зэргээр хэлснээсээ буцаж эхэлсэн байна. Түүгээр ч үл барам Н.Мөнхнасан нь "..."Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал намайг мөнгө өг гэж дарамталж сүрдүүлсэн” гэж цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч, хэрэг бүртгэлтийн хэрэг хүртэл нээлгэчихсэн байгаа юм. Гэвч удалгүй үнэн мөн нь олдож цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байжээ. Энэ мэтээр ээж, охин хоёрын үйлдэл цайрах шинжтэй болж, "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал өөрийн компанийн нэр дээрх газрыг ашиглах боломжгүй болсон тул шүүхэд хандсан байна.

Ингэсэн ч Ц.Гарамжав зогсолгүй, зөвшөөрөлгүй барилгынхаа суурийг бариад амжчихав.

Бас болоогүй, сууриа дуусгаж авчихаад "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралд "Газрыг чинь 500 сая төгрөгөөр авъя” гэдэг санал тавьжээ.

2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дээрх 1240 мкв газрыг 500 сая төгрөгөөр худалдаж авах саналыг албан бичгээр хүргүүлсэн байна. Харин эрхэм гишүүнд ингэж "муриулсан” талаараа хандсан "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн гомдлыг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга хэт нэг талыг барьж, эрхэм гишүүнд илтэд үйлчилсэн гэж хардахаар шийдэж орхижээ.

Шүүгч Ө.Уянга нь явсаар "Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшлийн газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ийм нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ. Улмаар "Энэ үндэслэлээр Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарыг шударга бус эзэмшигч гэж үзэх үндэсэлэлгүй болно " гэсэн агуулгатай шийдвэрийг гаргачихсан байна. Уг нь газар эзмшилтэй холбоотой шийдвэрийг Нийслэл, дүүргийн Засаг дарга, бүр шүүх дээр очлоо гэхэд Захиргааны шүүх шийдвэрлэх хууль номтой байдаг билээ. Ер нь тэгээд хувийн ашиг сонирхол төрийн бодлоготой хэзээ ч нийлдэггүйг энэ жишээ тодоос тод харуулж байгаа юм. Тиймээс ч тун удахгүй эрх баригчид УИХ-д бизнесмэнүүдийн орж ирдэг байдлыг таслан зогсоохоор томоохон арга хэмжээ авах гэж байгаа. Яг энэ асуудал дээр л гэхэд Ц.Гарамжавын УИХ-ын гишүүний нэр хүнд нэгэн бизнесмэний үйл ажиллагаа, санхүүд эрсдэл хохирол учруулж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, цаашлаад тэдэнд үйлчилсэн эсэхээ шалгуулах эрсдэлтэй тулчихаад байгаа юм.

"Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирлын нэхэмжлэлтэй энэ хэргийг Дээд шүүх маргааш хэлэлцэнэ. Доод шатны шүүхүүдийн захирамж, шийдвэрийг залруулж, зөвийг гаргаж ирдэг Дээд шүүх бол үнэн зөвөөр шийдээд явах нь мэдээж биз. Гэвч, дахин хэлэхэд Ц.Гарамжав гишүүн л гэхэд ингэж газрын дээрэм хийж, 5 тэрбумын өртөгтэй хөрөнгийг 500 сая төгрөгөөр худалдан авах шахалт дарамтыг жирийн нэг бизнесмэнд учруулжээ. Иймд энэ мэтийн асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар онцгой анхаарлал хандуулах ёстой юм.

"Балинчаа аваач ээ” гэдэг шиг төрийн өндөр сэнтийд заларсан, түүгээрээ бусдыг далайлган сүрдүүлж, хүссэндээ хүрдэг түшээд та бүхний дэргэд нэг биш байж мэднэ шүү.

Дээд шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлье

 
Эх сурвалж Өдрийн сонин
35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.69Зочин   • 4 сарын 9. 21 цаг 46 минут

Ene buzriin avgai narig zailuulaach.dandaa buzar unertsen muuxai avgai nar.

103.229.122.133Зочин   • 3 сарын 19. 9 цаг 29 минут

Саяхан л магтаад байсан одоо муулаад эхэлсэн үү хаврын тэнгэр = монгол хүн

202.21.115.126иргэн   • 3 сарын 19. 8 цаг 40 минут

Ийм хүмүүсийг төрийн түшээ болгож тавьчихаад одоо юу гэж гоншигноод байгаа юм.Энэ хүмүүсээс яг юу хүлээсэн юм бэ?Ард түмэнд ядуурал өр өвчин л өгнө өөр юу ч хүлээх хэрэггүй.

64.119.18.121зочин   • 3 сарын 19. 7 цаг 28 минут

Улс газраа авах хэрэгтэй.

103.10.21.82Шинэ Монгол   • 3 сарын 19. 7 цаг 15 минут

Шүүгчийн зөв Монгол Улсын газар шороог хувь хүмүүс орологын эх үүсвэр болгож болохгүй

66.181.183.161Zochin   • 3 сарын 19. 5 цаг 53 минут

Getel ter eeree gazriin naimaachin bas avilglch bolj taarlaa . Hulgain ch l hulgaichiig bariarai gej ender duulgaar

66.181.183.161Zochin   • 3 сарын 19. 5 цаг 46 минут

Garam java bolboos say han M.Enhboldpd gazriin naimaachin hemeeh paiz zuuj buruutgasan Hurelsukhiin 40 gishii neg

64.119.20.168Зочин   • 3 сарын 19. 2 цаг 48 минут

20 ond biznes hiideg hymyysiig byy songo ard tymen mini.

202.126.89.207Зочин   • 3 сарын 18. 23 цаг 19 минут

Iim pizdanuudiig ymar malnuud songodog bnaa

202.179.26.118Chengix   • 3 сарын 18. 23 цаг 04 минут

hai enee mana siaha guunia

202.9.44.110Zochin   • 3 сарын 18. 21 цаг 02 минут

Yasan ch tsadaj hanadahgui luivarchin ym ve ymarch uls torch hunii shinjgui avgai.Hogjliin banknaas avsan zeelee toloogui shunalin tulam yma

66.181.186.153Зочин   • 3 сарын 18. 20 цаг 24 минут

БУЗРЫН АВГАЙ БНА.ОХИН НЬ ИЧДЭГГҮЙ.ГАЗРЫН ГАВААР ДАЛДАР

59.153.115.14н   • 3 сарын 18. 19 цаг 35 минут

500 000 сая ч ихдэх биш үүв Газрын наймаа гэж....

64.119.16.206Зочин   • 3 сарын 18. 17 цаг 41 минут

энэ хачин авгай г бүү өмөөр

66.181.161.28Зочин   • 3 сарын 18. 17 цаг 33 минут

Шагны бичээчид газрын наймаачидаа өмөөрөөд баасан дээр суусан ялаа шиг шавааралджээ

202.21.119.122оогий   • 3 сарын 18. 17 цаг 17 минут

зүгээр л автын ослоор үхүүлчихээч...

81.183.142.10Зочин   • 3 сарын 18. 17 цаг 13 минут

Баян байх тусмаа л улам их шуналтай болох юм даа. Бирд мэт

103.9.88.162зочин   • 3 сарын 18. 17 цаг 13 минут

шүүхийн засаглалтй улс шүү дээ, шүүх рүү дайрах аа больцгоо

122.201.31.152Зочин   • 3 сарын 18. 17 цаг 10 минут

АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИН, БИЕ ҮНЭЛЭГЧ ХАМГИЙН БУЗАРТАЙ АВГАЙ ДАА...

202.21.103.139Зочин   • 3 сарын 18. 17 цаг 00 минут

Муусайн хөлсний бичээчид одоо газрын наймаачид, шагчидаа өмөөрөөд эхэлчихэж. Хохино муусайн газрын наймаачид. Юу хийсэн, ямар хөрөнгө оруулалт оруулсан гээд 5 тэрбумаар газрыг үнэлээд байдийм

66.181.169.66Зочин   • 3 сарын 18. 16 цаг 42 минут

Ж.Ганзоригийн лексус 570 ийм учиртай юм бизээ

202.21.103.139Зочин   • 3 сарын 18. 15 цаг 56 минут

ХӨӨХ 5 ТЭРБУМ ГЭДЭГ ЧИНЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ МӨНГӨ. ХАРИН 1240мкв ГЭДЭГ ЧИНЬ 31Х40 хөн метр газар. Иймхэн газар 5ТЭРБУМ хүрэх үү? Би лав газрын наймаачдаас Үндэсний үйлдвэрлэгчээ өмөөрч байна.

180.149.65.2Зочин   • 3 сарын 18. 15 цаг 45 минут

хэн 5 тэрбумын үнэтэй гээд байгаа юм

202.21.103.139zochin   • 3 сарын 18. 15 цаг 43 минут

Ene zahialagch n uuruu shantaajchin, gazryn yostoi zard garsan naimaachin shdee! ene Ganbayar gegch!!!

139.5.219.101Зочин   • 3 сарын 18. 15 цаг 42 минут

Бас овоо иджээ

192.82.65.182bold   • 3 сарын 18. 15 цаг 31 минут

ene garamjav gedeg chini nogoo enebish dargig tsus harvuuldag hun mon uu.

122.201.26.172irgen   • 3 сарын 18. 15 цаг 20 минут

yag yasniig ni medehgui baij hudlaa medeelel hiihee bolimoor yum.Shuuh shiideh bailgui dee.Hunii ner hunded hamaagui ingej haldaj bolohgui Garamjav gishuun turiin sain tushee shuu.

182.160.2.200gazar   • 3 сарын 18. 15 цаг 06 минут

turd baigaa humuus gazrig uren taran hiij baina,uunees bolj irged huurunduu alaltsaad l

103.212.117.252Зочин   • 3 сарын 18. 15 цаг 04 минут

Ер нь байрлалын хувьд бол яалт ч үгүй үнэтэй л газар байна.

122.201.23.84зочин   • 3 сарын 18. 14 цаг 34 минут

Гарамжав авгай талийгаач Энэбиштэй явалддаг байсан, бөгсөөрөө асуудлыг шийддэг завхай авгай шүү дээ

81.183.142.10Зочин   • 3 сарын 18. 17 цаг 12 минут

Ийм царайтай байж уу

202.131.243.190Zochin   • 3 сарын 18. 14 цаг 27 минут

Unshaad l uzehed gazriin luivar l bna sh dee. Mongotei l bol durtai gazraa duraaraa avirlaj boldog geed l oilgochihson UIH gishuunii haldashgui darhan erheeree busdiig daramtalsan shahsan, uneguiduulj avah gesen busarmag uildel bish uu. Ene uildliig hiihed hamtran oroltsson noxduud baij l bgaa. Hunii gar hol bolj busdiig daramtlan mongo sanhuu EZ, gazriig ni bulaaj ogdog, terniihee orond mongo avch sanhuujdeg bulelglel hurtel bii bolchihson yum bish uu

43.228.129.161Зочин   • 3 сарын 18. 14 цаг 26 минут

Наад хөгшин залуу 2 авгай юу ч хийж мэднэ охин нь яг эхийгээ дуурайж байх шив дээ Мөнхнасан бараг нөхрөө нохой шиг дагаж гүйсээр байгаад аваад суучихсан мөнгөн толгойт байхгүй юу олон хүүхэдтэй болоод нөхөр уясан хэрэг мөнгөөр амьдрал шийдээд сурчихсан ядуу хүнийг хүн биш гэж тооцдог авгай нар байгаа юм ээж авгай улс төрд орсон түүхэн үнэн гутамшигтай гэдгийг олон олон хүн мэднэ өөрийгөө өөгүй өндөг гэж боддог нь харамсалтай,,,

103.10.21.78Зочин   • 3 сарын 18. 14 цаг 14 минут

Зүгээр бодлоо бичихэд энэ хэрэг яг эсрэгээрээ байж ч болно. 500 саяар зарна гэчихээд барилгаа эхлүүлсэнийхэн дараа 1 тэрбум 500 сая гэсэн байх магадлалтай. 500 саяар авахаар тохирчихоод мөнгийг нь удахгүй өгнө гэж тохироод ажлаа эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Ингэхэд энэ хэргийн шүүх хурал нь болох гэж байгаа юм бол өмнө нь ингэж бичдэг нь болж байгаа юмуу миний бодлоор шүүхэд дарамт үзүүлж байна гэж ойлгогдохоор байна. Эргээд мэдээлнэ ч гэх шиг шүүхийн шийдвэр гараагүй байхад хүн буруутгаад дэмий байхоо.

66.181.169.162Зочин   • 3 сарын 18. 14 цаг 09 минут

Боломжтой хүмүүс байж тэр үнээр нь авч болдоггүй юм байх даа

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 35 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 39 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 44 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 49 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 54 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 59 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд8 цаг 4 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур8 цаг 9 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 14 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 19 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 24 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 29 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 34 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 39 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 44 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 49 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 54 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 59 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...9 цаг 4 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ9 цаг 9 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 14 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 19 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 24 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 29 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 34 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 39 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 44 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 49 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 54 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.