2019 оны 3-р сарын 18
15 цаг 10 минут

“Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй” киног Засгийн газарт хүлээлгэн өглөө

1939 оны Халхын голын дайны эрэлхэг баатар, эх оронч Монгол Ардын цэргийн 6-р морьт дивизийн захирагч Чимэдийн Шаарийбуугийн тухай “Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй” баримтат уран сайханы киног “Хасу филм” продакшны уран бүтээлчид 3 жил орчим хугацаанд бүтээжээ.

Энэ киног Шаарийбуу агсаны төрсөн нутгийнхан Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, “Хасу мегаватт” ХХК санаачлан ивээн тэтгэсэн байна. Уг киноны ерөнхий продюссер  “Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал, Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, зохиолыг МУСГЗ, сэтгүүлч Л.Гүнсэн, МЗЭ-ийн шагналт сэтгүүлч, яруу найрагч Г.Нэргүй нар бичиж, МУУГЗ, кино найруулагч Б.Нагнайдорж, зураглаач Б.Батнягт, хөгжмийн зохиолч Б.Ганхөлөг, зураач Д.Батхүлэг нар ажиллажээ.

Тус кино нь урьд өмнө үзэгчдэд дэлгэгдэж байгаагүй түүхийн ховор баримтаар зохиомжлогдсон нь нэн сонирхолтой баримтат түүхэн кино болсон байна. Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан киноны уран бүтээлчид гурван жилийнхээ нэр их хөдөлмөр, хөрөнгө зарцуулан бүтээсэн уг киногоо улсдаа үнэ төлбөргүй хүлээлгэн өгч, их ойдоо бэлэг барьж буй аж.

Кино энэ гуравдугаар сарын 18-нд тохиох Монгол цэргийн баярын өдрүүдээр төвийн телевизийн сувгуудаар гарч үзэгчдэд хүрэх юм байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ3 цаг 20 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ3 цаг 22 минутын өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ3 цаг 26 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ3 цаг 27 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир3 цаг 32 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг3 цаг 37 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ3 цаг 42 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан3 цаг 46 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв3 цаг 47 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ3 цаг 52 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод3 цаг 57 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ4 цаг 2 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 7 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ4 цаг 12 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ4 цаг 17 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен4 цаг 22 минутын өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна4 цаг 27 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна4 цаг 32 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ4 цаг 37 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ4 цаг 37 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно4 цаг 42 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 46 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ4 цаг 47 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ4 цаг 52 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито4 цаг 57 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов4 цаг 58 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ5 цаг 2 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт5 цаг 7 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа5 цаг 10 минутын өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна5 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.