3-р сарын 18
17 цаг 35 минут

Гоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна

“ProOne” clinic арьс гоо заслын эмнэлэгийн Үс суулгалт болон хөмсөг шивээсний ахлах гоо засалч Б.Шүрэнцэцэгтэй хөмсөгний шивээсний шинэлэг дэвшилтэт үйлчилгээний талаар ярилцлаа.

- “ProOne clinic арьс гоо заслын эмнэлэг үс суулгах үйлчилгээг нэвтрүүлээд байна. Хөмсөг шивэх биш суулгана гэхээр их сонирхол татаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хөмсөгний шивээс нь улам сайжирч дэвшсээр хувьсан өөрчлөгдөөд байна л даа. Байнга шивээс хийлгээд, үстэй мэт шивээс гээд ярьдаг байсан бол одоо хүмүүс илүү өөрийнхөөрөө оригнал зүйл хүсдэг болсон учир энэхүү суулгацыг их сонирхож байна. Хөмсөг суулгахаас гадна сормуус, хууз сахал, толгойны халцарсан үсийг суулгаж байна. Энэ үйлчилгээ нь хэрхэн,  яаж хийгддэг вэ гэхээр, дагзны үснээс үсийг булцуйтай нь гаргаж аваад булцуйгаа цэвэрлээд аль болох натурал харагдахаар суулгацаар ташуу маягаар хойшоогоо үсний ургалт дагуу суугддаг. Үүнийг мэсийн аргаар хийнэ. Суулгац нь шивээснээс үүгээрээ ялгаатайгаас гадна зууны 90 хувьдаа ургадаг. Суулгац нь насан туршид нь ургасаар байх болно. Булцуйг нь шинэчлэн суулгаж байгаа учир хэвийн хэмжээнээс хэд дахин хурдан ургадаг.

-Үс шилжүүлэн суулгах ажилбар хийгдсэнээр суулгасан үс насан туршид нь ургаад л байна. Хуссан ч ургана гэлээ. Үүнийг илүү тодруулбал...

Бид нас нэмэх тусам үсний ургалт удааширдаг. Толгой үс хөмсөг сормуус хүртэл унадаг шүү дээ. Гэтэл бидэнд тэгэхгүй байх боломж байна. Үүнийг хийлгэвэл нярай хүүхдийн үсийг үргээгээд хусдаг шүү дээ. Тэгэхэд маш хурдан буцаад ургадаг шиг суулгасан үсээ хуссан ч хурдан ургаж, өтгөн хэвээр үлдэнэ. Хэзээ ч бууралтахгүйгээр өөрөөсөө гарч байгаа шинэчлэгдсэн үснүүд бий болно гэсэн үг. 

  -Үс суулгах бол хамгийн сүүлийн үеийн шинэлэг үйлчилгээ юм байна. Харин хөмсөг шивээсийн тухайд танай гоо сайхны эмнэлэг ямар давуу талтай үйлчилгээг хүргэж байна вэ?

Шивээсний хувьд өмнөхөө бодвол илүү натурал хийгддэг болсон. Өмнө нь арьс махны завсар дахь өнгөн давхрагууд дээр биш гүний давхрагууд дээр шивээс хийдэг байсан шүү дээ. Цус гаргаж хавдалт, тав тогтоож. Одоо бол зургаа дахь өнгөн арьс байлаа гэхэд дээрээсээ хоёр дахь арьсан дээр шивээс  хийгдэх буюу аль болох цус гаргахгүй, хавдахгүй, арьсанд хурдан сууцтай, будгаа хурдан хүлээж авахаар хийгддэг болчихсон байгаа. Насан туршийн хөмсөг шивүүлэх гэж байгаа шүү дээ. Тэр нь яваандаа хөхрөөд ногоороод байдаг. Тийм байхаа болиод илүү тогтоцтой бөгөөд 3-5 жилдээ эргэн шинэчлэлт хийгдэх, хувьсалд орох хөмсөг шивүүлэх болсон. Хэлбэр дүрс нь байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байна шүү дээ. Нэг хэсэг холливудын хөмсөг гоё гээд л байсан бол тухайн үедээ алтан шивээс саран хөмсөг гэдэг байснаа болиод аль өөртөө таалагдсан шивээсийнхээ зургыг авч ирээд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөрийн царай төрхөндөө зохицохуйц хөмсөг шивүүлдэг болсон.

-Мэсийн аргаар хийгддэг гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

Нэг хэсгээс авч нөгөөд нөхнө гэдэг утгаараа бол мэс ажилбар шүү дээ. Гол онцлог нь манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн 2018 оны сүүлээр гарсан тоног төхөөрөмжийг ашиглаж хийж байгаа. Дан аппаратаар хийгдэнэ. Нэг үсэн дээр нэг ширхэгийн тариур багаж ашиглана гэсэн үг. Бүх зүйл аппарат технологийн дагуу хийгддэг учир гар ажиллагаа ер орохгүй. Үйлчлүүлэгчтэй хэв зургыг ярилцаад аль боломжит ургах хэсгүүдээр суулгацаа дан тоног төхөөрөмжөөр хийдэг.  

-Энэ шинэлэг үйлчилгээг үйлчлүүлэгчид хэр сонирхож байна вэ?

Аппаратны хувьд монголдоо анхдагч технологиор хийгдэж байгаа. Тиймээс ч үйлчлүүлэгч ихтэй байна. Хийлгэснээс долоо хоног дотор үр дүн шууд явагддаг учир үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж маш өндөр байдаг. Яг одоо 14-15 хоногийн захиалгатай. Ямар ч цаггүй байна. Ачаалалтай үед хүмүүсийн цагийг хойшлуулах тохиолдол гарна. Тэгэхээр 21 хоногтоо ямар ч цаггүй байна.

-Хөмсөг шивээсний тухайд шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байгаа гэсэн. Танай байгууллага ямар, ямар шивээсний үйлчилгээг санал болгож байгаа вэ? Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал...

Хөмсөгний шивээс 3-4 төрөл хийгдэж байна. 6D үстэй мэт шивээс. үсний ургалтын дагуу ширхэг бүрчлэн нарийн таталтын дагуу хийгддэг. Хөмсөгөө зураад хүрээн дотроо аль болох цэвэрхэн маш нарийн ширхэгээр хялгасан ширхэгээр хийгддэг шивээсийг хэлнэ. Энэ шивээс нь 1-3 жилдээ барина. Мөн л эдгэрэх хугацаандаа шимэгдэж эдгэрдэг. сорви, хөхрөлт үүсэхгүй.

Дараагийн шивээс нь 6D омбре шивээс байна. Энэ нь  үстэй мэт, налуу хэмжээтэй хийгдэнэ. Хойд хэсгээрээ гүйцэтгэлдээ хүрээгээ тодотгосон мяагаар гүйцэт хэмжээтэй нэг өнгийн жигд хоёр хөмсгийг нийлүүлсэн юм шиг уусгасан хөмсгийг хэлнэ. Үүнийг ихэвчлэн урд урд хэсгээрээ үстэй ч хойд хэсгээрээ халзарсан, эсвэл хөмсөг нь хэт шингэрсэн хүмүүс хийлгэхэд зохимжтой.

3D шивээсийг дундаж насныхан ихэвчлэн хийгддэг.  Цэгэн шивээсийг маш их өтгөн хөмсөгтэй мөртлөө хэлбэр байхгүй хөмсөгтэй хүний гол дахь зайг нь цэгэн шивээсээр нөхөж өгдөг байгаа. 

Нүдний конторыг давхраа ил хүмүүст хийхэд зохимжтой харагддаг. Нүдийг илүү уртасгаж тодотгож, нүдний хүүхэн харааг тодотгож линз зүүсэн юм шиг хар харагдуулдаг. Бидний нүд будаггүй үедээ уйлчихсан юм шиг бүлцэн маягийн харагддаг шүү дээ. Гэтэл контор шивүүлснээр байнгын тод харагдаж нүдний уртасгасан хэмжээг тодоор харагдаж байдаг. Будаггүй байсан ч маш цэвэрхэн харагдуулдаг. Хуучныгаа бодвол зовхин дээгүүр хийгдэх биш сормуусны голоор салст хэсгээр хийгддэг болсон. Түүгээрээ давуу талтай. Мөн адил доод хүрээг ч бас нүдний улцангийн гаднах хүрээгээр хийнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүний нүдэнд зохицох хэмжээгээр урьдчилан зураг гаргаж ярилцаж хийдэг.

Уруулын шивээсний хувьд уруул өөрөө хамгийн их цусархаг эрхтэн. Мэдрэлийн цэг байдаг. Хийхдээ мэдээ алдуулалтын тосыг түрхэж хүссэн өнгөөр нь уруулын хэлбэрт тохируулан уусгалттай шивээс, битүү шивээс, дан хүрээ гэж гурван янзаар хийгддэг байгаа.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.87.255.42sahal   • 3 сарын 19. 10 цаг 33 минут

САЛТААНЫХАА ҮСИЙГ АВААД САХАЛ ХИЙЛГЭМЭЭР БАЙХ ЮМ. БОЛОХ ЮМ УУ

183.81.171.2Зочин   • 3 сарын 19. 9 цаг 06 минут

hrin tiin hutsvaa

99.57.27.106Зочин   • 3 сарын 19. 5 цаг 22 минут

estoi hutsvaa

Шинэ мэдээ

"Нарантуул" ОУХТ-өөс үр зулбуулах эм авч уусан эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ1 цаг 4 минутын өмнө“Boeing” компанийн орлого буурчээ1 цаг 9 минутын өмнөХалуун зүрхнийхээ хайранд уярч яваа Гануухай1 цаг 14 минутын өмнөMitsubishi Pajero-г үйлдвэрлэхээ зогсооно1 цаг 19 минутын өмнөТоттенхэм байр сууриа бэхжүүллээ1 цаг 24 минутын өмнөХэнтий аймгийн Цэнхэрмандал суманд бага гурван насны хурдан морины уралдаан болно1 цаг 29 минутын өмнөУкраины шинэ Тэргүүн хатагтайн тухай 10 БАРИМТ1 цаг 34 минутын өмнө“Hayabusa-2” бага гарагийн гадаргуугийн гэрэл зургийг авна1 цаг 39 минутын өмнөБатлан хамгаалахын сайд н.энхболд олон улсын аюулгүй байдлын москвагийн VIII бага хуралд үг хэллээ1 цаг 43 минутын өмнөХарааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Лего тоглоом 2020 онд худалдаанд гарна1 цаг 44 минутын өмнөСэтгэл хөдлөм гэр бүлийн зургууд1 цаг 49 минутын өмнөИлүү сайн аав байгаарай1 цаг 54 минутын өмнөКим Жөн Ун, В.Путин нарын яриа хэлэлцээ цаг гаруй үргэлжилж байна1 цаг 59 минутын өмнөТа өөрийн азын болон амжилтын тоогоо мэдэх үү2 цаг 4 минутын өмнөЗөнч Ванга 2019 онд Азийн хэд хэдэн орон далайн цунамид өртөнө гэж байжээ2 цаг 9 минутын өмнөХажимурат Гацалов Армений нэрийн өмнөөс барилдана2 цаг 14 минутын өмнөХамгийн залуу бодибьюлдингийн тамирчин: Бяцxан Геркулес одоо ямар харагддаг болсон бол2 цаг 19 минутын өмнөЖонни Депп Орос бүсгүйтэй хайрын романс үүсгэжээ2 цаг 24 минутын өмнөПутин, Ким Жөн Ун нарын уулзалтыг Япон анхааралтай ажиглаж байна2 цаг 29 минутын өмнөХьюстон Рокетс дараагийн шатанд шалгарлаа2 цаг 34 минутын өмнөСьерра Лион улсын Дээд шүүх авлигын эсрэг тусгай нэгжтэй боллоо2 цаг 39 минутын өмнөХэт их идэхэд биед ямар өөрчлөлт гардаг вэ2 цаг 44 минутын өмнөОвчаров Дэлхийн аваргыг орхилоо2 цаг 49 минутын өмнөНөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт2 цаг 54 минутын өмнөБоксын Азийн АШТ /ШУУД/ МӨНГӨН медалийн төлөөх Тулаан2 цаг 57 минутын өмнөЧехэд Украины олон иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байна2 цаг 59 минутын өмнөХүүхдийн спортын VI их наадамд оролцох багууд тодорлоо3 цаг 4 минутын өмнөЯпоны ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь идэвхтэй амьдралаа эхлүүлдэг3 цаг 9 минутын өмнөАриана Гранде халдлагад өртөв3 цаг 14 минутын өмнөХунтайж Уилльям Шинэ Зеландад айлчилж байна3 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.