2019 оны 3-р сарын 20
15 цаг 20 минут

Эдийн засагт  “Download” хийж экспортыг дэмжих боломж бий

Монголын Гаалийн байгууллага оны эхний 50 хоногт  545.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн тухай мэдээлэл өчигдөр их л бахархалтайгаар цахим орчныг  “чимэв”.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хавьгүй нэмэгдсэн хувь хэмжээ бөгөөд энэ хэрээр төсөвт төвлөрөх мөнгөний хэмжээ өснө.  Энэ өнцгөөс нь харвал яах аргагүй сайн мэдээ болж таарна. Монголын гаалийн байгууллага өдөрт дунджаар 10,8 тэрбум  төгрөг төвлөрүүлнэ гэдэг  эдийн засаг идэвхтэй байгаагийн илэрхийлэл яах аргагүй мөн.  Гэхдээ асуудал  гаалийн байгууллагын төвлөрүүлж буй мөнгөн дүнгээсээ илүү харин ямар  арга замаар энэ өсөлт ирэв гэдгийг илүү тогтож харах хэрэгтэй болж байна.  Ингэх нь эдийн засгийн дүр зураглалыг  тодорхой болгож мөнгөн дүнгийн өсөлтийг бахархаж баярласан нүдээр харахаас арай өөр юм.

Оны эхний ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4%-аар өссөн энэ  шалтгааныг  мэргэжлийн байгууллагууд  хоёр  үндсэн хүчин зүйлээр тайлбарлажээ.

Газар нутаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн, байгалийн баялаг, нүүдэлчин амьдрал, өв түүх гээд. Ийм бэлэн өгөгдөлүүдээ чулуу болгож, “download” хийж чадах эсэх нь төрийн шударга байдал, баялаг бүтээгчдийн идэвх санаачлагын л асуудал.

Үүний нэгдүгээрт, валютын ханшийн зөрүү  мэдэгдэхүйц хэмжээнд нөлөөлсөн гэжээ. Тухайлбал,  өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.төгрөг байсан бол энэ жил 2,631 төгрөг  болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл төгрөг ам.долларын эсрэг 235.6 төгрөгөөр суларсан байна. Тэгэхээр үндсэний мөнгөн тэмдэгтийнхээ үнэгүйдлээр өссөн орлогод баярлах шалтгаан бидэнд байхгүй гэсэн үг.  

Орлого өсөх хоёр дахь гол шалтгаан гэвэл импортын хэмжээ нэмэгдсэн явдал. Монголчууд бид хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг гэх мэдээ бий.  Аливаад импортоос хамааралтай байна гэдэг угтаа гунигтай  дүр зураг. Хэдий тийм ч мпортын хэмжээ өмнөх жилээс өсчээ. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын татварын орлого энэ онд 129%-аар өссөн байна.  Энэ хэрээр валютын гадагш чиглэсэн урсгал нэмэгдэж үүнийг дагалдсан ханшийн уналт чимээгүйхэн үргэлжилж  байгаа гэсэн үг.

Орлого нэмэгдэх бас бус өөр хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм л хоёр голлох учир шалтгаанаар гаалийн байгууллагын төвлөрүүлж буй орлогын хэмжээ өсчээ.

Эдийн засаг гэдэг их нарийн, харилцан хамаарал бүхий нэгэн цул байх. Эдийн засаг өсөж байгаа гэх сайн мэдээ бий. Гэхдээ дээрхи ханшийн уналт болон импортын өсөлтөөс харахад Монголын эдийн засгийн  хар зураглалд баярлаж талархах зүйл бага мэт.

Эдийн засгийн гол хөдөлгүүр болсон экспортын  хэмжээ нэмэгдсэнгүй. Оны эхний саруудад нүүрсний экспортын хэмжээ ихээхэн хувиар буураад байгаа.  Энэ янзаар бол 2019 онд Гашуунсухайтын боомтоор  23 сая тонн нүүрс экспортлох амбиц маань хэр бодитой байх бол гэж эргэлмээр ч юм шиг.

Саалийн ганц гэгддэг Эрдэнэтийн үйлдвэр маань төрийн, хувийн гэсэн хуваагдалтай, Стандарт банкны өрийн  асууудлаар Арбитр дээр ялагдчихсан, одоо Онц байдал тогтоочихсон ойлгомжгүй байдалтай байна.  

Монголын эдийн засгийн хоёр дахь, гурав дахь тулгуур болох учиртай  хөдөөд аж ахуй, аялал жуулчлалын салбарт одоогоор шинэ сэргэг  мэдээлэл хараахан алга.  

Хэтрүүлж хэлсэн хүнд иргэн бүр нь шахуу экспортлогч болсон  мэдлэгийн эдийн засгаар улсаа хөгжүүлж буй Израиль,  Өмнөд  Солонгос гээд улсын  бэлээхэн туршлага үлгэрлэл бидэнд бий.  Тэдний жишгээр Монгол руу ногоон мөнгөний урсгалыг татах боломж олон байж таарна.  Газар нутаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн,  байгалийн баялаг, нүүдэлчин амьдрал,  өв түүх гээд.

Ийм бэлэн өгөгдөлүүдээ чулуу болгож,  “download”   хийж чадах эсэх нь төрийн шударга байдал, баялаг бүтээгчдийн идэвх санаачлагын л асуудал.  Товчхондоо бол гар хүрэх газарт байгаа  боломж юм шүү.

Г.Хантулга

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

107.167.106.131Batmonh   • 3 сарын 25. 21 цаг 12 минут

Сэтгэгдэл бичих...Arga ydsan uildeliig hiih wm asuudaliin undeslel wu be.1.Ard irgediin amjirgaanii ortog zardaliin ortogiig her daaj bgaa bdal,2.Ediin zasagt baylag huramtlal her jereg nemegdej bgaa.3.Uls ornii ediin oiriin 5 jild wmarhuu tubshind hureh be.Asuudal gol ni mongo idsen hireeleer ockob abah geser btal 20 onii songuuli ihelcihne.Nogoo ujig bson heruul dabtagdsaar baihuu.Eh ornoo bodoh cag ni bolson bmaar wm.Idsen uusan mongo gujeenees haliad garcihsan ard tumen olmon zelmen arai ydsan bdaltai,niigem ter tcigeer toroo yaj asuudliig shiideh be gej harsan bdaltai on cagiig ileeseer bh wm.Ard mini tord tuuhee medehgui,amia bodson hubincar humuus gargasaar btal mongol bidnii 90% yduu bolohnee.Songuuli dohohoor ami orson met boldog id hedees bid salaj hagcah bolson bmaar wmsan.Songuul boloh dohohoor ard irgedee huursan shi jujig tabiad hoshignii ard byluugaa yaj hubaahaa boddog iim ulsuudad itgeseer bh wm gejuu.Daanci dee YMAR ARD TUMEN BNA.TIIM TOR BNA.Gesen ujel sanaand buuh wm.Bod bas dahin bod,,,

202.72.245.122ө   • 3 сарын 20. 15 цаг 36 минут

Замынүүд Сүхбаатар ямар ч хөгжилгүй Өвөрмонол Буриадууд ичээд байдаг гэж байгаа

202.72.245.122с   • 3 сарын 20. 14 цаг 39 минут

чулуу болгох гээд утга учиргйү муу иблэгдэлтэй орк үгнүүдийг ашиглах болж доунлод гэсэн хийсьэр ойлголтоо бусдад тйалбарлаж огших хөөрхийс

203.91.115.37Зочин   • 3 сарын 20. 14 цаг 37 минут

Эхлээд "shut down " хийх хэрэгтэй.

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.