3-р сарын 21
13 цаг 40 минут

Ирээдүйг захиалах тэмдэглэлийн дэвтэр

Цуврал 12 - Япон улсын соёлоос

"Ээнээгийн тэмдэглэл"-ийг дагадаг нийт уншигчид тэр дундаа тэмдэглэл хөтлөх дуртай охидодоо нэгэн хэрэгтэй нийтлэл хүргэх гэж буйдаа баяртай байна;)

Тэмдэглэл яагаад хөтлөх хэрэгтэй вэ?

1) Цаасан дээр бодож санасан зүйлээ буулгах төдийд хүсэл нь биелсэн хүмүүс зөндөө бий. Энэ нь хий хоосон, биегүй бодлыг үсэг болгон биежүүлэн далд ухамсарыг сэрээдэгтэй холбоотой. Өөрийн хүслийг ийн бичсэнээр 90%-ийг гүйцээсэнд тооцоорой. Бичих таны төсөөлсөнөөс хүчтэй юм шүү.
2) Гэхдээ бичээд орхиж хэрхэвч болохгүй. Далд ухамсараа үргэлж амидлаг, идэвхитэй байлгахын тулд бичсэн зүйлээ өдрийн хэд хэд харж байх нь хамгаас үр дүнтэй. Энэ нэг их цаг зав шаардах ажил биш. Зүгээр л өөрийнхөө хүсэлтэй цаг ямагт харьцаа тогтоож байхыг зөвлөж байна.
3) Далд ухамсар сэрсэн үед бид өдөр тутамдаа анзааралгүй өнгөрөөдөг, үнэндээ хамгийн хэрэгтэй мэдээ мэдээлэлд анзааргатай болгодог билээ. Өөрөөр хэлбэл хүслээ бичсэнээр бид нүдээ нээдэг.

Тэгвэл хэрхэн яаж, юуг бичих вэ? 
4) Эхний ээлжинд юу санасан бүхнээ бичиж үзэх. Энэ ажил таны дотоод сэтгэл юунд татагддаг, юунд баярладгийг харуулах хамгийн чухал ажиллагаа учир үүнд гурван хоногийг зарцуулсан ч алдах юмгүй. А4 цаасыг ар өвөргүй бичсэн ч, тэмдэглэлийн дэвтрээ дуустал бичсэн ч болно.
5) "Дуучин болмоор байна, мөнгөтэй болмоор байна, Парис аялах юм сан" гэж бичиж хэрхэвч болохгүй! "Дуучин болно, мөнгөтэй болно, Парис руу аялна" гэж бичээрэй. Та өөртөө итгэж, ирээдүй рүүгээ өөрийн захиалгыг хийж буй учир хүсэл тань тодорхой, шийдмэг байх учиртай.
6) Одоо танд цаас дүүрэн хүсэл байна. Сайн унш. Алиг нь уншихаар таны зүрх дондолж байна. Юунд таны сэтгэл хамгийн ихээр татагдаж байна, түүнээ тэргүүн жагсаалтад оруулан бичнэ үү. Өөрөөр хэлбэл та тэдгээрээ дугаарлах хэрэгтэй.
7) Бичсэн хүсэл маань аль хэр биднийг догдлуулна, эрч хүчийг мэдрүүлнэ тэр чинээгээрээ биелэлээ олоход тун ойрхон байгааг илтгэнэ.
😎 Үнэндээ "Догдлох" мэдрэмжийг чухалчилан авч үзээрэй. Та микрофоноо гартаа атгаад мянга мянган хүмүүсийн өмнө дуулж байна гэж бодох төдийд сэтгэл чинь баясан цэнгэнэ. Энэ бол татах хүч. Догдлох мэдрэмжийг олон давтамжтай бий болгохын тулд дээрх 2)-т бичсэн тэмдэглэлийн дэвтрээ байнга харж байхыг зөвлөе.
9) Жагсаалт гаргасан хүслүүдийнхээ ард хугацаа товлож өгөөрэй. Өөрөөр хэлбэл,
*Хоёр дуутай болно 2018 оны 8-р сарын 1нд
*Англи хэлээр ярьдаг болно 2018 3-р сарын 3нд.. гх..
Ингэж он сар өдрийг нарийвчлан зааж өгсөнөөр яг одоо хүслийнхээ төлөө юуг хийх ёстойг бодуулах болно.
Хугацаа ойртож буйг харах бүрт та өөрийн эрхгүй арга зам хайж, хөдөлмөрлөх болно.
10) Хүсэл чинь энэ явцад төлөвлөгөө болон задрана. Хүслээ биелүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ гэдгээ цаг гарган бодож, задлаж бичээрэй. Жижиг төлөвлөгөө бүрийнхээ урд жижигхэн дөрвөлжин зураад түүн дээрээ ☑️ тавих маш үр дүнтэй. 
12) ✔️ тэмдэг нь танд урам зориг, өөрт итгэх итгэлийг өгдөг юм. Хийж чадсан зүйлээ жижиг гэлтгүй урамшуулж ✔️тэмдэгээр шагнаарай. Далд ухамсар тань баярладаг.

Тэмдэглэлийг хэзээ хөтлөх вэ?
Архаг тэмдэглэлийг дэвтэрчин гүүд өдөр бүр 5-10 минут дэвтрээ хөтлөхөд зориулдаг. Долоо хоногийн нэг өдрийн 1-2 цагийг ирэх хоёр долоо хоногийнхоо төлөвлөгөөг зохиоход заоцуулдаг билээ. Тэр хэмжээний тэмдэглэлийн дэвтэр ажилтын туслагч болохоор тэр шүү дээ. 
Алив шинэ зүйл зуршил болтлоо 100 хоног зарцуулдгийг судлаачид аль дээр судалчихсан. Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх зуршил бол магад хамгийн хөгжилтэй, амархан үргэлжлүүлэх зуршил байх. Бид дэвтэр дээрээ зураг зурах, наах, дуртай эшлэлүүдээ бичих, хайртай хүнийхээ хэлсэн эерэг дулаан үгсийг ч тэмдэглэж болно. Тэмдэглэлээ урт удаан хэрэглэж сурахын тулд ямар ч аргыг хэрэгдэсэн чиний л дур. Үүнд тогтсон дүрэм журам байхгүй. Ямар аргаар би тэмдэглэлээ уйдахгүйгээр үргэлжлүүлэн хөтлөх вэ гэдэг бол таны хэрхэн сонирхолтойгоор хөтлөх вэ гэдэгтэй шууд хамааралтай учир тэр. 
Гэхдээ анхлан хөтөлж буй хүмүүс өөртөө долоо хоногт тогтсон цагийг гаргаад хөтлөөд үзээрэй. Жишээ нь "Лхагва гарагийн 17-18 цаг хүрэл дэвтэр хөтлөнө". Үр дүн нь 100 хоногт гарна гэдэгт мөрий тавьсан ч бэлэн байна.

Таны ирээдүй таны юу захиалаас хамаарна 🎵💯
Харин захиалгаа дэвртээр дамжуулж хүргэдгийг мартаж болохгүй! Хэдий болтол мөрөөдөж амьдрах вэ? Өөрөө нэг асууж үзээрэй. Мөрөөдөл биелнэ. Мөрөөдлийн авчрагч бол ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР мөн! Тэр бол таны туслагч, найз, зөвлөгч. Амжилт хүсье найзуудаа💓💛💓

Ээнээгийн тэмдэглэл

https://www.facebook.com/chuluudai.eenee/posts/1938756726190199

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шуурхай: Лүн сумын чиглэлийн замыг хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа2 цаг 46 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна2 цаг 56 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа2 цаг 57 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо2 цаг 58 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?4 цаг 35 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна4 цаг 49 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна4 цаг 50 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ5 цаг 5 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд5 цаг 35 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө5 цаг 50 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ6 цаг 5 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ6 цаг 35 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 цаг 50 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ7 цаг 5 минутын өмнөДэлхийн хамгийн баян улс7 цаг 34 минутын өмнөЖеннифер Лоуренс найз охиддоо гомджээ7 цаг 50 минутын өмнөТамхины тахал гэж юу вэ8 цаг 5 минутын өмнөЭЕШ маргааш эхэлнэ8 цаг 35 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 35 минутын өмнөШуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.