2019 оны 3-р сарын 22
9 цаг 25 минут

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ.

Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан юм.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.64.220иргэн   • 2019, 3 сарын 25. 11 цаг 04 минут

тийм байлгүй дээ 38 жил нь зөв байх нь. экс Ерөнхийлөгч далан хэдэн онд Гүррагчаа сансарт ниссэн гээд л аваад байсан ккккк

202.179.8.186Зочин   • 2019, 3 сарын 23. 8 цаг 42 минут

Туршин нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн болохоос өөрсдийнхөө хийсэн техникийг туршаад байсан юм байхгүй л байх.

109.70.100.18JUUGII   • 2019, 3 сарын 23. 10 цаг 04 минут

Manai JUGDER ah niseegui ene yag unen neeree Би туршилтын хиймэлээр жингүйдэлд оруулах аппратанд Жанибеоевтай дасгал хийж байсанаа санадаг юм. Зураглаач гэж нөхөр энд тэндээс зураг аваал, туршилтын заал тжр чиггээрээ жингүйдэх учир зураглааж чөлөөтэй орж гарна бүхжжгний хаалга нээлттэй, тэрнээс жинхэнэ сансарт бол зай бага учир тийм зай гарахгүй боломжчгүй зүйл. Ингээ туршилт хийж байтал гэнэт би унтсан юм шиг байгаан юуч санадаггүйн хэдий хир хэдэн өдөр унтсын бүү мэд, цэнхэр гариг сансарт явж байна гээл зүүдлээл байсан, сансарт ажилаа хийгээл

109.70.100.18JUUGII   • 2019, 3 сарын 23. 10 цаг 05 минут

энхэр гариг сансарт явж байна гээл зүүдлээл байсан, сансарт ажилаа хийгээл байнааа, гэнэт буух болов сандраад л бүгд скапандараа өмсөөд намайг хамгийн түрүүн өмсүүлж буух бүхээгт оруулан суудалд бэхлэв их гоё юм зүүдлээл байна. ухаан санаа орж гараал. Ер унтаад л байх шиг. Гэнэт тус тас гээл юу болсийн бүү бас ухаан алдав бололтой ер нь юу ч санахгүй байна. Арай гэж сэртэл Жанибекев инээцэн зогсож байна. Хээр газар буугч аппратны хажууд сууж байна. Бид хаана, гэсэн чинь Монгол найз минь сансарт нийсээд дэлхий тойроод ирсэн чи бид БААТАР ууд бол

109.70.100.18JUUGII   • 2019, 3 сарын 23. 10 цаг 05 минут

ууд болсон гэдэг байгаа хэ хэ би итгэж өгдөггүй зүүд үү юу вэ гэсэн чинь юун зүүд чи нисээл унтсан тээл бууж ирээд сэрлээ гэхдээ чи ажилаа маш сайн хийсэн гэжайн шүү шаар чинь, гэтэл гэнэт энд тэндээс бөөн цэрэг цагдаа зураглаач энэ тэр шуугилдаал явчилаа, юун өөр юм санах нээрээ нисээд ирсийн байна гээл баярлаал ийм л юм болсиймдаа ГГГГГ ЖЖЖЖЖ

202.179.8.186Зочин   • 2019, 3 сарын 23. 8 цаг 40 минут

Юм бичиж болно харин жаахан голтой юм бичих хэрэгтэй.

202.179.8.186Зочин   • 2019, 3 сарын 23. 8 цаг 37 минут

Сансар судалгааны төхөөрөмж ч гэх шиг хэзээ манайх тийм айхтар төхөөрөмж зохион бүтээгээ вэ?

66.181.169.110иргэн   • 2019, 3 сарын 22. 11 цаг 56 минут

САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА ДАА. МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛ ЯАХ АРГАГҮЙ МӨН.

203.91.118.180Зочин   • 2019, 3 сарын 22. 10 цаг 49 минут

уг нь Ганзориг гуай нисэх байсан ч сэхээтэний хүүхэд гэж хасаад малчин ардын хүүхэд гэдгээр нь Гүррагчааг нисгэж байсан...социалист нийгэм гэж ийм л байлаа даа...одоо л нэг их магтаад сүйд болоод байгаа болохоос социалист нийгэм ч тийм ч хүсээд байх нийгэм байгаагүй дээ...

139.5.216.11Зочин   • 2019, 3 сарын 23. 8 цаг 39 минут

Зовж байх нь таарсан амьтан байна. Чи бид хоёроос өндөр түвшинд шийдэгдсэн маш нарийн асуудал. Чи одоо хүн сансарт нисгэх гээд оролдоод үз дээ. Шүлсээ үсэргэж биш, залгиж яв. Чиний шүлс маш хортой вирустэй л байж таараа. *****

43.242.241.153zochin   • 2019, 3 сарын 22. 10 цаг 01 минут

Nisehiin damjaa baihdaa ch yahav dee nisehiin surguuliig n deslegch tsoltoi togsson geech

49.0.212.219зочин   • 2019, 3 сарын 22. 9 цаг 50 минут

Монгол хүн сансарт нисээд бид ч бөөн хөөр болж байлаа даа,шөнөжин радио чагнаад өглөө нь ээж минь сүүгээ өргөөд сайхан байсан шүү,энэ үед жинхэнэ хайртайгаа учирч явлаа,38 жил өнгөрсөн,зовлон жаргал бүгдийг нь туулсаан,одоо өвөө эмээ болчихоод үзэж тараад л хамт сууж байна даа

203.91.117.8ЭЛЭЭ   • 2019, 3 сарын 22. 9 цаг 44 минут

хэ хэ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ НЬ ЭНЭ ДЭЭ ЭЛВЭГДОРЖ ВАТҮҮЛ НАРЫГ АЛАХ ЕСТОИ

182.160.32.38Оюутан   • 2019, 3 сарын 22. 9 цаг 30 минут

Дээр үед ч сайхан байж дээ. Улсын зардлаар гадаадад сурна, улсын зардлаар сансанрт ниснэ буцаж ирээд улсын баатар болооод насан турш нэр мөнхөрхөөс гадна өндөр тэтгэвэр тогтоолгоно. Гэтэл өнөөгийн залуусыг тоох нэг ч амьтан байхгүй хэвлэл мэдээлэл нь өндөр төлбөртнй бөөн торгууль, татвар тул Солонгос явах юм уу эсвэл харь эрийн өвөрт орох нь дээр .

202.21.125.170ЗОЧИН   • 2019, 3 сарын 22. 10 цаг 30 минут

ЗӨВ ХЭЛЖЭЭ ТА

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55ДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ1 сар 24. 17:50Хамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ1 сар 24. 17:45Си Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй1 сар 24. 17:40Египетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ1 сар 24. 17:35Япончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа1 сар 24. 17:30Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа1 сар 24. 17:29Стрессээ тайлж сурцгаая1 сар 24. 17:25АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ1 сар 24. 17:20“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ1 сар 24. 17:15Таны биеийн тухай гайхалтай баримтууд1 сар 24. 17:10Макгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ1 сар 24. 17:05Токиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ1 сар 24. 17:00Шакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо1 сар 24. 16:55Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 16:50Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ1 сар 24. 16:45Монгол бүжигчид дэд байрт шалгарчээ1 сар 24. 16:40Калифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна1 сар 24. 16:35Яннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй1 сар 24. 16:30С.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна1 сар 24. 16:25Аюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно1 сар 24. 16:20Австралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ1 сар 24. 16:15Мал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна1 сар 24. 16:10Шүдэнд ээлтэй хоолны жор1 сар 24. 16:05Мэргэн Соломон хаан1 сар 24. 16:00Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг1 сар 24. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.