3-р сарын 22
13 цаг 05 минут

Шүүх, прокурор зөвхөн захиалгаар ажилладаг нь ил боллоо

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ялласан хоёр хүнд эрүүдэн шүүлт, 1937 оны хэлмэгдүүлэлт явуулсныг тогтоож байна, энэ хэргийн талаар маш ноцтой асуудал илэрч байгаа, тодорхой хүмүүсийг баривчилсан, ар гэрээс нь уучлал гуйж байна хэмээн мэдэгдсэн билээ.

Тэрээр “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс УУЧЛАЛ ГУЙЖ байна. Би уучлал гуйж байгаагүй хүн. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигтай юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад хэд хэдэн хэрэг үүсгэсэн. Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй” гэсэн юм.

Үндсэндээ бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг олон жил шалгагдаж байгаа бөгөөд улстөрийн захиалгатай гэгдэж үнэн мөн нь өнөөг хүртэл тодорхой бололгүй бүр замхрах шатандаа орсон юм. Хэргийг улс төрийн захиалгатай гэдгийг улстөрчид ч хэлдэг, хэвлэлүүдэд ч олон жил бичигдэж ирсэн. Харамсалтай нь энэ бүгдийг Шүүх, Прокурорын байгууллагууд нь нуун дарагдуулж, замхруулах ажил хийнэ гэдгийг төсөөлөөгүй. Ийм том ноцтой хэрэг дээр ингэж ажиллаж байгаа шүүх, прокурорынхан жирийн иргэдийн хэргийг хилсээр шүүж байх магадлал өндөр. Түүнчлэн улс төрчдийн холбогдсон олон хэргүүд шалгагдаж байгаа нэрийн доор яагаад замхардаг нь ч ойлгомжтой боллоо.

Мөн өнөөдөр Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал хийж УЕП-н хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн дарга асан Е.Сагсай хэрхэн шударга бусаар ажилладаг талаар яриад түүнтэй холбоотой ноцтой баримт дэлгэн үзүүлсэн юм. Уг баримтан дээр Е.Сагсай нэг хүнийг одоохон суллана, хурдхан суллана хэмээн ярьж байх юм. Суллах үгүйг хууль мэддэг байх ёстой болохоос Е.Сагсай дур мэдэн хийх ажил биш юм. Үүгээрээ тэрээр хуулийг хэрхэн гууль болгож зөвхөн өөрсдийн үзэмжээр, захиалгаар ажилладаг нь тодорхой боллоо.

Өнөөдөр монголын прокурор, шүүхийн байгууллага эрх мэдэлтний гарт орж, шударга бус, бохир заваан зүйлсийг асар ихээр хийдэг УУРХАЙ болсон гэдэг нь өдөр бүр нотлогдсоор байна. Иймээс Прокурор, Шүүх, АТГ-ыг үндсээр нь шинэчилж өргөсөн тангарагынхаа дагуу ажилладаг системийг нэн даруй хийх хэрэгтэй болжээ.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.117.30Зочин   • 3 сарын 25. 15 цаг 43 минут

арга хэмжээ авагдаад ажлаа хийгээд байгаа шүүгчдээ өөрчлөх хэрэгтэй юм биш үү

66.181.178.92Зочин   • 3 сарын 22. 16 цаг 11 минут

шоронд хоригдож байгаа гэнэтийн гайгаар, муу хүмүүсийн нөлөөгөөр хэрэгт холбогдсон хүмүүсийг суллаачэээээ

182.160.3.196Зочин   • 3 сарын 22. 16 цаг 02 минут

Шүүхийн шинэчлэл гэдэг чинь хүзүүгүй Шинжаны цагаачийн өөртөө зориулж хийсэн шүүхийн завхрал шүүдээ.Энэ нөхөр монголыг хуульгүй болгож алуурчин дээрэмчдийн бүхэл бүтэн армийг бий болгосон.Жишээлбэл цаазын ялыг устгаснаар төрсөн хүүхдээ хүчинддэг малнаас дор үхдлүүд олноор бий болсон,8 настай охиныг хичээлдээ явах замд нь хүчиндэж алаад мөчилж эвдэн цүнхэнд хийж хаясан,6 хүнийг гэртэй нь шатаасан гээд өчнөөн алуурчныг өршөөснөөс монголын нийгэмд 1937 оноос дутахааргүй гай учруулсан.Ийм дайсныг 2 удаа ерөнхийлөгчөөр сонгож 8 жил улсаа самруулсан

202.131.243.190Zochin   • 3 сарын 22. 15 цаг 45 минут

Shuuhiin shinechlel gej ochnoon l yarisan daa. tegeed shinechilegdsen shuuhiin onoogiin ongo torh iimerhuu l bna daa. Huuliin tsoorhoig oorsoddoo yaaj ashiglah gej, shuuh prokuror 2 yaaj huivaldaj erh medltnuudiin hergiig yamarhuu avilgal toloos avch baij tsairuulj tsagaatgah bodlogo, uildlee l ooriin tolooonii humuuseer burduulj l shinechlel hiigee yu. Erdoo l erh medeld hursen ulstor biznesiin bulegleluudiin l shunaliin tulaanii zolios ni uls oron, ard irged, tor bolj bgaa yum bish uu

118.103.197.81Хэ хэ хэ   • 3 сарын 22. 15 цаг 36 минут

Сvvлийн 10-20 жил ийм л байгаа шvv дээ. Сонгогчиж бидний буруу! Сонгогчид эдэнд саналаа огч байсны гор энэ шvv дээ

202.126.89.114д   • 3 сарын 22. 15 цаг 21 минут

Булган.хүзүүгүй.2 алсан

182.160.3.196Зочин   • 3 сарын 22. 15 цаг 15 минут

Нямдорж сайдад баяр хүргэе.Монголын хууль хяналтын байгууллагууд системээрээ яаж ялзарсныг илчилж жинхэнэ хувьсгалыг эхлүүлж байгаад шүүх прокуророор доромжлуулж хэлмэгдсэн өргөн түмэн чин сэтгэлээсээ талархаж байна.Монголд 1921 оны ардын хувьсгалаас хойш ямарч хувьсгал гараагүй,гагцхүү хулгайч,дээрэмчид төрийн эргэлт хийж өөрсдийн бузар бусармаг дээрмийн ажиллагаагаа хамгаалуулах дарангуйллын ситемийг 1990 онд тогтоосон.Одоо энэ системийг нурааж үр үндсийг нь тасалбал жинхэнэ хувьсгал болно.

202.9.42.138zochin   • 3 сарын 22. 14 цаг 32 минут

ene shaaruud ushuu yu xij bsan bol do

86.59.212.171Зочин   • 3 сарын 22. 14 цаг 25 минут

Шүүх прокурорыг систeмээр нь өөрчлөхгүй бол арай л дэндүү болсон. Энэ шилжилтийн жилүүдэд Монголын бүх л салбар алдаатай оноотой байгаа ч хуулийнхан хамгийн их завхарсан замбараагүй нь байна

182.160.39.168Зочин   • 3 сарын 22. 14 цаг 20 минут

ELBEGDORJIIG YARALTAI BARIVCHILJ BUR GYNDAND HORIH XEREGTEI,UUNIIG MONGOLIIN ARD TUMEN SHUUH ZASAGLALAAS SHAARDAJ BNA

59.153.85.104Зочин   • 3 сарын 22. 13 цаг 45 минут

sagsaigiin avgaig shaa bas oxiduudiin nux

202.21.106.128Зочин   • 3 сарын 22. 13 цаг 42 минут

bygdeere niileed duugarchaach yaj ch chadahgyi naaduul chini

202.9.44.28Зочин   • 3 сарын 22. 13 цаг 36 минут

АНУ-д жирийн иргэд их зоригтой байдаг. Дарлуулсан, дормжлуулсан бол айж ичихгүй олны өмнө гараад л бүх үнэнийг илчилдэг. Тэгснээрээ гэмт хэрэгтэйнд зохих ял шийтгэлийг нь өгүүлж, дараагийн хүчирхийлэгчийг зогсоож чаддаг. Монголд болохоор хүчирхийлүүлсэн эмэгтэчүүд айгаад, ичээд, нуугдаад байдаг. Нөгөө хүчирхийлэгч нь улам олон эмэгтэйг хүчиндээд л тушаал дэвшээд байдаг.

66.181.186.54Зочин   • 3 сарын 22. 13 цаг 20 минут

Сагсайгийн бэлгийн дарамтанд орж хүчиндүүлж байсан хүүхнүүд авгайчуул зоригтойгоор дуугарах хэрэгтэй ш дээ.

182.160.0.56ub   • 3 сарын 22. 13 цаг 15 минут

shuuh tsagdaagiin baiguulga er ni ajilaa muu hiideg sh dee,nyamdorj barag l unen helsen dee

Шинэ мэдээ

“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, нэг хүн гэмтжээ2 цаг 26 минутын өмнөНАТО Оросоос айв уу2 цаг 27 минутын өмнөБНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй2 цаг 32 минутын өмнөДэлхийн хамгийн том онгоц2 цаг 37 минутын өмнө"Нэг бүс нэг зам" Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна2 цаг 41 минутын өмнөМөс ба дөлийн улс төр: “Хаадын тоглоом” бодит улс төрийн талаар юу өгүүлнэ вэ2 цаг 42 минутын өмнөУургийн дутагдалд орсон юм биш биз2 цаг 47 минутын өмнөМ.Дариймаа: Кармен бол маш том, хүнд дүр2 цаг 52 минутын өмнөЧУУЛГАН: УИХ хаалттай горимоор хуралдаж байна2 цаг 53 минутын өмнөКанад: The North Face компанийн ивээн тэтгэдэг дэлхийн шилдэг уулчид амиа алджээ2 цаг 57 минутын өмнөЭм, тариа хэрэглэхгүйгээр зөвхөн НАР-аар биеэ эмчлэн ДОЛООН АЛХАМ3 цаг 2 минутын өмнөБНХАУ сансар судлалын хөтөлбөрт хамтран оролцохыг уриалжээ3 цаг 7 минутын өмнөДуучин Т.Дэлгэрмөрөн тодорч явна3 цаг 12 минутын өмнө0-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд хэрхэн массаж хийх вэ3 цаг 17 минутын өмнөБНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно3 цаг 22 минутын өмнөАн Чангрим: Гадаадад дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй3 цаг 27 минутын өмнөАмерикийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө3 цаг 32 минутын өмнөЗээлсэн жаахан юмаа хэрхэн хурдан буцааж авах вэ3 цаг 37 минутын өмнөСолонгос эмэгтэйг илсэн Монгол залууг цагдаагийн газраас шалгаж байна3 цаг 42 минутын өмнөЭдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ3 цаг 47 минутын өмнө"Ellie Goulding" - ийн шинэ уран бүтээл "Sixteen"3 цаг 52 минутын өмнөСонирхогчдын боксын Азийн АШТ /ШУУД/3 цаг 55 минутын өмнөИжил хүйстнүүдийн үзэх хамгийн дуртай цуврал “Хаадын тоглоом”3 цаг 57 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд4 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 цаг 3 минутын өмнөД.Оюунхорол: Нийгмийн үнэт зүйлийг бий болгоход МҮОНРТВ хамтарч ажиллах хэрэгтэй байна4 цаг 4 минутын өмнөНотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 цаг 7 минутын өмнөФОТО: Улаанбаатар хотод шороон шуурга шуурч байна4 цаг 12 минутын өмнөЖинхэнэ эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг уйлуулдаггүй4 цаг 12 минутын өмнөХүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг4 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.