3-р сарын 22
13 цаг 25 минут

Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн ба нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тогтлоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, цэргүүд амиа алдсан хэргийг шийдвэрлэхэд анхаарахч ажиллахыг нэр дэвшигчид захилаа.

Хошууч генерал А.Ганбатын намтар:1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль,

-1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль,

-1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи,

-1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи,

-2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд албанд ажиллаж байна. Тодруулбал, Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. Мөн ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2005 онд хошууч генерал цол хүртжээ.

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.15Зочин   • 3 сарын 26. 13 цаг 16 минут

uu tiimvv mundagii ni xarax l vldej de tegvvl

43.242.241.153Зочин   • 3 сарын 25. 18 цаг 07 минут

амжилт нүдээ олсон томилгоо байна баярлалаа

202.131.233.190Зочин   • 3 сарын 25. 9 цаг 47 минут

бах минь ханав. Жинхэнэ цэргийн хүн

119.56.52.115Зочин   • 3 сарын 23. 15 цаг 27 минут

Mundag hun tomilogdson bna

64.119.17.60эмээ   • 3 сарын 23. 14 цаг 28 минут

энд долдойчуудаас өөр эрүүл саруул ухаантай хэн ч сэтгэгдэл бичихээ больжээ. Энэ томилгоо Нямдорж сайдын яриад байгаа мафи гэгч яг энд л байгааг нотолчихлоо доо хөөрхий. Энэ хүний явсан мөр хийсэн үйлдэлийг ард түмэн мартсан гэж бодож байвал үгүй шүү дээ. Үнэнд гүйцэгдэх цагт Бат тулга Нямдорж хоёрт дөхөж л байна даа.

64.119.21.150Zochin   • 3 сарын 23. 1 цаг 02 минут

Nudee olson tomilgoo boljee. ZH odoo tsegtsrekh baikhaa. Amjilt khuseye!

103.229.122.54Өмнөговь аймаг 167 анги   • 3 сарын 22. 18 цаг 13 минут

Ганбат даргад амжилт хүсье, ангийн захирагчийг хаа хамаагүй Онцгой байдлын алба хаагч Дуламдорж, Батбилэг нарт хэлж томилуулдаг төрийн цэргийн зохисгүй байдал засагдана гэдэгт итгэлтэй байна. гэх мэт янзын асуудлууд дүүрсэн байгаа

58.140.210.111Зочин   • 3 сарын 22. 17 цаг 45 минут

түрүү жил цензургүй ярианд орж бсан Ганбат мөн бол их зөв үзэл бодолтой хүн бсан шүү

202.131.233.190zochin   • 3 сарын 22. 17 цаг 20 минут

Одоо арми нэг цэгцэнд орох байхаа. Зөв хүнээ зөв газарт тавьчихлаа даа Баттулга ерөнхийлөгч. Амжиль хүсье.

202.126.89.6buduunee   • 3 сарын 22. 17 цаг 08 минут

bayar hurgie jinkhene tsergin darga hundee

202.126.89.6Зочин   • 3 сарын 22. 17 цаг 06 минут

bayar hurgie mundag darga

109.236.145.236Zochin   • 3 сарын 22. 16 цаг 47 минут

Mergejiliin bolovson huchiniig tomilj bgaad bayartai bn

175.223.10.165Зочин   • 3 сарын 22. 16 цаг 29 минут

Odo erunhii prokoror.erunhii shuugch. ATG in dargig soliooo.mash hurdan

202.126.89.172Чука   • 3 сарын 22. 15 цаг 56 минут

Дүүдээ амжилт хүс Баяр хүргэж сайн сайханыг хүсэе Нүдээ олсон томилогоо боллоо

203.91.118.180Зочин   • 3 сарын 22. 15 цаг 46 минут

Үнэн бага ч гэсэн яллаа. Хайран 9 жил болсон шүү.Амжилт хүсье бүх талаар дэмжинэ.

66.181.169.116зочин   • 3 сарын 22. 15 цаг 30 минут

бүгд цэргийн алба хаах бололцоо өнөөдөр байхгүй байгааг мэдэх үү.аливаа юманд туйлширдгаа болих хэрэгтэй

66.181.191.213Б.ЕСҮХЭЙ   • 3 сарын 22. 14 цаг 56 минут

Амжилт хүсье! Жинхэнэ цэргийн дарга байна. Бүх нийтээр цэргийн алба хаадаг хуультай болохын төлөө зүтгээрэй! Израйль, Швейцарь, Сингапур луугаа адил. Тэгэж байж МОНГОЛ Улс мандан бадарнаа!!!

202.126.89.76Зочин   • 3 сарын 22. 14 цаг 56 минут

Одессд бйхаас нь мэднэ.нэг зангаараа дажгүй залуу.харин яагаад армиас хэсэг гарсныг бол ойлгодоггүй

122.201.19.99зочин   • 3 сарын 22. 14 цаг 39 минут

Аав хандын Аюуш гэж нэрт мэс засал байсан. Сайн хүний удам шилдэг боловсон хүчин

66.181.161.15Зочин   • 3 сарын 22. 14 цаг 29 минут

Shildeg bolovson huchin

Шинэ мэдээ

Энэ сарын 15-аас шатахууны үнэ буусан эсэхийг ШАЛГАВ2 минут 24 секундын өмнөЯпонд цунамигийн аюулын дохио өгчээ7 минут 24 секундын өмнөЖозе Моуринью шигшээ багийг дасгалжуулна12 минут 24 секундын өмнөД.Трамп дахин нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ17 минут 24 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд22 минут 24 секундын өмнөУЕФА-гийн ерөнхийлөгч асан суллагджээ27 минут 24 секундын өмнөТогтвортой байдлаа хадгалан авч үлдэхийг хүсжээ32 минут 24 секундын өмнөБ.Төмөрбаатар: Цөсний хүүдийн ургацаг хавдар болох эрсдэлтэй37 минут 24 секундын өмнөБ.Цэлмэг: Аавыг минь тайван сайхан нойрсуулахыг хүсье42 минут 24 секундын өмнөМишель Платиниг 2022 оны ДАШТ-тай холбоотой авлигын сэжигтнээр тооцон баривчилжээ47 минут 24 секундын өмнөИраны цөмийн хэлэлцээрт эргэн орохыг санал болгожээ52 минут 24 секундын өмнөИх мастер А.Энхтуул түргэн тоглолтын Азийн аварга боллоо57 минут 24 секундын өмнөИндонезод хөлөг онгоц осолдож 17 хүн амиа алджээ1 цаг 3 минутын өмнөЗГ: Концессын гэрээг цуцлах асуудлыг хэлэлцэж байна1 цаг 8 минутын өмнө"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ1 цаг 13 минутын өмнөШХАБ-ын Залуучуудын зөвлөлийн хуралдаан болжээ1 цаг 18 минутын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг ОХУ, Эстоний хүчирхэг багуудыг буулган авлаа1 цаг 21 минутын өмнө“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын үлгэр хэзээ төгсөх вэ1 цаг 23 минутын өмнөАлба сурталчлах өдөрлөг Сүхбаатарын талбайд болно1 цаг 28 минутын өмнөХаннам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ1 цаг 33 минутын өмнө“Төгс ялгуун” эмнэлгийн байранд химийн бодис алдагджээ1 цаг 38 минутын өмнөЯпон, Саудын Араб эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлнэ1 цаг 43 минутын өмнөВидео: 3x3 ДАШТ Монгол:ОХУ, Монгол:Эстон1 цаг 48 минутын өмнөС.Лхагвадорж: Ажилласан жил хүрээгүй бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоодог1 цаг 53 минутын өмнөМҮИС гэсэн сүржин нэртэй даржин сургууль иргэдийг хохироосоор байна1 цаг 58 минутын өмнөНийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай боллоо2 цаг 3 минутын өмнөП.Сувданчимэг: Ээж, аавуудын өөртөө итгэлтэй байдал хүүхдийнх нь аз жаргалын түвшинд шууд нөлөөлдөг2 цаг 8 минутын өмнөБаянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ2 цаг 13 минутын өмнөАНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно2 цаг 18 минутын өмнөМянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо2 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.