3-р сарын 22
14 цаг 16 минут

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд томоохон боломж, гарц нээж өгч, бүх талын дэмжлэг туслалцаа, цогц үйлчилгээ санал болгох нэгэн чухал төвийг ХААН Банк өнөөдөр албан ёсоор нээлээ. Бизнес эрхлэгч харилцагчдадаа өдөр тутам тулгардаг асуудлуудад нь нэг бүрчлэн зөвлөгөө өгөх, интернэт орчин бүхий номын сангаар үйлчлэх, тав тухтай ажлаа явуулах хамтын оффис санал болгох, менежментийн төрөл бүрийн сургалтад хамруулах гэхчилэн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв цогц үйл ажиллагаа явуулахаараа онцлог юм.

ХААН Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ харилцагчдаа чадавхижуулах, бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болоход ихээхэн анхаарч, шат дараатай ажлууд хийж хэрэгжүүлж ирсэн. Үүний тод жишээ бол 2006 онд “Хамтдаа хөгжье” уриатайгаар Бизнес инкубатор төв байгуулж, энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 500 удаагийн сургалтаар нийт 30,000 гаруй харилцагчийг сургалтад хамруулан, 3000 орчим бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэн тогтвортой хамтран ажиллаж байгаа билээ. Тус төвийг 2018 онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү  шинэ байрных нь нээлтийг хийсэн юм.  

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн нээлтийн арга хэмжээнд ХААН Банкны удирдлагууд, харилцагчдаас гадна хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллагын төлөөлөл, мөн менежментийн мэргэшсэн зөвлөхүүд урилгаар ирж оролцлоо. Нээлтийн ёслолын үеэр ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд улс орны эдийн засаг, жижиг дунд бизнесийг дэмжихэд  бидний хувь нэмэр, үүрэг оролцоо өндөр гэж үздэг. Өнөөдрийг хүртэл аль ч улс орны хувьд эдийн засгийг бүрдүүлэгч гол хөдөлгөгч хүч нь жижиг дунд бизнесийн салбарынхан байсаар ирсэн. Манай банкны хувьд сүүлийн 10 гаруй жилийн турш Бизнес инкубатор төвөөрөө дамжуулан банкны  харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, сургаж чадавхижуулах чиглэлд анхаарал хандуулж ирсэн. Энэ төвөө өргөжүүлж, Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад үйлчлэх төв өөрийн гэсэн байртайгаа өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ бол харилцагчдынхаа өмнө нээж өгч буй маш том боломж, бизнесээ өргөжүүлэх, урагшлуулах гарц гэж бид үзэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сөүлийн гудамжинд байрлах ХААН Банкны “Signature” төвийн хоёрдугаар давхарт Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв байрлаж байна.  Энэ төвд хандаж үйлчлүүлэхийг хүсвэл та бүхэн smesc@khanbank.com хаягаар болон 332333-4285 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа5 цаг 8 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа6 цаг 15 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл6 цаг 19 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв6 цаг 25 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ6 цаг 30 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 35 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ6 цаг 39 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ6 цаг 44 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном6 цаг 50 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ6 цаг 55 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 цагийн өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 цаг 5 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 цаг 10 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 цаг 15 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 цаг 19 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 цаг 19 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 цаг 25 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 цаг 29 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 цаг 34 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 цаг 39 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 цаг 49 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 цаг 54 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ8 цагийн өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ8 цаг 9 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА8 цаг 10 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон8 цаг 14 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”8 цаг 19 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй8 цаг 25 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт8 цаг 29 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө8 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.