3-р сарын 22
14 цаг 29 минут

Маршал Ю.Цэдэнбалын тухай "Түүх мартахгүй" уран сайхны кино бүтээнэ

Монгол Улсын нэн шинэ үеийн түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, Монгол Улсын түүхэн сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралаар түүхэн баримтат, уран сайхны кино бүтээхээр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат кино багийнхаа уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, тодруулж хэлбэл Монголын өнөөдрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг бүтээсэн түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” кино хийнэ” гэсэн юм.  

 Тус уран сайхны киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг тодотгож харуулах зорилготой ажээ. Энэ ч утгаараа ХХ зууны дэлхийн том улстөрчдийн дүр төрхийг харуулна гэж байлаа. Товчхондоо Монгол Улсын тусгаар тогнолын гол гол үйл явдлууд Ю.Цэдэнбал гэдэг хүнтэй салшгүй холбоотой байдаг. 1939, 1940 оноос эхэлсэн энэ хүний түүх бол дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон монголчуудын оролцоо, 1945 оны аравдугаар сарын 25-ны тусгаар тогнолыг баталгаажуулах Бүх ард түмний санал асуулга, 1945 оны чөлөөлөх дайн, НҮБ-д Монгол Улс элсэх, хүн амаа эрүүлжүүлэх, соёлжуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, соёлын довтолгоог хийсэн мөн энэ улсын бүх сургууль цэцэрлэг, театр, соёл урлагийн байгууллагууд энэ хүний үед боссон. Үүнээс гадна олон үйлдвэр, уурхай Дархан, Эрдэнэт зэрэг шинэ хотуудаас эхлээд 21 аймаг 300 гаруй сум болон 1000 гаруй багийг барьж босгох,  төмөр зам, агаарын зам хүнд аж үйлдвэрийн төвүүдийг барих гэх мэтчилэн энэ бүх ажил Ю.Цэдэнбал даргын  үед хийгдсэн. Иймээс энэ хүний түүхийг бид хойч үедээ үнэн зөвөөр бичиж үлдээх ёстой гэсэн үүднээс бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино бүтээж байгааг хэлье гэсэн юм.

“Түүх мартахгүй” киног бүтээх баг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажээ. Тодруулбал, “Түүх мартахгүй” киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллана. Мөн түүхэн кино гэдэг утгаараа түүх болон зохиол талаасаа зөвлөхүүд авч ажиллаж байгаа хэмээсэн. Тухайлбал, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, нэрт соён гэгээрүүлэгч, Монголын түүхэнд 12 түүхэн романыг арван хоёр жилээр нэрлэж бичсэн, “Маршалын нууц товчоо” таван боть түүхэн романыг бичсэн Дамбын Төрбат ажиллах бол түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа ажээ. Мөн олон сайхан дүрээрээ түмэнд танигдсан жүжигчин Д.Бямбацогт киноны дүрийн сонголт дээр ажиллахаар болсон байна.

Дашрамд дурдахад киноны дүрүүдийг сонгож эхэлсэн агаад кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаалга нээлттэй гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны тухай өгүүлэх “Түүх матрахгүй” баримтат түүхэн уран сайхны киног бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. Киноны зураг авалтын үндсэн ажил дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд энэ оны сүүлч гэхэд үзэгчдэд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

175.38.227.66zochin   • 3 сарын 22. 16 цаг 01 минут

Sanaa ni zuv shu Sain l hiih heregtei

66.181.169.110зөв зөв   • 3 сарын 22. 15 цаг 46 минут

Зөв. Тэр агуу хүнийг хүмүүс, тэр тусмаа залуус мэддэг байх хэрэгтэй.

66.181.178.92Зочин   • 3 сарын 22. 15 цаг 29 минут

за даа, хийвэл өөр хүмүүс л хийх хэрэгтэй дээ

202.131.242.254Зочин   • 3 сарын 22. 15 цаг 19 минут

Monkhbatiin bichsen kinonuud dawgui ch gesen heterhii neg taliig barisan bdag shuu. Ardchilsan namiinhaniig harluulah yum iheer orson bdag shuu.

150.129.141.251Зочин   • 3 сарын 22. 15 цаг 01 минут

Шинэ Монголын түүхийг Ю.Цэдэнбал гуайгаас салган үзэж яавч болохгүй Японы сумод барилдаж байсан Улсын начин Бадарчийн хүү Дашням Ю.Цэдэнбал гуайн багын төрхтэй тун адилхан түүнийг кинондоо тоглуулаасай билээ

103.20.152.50бат   • 3 сарын 22. 14 цаг 56 минут

Ганц хүсэх юм төмөрбаатарыг дахиж бүү тоглуулаарай... 1990 оны хувьсгал гэгчийг дуулаад төмөрбаатар БИ ХЭРЭГГҮЙ...Цэдэнбалийн дүрд тоглосон байна гэсэн хүн шүү дээ ...Түүний Төрийн шагналыг нь хураах хэрэгтэй шүү ...

64.119.19.121Зочин   • 3 сарын 22. 14 цаг 41 минут

ТЭР Д ТӨРБАТ МӨНХБАТ ГЭЖ ХОЁР ХУЛГАЙЧ БАС ОДОО ЮУ ШААХ ГЭЭД БАЙНА .

202.126.89.161Бат   • 3 сарын 22. 14 цаг 37 минут

Түүх гуйвуулж кино хийдгээ болиоч ээ. Чи амьддаа ард түмэнд хараагдана шүү сүгсэлзүүрээ.

Шинэ мэдээ

“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, нэг хүн гэмтжээ2 цаг 4 минутын өмнөНАТО Оросоос айв уу2 цаг 5 минутын өмнөБНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй2 цаг 10 минутын өмнөДэлхийн хамгийн том онгоц2 цаг 15 минутын өмнө"Нэг бүс нэг зам" Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна2 цаг 19 минутын өмнөМөс ба дөлийн улс төр: “Хаадын тоглоом” бодит улс төрийн талаар юу өгүүлнэ вэ2 цаг 20 минутын өмнөУургийн дутагдалд орсон юм биш биз2 цаг 25 минутын өмнөМ.Дариймаа: Кармен бол маш том, хүнд дүр2 цаг 30 минутын өмнөЧУУЛГАН: УИХ хаалттай горимоор хуралдаж байна2 цаг 31 минутын өмнөКанад: The North Face компанийн ивээн тэтгэдэг дэлхийн шилдэг уулчид амиа алджээ2 цаг 35 минутын өмнөЭм, тариа хэрэглэхгүйгээр зөвхөн НАР-аар биеэ эмчлэн ДОЛООН АЛХАМ2 цаг 40 минутын өмнөБНХАУ сансар судлалын хөтөлбөрт хамтран оролцохыг уриалжээ2 цаг 45 минутын өмнөДуучин Т.Дэлгэрмөрөн тодорч явна2 цаг 50 минутын өмнө0-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд хэрхэн массаж хийх вэ2 цаг 55 минутын өмнөБНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно3 цагийн өмнөАн Чангрим: Гадаадад дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй3 цаг 5 минутын өмнөАмерикийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө3 цаг 10 минутын өмнөЗээлсэн жаахан юмаа хэрхэн хурдан буцааж авах вэ3 цаг 15 минутын өмнөСолонгос эмэгтэйг илсэн Монгол залууг цагдаагийн газраас шалгаж байна3 цаг 20 минутын өмнөЭдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ3 цаг 25 минутын өмнө"Ellie Goulding" - ийн шинэ уран бүтээл "Sixteen"3 цаг 30 минутын өмнөСонирхогчдын боксын Азийн АШТ /ШУУД/3 цаг 33 минутын өмнөИжил хүйстнүүдийн үзэх хамгийн дуртай цуврал “Хаадын тоглоом”3 цаг 35 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд3 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ3 цаг 41 минутын өмнөД.Оюунхорол: Нийгмийн үнэт зүйлийг бий болгоход МҮОНРТВ хамтарч ажиллах хэрэгтэй байна3 цаг 42 минутын өмнөНотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ3 цаг 45 минутын өмнөФОТО: Улаанбаатар хотод шороон шуурга шуурч байна3 цаг 50 минутын өмнөЖинхэнэ эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг уйлуулдаггүй3 цаг 50 минутын өмнөХүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг3 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.