3-р сарын 22
13 цаг 18 минут

Он гарсаар зам тээврийн ослоор 56 хүн амиа алдаж, 165 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн газраас өнөөдөр /2019.03.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан, "Манай улс 2016 оны байдлаар нийт 970 800 орчим тээврийн хэрэгсэл, нэг сая 207 мянган жолооч, 12 105 километр хатуу хучилттай авто замтай. Үүнээс нийслэлд албан бус тоогоор, 2 сая гаруй иргэн, 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс, өдөр тутамд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972 алба хаагч ажиллаж байгаагаас 427 нь нийслэлд ажил үүргээ гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд хоногт 400 гаруй албан хаагч 117 цэг байршлыг хяналтандаа авч ажилладаг. Хотын захын хороогоор алба хаагч дутагдалтай байгаа. Цаашдаа 213 цэгийг хянах шаардлага байгаа юм. Монгол Улсад гол болон салбар замуудад нийтдээ 280 гаруй авто, төмөр замын гарамтай бөгөөд үүнээс 122 гарам нь өндөр ачаалал бүхий нийтийн хэрэгцээний төмөр замын гарам байгаа юм. 98 гарам нь галт тэрэг ойртон ирж буй мэдээллийг дохио, тэмдгийн зохицуулалттай, гурав дөрөвдүгээр зэрэглэлийн хаалттай гарам юм. Төмөр замаар гарч байгаа тээврийн хэрэгслийн тоо, нэгдүгээр зэрэглэлийн гарамын дээд нормоос өнөөдрийн байдлаар, 8-10 дахин их байгаа бөгөөд жил ирэх бүр өшөө нэмэгдэж байна.

2019 оны эхний хоёр сарын байдлаар, улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 11 479 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 4265 ослыг шалгаж шийдвэрлэсэн. Үүний хөдөлгөөний аюулгүй байдлын 221 бүртгэгсэний улмаас 56 хүний амь нас хохирч, 165 хүн бэртжээ. Бүртгэгдсэн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 21.9 хувиар буурсан байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.3 хувиар нэмэгджээ. Зам тээврийн ослоор амь насаа алдсан 56 хүний 43 нь орон нутагт осолджээ.

-Талбайн зүүн талын уулзвар дээр зарим чиглэлд эргэхгүй байхаар өөрчилсөн.  Үүнийг тайлбарлана уу? 

-Хөдөлгөөний зохион байгуулалтыг бид судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийж байгаа. Улаанбаатар хотын 800 км асьфалтан замын түгжрэл жолооч бүрт хамаатай. Учир нь нэг жолооч зам дээр хэдхэн минут зогсоход л нийслэлийн зам тэр чигтээ түгжрэх нөхцөл үүссэн. Тиймээс ойрын үед замын ачаалал хэт их болсон тул, түр зуурын зохицуулалт хийсэн

-Цагдаагийн жолооч ноцтой осол гаргасан. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Саяхан манай ЦЕГ-ын дэд дарга, НЦГ-ын даргын жолооч зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон. Хэргийн материалыг бүрдүүлээд  мөрдөн байцаах албаны тусгай субъект мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. 

- Мотоциклын ослоор маш олон хүн нас барж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Зарим нэг тоо хэлье. Ноднин, 55,926 мотоцикл бүртгэгдсэний 86.4 хувь нь орон нутагт байгаа. Мотоциклийн ослоор 116-д нь хүний амь нас хохирч, 265 хүн бэртсэн. Ослоор амь насаа алдсан хүмүүсийн ¼ нь мотоциклтой осолдсон байдаг. Бид алба хаагчдаа мотоциклтэй айл болгоноор оруулж техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн үнэмлэхийг судлуулж байгаа. Ерөнхий зүйл биш нэг бүрчлэн ингэж ажиллаж байгаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа4 цаг 55 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа6 цаг 3 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл6 цаг 7 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв6 цаг 12 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ6 цаг 17 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 22 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ6 цаг 27 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ6 цаг 32 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном6 цаг 37 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ6 цаг 42 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй6 цаг 47 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ6 цаг 53 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ6 цаг 58 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 цаг 2 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 цаг 7 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 цаг 7 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 цаг 12 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 цаг 17 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 цаг 22 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 цаг 27 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 цаг 37 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 цаг 42 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 цаг 48 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 цаг 56 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 цаг 58 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон8 цаг 2 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”8 цаг 7 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй8 цаг 13 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт8 цаг 17 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө8 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.