3-р сарын 25
10 цаг 45 минут

Оюуны спортын бяцхан тамирчид үнэмлэхүй ялалт байгууллаа

Энэ амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 23, 24-нд Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс Монгол улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн дөрвөн тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгууллаа.

Тодруулбал, хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тэмцээий аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон бол 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртжээ.

Тус тэмцээнд 360 тамирчнаа манлайлан “Absolute Champion” буюу “Үнэмлэхүй Аварга” болж шилдгийн шилдэг тамирчнаар 10 настай Д.Хүслэн шалгарлаа.

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар зургаан настай З.Сийлэн тодорлоо. Учир нь тэрээр 0.1 секундийн давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй бодсон байна.

Ингээд Монголын тамирчид Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг олон арван улсад болсон оюуны спортын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын төрлүүдээр 52 дахь тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 871 болгон тус салбартаа дэлхийд тэргүүлж байна.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.217.130эх оронч   • 3 сарын 26. 8 цаг 05 минут

монголын оюунлаг хүүхдүүдээ эрүүл энх аз жаргал хүсье.монголын үрс олон болохын төлөө.эцэг эх томчууд бид нар үр хүүхдүүдээ хайрлан хамгаалж.хойч үеээ сайхан амьдаруулахийн төлөө тэмцэх хэрэгтэй.эх орон газар нутагаа эд баялагаа алдсаар байна.

86.9.145.43Oyunaa   • 3 сарын 25. 16 цаг 27 минут

Neeree oyun uhaany tamirchidiinhaa amjiltiig sonsoh bur hamar sharhirch tedneeree baharhdag shuu. Ta buhendee ulam ih amjilt, az jargal, eruul enhiig husiye.

202.21.106.117Zochin.   • 3 сарын 25. 14 цаг 19 минут

Mundag oyunlag huuhduuded bayar hurgei. Tednigi iim amjilt gargahad huls, huchee zartsuulsan bagsh , dasgaljuulagchdad talarhal ilerhiilie.

202.179.26.125Зочин   • 3 сарын 25. 13 цаг 49 минут

Миний хүүхэд биш ч гэсэн хамар шархираад уйлах нээ баярлалаа

59.153.87.164Baatarxuu Auysh   • 3 сарын 25. 13 цаг 03 минут

Ouyn uxaanii akademiin bagsh nart chin setgeliin talarxal ilerxiilie ! Mongol xunii gen yamar augaa chadamjtai ve gedgiig bombortsogt unexeer xaruulj chadaj baina ! Byatsxan shavi nart n bolood ta buxend daxin bayar xurgej amjilt xusie !

112.72.11.119Зочин   • 3 сарын 25. 12 цаг 58 минут

Yamar goyo medee ve mundag . avarguudda bayar hurgie

43.243.161.23энхээ   • 3 сарын 25. 12 цаг 23 минут

бяцхан аваргууддаа баяр хүргье. Та хэд агуу мундаг юм аа. Мөн багшид нь баяр хүргье. Амжилт

182.160.37.168Зочин   • 3 сарын 25. 12 цаг 19 минут

Гайхамшиг

66.181.161.44Зочин   • 3 сарын 25. 11 цаг 48 минут

Агуу юмаа. Амжилт Амжилт Амжилт

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"8 цаг 51 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь8 цаг 51 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов8 цаг 55 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.