2019 оны 3-р сарын 26
14 цаг 15 минут

БНСУ-д байх хугацаандаа зөрчил гаргаагүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргаж өгөхийг Ерөнхийлөгч хүслээ

Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойш ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

Ноён Ли Наг Ён БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний халуун дотно мэндчилгээг дамжуулж, танд чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлсэн гэлээ.

2020 онд Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох бөгөөд энэ ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх саналтай буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлж, энэ хүрээнд хоёр улсын залуусын бизнес зөвлөл байгуулах зэрэг бодит санал, санаачилга гаргаж байгаагаа хэллээ. Тухайлбал, Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгон, бизнес зөвлөл байгуулах бүрэн боломжтой гээд энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнд гардуулан өгөв. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан зүүн Азийн төмөр замын сүлжээг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ нь бүс нутгийн дэд бүтэц болоод далайд гарцгүй Монгол Улсад хэрэгтэй санаачилга хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасанталаараа эргэн сануулж:

Монгол Улс нар, салхи, нүүрсний зэрэг хямд эрчим хүч үйлдвэрлэлээр БНСУ, Япон улсуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх боломжтой талаар төсөл, судалгааг товч танилцуулав. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны дээрх хэлбэрүүд нь бүс нутгийг энх тайван байлгах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цохон тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнг 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд одоогийн Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэл болгохын тулд хичээн ажиллахаа хэлээд, ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн талаар ярив.

Тухайлбал, дээр яригдсан төслүүд болоод агаарын тээвэр, улс хооронд зорчих асуудал зэргийг сайтар ярилцахаар болсон талаар мэдээлэл өгч, эдгээр асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг анхаарч өгөхийг хүслээ. Мөн залуусын бизнес зөвлөл байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох байгууллагуудаар дамжуулан үр дүн гаргахад нь анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-руу зорчих визийн асуудлыг хөндөн ярьсан юм. Жишээ нь, монгол иргэд БНСУ-д богино хугацаанд зорчин ирдэг ч буцаж явахад нь асуудал тулгардаг. БНСУ-д байх хугацаандаа визийн зөрчил гаргаагүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнгоос хүслээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлалд нь амжилт хүсч, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд мэндчилгээ дамжууллаа.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.248Зочин   • 3 сарын 26. 15 цаг 29 минут

ene l yg huseh estoi huselt hunduh estoi sedev bna.tuunees vizagui zorchih ene ter geed ulger yrij bhaar iim l yum heleh heregtei bsan.mongolchuudiig denduu dooshoo hiij vizanii hariug 60-80 honogt ugnu ihenhd n tatgalzsan hariu ugnu ingej doromjiluulj bolohgui biz dee?solongosiin elchingiin ajilchid mongol emegteig buudald zodoj huchindehiig zavdlaa geh medeelel garsnii darraa shuud vizanii hariu avah hugatsaag sungaj dabli viza-g neg udaagaar bodoh zeregeer eserguutslee ilerhiilj edniig yasan ch yadag yum gej duraaraa doromjilj bna

45.117.35.8зөв зөв   • 3 сарын 26. 15 цаг 04 минут

Тэр харин ёстой зөв, тэртэй тэргүй зөрчилгүй явж ирж бгааг нь аль болох дэмжин ажиллахыг бол шаардах ч ёстой, түүнээс бус бүгдийг нь визгүй зорчдог болгоно гэвэл монголын бүх хулгайчууд очиод ёстой сүйд хийнэ. Энэ дашрамд дурдахад хүн амаа хамаа намаагүй өсгөнө гэвэл хулгайч нарын тоо л түлхүү өснө. Тиймээс тооноос чанар эрхэм гэдгийг хаа хаанаа бодолцох учиртай шүү нөхөдөө

103.229.121.86зочин   • 3 сарын 26. 14 цаг 27 минут

Урьчилсан ,тооцоо ,төлөвлөгөөтэй, саналууд ,байна. Баяр ,хүргэмээр.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай9 минут 13 секундын өмнөФото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга14 минут 13 секундын өмнө"Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа19 минут 13 секундын өмнөӨнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн шилдгүүд тодорно24 минут 13 секундын өмнөАмралтын өдрүүдэд ослын улмаас гурван хүн амиа алдав29 минут 13 секундын өмнөФОТО: Эммигийн 71 дэх удаагийн шагнал гардуулах арга хэмжээний улаан хивсний ёслолоос34 минут 13 секундын өмнөБаянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна39 минут 13 секундын өмнөХилтон зочид буудлын сүлжээг эзэмшигч Баррон Хилтон таалал төгсжээ44 минут 13 секундын өмнөСэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо49 минут 13 секундын өмнөС.Лавров, М.Помпео нар уулзана54 минут 13 секундын өмнөАНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ59 минут 13 секундын өмнөНӨАТ: 5 сая төгрөгийн азтан 21 тодорлоо1 цаг 5 минутын өмнөЯпонд “Тапа” хар салхины улмаас олон хүн гэмтжээ1 цаг 10 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:25 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 15 минутын өмнөИх Британийн хөлөг онгоцыг суллажээ1 цаг 20 минутын өмнө“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана1 цаг 25 минутын өмнөThe Telegraph 2020 оны олимпоос Оросын тамирчдыг хасах аюулыг зарлалаа1 цаг 30 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 35 минутын өмнө“Walmart” электpон тамхи худалдаалахгүй1 цаг 40 минутын өмнөӨнөөдөр МАН-ын бүлэг хуралдана2 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо2 цаг 20 минутын өмнөУИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана2 цаг 30 минутын өмнөҮ.Амарбат: 2020 оны сонгуульд ялагдахаасаа урьтаж асуудлыг ашигтайгаар эргүүлж байж мэднэ2 цаг 40 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цагийн өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 10 минутын өмнөМалчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.