3-р сарын 27
9 цаг 40 минут

Бүсгүй хүний байнга санаж явах 20 зарчим

Бид амьдралаа шинэлэг, үргэлж сонирхолтой байлгах мөртлөө өөрийгөөэмэгтэй хүн гэдгээ санаж байхад тустай 20 зарчмыг энд дурдаж байна.
 
1. Жинхэнэ эмэгтэй бол бүсгүй хүн болж төрснөөрөө бахархах ёстой.
 
2. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол эрт хөгширдөг гэдэг үлгэрийг эрчүүд өөрсдөө зохиосон. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд үе тэнгийн эрчүүдээсээ насны хувьд залуу, сайхан харагдах боломжоор хамаагүй илүү байдаг.
 
3. Эмэгтэй хүнд хэдийчинээ олон дуртай зүйл, сонирхол, хийх ажил байна төдий чинээ бусдын хэрэгт оролцох нь бага байдаг.
 
4. Хэрэв эмэгтэй хүн санаандгүй учралд ч сайхан харагдахыг хүсдэг бол бүх үед аятайхан харагдахад уйгагүй суралцах ёстой. Бүр хогоо асгахаар гарах үедээ ч тэр. Ингэж сурвал хувь заяанд ч эергээр нөлөөлнө.
 
5. Бүсгүй та мөнгөнд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө байгаа үед зөв зарж сурах, хэрэв байхгүй бол уйтгарлаж суух хэрэггүй.
 
6. Хэдийгээр боломж хязгаарлагдмал байсан ч хувцасны шүүгээндээ ядаж нэг сайн шуб, нэг сайн хослол, хоёр гайгүй туфль заавал байлга.
 
7.  Эмэгтэй хүн гэртээ өөрийн хайртай хувцсаа цэвэрлэж гамнадаг боловч өөр газар зочилж байх үедээ хувцсандаа хэт анхаарал хандуулаад байх шаардлагагүй. Жинхэнэ эмэгтэй өмссөн хүрмээ хамт яваа эрдээ даатгаад яван явтлаа мартдаг.
 
8.  Эрэгтэй хүнтэй харьцахдаа зарим давуу талаа бүү март. Сэтгэл санаагаа дэгэлзүүлэх, зангаа хувиргах, олон ааш гаргах нь эрчүүдэд огт таалагддаггүй. Эмэгтэй хүн шийдвэрээ өөрчилж болно. Эмэгтэй хүн болзоондоо 10 минут хоцрох "эрхтэй". Үүнээс удаан хоцорсон ч байсан эелдэгээр инээмсэглээд, уучлалт гуйхад болно.
 
9. Өөрийг чинь эргүүлсэн, таалагдсан залуугаа хөөж явуулах гэж бүү яар. Хэдийчинээ олон эр хүн эмэгтэйг тойрон хүрээлнэ төдий чинээ тэр бусдын анхаарлыг татаж байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ тойрогт танд яг хэрэгтэй хүн чинь орж ирэх болно гэдэгт итгэ.
 
10.  Эр хүнтэй өнгөрүүлсэн үдэш хичнээн сайхан байсан ч гэсэн эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Ширээний араас босч, орноос сугарсан ч байсан, шөнө дунд өнгөрсөн ч, өглөө болоогүй бол үдэш үргэлжилсээр л байна. Тэгэхээр эр хүн таныг гэрт чинь хүргэж өгөөд салан явтлаа таныг хүндлэх ёстой. Хэрэв түүний үгэнд орох юм бол өөрчлөлт болоход бэлэн бай. Өглөө болоход нойр нь ханаагүй эр хүн хацрыг чинь илчихээд ажилдаа яарах вий. Харин та түүний гэрт хүний хормогч зүүчихээд өглөөний хоол бэлтгэж өгчихөөд өөрөө гэр лүүгээ явах хэрэг гарна. Товчоор хэлэх юм бол үнсгэлжингийн үлгэрт гардаг шиг сүйх тэрэг хулуу болон хувирахаас болгоомжил.
 
11.  Нулимс бол эмэгтэй хүний хувьд хүчтэй зэвсэг ч аль болох ховор хэрэглэ. Дандаа уйлж байдаг эмэгтэй өрөвдөж хайрлуулахаас илүү дургүйцэл хүргэх нь элбэг тохиолддог.
 
12. Хэрэв эмэгтэй хүн тодорхой зарим асуултад хариулах дургүй байвал нууцлагдмал инээмсэглэхэд хангалттай. Ер нь олон тохиолдолд инээмсэглэл хүчтэй хамгаалалт болдог
 
13.  Эмэгтэй хүн олон талын боловсролтой, ном, сонин, сэтгүүл их уншдаг байх хэрэгтэй. Ямар ч сэдвээр, юуны ч тухай яриаг өрнүүлж чадахгүй бол сонирхолтой ярилцагч болж чадахгүй
 
14. Ажлын талбар дээр өсөж дэвшихэд хамаг давуу талаа нэг дор тайлагнаж, өөрийгөө өргөх хэрэггүй. Хэдийчинээ чамайг эхэндээ үнэлэхгүй байна төдийчинээ үр дүнд нь хожих магадлал тань өснө
 
15.  Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэхдээ .заавал түүнийгээ яриад байх шаардлаггүй
 
16.  Гоёмсог сайхан хувцаслах нь хүмүүсийг өөртөө татдаг. Харин хувцсаа "Чадварлаг" тайлж сурах нь эрчүүдийг бүр илүү татдаг гэдгийг сана
 
17.  Эрчүүдийг анхнаас нь танд зориулж цаг, мөнгөө үрдэг байхад сурга. Цэцэг, үнэтэй бэлэг авч өгч, ресторанаар дагуулж, байрандаа засвар хийж, өөрийн гараар хоол хийж өгөхөд ч тэр. Гол нь эрчүүд өгч байгаа зүйлээ биш авч байгаа зүйлээ үнэлдэг гэдгийг сана.
 
18.  Бусдад таалагддаг эмэгтэйчүүд хэл амнаас хол байдаггүй. Харин энэ бол бусдын бодлыг заавал дагах шаардлагагүй тэр л тохиолдол юм шүү. Толгойгоо дээш нь эгцлэн харж, өөртөө итгэлтэй бай. Хов жив хөөцөлдсөн эмэгтэй наалинхай хүүхэн хэвээр үлдсэн нь дээр.
 
19. Амьдралд сонирхолтой хэвээр үлдэхийн тулд цагийн эрхэнд тулгарсан бэрхшээлийг даван туулж, зарим зүйлийг байнга шинэчилж сольж байх нь ашигтай. Жишээ нь: Бээлий, гадаад төрх, имидж, ажил, бас шаардлагатай бол нөхөр... Хэрэв нөхөр, ажлын хувьд болж байна гэж үзвэл ядаж бээлийгээ байнга сольж бай.
 
20.  Бүсгүй та өөрийгөө "Эмэгтэй хүн" гэдгээ мэдэрч байгаа үед бүгдийг эхнээс эхлэхэд хэзээ ч оройтдоггүй.
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.18Зочин   • 3 сарын 31. 17 цаг 45 минут

Yu unishchihvaa

112.72.12.6Зочин   • 3 сарын 27. 9 цаг 14 минут

Vmar ***** vm be.beelii shig nøxør col gene vvv kk

84.0.107.92Зочин   • 3 сарын 27. 9 цаг 08 минут

Шал утгагүй

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.