3-р сарын 27
9 цаг 10 минут

Төрөх гэж буй хүүхдийнхээ ямар зан чанартай хүүхэд болохыг мэдэх амархан

Бие давхар болсон эмэгтэй хүн бүр ямар хүүхэдтэй болох бол гэж төсөөлөн боддог. Тэгвэл үүнийг мэдэхэд тийм ч хэцүү биш гэнэ. Зүгээр л өнгийн харандаа аваад зураг зур. Таны зурсан зурагт ямар өнгө зонхилж байгаагаас жирэмсний үе хэрхэн өнгөрч байгаа болон хүүхэд тань ямар зантай болохыг ойлгож болно.
Шар – Нэг талаас оюунлаг, шашны талын, нөгөө талаас аюулын өнгө. Шар өнгөтэй зураг зурсан жирэмсэн эмэгтэй ямар ч асуудалтай байсан чөлөөтэй байж чаддаг. Түүний хүүхэд мөрөөдөгч, уран сэтгэгч, санаачлагч, хошигногч байдаг. Тэр ганцаараа чулуу, мөчир, тоосгоны хэлтэрхий зэрэг хийсвэр тоглоомоор тоглох дуртай бөгөөд тэдгээрийг өөрийн төсөөллөөрөө "Амилуулдаг”. Тийм хүүхдүүд өсч том болоод маргаашийн өдрөөр амьдрахыг эрмэлзэж, ямар нэг сайн сайхан зүйлд итгэдэг. Хааяа тэднээс хариуцлагагүй, шийдвэр гаргахаас эмээдэг, ажил хэрэгч бус зэрэг зан чанар илэрдэг.
 
Улаан – Цус, эрүүл мэнд, эрч, хүчний өнгө. Ийм өнгө давамгайлсан зураг зурсан эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн байх нь амьдралын хэвшсэн байдал болон дуртай ажлаасаа татгалзах шалтгаан биш. Энэ эмэгтэй юунаас ч айдаггүй, заримдаа эмч нарын зөвлөгөөг тоохгүй байдаг. Ер нь "Улаан” хүүхдүүд хөдөлгөөнтэй, тайван бус байдаг. Тэд өсч том болоод ашиг, амжилт олох, үр дүнд хүрч, магтаал сонсохыг гол эрмэлзлэлээ болгодог. Тийм хүмүүс дэндүү хувиа хичээсэн байдаг.
 
Цайвар /цэнхэр, улаан ягаан, ягаавтар/ – Гэнэн, хонгор өнгө. Эмэгтэй ийм өнгө сонговол тэр хүүхдийн гэнэн хонгор зангаараа байгааг илтгэх ба энэ онцлог хүүхдэд нь удамшдаг. Цэнхэр бол эрх чөлөө, болгоомжгүй бөгөөд өөрчлөгдөн хувьсах өнгө. Ийм өнгийг бие даасан, бусдаас хараат бус эмэгтэйчүүд сонгодог. Тайван, эмэгтэйлэг төрх байдал улаан ягааныг сонгоно. Ягаавтар өнгө мэдрэмтгий, ганцаардмал, сул дорой зан чанарын илэрхийлэл юм. Тийм хүүхдүүд бусад хүнээс маш их хамааралтай, байнгын түшиг тулгуур, хайр халамж хүсч байдаг.
 
Хөх – Улааны эсрэг өнгө. Ихэвчлэн ирээдүйн эхчүүд энэ өнгийг сонгодог, яагаад гэвэл энэ үед амрах, тайван байх хэрэгтэй байдаг. Тэдний хүүхдүүд тайван, төлөв томоотой, бүгдийг итгэл төгс хийдэг. Тэд буйдан дээр ном тэврэн хэвтэж, амарч эсвэл ямар нэг чухал зүйлийн талаар ярих дуртай байдаг. Тэд жинхэнэ нөхөрлөлийг илүүд үзэж, нөхөрлөлийнхөө төлөө өөрийн ашиг сонирхлоо золиослоход бэлэн байдаг.
 
Хөхөвтөр ягаан – Шөнийн, ид шид, бясалгал, бодлын өнгө. Тийм эхчүүдийн хувьд жирэмслэлт ямар нэг хачин, үл ойлгогдох зүйл, гэхдээ тэд мэдрэмждээ итгэхийг илүүд үзэхээс эмч нарын зөвлөгөөг дагадаггүй. Тэдний хувьд хажууд нь юу бодож байгаагаа ярьж болох, тэднийг ойлгох хүн байх нь чухал байдаг. "Хөхөвтөр ягаан” хүүхдүүд дотоод төсөөлөл, жүжиглэлт сайтай байна. Тэд маш эмзэг, үргэлж сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг.
 
Ногоон – Ирээдүйн эхийн зурсан зурагт ийм өнгө давамгайлж байвал тэр эмчийн бүх зөвлөгөөг дагадаг, тусгай ном зохиол уншдаг гэсэн үг. Юуны түрүүнд тэр жирэмсэлснээ өвдсөн мэт санадаг учраас түүнд халамж хэрэгтэй. "Ногоон” хүүхдүүд өөрсдийгөө хаягдсан мэт байнга санадаг, эхийн хайр халамж шаарддаг.
Хичээнгүйлэн суралцах, чин сэтгэлээсээ хандах хандлага болон сонирхолыг нь хөгжүүлэх нь түүнийг хуучинсаг үзэлтэн, аливаа өөрчлөлтөөс аймтгай болгохгүй байхад тустай.
 
Хар -Өвчний өнгө, ирээдүйн эхчүүдэд огт тохирохгүй өнгө. Жирэмсэн эхчүүд ийм өнгийг зурагтаа ховорхон ашигладаг. Гэвч тэрээр энэ өнгийг бусдаас илүү гэж үзсэн бол ирээдүйн өөрчлөлтөөс эсвэл төрөлтөөс айж байгаагийн илрэл юм. Мөн хар өнгө сэтгэлийн их хямралд орсныг илтгэнэ. Тийм эхийн хүүхэд маш хүнд зантай, янз бүрийн санал зөрөлдөөнийг хурцаар мэдэрдэг, бусдад өөрийн ач холбогдол, хэрэгцээг нотлохыг оролддог.
 
Саарал – Гунигийн өнгө. Ийм өнгө ирээдүйн эхчүүдэд бас таагүй. Учир нь итгэл найдвараа алдсан, ядуу зүдүү байдлыг илтгэдэг. Жирэмсэн эмэгтэй өөрийгөө бусдаас тусгаарлах үед саарал өнгө илэрдэг. Энэ ёс суртахуунаар туйлдсаны анхны дохио. Ихэвчлэн "Саарал” хүүхдүүд их чимээгүй, дуу шуугүй, хулчгар, ганцаардмал байдаг.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 21 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 28 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 34 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа9 цаг 38 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“9 цаг 43 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа9 цаг 48 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ9 цаг 48 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна9 цаг 51 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт9 цаг 58 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.