3-р сарын 27
13 цаг 40 минут

“Гоёл медикал” эмнэлгийн захирал С.Энхболд: Манай эмнэлгийн тоног, төхөөрөмж хэрэгсэл зөвхөн Монголчуудад зориулагдсан

Юуны өмнө та олны талархал хүлээгээд буй “Гоёл Медикал” гоо заслын эмнэлгээ анхлан нээх болсон талаар яриагаа эхэлье?

 Би эрхэлж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлэрээр мэргэжил эзэмшээгүй байсан үе. “Харцага” дээд сургуулийг “сэтгүүлч” мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд телевизийн салбарт мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилласан. Тухайн үедээ би давхар маркетингийн чиглэлээр суралцаад  зах зээлийн судалгаанаас буюу Монголд гоо сайхны чиглэлийн эмнэлэг байгуулах эрэлт хэрэгцээ байсан учраас “Гоёл Медикал” гоо заслын эмнэлгээ байгуулж байсан түүхтэй. Монголчуудад маань гадаадаас дутуугүй эх орондоо гоо заслын хагалгаа, эмчилгээ хийх эмнэлэг маш их хэрэгтэй байсан.  

“Гоёл медикал” анх байгуулагдаж байсанаа бодвол өнөөдөр зах зээлд ямар байр суурьтай байна. Нэг үеэ бодвол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд олон боллоо шүү дээ?

2014 онд байгуулагдсанаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай арьс гоо заслын эмнэлэг гэж явдаг байж байгаад 2 жилийн өмнөөс гажиг заслын хагалгаа хийдэг болсон. Өнөөдөр бид бүхэн Монголдоо тэргүүний эгнээний эмнэлгүүдийн нэг болж үйлчлүүлэгч олныхоо талархалыг хүлээгээд явж байна.

Өөр салбарын хүн гоо сайхны салбар луу ороход хүндрэлтэй зүйлүүд тохиолдож байв уу?

Эмнэлгийн тэр тусмаа гоо сайхны чиглэлийн салбар луу орж байгаа болохоор сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй асуудал шүү дээ. Тиймээс нэлээд хугацаанд Солонгос, Хятад улсад судалгаа хийж хэдэн жил суралцаж, мэргэжлээ дээшлүүлсэн. Тэгж байж “Гоёл Медикал” эмнэлгээ байгуулсан. Мэдээж хөл дээрээ зогсох хүртэл хэцүү асуудлууд зөндөө тулгарч байсан. Гэсэн хэдий ч тэр бүгдийг давж өнөөдөр улам бүр өргөжөөд явж байна.

Гоо сайхан гэдэг бол маш эрхэм зүйл. Бусдын гоо сайханд нөлөөлж ажиллана гэдэг өндөр хариуцлага, ур чадвар шаарддаг зүйл. Танайх боловсон хүчин буюу эмч нараа хаанаас бэлдэж байна?

Манайх Солонгосын  “LCL” гоо сайхны эмнэлгийн Монгол дахь салбар нь гэж явдаг. Тиймээс ч бид эмч ажилчидаа Солонгос руу солилцоогоор явуулж мэргэжил, ур чадварыг нь байнга дээшлүүлдэг. Бараг бүх ажилчидаа Солонгост бэлтгэсэн гэж хэлж болно. Мөн дотооддоо ч мэргэшсэн өндөр ур чадвартай эмч нар бас байдаг.

Танайх бусдаас ялгарах онцлог юу байна?

Монголд арьс, гоо заслын эмнэлэг маш олон бий.  Харин мэс заслын эмнэлэг маш цөөхөн. Манайх тэдгээр гоо сайхны мэс заслын эмнэлэгүүдийн нэг. Энэ эмнэлгүүд дундаасаа бид юугаараа ялгарч байна гэхлээр Монголчуудын түгээмэл өвчин болсон хамарын салст, таславчийн гэх мэт энэ төрлийн хүнд хагалгаануудыг хийдэг. Тиймээс мэс заслын чиглэлээр өндөрөөр үнэлэгдэж байна.

Манай ард түмэн энэ төрлийн гажиг заслын эмчилгээ их хийлгэж байна уу. Тэд дундаас хамгийн түгээмэл хийгддэг гоо засал юу вэ?

Барагцаагаар 2015 оноос өмнө манайхан гадаад руу их зардал мөнгө гарган  явж гоо сайхны хагалгаа хийлгэдэг байсан бол одоо эх орондоо хийлгэдэг болсон байна. Манайд гоо сайхны хагалгаа нэлээд дэвшилттэй явагдаж гадаадын хөгжингүй орноос дутархааргүй хийгддэг болсон гэж ойлгож болно. Гоо заслын бүх төрлийн үйлчилгээг манайх эндээ хийдэг болсон. Манай хамгийн түгээмэл хийгддэг хагалгаа давхараа оёулах, хамар өндөрлүүлэх байдаг. Мөн шүдний өвчин шиг түгээмэл бүх насны хүмүүс хийлгэдэг хагалгаа байдаг . Энэ нь хамрын салт, таславчны хагалгаа. Үүнийг хэдий хагалгаанд орж болохгүй насны хүүхдүүд энэ өвчлөлийг хүрсэн байдаг. Энэхүү өвчлөлийг эцэг, эхчүүд хүүхдээ болон өөрсдийгөө хүрсэнээ мэдэхгүй явж байдаг. Энэ нь гоо сайхны хагалгаагаар хийгддэггүй гэмтлийн эмнэлгийн хагалгаагаар хийгддэг нэлээд хүнд төрлийн хагалгааны төрөлд ордог ч манайх энэ төрлийн хагалгааг мөн давхар хийгээд явж байна.

Танай эмнэлэг үйл ажиллагаагаа тэлэх буюу өөр салбар нээж байгаа гэсэн. Энэ талаар тодруудбал?

Манайх одоогоор үндсэн хоёр салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.  Оны дараагаас шинэ салбар нээгдэх гэж байна. 2019 оны хавар гэхэд манайх бүх салбаруудаа нэгтгэсэн шинэ байранд орох болно. Тэгсэнээр бид өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчлэх боломжтой болж байгаа юм. Илүү хүнд хагалгааг хийж, төгс эмчилгээг хийдэг болно гэсэн үг. Шинэ байрандаа орсон ч гэсэн үйлчлүүлэгчдийн маань хэдийнээ танил болсон   энэ хоёр салбар   маань үйл ажиллгаагаа явуулсаар байх болно.

Техник теахнологийн хувьд яривал...

Манайх Солонгос улмын LCL груптэй хамтран ажилласнаар Монгол хүнд ямар гоо сайхны тариа, тарилга, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл тохирох вэ гэдэг тал дээр маш сайн судалгаа хийж зөвхөн Монгол хүнд тохирох багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө захиалгаар хийлгэдэг маш том давуу талтай. Жишээлбэл гоо сайхны маш олон тарилга байдаг. Үүнээс Монгол хүний арьсны бүтцэд ямар тарилга зохицох уу гэдэг дээр ихэд анхаардаг. Солонгос хүний арьс, Монгол хүний арьсний бүтэц өөр байдаг. Тиймээс бид захиалгаар зөвхөн Монгол хүнд ямар тоног төхөөрөмж таарж, зохицох уу гэдгийг судлаад бүгдийг нь захиалгаар хийлгэж байгаа. Эдгээр захилагын тоног төхөөрөмжүүд 2019 онд бүгд орж ирнэ. Тариануудыг ч гэсэн судалгааны үндсэн дээр Монгол хүнд зохимжтойгоор найрлага, сав баглааг нь өөрчлүүлээд хэрэглэдэг.

Зөвхөн Монголчууддаа зориулагдсан гэж та ярьж байна. Манай Монголчуудын онцлог нь юу юм бэ?

Гоо сайхны хагалгаа гэдэг маш нарийн зүйл. Өөр төрлийн өвчлөлийн хагалгаа, мэс ажилбар биш. Солонгос хүний арьсны бүтэц амьдрач буй орчиноосоо шалтгаалж Монгол хүнийхээс өөр байдаг. Монгол хүмүүс хуурай нөхцөлд амьдардаг болхоор тарилгууд нь таарахгүй байх магдалал өндөр байдаг. Тиймээс тарилгуудыг яг л Монголчууддаа зориулснаар хийхгүй бол хугацаанаасаа өмнө гарах, үйлчилгээ багатай байх зэрэг хүндрэлүүд гарах эрсдэлтэй.

Ер нь сүүлийн гоо заслын хагалгаа хийлгэх сонирхолтой хүмүүс олон болж байна. Тиймээс тэдгээр хүмүүстээ анхааруулж хэлмээр зүйл юу байдаг вэ?

Монголчууд маань гадагшаа явахаасаа илүүтэй дотоодтоо гоо сайхны хагалгаа хийлгэдэг болсон. Манай монгол эмч нар гадаад эмч нараас дутхааргүй өндөр мэдлэг чадвартай болсон байна. Гадагшаа урилгаар очиж эмчилгээ хийдэг эмч нар ч байна. Эмч нарын ур чадвар нь дэлхийд танигдсан өндөр болсон байгаа учраас дотооддоо хагалгаанд орох нь маш зөв гэж боддог. Дээрээс нь нэмж хэлэхэд энэ төрлийн эмнэлгүүд олон тоогоор нээгдэж байна. Тиймээс эмнэлгээ маш сайн судлах хэрэгтэй. Би ч гэсэн үйлчлүүлэгчиддээ манайх сайн, манайд ирээрэй гэхээсээ илүүтэй сайн судал гэж хэлдэг. Ажилчид нь ямар хүмүүс байдаг, хаана боловсрол эзэмшсэн гээд бүгдийг судалж байж ирэх нь чухал. Нүүрэн хэсэгт хийдэг хагалгаа учраас өндөр ач холбогдол өгч, сайтар судлах хэрэгтэй гэж боддог. Манайхны гаргадаг нийтлэг алдаа бол фэйсбүүк юм уу гүүглээс хайлт хийгээд гарсан нэрийнх нь дагуу тухайн эмнэлгийг судлахгүйгээр шууд ханддаг. Тийм хагалгаанд өнөөдөр л ормоор байна гээд л...Түүнээс болоод алдсан гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүмүүс олон байдаг. Судалгаа муу хийгдсэнээс үйлчлүүлэгч хохирох магадлал өндөр байдаг. Бүх эмнэлэг муу биш. Сайн эмч нартай сайн эмнэлгүүд олон бий. Гэхдээ сайны хажуугаар саар байлгүй яахав. Аливаа зүйл дээр сайн судалгаа л хэрэгтэй.

Гадаадад энэ тал дээр хэрхэн ханддаг юм бол?

Солонгост эмчилгээ, хагалгаа хийхгүй зөвхөн зөвлөгөө өгдөг эмнэлгийн холбогдолтой групп байдаг. Тухайн газар ороод өөртөө ямар тариа, гоо сайхны хагалгаа тохирох вэ гэх мэдээллийг авдаг газар гэсэн үг л дээ. Энэ зөвлөгөөг авахын тулд жилийн өмнөөс захиалга өгдөг. Маш их оочер дараалалтай, цаг олддоггүй газар бий. Гэтэл манайхан утсаар яриад л шийдвэрт хүрч гоо сайхнаараа тоглуулах асуудлууд маш их  байдаг. Тиймээс манай эмнэлэг бүх үйлчлүүлэгч нарт энэ чиглэлийн бүхий л зөвлөгөөг үнэгүй өгдөг. Хэн ч ирээд өөрийнхөө гоо сайхны төлөө манайхаас юу ч асууж болно. Та өөртөө гоо сайхныхаа төлөө тийм цагийг гаргах хэрэгтэй. Харин манай эмнэлэг хэдэн ч цаг суусан төвөгшөөлгүйгээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болно.

Мэдээж гоо сайхны хагалгаанд орсныхоо дараа хүссэн үр дүндээ хүрсэн эсэх нь чухал байдаг. Энэ тал дээр эмнэлгүүд ямар хандлагатай байдаг вэ? Ямар нэг амлалт, баталгаа өгдөг үү?

Энэ тал дээр үйлчлүүлэгч, тухайн эмнэлэгийн эмч нар хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй. Хэдий маш сайн эмчид ирсэн хагалгаагаа хийлгэх гэж байгаа хэдий ч тухайн хагалгааны дараа гарах үр дүн нь өөрт нь зохих уу, эс зохих уу гэдэг зөвлөгөөг маш сайн асууж байх хэрэгтэй. Тэгж байж хагалгаанд орох гэж байгаа хүмүүс гэрээгээ хийх хэрэгтэй. Үүнийг маш сайн ярилцах асуудал. Заавал үйлчлүүлэх албатай гэсэн үг биш. Мэдээж сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөрчлөгдөж байгаа царайндаа дасах уу, үгүй юу гээд асуудлууд их байдаг. Зарим хүмүүс гадаадын нэг одын зургийг авчраад би яг ийм болмоор байна гэдэг. Гэтэл тухайн хүний ясны бүтэцээс нь авахуулаад бүх юм нь өөр байх жишээтэй. Тиймээс сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байж, маш сайн судалж, бодож байж шийдэх асуудал. Нэг гоо сайхны хагалгаа хийлгэсэн л бол эргээд өөрийн хуучин төрхөндөө ороё гэсэн ойлголт нөхцөл, боломж байдаггүй учраас сайн бодож эмчтэйгээ ярилцах, зөвлөгөө авах хэрэгтэй. Гоо сайхны хагалгааг дэлхийн бүхий л улсууд хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа. Хүнд хөгшрөлт болон наад захын шүдний асуудлаас болж хүний царай төрхөнд өөрчлөлт ордог. Тиймээс гоо сайхны хагалгаа байх нь зайлшгүй зөв. Харин хагалгаанд орох гэж байгаа хүмүүстээ дахин хэлхэд өөрийгөө бэлдэж, сайн судалж, бодож байж хийлгээрэй гэж хэлье.

Арьс гоо сайхны чиглэлээр хагалгаа хийлгэх эсвэл татуулсан, оёулсан хүмүүс цаашдаа гэнэт хөгширөх, өмнөхөөсөө илүү арьс унжих эрсдэлтэй гэсэн ам, дамжсан яриа байдаг. Энэ үнэний ортой яриа юу?

Гоо сайхны тарилга болон мэсийн ажилбар, хагалгаануудыг 18-аас дээш насны бүх хүмүүс хийлгэх ёстой байдаг. Энэ тал дээр Монгол хүмүүсээсээ анзаарч хардаг нэг зүйл бий. Тэр нь хөгширсөн хойно оо үрчлээгээ татуулах, гоо сайхны хагалгаанд орно гэсэн хандлагатай байдаг. Энэ нь ташгаа ойлголт юм. Үрчлээний тарилгыг зөвхөн хөгшин хүн хийлгэхгүй. Хэдэн ч насны хүн хийлгэж болно. Залуу насанд төлжилт сайн байдаг. Тиймээс гоо сайхны хагалгааг 18-30, 30-35 насандаа хийлгэвэл илүү үр дүнтэй байна. Хэрвээ гоо сайхны эмчилгээ, хагалгаанд ороё гэж бодож л байгаа бол түүнийгээ аль болох эртхэн хийлгэх хэрэгтэй. Хэт их хөгшрөлт явагдсан 40-60 насны хүмүүс хэдий хамгийн сайн тарилга хийлгэсэн ч гэсэн төлжилт нь удаан явагддаг. Маш сайн эмчилгээ, сувилгаа шаардагддаг. Түүнээс биш гэнэтхэн залуу болно гэж байхгүй. Тиймээс гоо сайхны хагалгаа хийх тохиромжтой нас 18-35 нас гэж ойгож болно.  Гэхдээ 40-өөс дээш насны хүмүүсийг гоо сайхны хагалгаанд орж болохгүй гэсэн үг биш. Эмчтэйгээ маш сайн ярилцаж, зөвлөж орох хэрэгтэй. Аль болох 50-60% залуу болох тал дээр хичээж ажилладаг. Харин  таны асуусан шиг хэдэн жилийн дараа арьс өмнөхөсөө илүүтэй муухай болох, гэнэт үрчлээ суух гэсэн ойлголт ерөөсөө байхгүй.

За ингээд ярилцлагаа өндөрлөе. Ярилцсанд баярлалаа.

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Манай эмнэлэгтэй хамтарч ажилладаг, үйлчлүүлдэг бүх хүмүүстэй баярлаж явдагаа илэрхийлэе. Бид бүх үйлчлүүлэгч нартаа 100% сэтгэл ханамжийг өгж ажилладаг. Цаашдаа ч манай эмнэлгийг судлаад, зориод ирж байгаа залуучууд, бүсгүйчүүд маш олон байна. Бид олон улсад үнэлэгдсэн тэргүүлэх эмнэлэг болохын төлөө үйлчлүүлж байгаа хүмүүсээ төгс төгөлдөр болгох байдалд ихэд анхаарч, хичээн ажиллаж байна.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.242АУ Доктор   • 3 сарын 28. 0 цаг 30 минут

Энэ эмнэлэг үү. эмч нар нь мэргэжлийнх үү. ямар эмчилгээ хийдэг талаар ТВ яриач эмнэлэг бизнес салбар биш.

103.26.193.117зочин   • 3 сарын 27. 21 цаг 52 минут

Ёстой муу будагтай би шивүүлсэн 3 сар болоод улаан хүрэн юм болчихсон.Битгий худлаа рекламд

103.212.119.148зочин   • 3 сарын 27. 20 цаг 41 минут

хөмсгөөрөө тоглуулаал өчнөөн зарга хийж байж мөнгөө эргүүлж авсан. захын салон ч танай тэр батгатай хар авгайгаас дээр хөмсөг шивнэ

68.100.69.41zuk   • 3 сарын 27. 20 цаг 14 минут

Yamar ch itgel unemshil alga. Hudlaa garuud

122.201.31.195У   • 3 сарын 27. 16 цаг 08 минут

Тийм уу ийм гаж юмнууд очих хэрэггуй

66.181.182.50irgen   • 3 сарын 27. 14 цаг 12 минут

Minii medekheer shiwees unekheer khiij chaddaggui emneleg. Yg ywaad ochikhoor taripaa ikh oor khanshtai tailbarladag ym bilee

203.91.118.180Зочин   • 3 сарын 27. 13 цаг 41 минут

Энэ нөгөө трансжендер Солонгын нөхөр шүү дээ.

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 43 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 50 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 56 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа10 цагийн өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“7 сар 17. 16:45Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа7 сар 17. 16:40ОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ7 сар 17. 16:40НЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна7 сар 17. 16:37Та биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт7 сар 17. 16:30ОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.