2019 оны 3-р сарын 28
11 цаг 00 минут

Нүүрс түлдэггүй “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ  

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн болон төсөл хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

 

Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, Наян зургаан мянга дөрвөн зуу ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.

  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан төслийн нээлтэд хэлсэн үгэндээ “Улаанбаатарчууд бидэнд олон асуудал тулгамдаж байгаа. Энэ асуудлуудын ард гарах хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл нийслэлчүүдэд бий. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр орон нутаг, нийслэл, засгийн газрын түвшинд бодлогын нэгдмэл байдлыг хангах нь бидний хамгийн чухал асуудал. Хүндрэл бэрхшээлийн ард гарахын тулд хэн нэгэн, хэсэг бүлэг хүн тус тусдаа зүтгээд шийдэгдэхгүй, ажил хариуцсан хүн бүхний үг үйлдэл, бодлого шийдлийн нэгдмэл байдал, нэгдсэн ойлголт, дээрээс нь иргэн бүхний оролцоо хариуцлага, оролдлого чухал үүрэгтэй. Энэ гудамжнаас, энэ газраас, энэ хорооноос сайн жишиг бүх газар түгэх ёстой. Иргэн бүхэн амьдарч байгаа орчиндоо эзэн нь байж, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд дор бүрдээ хариуцлагатай ажиллавал богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх бололцоо бидэнд дүүрэн байна. Урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал” гэж хэлэв.

“Шинэ гэр” төслийн тухайд энэ оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Бригам Янгийн их сургуулийн инженерийн тэнхмийн багш, зөвлөх оюутнууд өнгөрсөн жилээс судалгаа хийж, Монголын нөхцөлд тохирсон инженерийн, дэвшилтэт шийдлийг олохоор ажиллажээ. Ингэснээр гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьж өгөх, нэг айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлаа үр дүнтэй гүйцэтгэж ийнхүү нээлтээ хийсэн байна. Цаашдаа 100 айлд гэрийн дулаалга хийх, халаалт тавих, 20 айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлыг эхлүүлэхэр төлөвлөжээ. Нэг гэрийг халаах дулаан зарцуулалтын төлбөр нь хайруулын тавгыг нэг цаг ажиллуулахаас бага зардалтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгч дурьдав. Түүнчлэн хүн бүр ашиглахад хялбар байхаар тооцож ханын эсгий давхаргуудын хооронд дулаан хадгалагч, тусгаарлагч нэмэх болон шалны модон дор дулаалга суурилуулах, нүүрс шатаадаг зуухнуудын оронд цахилгаан халаагуур тавих ажлыг далайцтай хийхээр төлөвлөжээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.90.25Зочин   • 3 сарын 28. 13 цаг 54 минут

Энэ төслүүд төрөл бүрээрээ аль эрт хийгдчихсэн, биетээрээ байгаа. Хөрөнгө мөнгө, дэмжлэггүйгээсээ болж дарагдсан. МАРТАГДААГҮЙ.

202.9.42.144Зочин   • 3 сарын 28. 12 цаг 31 минут

Энэ гэртээ засгиин газрын гишүүд болон гишүүн учрал нар амьдарч туршиж үзээд дараа жилээс тайлангаа тавих .ард иргэд туршлагын туулай биш шүү

202.21.127.164Зочин   • 3 сарын 28. 12 цаг 22 минут

Хэдэн мянган жилээр хөгжөөд ирсэн Монгол гэрийг зүйж хадсан хэдэн хавтангаар тийм ч амар сольчихгүй байхаа хэний зүүд вэ гэмээр юм ба шүү дээ

202.9.43.34баабар   • 3 сарын 28. 12 цаг 13 минут

битгий хуцалдацгаагаад бай..дэлхийд алдартай герман инженерүүд та нараас дор мэдлэгтэй байв гэж дээ..

202.170.70.48Зочин   • 3 сарын 28. 12 цаг 09 минут

osb хавтанг гадна хананд л ашигладаг болохоос дотор хана, тааз, шаланд ингэж хийж болохгүй - зоргодсуудыг барьцалдуулсан цавуу нь хорт хий ялгаруулдаг. Аажмаар хордож үх, хавдар нтр өвчин тусаарай гэж байгаа юмуу, хаашаа юм?

202.179.25.221Зочин   • 3 сарын 28. 12 цаг 43 минут

ҮНЭН. ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ МУУ.

202.179.26.147Зочин   • 3 сарын 28. 12 цаг 08 минут

TER SANDVICHIN TUTSNUUD BAIGAASHDEE BELEEHEN JISHEE BAISAAR BATAL TERIIG HIIGEEL UGCHUUCH,,NAAD OSB CHINI UNETEI MATERIAL,HYATADAAS ORJ IRJ BAIGAA NI MASH IH HOGTOI BOHIR HIITSTEI ERUUL MENDED MUU L BAIH,TEGEED CH AALI BOLGOND IIM UNETEI GER HIIJ UGUUD BAIHDAA YAADIIN NAADUUL CHINI 1 UDUR ARHI TAMHIDAA NUGUUD HEDEN TUGRUGUUR ZARAAD 1 BOL ARHI 1 NEGENDEE USHIRHUUD SHATAACHIHNA,,,TEGEED BAS 1 IIMERHUU YUMAA GADAADUUDAAR ZAALGAAD BAIHDAA YAANAA,,,ICHDEGGUIM BAIHDAA,,

203.217.139.225Зочин   • 3 сарын 28. 12 цаг 06 минут

Энэ одоо ШУ-ны энгийн ойлголт байхгүй яацарцан хүмүүс вэ. Ийм аргаар мөнгө идэх чинь аль хэзээний хоцрогдсон арга ш дээ.

103.229.122.86з   • 3 сарын 28. 11 цаг 58 минут

дарга нар өөрсдөө энэ гэрт ядахдаа нэг хоноод яаж химийн бодис үнэртэж толгой өвдөхийг мэдрэх хэрэгтэй. Агаарын дотоод бохирдол хүнд илүү хортой шүү.

43.228.131.45Зочин   • 3 сарын 28. 11 цаг 12 минут

наад ДПС чнь эрүүл ахуйд нийцэх юм уу

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа3 цаг 18 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ6 цаг 32 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов6 цаг 37 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ6 цаг 42 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт6 цаг 47 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй6 цаг 52 минутын өмнөШар айрагны гаж нөлөө6 цаг 57 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ7 цаг 2 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна7 цаг 7 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент7 цаг 12 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ7 цаг 17 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ7 цаг 22 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ7 цаг 27 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна7 цаг 32 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ7 цаг 37 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа7 цаг 42 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө7 цаг 47 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна7 цаг 52 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно7 цаг 57 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй8 цаг 2 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ8 цаг 7 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна8 цаг 12 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ8 цаг 15 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ8 цаг 17 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ8 цаг 22 минутын өмнөДуут хавдар илэрчээ8 цаг 27 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ8 цаг 29 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ8 цаг 32 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ8 цаг 37 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна8 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.