3-р сарын 28
11 цаг 15 минут

“СТИВ ЖОБС“ Монодрам - Дэлхийд анх удаа

Дэлхийн анхны ИХ НАЯД ДОЛЛАРЫН  компанийг үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренёр Стив Жобсын хувь хүний онцлог, зан төрх, бүтээлч байдлыг таниулах дэлхийд анх удаа хийгдэж буй “Стив Жобс” Монодрам жүжиг УДБЭТ-т 4 сарын 1,2-нд тоглогдоно.  Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм.

Агуу философич, энэ зууны шилдэг энтрепренёр, бүтээгч СТИВ ЖОБС-той нүүр тулан уулзаж түүний ертөнцийг хамтдаа амьдаар мэдэрцгээе.

Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст жүжгийн зохиолоо ном болгон бэлэглэх юм.

Тус жүжгийн зохиолч Чоно багш “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн л юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн” гэж ярьж байна.

undefined

Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ.  Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй. Харин Монголд төрөх гэж байна. Үзэгчид тасалбараа ticket.mn-ээс авч болно.

Энтрепренёршип, инновацийн хөгжлийг дэмжих чиг үүргийнхээ хүрээнд Мэдээлэл технологийн үндэсний парк жүжгийн зохион байгуулалт болон энтрепренёршипийн тусгай хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа бөгөөд “Капитрон банк” Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Стив Жобсыг шүтэн биширдэг, даган дуурайдаг, үлгэр дуурайл авдаг олон сая фэнүүдэд нь гэнэтийн бэлэг болох энэ жүжгийг Монгол хүн санаачлан найруулж дэлхийд анх удаа хүргэж буй нь бахдууштай.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа47 минут 29 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа1 цаг 55 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл1 цаг 59 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 5 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 10 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 15 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 20 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 24 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 30 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 35 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 40 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 45 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ2 цаг 50 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг2 цаг 55 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав2 цаг 59 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цагийн өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 5 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 9 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 15 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 19 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 30 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 35 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 40 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ3 цаг 49 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА3 цаг 50 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон3 цаг 55 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”3 цаг 59 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 5 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 10 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.