3-р сарын 29
8 цаг 10 минут

Жилд 50 тэрбум ам долларын орлого авчрах төмөр зам хэзээ “амилах” вэ

Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой”  компани 50 сая дахь тонн нүүрсээ олборлов. Харин Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох шахуу төлөвлөгөөтэй.  Гэвч он гарсаар нүүрсний экспорт өмнөх  жилийн үетэй харьцуулбал ихээхэн буураад байна. Нүүрсний экспортын гол саад тээг нь тээврийн асуудал. Ийм ч байсаар ирсэн.

Тавантолгой- Гашуунсухайт  чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт  сүүлийн 10 гаруй жил  яригдсан ч ажил болж чадаагүй хэвээр байна.  Өмнөх засгийн үед  энэ замын дэд бүтцийн ажил эхэлсэн ч  сүүлдээ хөрөнгө мөнгөний асуудал дэгдэж  овоолсон шороотой үлдсэн.  Гэхдээ суурь ажлын 50 хувь нь  хийгдчихсэн байгаа. Үүнд төрөөс 280 сая ам доллар зарцуулсан.  Энэ бүхнийг өнгөрсөн асуудал, үлдсэн сургамж гэж тодотгож болно.

Хэдийгээр МАН эрх бариад 3 жил шахам болж байгаа ч одоогоор төмөр замын бүтээн байгуулалт руу ороогүй байна. ҮАБЗ замын асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан.  Ингэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жил гэхэд барьж дуусгахыг  “үүрэгдсэн” гэдгийг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  хэлсэн.

Харин төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод туссанаар нэгдүгээр үе шатанд хийж хэрэгжүүлэх 1100 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил бий. Тэр нь Тавантолгойгоос  Зүүнбаян, Сайншандаар дайрч улмаар Чойбалсан,  Хөөт, Бичигтийн боомт  хүрэх зам. Эндээс тэргүүн ээлжинд Тавантолгой- Зүүнбаян–Сайншанд-Ханги чиглэлийн төмөр замд илүү ач холбогдол өгч байгаа юм.  З.Энхболд  Сайншандын төмөр замыг энэ онд барьж дуусгах талаар зөвлөмж гарсан гэдгийг хэлсэн. Энэ нь ойролцоогоор 324 км төмөр замын тухай ярьж байгаа  хэрэг болов уу.  Өөрөөр хэлбэл Сайншанд- Зүүнбаянгийн замыг цааш үргэлжлүүлж Ханги хүртэл 281 км зам тавина гэсэн үг.  Гэхдээ үүн дээр Тавантолгой-Зүүнбаянгийн зам  нэмэгдэх учиртай. Ийм хэмжээний замыг  энэ ондоо багтаж барьж дуусгана гэдэг эргэлзээтэй л юм.

Тавантолгойгоос зүүн чиглэлд барих замын хөрөнгө санхүү үндсэндээ бэлэн гэж байгаа юм. Энэ замыг Эрдэнэс Тавантолгойн компанийн ашгаас санхүүжүүлнэ. Тодруулбал тус компани өнгөрсөн онд 800  орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн компанийн  85 хувийг төр эзэмшдэг. Тэгвэл төрд ногдох энэ 85 хувийн ашгаас замын ажлыг санхүүжүүлнэ гэж байгаа юм. Энэ замаар  төмрийн хүдэр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент  тээвэрлэхээр тооцжээ.

Хэд хоногийн өмнө БНХАУ-ын “Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ группийн дэд Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ   Монголын төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ манай талд илэрхийлсэн. 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн эхний 56 дугаарт нэрлэгдэж, нийт 80 гаруй улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тус групп Таван толгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ илэрхийллээ.  Ингэхдээ тэд нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа ажээ.

“Хятадын Төмөр зам”  групп нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хурдны авто замыг шинээр барьж байгуулсан гэдгээр н монголчууд сайн мэдэх байх.

Монголын төр 2010 онд Төмөр замын талаар баримтлах бодлогоо баталсан. Түүнчлэн УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтолоор батлагдсан “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” баталсан бөгөөд  энд:

-Тавантолгой-Гашуун сухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна.

-Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам,

-“Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана гэсэн том амбиц бий.

Харин  эдгээрээс  хэрэгжсэн нь одоогоор үгүй.  Гэхдээ оргүйгээс охинтой нь гэгчээр  эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайтын 267 км замаа  ашиглалтад оруулчихвал нүүрсний тээвэр хоёр дахин нэмэгдэх  боломжтой гэдгийг  мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Бас говь нутгийн байгаль орчныг  хамгаалах, тоосжилтыг багасгах  боломж нь энэ төмөр зам болно. Энэ далимд  нүүрсний  экспортоос 50 тэрбум  ам долларын орлого олно гэсэн тооцоог анх хийж байсныг  эргэн санах хэрэгтэй байх.

 Г.Хантулга

 

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.194иргэн   • 3 сарын 30. 8 цаг 02 минут

олон санаат оргож чадахгүй гэдэг дээ. хөөт ,бичигт гэж ахадсан юм ярьж байхаар таван толгой гашуун сухайтаа хятадуудаар ч билээ бариулчихаасай. дараа нь бусдыг нь ярьж болно шдээ

66.181.185.29Бат   • 3 сарын 30. 0 цаг 07 минут

Хэзээ ашиглалтөнд орохыг монголчуудаас асууж байхаар хайрт иван ахаасаа асуусөн нь шулуун байхаа

103.212.117.201зочин   • 3 сарын 29. 21 цаг 08 минут

Баттулгын балаг,монголчуудад хамгийн их гай тарьсан хүн монгол улсын ерөнхийлөгч болдог нь ард түмэн бидний хувь заяаны тохуурхал юм даа

64.119.21.4Зочин   • 3 сарын 29. 19 цаг 37 минут

Женко бариулахгүй ээ. Танк ороод ирнэ

202.131.230.162Зочин   • 3 сарын 29. 14 цаг 59 минут

50,000,000,000 доллароо төгрөгт жилжүүлдэээ .... ийм юманд ГЭНЭН ТЭНЭГ ЦАГААХАН ЦААСНУУД Л ИТГЭНЭ...

202.9.43.1Зочин   • 3 сарын 29. 13 цаг 11 минут

Монголд төмөр зам хэрэггүй ээ

202.9.43.90Зочин   • 3 сарын 29. 12 цаг 13 минут

Энэ овоолсон шороо хятадын төмөр замаас 30км зөрөөтөй бид юу л хийгээд улсын мөнгө идхэд хүртэл бодолтой байхсан төмөр замаа хятадын стандартаар барих нь зөв тэгэхгүй бол хил дээр ахин ачна асуудал бий шүү

64.119.23.78Зочин   • 3 сарын 29. 11 цаг 45 минут

Жэнкогийн тереес 280 сая $ идэж овоолсон багахан шороо нь салхи шуурганд хийссэн. Угаасаа ч утасны шугамны кабель ч булах боломжгvй шороо овоолсон гэсэн. Тэр шороогоо Тавантолгойн темер зам гэж нэрлээд Эрдэнэс Тавантолгойд 280 сая $оор шахаж Эрдэнэс Тавантолгойн 2018 оны цэвэр орлого болох 800 тэрбумаас 740 тэбумыг нь идэх шийдвэр гаргасныг 3-сарын 7-нд Зика хувийн вэбээрээ зарласан! Темер зам бол vлгэр! Жэнког баяжуулах хэрэгсэл болсон!

64.119.23.78Зочин   • 3 сарын 29. 16 цаг 37 минут

Энержи Рисорс vнэгvй барина гэсэнд Жэнко саад хийж явуулалгvй 21 тэрбум $ын орлого алдуулсан! Нямдоржийн хэлдгээр Жэнко Монголыг хорлоод дуусдаггvй ээ!!!

202.131.230.162Зочин   • 3 сарын 29. 14 цаг 57 минут

ЭНЭ ҮЛГЭРТ ИТГЭСЭЭРҮҮҮ МАНАН НААДХИЙГ ЕӨӨК СОНГУУЛИЙН ӨМНӨ ЗОХИОЖ БАТТУЛГЫГ БАЛЛАХ ГЭЖ АТГ ШҮҮХ ЦАГДАА ПРОКУРОРТОЙГОО НИЙЛЭЭД ЭИЙЛЭЭД БАРААГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ТЭРЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ МОНГОЛ ЯЛСАН БИЛЭЭ ... ХОНГИЛДОХ ГЭЭД ЧАДААГҮЙ БИЛЭЭ

122.201.23.201Зочин   • 3 сарын 29. 12 цаг 03 минут

Үнэн 2

202.179.27.231KKK   • 3 сарын 29. 12 цаг 11 минут

TEGEED HUJAAD UNEGUI MAI GEED UGUH BAISIIM UU

202.55.188.39Зочин   • 3 сарын 29. 11 цаг 40 минут

Юун хөөт бичигт вэ, юун 1100 км төмөр зам бэ? Тэмээ гэхээр ямаа гэх юм. Зүгээр л Баттулгын овоолоод орхисон 270 сая долларын үнэтэй шороон дээр ийм урттай төмөр замаа барих боломжоо л ярь л даа. Бид ярилцаж эхэлснээсээ хойш 15 жилд 270 км төмөр замыг өөрийн мэдлээр, өөрийн хөрөнгөөр босгох чадалтай улс мөн үү гүй юү? Ядаж энэ асуултад хариулт өгчихөөд дараа нь Хөөт бичигтээ ярья. Дараа нь Оюутолгойг хөөх тухай ярья. Дараа нь Таван Толгойг дэлхийн нийлүүлэгч болгох Сумъяагийн амбийцыг ярья.

103.212.119.105Зочин   • 3 сарын 29. 11 цаг 39 минут

5 terbum bizde? kk 50 ch gexshig

202.179.26.113үзочин   • 3 сарын 29. 11 цаг 38 минут

ОДОО ЭД НАР УЛС ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БИШЭЭ ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛИЙН АЛААН БОЛЖ БАЙГАА ТҮМЭН ОЛОН МИНЬ ОЙЛГОО ОДОО 2020 ОНД ЭНЭ 76-г БИШ ӨНДӨР БОЛОСРОЛТОЙ ЗӨВ ТӨЛӨВШИЛТЭЙ ЗАЛУУЧУУДЫГ СОНГОЁ ӨӨР АРГА АЛГАА ЗАРИМЫН НЬ ХАРАХААР ГАЛЗУУГИЙН БАЙАЛ ОРЧИХЖЭЭ ХАВАР УЛИРАЛ ДАГААД ХУУЧ НЬ ХӨДӨЛЖ БАЙГАА Ч БАЙХ

64.119.23.224Nam bus irgen   • 3 сарын 29. 14 цаг 40 минут

Mash zuv sanal. 2020 oni songuuliar idej uusan ulsaa hudaldsan hulgaichuudiig negiig ni ch songoj bolohgui.

66.181.166.195Zochin   • 3 сарын 29. 11 цаг 34 минут

Genco-s asyygaach, ter hun l hiine geed mungiig ni avaa biz dee

202.179.27.231Зочин   • 3 сарын 29. 11 цаг 33 минут

TEGEED HYATADUUD UURSDUU TUMUR ZAMAA TAVINA TEGEED HAMAG YUM NI GOYO BOLCHOOD IRENGUUT NUGUU NUURSIIG CHINI UNEGUI AVDAG BOLNOSHDE

66.181.176.187Alex   • 3 сарын 29. 11 цаг 19 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгаас 280 сая-аа авбал хийх байх л даа. Хэрэв авч чадвал ш дээ З.Энхболд оо. Дээрээс нь та өөрөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгээд байхгүй бол.

139.5.218.137Монгол   • 3 сарын 29. 11 цаг 14 минут

Тавантолгой-Гашуунухайтын төмөр замаа 1-рт барьж ашиглалтанд оруулах хэрэгтэй. Суурийн ажил 50% хийгдсэн байгаа шүү дээ. Энэ ажлыг улс төржүүлэх хэрэггүй ээ. Нүүрсний экспорт нэмэгднэ. Улс оронд ашиг тусаа ихээр өгөх болно. 10, 20 жил энэ улс төрчид хэрэлдлээ шүү дээ.

202.9.42.219Зочин   • 3 сарын 29. 10 цаг 42 минут

Хятад авхаар болсон гэсээн

103.26.194.24зочин   • 3 сарын 29. 10 цаг 41 минут

Элбэгдоржийн ,даалгавараар ,бичиж ,байна ,аа. Одоо ,монгол ,түмэн ,шудрага ,ёсыг ,хүсч ,байна. Эхлээд ,МАНАН ,мафийгаас , цэвэрлэ. Эдийн ,засаг бүх ,салбарт ,хохирол учруулахаар зэхэж ,байгааг ,сурталчил. Жинхэнэ ,эх ,орны ,эсрэг ,үйл ,ажилагаа шүү.

103.229.121.17Зочин   • 3 сарын 29. 10 цаг 37 минут

manai noen boldog nohor battulga mongiin avaad barij bgad songuuli bolonguut tend zartsuulsan bhaa tegj bgad duusgaj ogno biz huleej l bhaas...

174.210.3.201Zochin   • 3 сарын 29. 10 цаг 12 минут

Hulgai hiij,hudlaa yarij,idej uuhaas oor yum chaddag yum uu ene muusain lalaruud.

66.181.168.8Зочин   • 3 сарын 29. 9 цаг 29 минут

Эхлээд Гашуун сухайтын замаа тавих нь чухал байна

203.91.115.41Зочин   • 3 сарын 29. 9 цаг 14 минут

MAN ongorson

202.9.42.219Зочин   • 3 сарын 29. 9 цаг 01 минут

мөнгий нь идцэн ах ***** нарт өгч байгаа юм байна лээ

157.230.112.57Zochin   • 3 сарын 29. 8 цаг 53 минут

Yum hiihgui, hiih geheer unah ashgaa bulaatsaldaad ulsiin ajliig ulandaa gishgedeg, tomor zamiin tsagiragiin asuudlaas bolj boon heruul boloo biz dee. Deeguur bgaa darga setertenguuded oort unah shgaa l bodohoos haaguur yu hiih ni sonin bish boljee. Neg ni neg yum hiih gevel boon hardalt heruul hiiseer bgaad tsag hugatsaa alddag, neg songuulias nogoo songuuliin hureend l amidral urgeljilj bna shuu dee.

202.126.89.199Зочин   • 3 сарын 29. 8 цаг 50 минут

ene demii. hyatadiin tank orood irne hehe

202.72.245.122Зочин   • 3 сарын 29. 8 цаг 41 минут

2010 оны бодлогоо бариад хийх естой байтал Тавантолгойд шунасан Мсs болон хэдэн гэр бүл гашуунсуаөйт руу барих гэснээс болж маргаан үүссэн дээ Тэгээд Төмөр замаа бариагүй өнөөдрийг хүргэсэн нь зөв байжээ Одоо Монголчууд ойлгосон учир Замаа барьж болно

202.179.25.20Зочин   • 3 сарын 29. 8 цаг 26 минут

Баттулгаас 290 сая доллараа авч, Хятадын компаниар төмөр зам барих ажлыг хийлгэсэн нөхцөлд магадгүй бололтой.

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 11 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 21 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө6 цаг 31 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ6 цаг 42 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна6 цаг 56 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 11 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 18 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 27 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг7 цаг 41 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна7 цаг 56 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 11 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 14 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 26 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна8 цаг 42 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 56 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 11 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 цаг 36 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.