2019 оны 3-р сарын 29
13 цаг 55 минут

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцож байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцож байна. Эхний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагааны асуудал хариуцсан орлогч дарга ноён Жан Пьерр Лакроутай нартай уулзаж Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа цаашдын чиглэл, байр суурийг талаар харилцан ярилцав.

Энэхүү уулзалтаар  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад удирдлагуудтай Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцооны цаашдын төлөв, боломжууд болон тодорхой сэдвүүдээр нээлттэй ярилцсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын удирдлага, ялангуяа миний зүгээс маш өндрөөр үнэлдэг, чадварлаг, бэлтгэгдсэн цэргийн алба хаагч, техник хэрэгсэл нэмж илгээх талаар Таны хэлсэн санал, зөвлөмж нь бидний үүрэг, зорилттой нягт нийцэж байгаа тул бид тууштай дэмжинэ, танайд хязгаарлагдмал боломжтой байгаа техник хэрэгсэл, санхүүгийн дэмжлэгийг бусад хандивлагч орны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэсэн гурвалсан харилцаа, хамтын ажиллагааг судлаж үзэхийг санал болгож байна, ингэснээрээ бие биенээ харилцан дэмжих үүрэг улам тодорхой болно, таныг хүрэлцэн ирж, харилцан асуудлаа ярилцсанд тун баяртай байна гэсэн бол ноён Жан Пьерр Лакроу Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, бэлтгэгдсэн байдал, НҮБ-ын Мандатыг бүрэн утгаар нь ойлгож хэрэгжүүлдэг чадвар бүхнийг зориуд онцлон тэмдэглэхээс өөр аргагүй хэмээн Монголын энхийг сахиулагчид  үүргээ хамгийн нэр төртэй үүрэг гүйцэтгэж буй онцлоод цаашид оролцоогоо олон тодорхой төрлүүдэд нэмэгдүүлэхийг хүслээ.

Манай улс анх 1999 онд НҮБ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2002 оноос эхлэн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 11000 орчим цэргийн албан хаагчид үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын мандаттай таван энхийг сахиулах ажиллагаанд нийт 900 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ тоог Монгол Улсын хүн амтай харьцуулбал ямар хэмжээнд бид олон улсын энх тайван, аюулгүй байдлын үйл ажиллагааг дэмжиж байгааг харж болно. НҮБ-д цэрэг илгээгч орнуудаас эхний 27 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. 

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Батлан хамгаалахын дэд сайд хурандаа генерал Хай Нгуен Вантай уулзаж хоёр талын ажиллагааны шинэ шатны талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэв.

Эхний өдрийн уулзалтын төгсгөлд  Канад улсын Батлан хамгаалахын сайд ноён Харжит С Сажантай уулзаж хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар харилцан тохиролцов. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.124хачиг хувалз бөөснүүд   • 3 сарын 29. 22 цаг 15 минут

Түмний мөнгө үрсэн тэнэмэл өвгөн хэзээ зайлж ард түмний нуруунаас нэг хачиг салж амрах болдоо .

87.128.23.246ZOCHIN   • 3 сарын 29. 21 цаг 18 минут

HAMTIIN AJILLAGAA CHUHAL BAILGUI YAH VE! AMJILT HUSIE! ENHIIG SAHIULAH UIL AJILLAGAAG ZERGIIN HUMUUS L SAIN MEDNE DEE. MUNDAG ZALUUS MINI HIIMORILOG BAIHBOLTUGAI.

103.57.94.29Зочин   • 3 сарын 29. 15 цаг 14 минут

ХАЙРАН ЗАРДАЛ араар нь цэргүүд .......хэцүү байна шүү

66.181.161.49Зочин   • 3 сарын 29. 14 цаг 35 минут

Н.Энхболд БХЯ сайд болсноос хойш турк гээд хурал зөвлөгөөнд их л явлаа Ард нь БХЯ д цэргүүд нас барсаар Хариуцлага хүлээдэггүй мөртөө айлчлалаар мөн ч их явах юм даа

203.91.115.46Ssereenen   • 3 сарын 29. 14 цаг 03 минут

Saihan medee bnaa delhii mongoliin zevsegt huchind texnikiin tuslamj uzeelne gedeg tom hundetgel shuu baharhaj bnaa

Шинэ мэдээ

ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ6 минут 2 секундын өмнөВладимир Имамович Норов ("ШХАБ-ын цэцэрлэг") барих хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа6 минут 2 секундын өмнөТэргүүлж явсан Окиноуми уналаа11 минут 2 секундын өмнөЭ.Сноуденд орогнох эрх олгохыг дэмжжээ16 минут 2 секундын өмнөЖүдогийн ДАШТ-ий шилдэг 20 цэвэр ялалт21 минут 2 секундын өмнөТрамп: “Пхеньян руу дараа очъё”26 минут 2 секундын өмнөМУАЖ Ш.Чимэдцэеэ цомог, номоо зарж сууна31 минут 2 секундын өмнө“General Motors” компанийн 50 мянган ажилтан ажил хаяжээ36 минут 2 секундын өмнөМбаппе, Неймар нар Аваргуудын лигийн “Реал Мадрид”-тай хийх тоглолтыг өнжинө41 минут 2 секундын өмнөХамгийн сайныг хүүхдүүддээ зориулаарай46 минут 2 секундын өмнөАжилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ51 минут 2 секундын өмнөБНАСАУ дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ухаалаг гар утсаа худалдаалж эхэлжээ56 минут 2 секундын өмнөҮндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг ШҮҮХ ямар учраас ЦАГААТГАВ!1 цаг 2 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн сугалаа1 цаг 7 минутын өмнөТосон баримал VS Бодит зураг1 цаг 12 минутын өмнөЭмил Хески Лэмпард, Жеррард хоёрыг доош нь хийв1 цаг 17 минутын өмнөВ.Путин Саудын Арабад "С-300" худалдан авахыг санал болгожээ1 цаг 22 минутын өмнөД.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна1 цаг 27 минутын өмнөМадуро: Сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн1 цаг 32 минутын өмнөӨнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой1 цаг 37 минутын өмнө"It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ1 цаг 42 минутын өмнөСексгүй байх нь гэнэтийн үхэлд хүргэдэг1 цаг 47 минутын өмнөКпопын урт хөлтэй үзэсгэлэнт охид1 цаг 52 минутын өмнөЖеки Чан Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ1 цаг 57 минутын өмнөЖээнбеков Киргизстан улсыг Латин цагаан толгойн үсэгт шилжүүлэхийг эсэргүүцлээ2 цаг 2 минутын өмнөАвстралийн шигшээ багт хожигдлоо2 цаг 7 минутын өмнөБНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна2 цаг 12 минутын өмнөCалбартаа “элэггүй” Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших зөв үү, У.Хүрэлсүх сайд аа?2 цаг 17 минутын өмнөРоналду дээд амжилт руу дөтөлсөөр2 цаг 22 минутын өмнөСуарес оруулсан гоолоо “Барселона”-гийн дасгалжуулагч асан Энрикегийн хорт хавдрын улмаас нас барсан охинд зориулав2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.