3-р сарын 30
12 цаг 35 минут

Н.Энхболд Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд үг хэллээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваа-Очир, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх Бага хуралд оролцлоо.

АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн дэлхийн 131 орны Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайд нар болон  НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар цуглаж ирэх жилийн  энхийг сахиулах ажиллагаа,  өмнөх уулзалтуудын амжилт, энхийг сахиулах үйл ажиллагаанд мэргэшсэн, өндөр чадвартай цэнхэр дуулгатнуудыг нэгтгэх, цаашид илүү чадваржуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх  зэрэг тулгамдсан олон асуудлыг  хэлэлцсэн юм.

Бага хуралд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улс орны  30 гаруй Батлан хамгаалахын сайд үг хэлсэн бөгөөд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж  эрэмбээрээ Непалын Батлан хамгаалахын сайд нэгдүгээрт илтгэлээ тавьсан юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд эрэмбээрээ наймдугаарт бичигдэж НҮБ-ын индэрээс  улс орнуудтай хамтарч энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, энхийг сахиулагчдын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах, тэдний үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах, ажиллагааны цагийн байдлыг тогтворжуулахад  Монгол Улсын оролцоо илүү өргөжинө.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн А4Р санаачилгыг Монгол Улс дэмжиж, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамтын үүрэг хариуцлагын тухай тунхаглал”-д нэгдсэн, цаашдаа ч энэхүү санаачилгыг тууштай дэмжих гэдгээ  итгэлээ дурдлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг БНАКУ-д НҮБ-ын ажиллагаанд илгээснээс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10430 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.  Өнөөдөр  Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын нэг батальон, штабын офицер, штабын ахлагч, цэргийн ажиглагч офицер зэрэг албан тушаалуудад нийт 886 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын нийт хүн амын тоо, Зэвсэгт хүчний боломж, хүчний нөөцийн чадавхитай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

НҮБ-ын Энхий сахиулах ажиллагаанп цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хурлын хүндтэй зочдын нэг нь холливудын од, жүжигчин Анжелина Жоли байлаа. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын Тусгай элч, хатагтай Анжелина Жоли итгэлдээ дэлхийн халуун цэрэгт энхий сахиулагчид байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Учир нь тэнд эмэгтэйчүүдийг хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж худалдагддаг. Мөргөлдөөний золиосонд маш олон хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж байна. Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал чухал гэдгийг онцоллоо.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

212.95.7.240ЗОЧИН   • 4 сарын 6. 3 цаг 28 минут

Энхийг сахиулагчдаараа бахархаж байна.

203.91.116.147Зочин   • 4 сарын 2. 16 цаг 53 минут

Элэгдэж мөлчийсөн бөөрөнхий

2.205.87.117ЗОЧИН   • 4 сарын 2. 14 цаг 22 минут

Мигийн "ховч харууд" ЭНХБОЛД САЙДЫГ ИХ ГООЧЛОХ ЮМАА. ЭРДЭМТ ХҮН ДАРУУ... ГЭДЭГ ШИГ ТУЛХТАЙ УЛС ТӨРЧ ХҮН ТООЖ ХЭРҮҮЛ ХИЙХГҮЙ ЮМ

2.205.87.117Зочин   • 4 сарын 2. 14 цаг 05 минут

ЭНЭ ХҮН ШИГ БОЛОВСОРЧ, ЭЛДЭВ БҮЛГИЙН ГАР ХӨЛ БОЛОЛГҮЙ ЯВЖ ТӨРМЙН АЖИЛ ХИЙХИЙГ УЛС ТӨРД ОРЖ УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС СУРАЛЦАХАД ИЛҮҮДЭХГҮЙ БАЙХАА....

112.72.12.6Иргэн   • 3 сарын 31. 21 цаг 05 минут

Н. Энхболд гэдэг чадваргүй, шудрага бус нөхрийг зайлуулах ёстой. хариуцлага тооцох ёстой. Энэ Э-гээр эхэлсэн, энхболдтонгууд яагаад дандаа ард түмний эсрэг, бөөрөнхий адгын хүмүүс байдаг байна аа.

43.242.243.33Зочин   • 3 сарын 31. 18 цаг 59 минут

Хаана очсоныг нь бичээгүй байна Энэ МАЛ

203.91.112.115Зочин   • 3 сарын 31. 17 цаг 54 минут

сайхан мэдээ байнаа, Батлан хамгаалахын сайдад амжилт хүсье

43.242.243.33Зочин   • 3 сарын 31. 16 цаг 38 минут

Энэ ***** Ми овогтынхоо араас далд орвол ард түмэн бид баярлана даа

43.242.243.33Би   • 3 сарын 31. 16 цаг 35 минут

Хэн ч мэдэхгүй хоолны савнууд ард түмний татварын мөнгөөр зугаалж явна даа Үр дүн нь хэзээ яаж гарах юм бэ

66.181.185.17Зочин   • 3 сарын 31. 12 цаг 46 минут

Хүний хүүхэд дэглэж алсан хэрэгтэй хэзээ 150 % уучлал гуйх гэж байна . Ард түмэн хүлээж байна шүү .

202.126.89.58zochin   • 3 сарын 31. 10 цаг 21 минут

Ene tserguud udurdlagiin buruugaas amia alddag gedgiig helsen boluu Myyhai hyn muutai hyn

59.153.84.218Зочин   • 3 сарын 30. 15 цаг 13 минут

Тулхтай сайн улс төрч, маш туйлбартай, их бодож байж шийдвэр гаргадаг хүн дээ.

202.9.45.232Иргэн   • 3 сарын 30. 13 цаг 22 минут

Энэ нѳхѳр яаж сайд хийж бархав дээ. НҮБ-ын индэр дээрээс Монголд цэргийн дэглэмтэй, цэргүүд үхдэг гэж үнэнээ хэлсэн болов уу? Маш олон асуудал байхад илжиг шиг дуугай байдаг донгой хүн дээ.

103.9.90.98төв   • 4 сарын 9. 9 цаг 52 минут

миеэгийн бууны нохойнууд их оролдох юмаа

Шинэ мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад очлоо4 цаг 53 минутын өмнөБайнгын хороо дэмжвэл БНСВУ-ын хоёр иргэнийг улсад нь шилжүүлнэ4 цаг 55 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын 80 саяын АЗТАН тодорно5 цаг 11 минутын өмнөАвстралийн эрх баригчид ЯЛАЛТ байгууллаа5 цаг 25 минутын өмнөОнцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулж байна5 цаг 40 минутын өмнөТөл бойжилт 98.3 хувьтай байна5 цаг 55 минутын өмнөДэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ6 цаг 11 минутын өмнөМексикийн шоронгийн хананы цаана...6 цаг 26 минутын өмнөАриана Грандег гудамжны гэрэл зурагчид шүүхэд өгчээ6 цаг 40 минутын өмнөЗүүн аймгийн чиглэлийн замыг түр хаалаа6 цаг 56 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 10 минутын өмнөЦаг агаарын мэдээ7 цаг 26 минутын өмнө“Байгаль Опен” ОУТ-ий хоёрдахь өдөр дахин зургаан бөх финалдав5 сар 18. 22:35“Байгаль Опен” тэмцээнд МУГТ О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар түрүүлэв5 сар 18. 22:23ЦЕГ: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийг хуулийн дагуу шалгаж байна5 сар 18. 21:58Нацү башё: Ёкозүна Какүрюү болон Точиношин нар башёг тэргүүлж байна5 сар 18. 21:33Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав5 сар 18. 19:59“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”5 сар 18. 15:22НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 15:00Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 14:55Жүжигчин Со Жи Соб нууц үерхэлээ хүлээн зөвшөөрчээ5 сар 18. 14:50Энэ ямар учиртай газар вэ5 сар 18. 14:45Сармис бол байгалийн хүчтэй антибиотик5 сар 18. 14:40Австралид бүх нийтийн сонгууль болж байна5 сар 18. 14:35Стрессээс хэрхэн ангижрах вэ5 сар 18. 14:30Сумын зааны ганц шавь юм би5 сар 18. 14:25NBA-ын шилдэг 5 (19-05-17)5 сар 18. 14:20Дуучин Г.Сүндэрмаа МУГЖ Г. Батбаярын дүрд хувирна5 сар 18. 14:15Зэвэг, хадран загасыг үржүүлж байна5 сар 18. 14:10Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн бичлэг ил болжээ5 сар 18. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.