2019 оны 3-р сарын 31
12 цаг 45 минут

Хар, цагаан хэл ам хүрсэн хүнд ямар шинж илэрдэг вэ

Хараал
Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ.
«Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай.
«Тарнийн» хараал буюу тарнийн хүчээр үйлдэгдэх хараал нь тарни хараалыг агуулдаг.
Нүд өвдөх, шөрмөс татах, хэл татах, булчин урвах, гэдэс дүүрэх, яс янгинах, шээс задгайрах, ам хэлэн дээр юм гарах зэрэг олон шинжээр хараал танд хүрсэн нь илрэх бөгөөд хараалгасан хүн ямар жил мэнгэтэй болохоос шалтгаалж хараалын илрэл тодордог аж. 
Хар хэл ам
Энэ нь байнга нүгэл, муухай үйлд зорьдог, худал хулгай, хэрүүл ааш зангийн эвдрэл, садар самуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, хар хэл үг, шүүмжлэлийн нөлөө ажгуу. Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, муу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Хар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээвээс зохистой.
Цагаан хэл ам
Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болох ажээ. Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүн л магтаж дуулбал илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг.

Хараалыг хэрхэн хариулах хийгээд яаж мэдэх вэ?
Монголчууд эрт дээр үеэс эдүгээг хүртэл хараал хэмээх хийбод хүчний аюулаас биеэ сэрэмжлэн хамгаалж, хаалт хариулга хийхээр барахгүй бас хулгай дээрэм, дайсны хорлолыг дарах зэрэг хатуу үйлд хэрэглэж ирсэн уламжлалтай.
Хараалаас тарни арга засал, бясалгалд сайн, ялангуяа гарын алганыхаа сар, нарны товгор дээр санчирын тэмдэгтэй хүмүүс маш сайн хариулдаг бөлгөө.
Хараал, хорлол учирсны шинж тэмдэг, түүнийг хэрхэн хариулах вэ?

1.Бар ба туулай жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хариулга нь: »Ума мама адо садо ен суха» гэж уншаад 3 ширхэг чүдэнзийг тарнидаж үлээгээд Мягмар буюу Ням гаригийн шөнийн (23.40-01.40) хулгана цагийн хооронд баруун зүг рүү цувуулан 3 удаа зурж хаяна. Дээрх шинж тэмдгийг арилтал долоо хоног бүрийн Мягмар, Ням гаригийн үдэш болгон тийнхүү хариулга засал үйлдэнэ.
Хараалын шинж: Нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих шинж тэмдэг улмаар элэг цөсөнд нөлөөлдөг тул элэгний судсанд буух хараалын урт нь 4 чи, цөсний судсанд буух хараалын урт нь 5 чи буй. Иймээс тарнийг 40-50 удаа уншиж байж хараалыг бүрэн хариулна.

2.Морь, могой жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал биед нь хэл татах, судас чинэрэх, хөлс гоожих зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ.
Хариулга нь: «Ум мама ранеран ен суха» гэж элс тарнидаж Бямба гаригийн үдээс хойш хонин цагт хойт зүг рүү 3 удаа цацна. Дээрхи шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Бямба гаригийн үдээс хойш болгон тийнхүү засал үйлдэнэ.
Хараалын шинж: Хэл татуулах, судас чинэрүүлэх, нулимс гоожуулах зэрэг шинж тэмдэг нь улмаар зүрх, нарийн гэдсэнд нөлөөлдөг тул зүрхний судсанд буух хараалын урт нь 6 чи, нарийн гэдсэнд буух хараалын урт нь 7 чи буй. Иймээс тарнийг 60-70 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулна.

3.Үхэр, луу, хонь, нохой жилтэн хүмүүнд хараал туссан байвал аман дээр нь юм гарах, булчин урвах, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хариулга нь: «Ум мама ламлан ен суха» гэж уншин төмрийн үртсийг тарнидаж үлээгээд Баасан гаригийн орой тахиа (17.40-19.40) цагт зүүн зүг рүү 3 удаа дараалан цацна. Тухайн шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Баасан гаригийн орой болгон тийнхүү заслыг үйлдэнэ.
Хараалын шинж: Аман дээр юм гаргах, булчин урвуулах, шүлс гоожуулж улмаар ходоод дэлүүнд нөлөөлдөг тул ходоодны судсанд буух хараалын урт нь 9 чи, дэлүүний судсанд буух хараалын урт нь 8 чи буй. Иймээс тарнийг 80-90 удаа уншиж байж сая хараал бүрэн хариулагдана.

4.Мич, тахиа жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал хамар тагжрах, арьс үс загатнах, цэр нь цээжиндээ хэржигнэх зэрэг шинж илрэх буй.
Хариулга нь: «Ум мама ям-ян ен суха» гэж шанагатай усанд голомтын шороо буюу тогооны хөө хийж тарнидаад Даваа буюу Лхагва гаригийн үдэш гахай (21.40-23.40) цагт урьд зүг рүү 3 удаа цацна. Уул шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Даваа буюу Лхагва гаригийн үдэш уг үйлдлийг давтан хийнэ.
Хараалын шинж: Хамар тагжруулах, арьс үс загатнуулах, цэрийг нь цээжинд нь хэржигнүүлэн газар авхуулж уушиг, бүдүүн гэдсэнд нөлөөлдөг тул уушигны судсанд буух хараалын урт нь 10 чи, бүдүүн гэдэсний судсанд буух хараалын урт нь 11 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тохируулан 100-110 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулж чадна.

5.Гахай, хулгана жилтэй хүмүүнд хараал хүрсэн байвал чих нь өвдөх, яс нь янгинах, шээс дусах ба гоожих зэрэг шинж илрэх буй.
Хариулга нь: «Ум мама хам-хан ен суха» гэж модны үртэс тарнидаад Пүрэв гаригийн өглөө туулай (5.40-7.40) цагт төв суурин газрын зүг 3 удаа цацна. Уг шинж тэмдэг нь арилтал долоо хоног бүрийн Пүрэв гаригийн өглөө болгон дээрх заслыг үйлдэнэ.
Хараалын шинж: Чих өвтгөх, яс янгинуулах, шээс шүлс гоожуулах зэрэг мэдээ дохио нь улмаар бөөр давсганд нөлөөлөх тул бөөрөнд буух хараалын урт нь 2 чи, давсагны судсанд буух хараалын урт нь 3 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тааруулан 20-30 удаа уншвал сая хараал бүрэн хариулагдана.

Харин элдэв өвчин зовлон бүрийг хараалаас болсон хэмээн үзэж болохгүй. Хараалын хорлол мөн эсэхийг сайтар шинжин тогтоож байж засал хийх ёстой. Хараал хорлолд өртөгдөх явдал бол тухайн хүнээс бас шалтгаална. Бусадтай хэрэлдэх, тэмцэлдэх, хор хохирол учруулах зэрэг өөрийн нүгэлт гэмээс шалтгаална. Хараалыг судсаар оношлох, муу зөн совин зүүдээр мэдрэх, өөрийн бие махбодоор мэдрэх, ил тод баримтаар мэдрэх зэрэг олон янзаар шинжиж болно. Харин тарни хариулга бусад заслыг хийхийн тулд тэрхүү тарниа тархи, зүрхэндээ шингэтэл олон удаа уншин бясалгаж итгэн биширч байж засал, хариулгыг хийвэл тус болох нь дамжиггүй болой.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүн өдөрт 4-5 км алхвал таргалалтаас сэргийлж чадна21 секундын өмнөТатвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сануулах байдлаар хязгаарлана5 минут 16 секундын өмнөЦэцийн дарга Д.Одбаяр даваа гарагт мэдээлэл хийнэ15 минут 53 секундын өмнөБоливийн парламент огцрох хүсэлтийг нь батлахгүй бол нутаг буцна20 минут 53 секундын өмнөТөрийн тахилгат уул Сутай хайрхан25 минут 53 секундын өмнөГ.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ30 минут 53 секундын өмнөХарри Кейн хет-трик хийж, Англи "бут ниргэлээ"35 минут 53 секундын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга45 минут 53 секундын өмнөШинэ жилийн чимэглэлийг эрт хийх нь хүмүүсийг аз жаргалтай болгодог50 минут 53 секундын өмнөХоёр зууны баатар Микки Маусын тухай сонирхолтой баримтууд55 минут 53 секундын өмнөХотын захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв1 цаг 1 минутын өмнөВ.БАЯРМАА: Насанд хүрэгчдийн 6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна1 цаг 6 минутын өмнө”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны " МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13" зохион байгуулагдана1 цаг 11 минутын өмнөСэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 16 минутын өмнөТЕГ: БНХАУ-ын 800 орчим иргэнтэй холбоотой худал мэдээлэл тараагаагүй1 цаг 21 минутын өмнө#TimberlandMongolia 7th Anniversary #Nature Needs eroes1 цаг 26 минутын өмнөАНУ-аас импортлох шувууны махан бүтээгдэхүүний хязгаарлалтаа цуцалжээ1 цаг 31 минутын өмнө“Акуа фитнесс” шинэ салбаруудаа нээлээ1 цаг 36 минутын өмнөЖижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа1 цаг 41 минутын өмнөБельгийн гоц ухаантан хүү 9 настайдаа их сургуулиа төгсөнө1 цаг 46 минутын өмнө23 настай австрали бүсгүй далд жирэмсэлжээ1 цаг 46 минутын өмнөДэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдхүүн1 цаг 51 минутын өмнөИндонезод газар хөдөлжээ1 цаг 56 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм2 цаг 1 минутын өмнөХонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ2 цаг 6 минутын өмнөФранцад 140 мянган байшин гэрэл цахилгаангүй болжээ2 цаг 11 минутын өмнөӨнөөдөр архи, согтууруулах ундаа зарахгүй2 цаг 11 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 21 минутын өмнөЛ.Буянтогтох: Сургуулийн автобус явж эхэлснээр замын түгжрэл 10 орчим хувиар буурах боломжтой2 цаг 41 минутын өмнө100 мянгыг төлөөд бэлгийн дарамт үзүүл3 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.