2019 оны 3-р сарын 31
13 цаг 05 минут

С.Судзиловский: Монгол Улсын Консерваторийн сурагчид тун чадварлаг

ОХУ-ын гавьяат жүжигчин, Гнесиний нэрэмжит Москвагийн хөгжмийн академийн багш Сергей Судзиловскийтай ярилцлаа.
 
Тэрбээр П.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналтан бөгөөд 2004 оны Греммийн наадамд нэр дэвшиж байсан алдартай морин хийлч юм.
 
-Сергей Викторович, Монгол Улсад ямар зорилгоор зочилж байна вэ. Манай оронд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
-Би Монгол Улсад анх удаа ирж байна. Өмнө нь сургуулийнхаа монгол оюутнууд, мэргэжил нэгт нөхдөөсөө танай орны талаар сонсч байсан. Хөгжмийн мэргэжилтэй ч Чингис хааны баатарлаг түүхийг унших дуртай. Тиймээс Монгол Улсын Консерваторид тоглолт хийж, нээлттэй хичээл орсныхоо дараа Чингис хааны морьт хөшөөг үзэхээр төлөвлөсөн. Би шавь нартайгаа Улаанбаатарт ирсэн. Монголын уран бүтээлчид биднийг халуун дотноор хүлээн авсан нь хоёр орны найрамдалт харилцаа хичнээн бат бөх болохыг илтгэж байна. А.Хачатурян, Д.Шостакович зэрэг Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд Монголд алдартай гэж сонссон. Тиймээс эдгээр хөгжмийн зохиолчийн сонатуудаас тоглохоос гадна барууныхны морин хийлд зориулсан бүтээлийн талаар нээлттэй хичээл орно. Дашрамд дурдахад, уран бүтээлийн анд, Буриадын хөгжмийн зохиолч Баир Дондоковын морин хийлд зориулсан “Монгол партита” гэх сайхан бүтээлийг Монголын тайзнаа анх удаа тоглоно. Би хэдхэн хоногийн өмнө Буриадад аялан тоглолтоо хийсэн. Улаанбаатарт тоглолтоо хийх мөрөөдлийг минь Баир Дондоков биелүүлж, Монголын уран бүтээлчидтэй холбож өгсөн.
 
-Та урын сандаа хэчнээн бүтээлтэй вэ?
 
-130 гаруй бүтээл бий.
 
-Монголын хөгжимчид, Консерваторийн сурагчдын ур чадварын талаар та юу хэлэх вэ?
 
-Монгол Улсын Консерваторийн сурагчид тун чадварлаг.
 
Ялангуяа морин хуурын ангийн сурагчдын сонсгол, мэдрэмж гайхалтай юм билээ. Хэдийгээр үндэсний хөгжим ч гэлээ морин хуураар Европын сонгодог бүтээлийг тоглож болдог нь миний анхаарлыг гойд татлаа.
 
Энэ жил Монгол-Зөвлөлтийн хамтарсан арми Японы армийг Халхын голд ялсны 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхт ойг тохиолдуулан Монголын морин хуурчдыг ОХУ-д урьж тоглуулах бодолтой байгаа юм.
 
-Та дэлхийн олон орноор аялан тоглосон уу?
 
-Би АНУ, Герман, Англи, БНСУ, Франц, Финланд, Швед, Австри, Испанид аялан тоглолт хийсэн. Москвагийн соёлын газартай хамтран Дубай хотноо морин хийлчдийн олон улсын уралдааныг зохион байгуулсан. Монгол Улс миний нээлттэй хичээл орж буй Азийн хоёр дахь орон болж байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.