4-р сарын 1
10 цаг 35 минут

Б:Бядаа: Хүүтэй хүн бүр уншаарай

Б:Бядаа: Хүүтэй хүн бүр уншаарай 

Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдаа
Эрдэнэс олсон би азтай хүн
Энгэрт минь зүүгдэх нэг насны гоёлоо
Энэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн

Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацааг
Хир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүү
Хэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийг
Хэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү

Даргын ширээнд сууж баяжаарай гэхгүй ээ ээж нь
Дорд үзэгдэж гудайхгүй л яваарай миний хүү
Мөнхийн ус , ач тус нэхэхгүй ээ ээж нь
Мөрөөдөлтэй, зорилготой л амьдраарай миний хүү

Сөхөрмөөр өдөр байхад бахархмаар өдрүүд түүнээс ч олон байдаг юм
Сүү амлаж өссөн болохоор шантрахгүй зүтгээрэй үр минь
Сөгдөж гуйсан мөртлөө ширвээд хаядаг хүн ч байдаг юм
Сайн муу бүхнийг ялгаж амьдраарай хүү минь

Эр өсч эсгий сунадаг жамтай хойно
Ээжийн хүү томоо эр болно
Эхнэр авч аав ч болно
Ээ дээ хүү минь хариуцлагатай л байдаг юм шүү

Аавынх нь гэрээс инээмсэглэл тодруулж авчихаад
Ад үзэж гомдоож л болдоггүй юм шүү
Арван сар ижий нь чамайг тээж өсгөсөн шиг
Алдрайхан үрийг чинь төрүүлэх гэргий түүнийгээ дээдлээрэй

Хүүтэй хүн алздаггүй юм гэсээн
Хөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрэхийн цагт
Хүүгээрээ бахархаж баярын нулимс унагах өдрүүдэд
Хүрэхэд тун ч ойрхон байна даа ижий нь

Эх хүн гэдэг чинь өвдөх бас үхэх эрхгүй байдаг юм
Ээжээ гэж дуудах үрсийнхээ төлөө л залбирдаг юм 
Сайн явахад нь ил магтаж 
Саар амьдрахад нь дотроо зэмлэж
Сайхан гэж муухай үед нь ч хэлдэг
Сайн дурын баатар юм шүү дээ

Тиймээс үр минь зөв л амьдраарай
Тээглэсэн чулууг түлхэх хүчтэй байгаарай
Тэвчишгүй хэцүүд ч нулимс бүү унагаарай
Тэгж байж л зорьсондоо хүрдэг хорвоо юм шүү дээ хүү минь

Б.Бядаа

---------------------

"Ээжээсээ уучлал хүсье"

Маргааш өглөөний нартай уралдаад ижийдээ яваад очихсон гэж
Магадгүй охин нь дандаа л боддог
Улирал солигдохоос урьтаж ижийдээ үнсүүлэхсэн гэж
Ухаандаа бол үргэлж л санадаг
Хэзээ ч юм тэр нэгэн өглөө гэрээсээ анх гарахад
Хурдхан ирээрэй гэж аминчлан захисан үгс тань
Хичээл сургууль ажил амьдрал дахь их замын нугачаанд
Хэрэглээгүй удсан номын хуудас шиг нугалаас үүсэн хуучрах шиг
Амандаа тарни шившиж сүүн цацлаа өргөн
Аминхандаа очихыг минь хүлээж ирэх зүгийг ширтэнэ
Уулын толгой бууралтаж, ногоорч, шарлахад
Утас цохихоос бусдаар үрийх нь бараа алсарна
Хааяахан нэг яаруухан очоод буцахад
Хамаг бүхнээ дэлгээд ажлаа умартан дэргэд минь өөрийгөө хүлж
Бишүүрхэж хүүхэд шиг инээмсэглээд яахаа мэдэхгүй уймарч
Буцах өдөр болоход битүүхэн гуниг тээн өрөөсөн хацрыг минь үнэрлээд үлддэг
Бага байхад чинь сайхан байжээ гэдэг ярианы сэжүүрт
Байнга л байхсан тэр үе шигээ гэх шиг санаашрал тодорно
Биеэ бодоорой гэж үрдээ үргэлж захидаг атлаа
Бодлогширсон төрх үрчлээтсэн царай өмнө минь инээмсэглэж харагдана 
Уучилаарай ээжээ үрээ уучил
Угтаа бол үр нь ч гэсэн дэргэд тань үргэлжид байхыг хүсэвч
Тааж зүйрлэмгүй хорвоогийн жамаар
Таниасаа охин нь холдоод байх юм
Өршөөгөөрэй ээжээ охиноо өршөө
Үүрээр сэрж сэтгэлээ бүү чилээ
Өөрийхөөрөө зөвөөр амьдарч сэтгэлийг тань дэвтээгээд
Өвсний толгой бууралтахаас урьтаж ээждээ охин нь яараад очноо

Б.Бядаа 2016.05.17

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.218Зочин   • 4 сарын 5. 18 цаг 45 минут

САЙХАН шүлэг байна. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ1 цаг 36 минутын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов1 цаг 41 минутын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна1 цаг 46 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов1 цаг 56 минутын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно1 цаг 56 минутын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо2 цаг 1 минутын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана2 цаг 8 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ2 цаг 16 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ2 цаг 21 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв2 цаг 28 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ2 цаг 29 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо2 цаг 36 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ2 цаг 36 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил2 цаг 37 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг2 цаг 41 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ2 цаг 46 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ2 цаг 51 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цаг 1 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    3 цаг 6 минутын өмнөУнгахын 7 ашиг тус3 цаг 16 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ3 цаг 21 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ3 цаг 26 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо3 цаг 31 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ3 цаг 36 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 40 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө3 цаг 41 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав3 цаг 46 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна3 цаг 56 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа3 цаг 59 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг4 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.