4-р сарын 2
9 цаг 40 минут

Xүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа нарийн учиртай

Үр хүүхдэдээ өмч хөрөнгө үлдээх гэж 
БИЕИЙГ БҮҮ ЗОВОО
Удмыг чинь зөв замаар хөтлөх УХААН ХҮМҮҮЖИЛ өгөхийн төлөө
СЭТГЭЛИЙГ ЧИЛЭЭ.

Эрт урьдын цагт нэгэн ноён сайхан охинтойгоо амьдран суудаг байжээ. Охин нь лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Тэрээр цэвэр ариухан сэтгэлтэй байв. Түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Гэвч тэр олон залуусаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ. Шархалсан зүрх болгоныг илааршуулах бололцоо түүнд байсангүй, зүрхнүүд өөр өөрсдийн ааш араншингаар түүнийг хайрлана, өсөрхөнө, бас харамлана.

Нэг өдөр зэргэлдээ хошууны шуналаараа зартай хараал жатгаар гаршсан ноён хүүдээ бэр гуйхаар ирж гэнэ. Охины аав санаа зовон эрс татгалцаж чадсангүй, дэмий л

- Энэ бол охины өөрийх нь мэдэх асуудал гээд тойруулаад өнгөрөөжээ.

Гэвч хэд хоногийн дараа ноён элч илгээж хариу нэхсээр байсан тул охиноосоо асуужээ. Охин

- Надад сэтгэлтэй хүн бий…, тэр хүн манай адуучин Хангал… гээд хэсэг түгдрээд

- ...Удахгүй та өвөө болно гэж хэлж гэнэ.

Нөгөө ноён үүнийг сонсоод давхин ирж, дэлбэртлээ уурлаж танай удмыг таслах болно, хараал жатга хийнэ, охиноос чинь гарсан хүүхдийг харсан хүн болгоны хайрын нүд, сайн сайхан ерөөл нь миний хилигнэлээс гарсан хараалыг дамжуулах болно гээд амандаа элдэв буруу үг хэлэн гэрийг нь нар буруу тойроод мордоод явж гэнэ.

Удалгүй охин нь төрж сайхан хүүтэй болсон ч нутгын хүмүүс эргэж тойрох болгонд л хүүхэд халууран бүлээрэн өвчин ороосоор байв гэнэ. Охины аав бүхий л мундаг лам бөө гэх хүмүүсийг цуглуулж хараалыг нь хариулах гэсэн ч тэд эс чадав. Бүгд л хараалын хүчийг гайхан, хамаг шидээ барж, харин хүүхдийн аав ээж, ах дүүс бурхан тэнгэртээ найдахаас өөр замгүй болжээ хэмээн гаслав гэнэ.

Нэгэн өдөр хүүгийн аав адуугаа услах үедээ юу ч хийж чадахгүй хүүгээ “явуулж” харамсан мэгшин уйлж суутал

- Хүү минь яагаад уйлаав гэх дууг сонсоод эргээд хартал их л ноорхой хувцастай ядруу бадарчин өвгөн зогсож байв.

Хүүгийн аав түүнийг үл тоон, хагас дутуу уйлсан учраа хэлэн, идэж уух хумсхан төдий юм өгөөд буруу харав. Ядруу лам арга ч бий дээ хэмээн үглэхэд

- Өвөө минь, энэ нутаг усны байтугай, эргэх замбуулингийн ид шид нь ханасан эрдэмт мэргэд чадлаа барсаан. Арга бий бий гэвч арай хоолоо аргалж чадаагүй танд бий юм гэж үү гээд морджээ.

Бадарчин өвгөн

- Барж идэх хоолоо аргалаагүй ч барьж идэх зовлонг харин ч нэг гадарланаа, хүү минь..., хүүгээ гээд хүсэх юм бол эргээд ирээрэй. Аргаа барахын цагт арслан бар ч хулгана эргүүлдэг жамтай хорвоод ахыгаа гээд хүрээд ирвэл арга чадал минь хэрэг болох ч юм билүү гэсээр үлдэв.

Гэртээ хариад цай ууж суунгаа бадарчны үгийг тунгаан байтал хүү нь часхийтэл уйлав гэнэ. Сэрхийн сэрж, сэвхийн босоод хадам аавдаа саяын болсон явдлыг хэлтэл

- Мянган лам боломжгүй гэж байхад ганц боломжтой гэсэн хүнээ ад шоо үзээд, чи ч мөн чигчийхэн байна даа, алив яв..., аваад ир. Хүүхдээ яая гэж байж хүнийг бас дээр дорд үзэхтэйгээ юу чи... гэж зандрав.

Ингээд тэр хоёр мордосхийн гарч, ухасхийн хүрэв гэнэ. Өвгөн бадарчин инээвхийлж

- Бодсоноос хурдан ирлээ, та хоёр. Болгоож хайрла. Бор цайнаас минь хүрт, буян хайрла гэсээр хээрийн цай үйж суув гэнэ.

Ингээд бадарчныг гэртээ залж, болсныг хүүрнэн өгүүлэв. Бадарчин өвгөн тунгаан бодож, тусган хариулав гэнэ.

- Хүн гэгч нь энэ махан биенээс илүү сэтгэлийн амьтан гэвэл зохилтой. Хар гэвэл хар л байлгадаг, цагаан гэвэл цагаан л болгодог сэтгэл зүрхний өчүүхэн амьтас. Хараал гэсээр байгаад хараал болгожээ, та нар. Хардах айдас чинь гэрээр чинь дүүрч халдах дайсан мэт хар жатга үүрлэжээ гэрт чинь. Хий хоосон зүйлийг хүлээж авсан сэтгэл чинь хүүхдээсээ илүү анхаарч бодит болгон биелэлээ олоход нь тусалжээ. Хүний нялх үр гэдэг нүгэл буянаа ялгаж, нүнжиг буртгаа салгаж чадахгүйгээр цэвэр ариухан сэтгэлтэй байдаг. Тэр утгаараа ч сайн муу хар цагаан хэл амыг үл ялган өөртөө хүлээж авдаг.

Тиймээс ч бид хүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа их нарийн учиртай юм шүү дээ. Элдэв хар цагаан хэл ам, өвчин зовлон айдас цочрол орчлонгийн ил далд хүчнээс 108 торгоны өөдсөөр хийсэн буруу энгэртэй баривч хийж өмсгөж хамгаалдаг. Нэг ёсондоо өнгө өнгийн торгонд та нарын хэлээд байгаа элдэв зүйл чинь хууртдаг юм шүү дээ, буруу энгэрийг нь хараад хүн биш байна гээд бараан зүйл тойрдог юм гэжээ.

Өвгөн бадарчны үгээр болж өргөн олондоо зар түгээж өнгө өнгийн өөдөс, өчүүхэн чинээ даавуу шувуухан нийлүүлж өхөөрдөм хүүдээ дээл хийж хайрлажээ. Түүнээс хойш тэр айл өнөр өтгөн үр хүүхдүүдээ тойруулан амар сайхан жаргасан юм гэсэн.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.60Зочин   • 4 сарын 3. 17 цаг 55 минут

Энхрийлэх гэдэг үг энд огт тохирохгүй. Үнэн хэрэгтээ энэ харааж буй хэрэг юм.

66.181.176.64Зочин   • 4 сарын 3. 16 цаг 19 минут

Бүү эрваатаа үлгэр зохиогоол тэрэндээ итгээл тэнэгтэж өгөх юм

203.91.114.244Зочин   • 4 сарын 3. 11 цаг 55 минут

одоо хараад байхад нялх жаахан хүүхэдээ торго дурдангаар дээл, баривч хийж өгөх юм. Уг нь бол хүүхдэд багаас нь үнэтэй цайтай эд зүйл өмсгөдөггүй, хэл амнаас бас хамгаалдаг юм шүү дээ

202.179.27.248Зочин   • 4 сарын 3. 10 цаг 51 минут

nariin ch geh shig,huurhun za yu

66.181.161.49zochin   • 4 сарын 3. 9 цаг 38 минут

ailin huuhdiig muu yumnaas hamgaalj muuhai huuhed bna gej heldegees bish tsaad utgig ni odoo l unshij bna. ahmad buurluud maani uneheer uhaantai ug heldeg baij shuu.

103.57.94.25Зочин   • 4 сарын 2. 10 цаг 06 минут

Ухаантай буурлууд Минь Ийм л сайханыг бидэнд улдээждээ. Эх туухээ улгэрээс л мэдэж явцгааядаа.

66.181.169.110зөв   • 4 сарын 2. 9 цаг 50 минут

Одоогийн хүмүүст сургамжтай л зүйл байна.

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.