4-р сарын 2
10 цаг 55 минут

1072 ширхэг хувьцаанд 26800 төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэх үедээ  “Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашиг тараах ажил нэг алхам урагшиллаа” гэж мэдэгдсэн юм.  Тус компани нь 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн тухайгаа үүнээс өмнө мэдэгдэж байсан ч нэгж хувьцаанд хэдэн төгрөг олгохоо хараахан мэдэгдээгүй  юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсны хариуг өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлжээ.

С.Бямбацогт гишүүний таван асуултад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталсан тухай дурдсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уг шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26800 төгрөгийн ногдол ашиг хүртэх юм байна. Үүнээс 10 хувийн татвараа хасч тооцвол иргэдэд 24120 төгрөг олгоно. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол данс нээлгэх дунджаар 5000 төгрөг хасагдана гэж үзвэл 19120 төгрөг хүртэх нь ээ.

Гэхдээ энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Засгийн газраас олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байна. 

Учир нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашгийг хэзээ тараахыг эцэслэн шийдэх ёстой.

Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч талууд буюу төр, иргэн, компанийн зүгээс уг хурлыг одоогоор хараахан зохион байгуулаагүй  байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар тодорхой нэг шийдэлд хүрч байж дээрх ногдол ашиг иргэдийн гарт хүрнэ гэсэн үг юм.  

33
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.16.150Зочин   • 4 сарын 6. 15 цаг 03 минут

hezee ohiin be

64.119.16.150Зочин   • 4 сарын 6. 15 цаг 02 минут

ok

64.119.16.150Зочин   • 4 сарын 6. 15 цаг 02 минут

801 тэрбумын ашигтай ажилласан юм бол нэг хүнд ногдох нь арай л дэндүү бага юм а ядаж 50 мянга байхгүй дэ тэгвэл өрхөд жаахан ч гэсэн асуудлаа шийдчих л байх да

64.119.16.150Зочин   • 4 сарын 6. 15 цаг 01 минут

яаж ч бодсон ногдол ашгаа бага ч гэсэн авсан нь дээр ээ, хэрвээ авахгүй нэг нь улсын орлого л болгоно биз

66.181.161.75Зочин   • 4 сарын 4. 14 цаг 36 минут

Битгий ард түмнэ доромжил

66.181.161.28Ides   • 4 сарын 3. 21 цаг 25 минут

Tatvar hasn torguuli toln man idea handguiee

182.160.35.159Зочин   • 4 сарын 3. 9 цаг 05 минут

1. Дарга нар нь өрмийг нь авч, сүүг нь уугаад, ард түмэнд хусмыг хувааж өгнө. 2. Албаар үнэгүйдүүлж байгаад хямдханаар худалдаж авна.

76.111.104.115Zochin   • 4 сарын 2. 23 цаг 45 минут

Yasan doromjilj hsnadaggui uhernuud ve, ard tumen mini bosson shig bosotsgooe ooo

202.9.44.148Irgen   • 4 сарын 2. 23 цаг 43 минут

801.1 terbumiin ashigtai ajillasan bj ene dungiinhee 10 % g n l ard tumend ugch bgan bn.ard tumen ug n arai uur dun huleej bsan bh

103.229.122.180Зочин   • 4 сарын 2. 21 цаг 45 минут

энэ их мөнгөөр чинь юу хийнээ 2 кг мах авдын билүү эсвэл

202.179.31.100Зочин   • 4 сарын 2. 19 цаг 32 минут

Шийдвэр гаргагч нар нар нь ч авах гэж бгаа нь ч өрөвдмөөр.өгөх гэж бгаа тоо нь ч таарсан.Багш нарын алдаа УИХ д.эмч нарын алдаа шарилын газар гэж яасан үнэн бэ

66.181.161.55Zochin   • 4 сарын 2. 17 цаг 14 минут

Арай ч дээ

103.57.94.56зочин   • 4 сарын 2. 16 цаг 31 минут

26800 зуугаас данс нээсний 5000 хасхад 21800 үүнээс 10% татварт өгөхөөр хэдэн төг өгөх үү.авсан ч биш,аваагүй ч биш юм болж бна.авсан нэртэй,өгсөн нэртэй амын хаасан ажил юм шив дээ

66.181.160.69Зочин   • 4 сарын 2. 14 цаг 51 минут

Арай дэндүү юмаа.Улс орон, ард иргэдээ боддог хүн төрд байна уу? Ийм ногдол ашиг гэж юу байхав дээ.Биднийг доромжилж байна.Хагартлаа баяжсан нөхдүүдийн үйлийн үр нь хар толгой дээр нь бууг.

202.21.110.70зочин   • 4 сарын 2. 14 цаг 26 минут

өө нохой долой ккк авнаас аваагүй нэр цэвэр явж байснан дээр юм байна

64.119.22.5настан   • 4 сарын 2. 14 цаг 15 минут

ХЭТАРХИЙ ДОРОМЖИЛЖ БАЙНА ДАА. ХОЁР КИЛО МАХНЫ ҮНЭ ХҮРЭХГҮЙ ЮМЫГ АВСАНЧ ЧАЛАА БОЛЬСОН Ч ЯАДГИЙ. ТАВАН ТОЛГОЙ ХХК ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА

202.9.42.219Зочин   • 4 сарын 2. 13 цаг 38 минут

гоё гоё чихэр цонхны цаанаас их долоолгоно шүү

202.9.42.202Зочин   • 4 сарын 2. 12 цаг 41 минут

Яасан бэ? 50 гаруй хавьцаа гээд байсан больсон уу? Ингэж доромжлоод яах нь вэ дээ. Болохгүй бол очоод самарчих нь шүү. Дуракууд минь ээ.

202.21.118.58Н   • 4 сарын 2. 12 цаг 40 минут

8 % -ийн зээлээндээ наад мөнгөө өгөөд 3% хүртэл болгочихвол МАН 2020 оны сонгуульд ногоон паспортоо авлаа л гэсэн үг

202.131.245.226Зочин   • 4 сарын 2. 12 цаг 37 минут

ард түмнийг их л доромжлох юм даа, даанч тэвчээртэй юм даа ард түмэн маань

202.179.25.99Зочин   • 4 сарын 2. 12 цаг 18 минут

Төрийн гэсэн эзэн биегүй нэрийн байгаа эзэнгүй өмч хөрөнгийг уг нь бол ард түмний өмчийг сонгуулиар түр хугацаанд эрх мэдэлд хүрсэн хүмүүс замбараагүй идэж, ууж, залилж, хулгайлсаар 29 жил боллоо. Бүх төрийн өмчийн компанийг олон нийтийн хувьцаат компани болгож хувьцааг нь 100 хувь ард түмэнд эзэмшүүлэн хяналт тавих эрхийг нь өгөх хэрэгтэй. Олон нийтийн өмчийг цөөхөн хүн идээд бусад нь хараад суудаг өрөвдөлтэй тогтолцоог больё. Ард түмэн өмчөө авья, улс төрчид нь өмч хөрөнгөөс гадуур хаана ямар хэрүүлээ хийх нь бидэнд хамаагүй

66.181.185.17Зочин   • 4 сарын 2. 12 цаг 15 минут

Энэ дүүргийн эмнэлгүүдийг нурааж орчин үeийн шинэ тоног төрөөрөмжтэй тохилог эмнэлэг барья ! Хүн эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсантай адил .

66.181.160.8С   • 4 сарын 2. 11 цаг 46 минут

Энэ нээрээ доромжилох юмаа олж ядсан юмаа арай ч дээ хэн 27 төг авий гэсэн юм зүгээр л та нартай адилхан 3н хувьтай зээл авий шүүх цагдаа хуулийнхан шударга бай эмнэлэг сургууль цэцэрлэг 1 ээлжээр ажилдаг хүртээмжтэй байлгаач гуйж хүсэж байгаа юм нь ерөөсөө л энэ шдээ тэгээд ч 27 төг авах биш 270н саяийг авсан ч багадахаар юм байгаа юм ш дээ

49.0.218.33123   • 4 сарын 2. 11 цаг 34 минут

Битгий ард түмнийг доромжлоод байгаарай. Тэр улсаа зарж идсэн уусан хулгайч залилан нөхдөөс мөнгийг нь олж ир. Наад хувьцааны тоо хэмжээг нэмэгдүүлбэл таарна. 49%51%аас ч ард түмэнд хувьцаа болгож өг. 3 сая хүний хэд нь улсаа идэж хэн нь юу ч хүртэхгүй байх ёстой юм. Ганц удаагийн 20 мянга авсан хүндээ ч юм болдоггүй тэр мөнгөнд нь хувьцаа нэмж олговол зөв.

192.82.65.224зочин   • 4 сарын 2. 11 цаг 30 минут

Тэгвэл монголчуудаа энэ мөнгөөрөө сургууль, цэцэрлэг бариулах ч юм уу өөр бидний үр хүүхдэд хэрэгтэй зүйл рүү хөрөнгө оруулцгаая л даа

202.9.43.139Зочин   • 4 сарын 2. 11 цаг 29 минут

Uhsen baas

202.131.227.174зочин   • 4 сарын 2. 11 цаг 28 минут

Ноогдол ашгаа хувьцаа эзэмшигч өөрөө авах хэрэгтэй. Их бага байх нь хамаагүй. Үйлдвэр бариад ноогдол ашиг нэмэгдэхгүй. Дээд хэдэн даргын ямбыг нэмэгдүүлнэ. Үйлдвэрээ барих бол тэр компанийн асуупал шүү дээ

202.9.45.159зочин   • 4 сарын 2. 11 цаг 20 минут

Тал нь хаана бна? 2сая 8 зуун хүн 15 хувийн хувьцааг нь эзэмшдэг гэсэн иргэдэд ноогдох ашиг нь 53000 төг гэж бсан. ямар тооцоо судалгааг үндэслээд талыг аваад залгичихсанаа нэг тайлбарлаад өгдөө

202.179.31.40zochin   • 4 сарын 2. 11 цаг 16 минут

Unet tsaasni dans 7500 neej bnlee. 5000 tugrug bdag yumuu

103.14.36.249Зочин   • 4 сарын 2. 11 цаг 05 минут

26800 аараа үйлдвэрээ барь 26800 байсан байгаагүй үүр цайна үйлдвэрээ барь

64.119.27.97одноо   • 4 сарын 2. 11 цаг 02 минут

ард түмэнд ийм л хэмжээний байхад болно гэнээ доромжилж байнаа

66.181.161.9Зочин   • 4 сарын 2. 10 цаг 59 минут

Ёстой. багахан. шиг. л. Ард.түмнээ. Доромжил.нов.шнууд.чинь

124.158.107.88Зочин   • 4 сарын 2. 13 цаг 18 минут

26800 оорсдоо гудар хулгайчууд аа

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 26 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 40 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.