4-р сарын 3
8 цаг 20 минут

Гурван сая ам.доллараар илэрхийлэгдэх авлигын хэргийн сэжүүр сөхөгдөв үү

"Өдрийн сонин-ы өчигдрийн дугаарт прокурор А.Цэрэнсодномын ярилцлага нийтлэгджээ. Энэ хүн хэдхэн хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшиж байсан болохоор  эдүгээ иргэд сайн таньж байгаа байх. Нэр дэвшсэний араас нь бас нэг ауди бичлэг дагалдаж үүнтэй холбоотойгоор нь  Ерөнхийлөгч нэрийг нь эргүүлэн татаад буй. Тэр хүн энэ талаараа ярилцлагадаа тодорхой өгүүлсэн байна билээ.

Прокурор А.Цэрэнсодномын ярилцлагаас олон зүйл анзаарагдаж, нийгэмд тухайн үедээ дуулиан дэгдээж байсан  нэгэн тохиолыг эргэн санах шалтгаан болов. Гэхдээ тэр бүхнийг тоочихыг зорьсонгүй.

А.Цэрэнсодном прокуроын ярилцлагаас хамгийн түрүүнд Монголын хууль хяналтын байгууллагын нүүр төрх, нуугдмал “Но” их тод анзаарагдлаа. Тийм болохоор энэ тухай цухас өгүүлье гэлээ. Ингэхдээ хэн нэгний үгээр үг хийж бус,  ажил үүргээ хэрэгжүүлээд явж байгаа хуульч хүний ярьсныг иш үндсээ болгож буй гэдгээ тодотгох нь зөв байх.

Нэгэн зүйл: Хэдэн жилийн өмнө насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд орсон Г.Наранхүү гэх хүний хэрэг хэсэгтээ дэгдээд намжсан бөгөөд энэ дуулианд нэр нэгтийн чих нэг гэдэг шиг гэм зэмгүй ижил нэртэн нь  хардагдаж байсан  явдал бий. Хэрэг явдал хууль журмын хүрээндээ шийдэгдээд өнгөрсөн үү, тэгсхийгээд мартагдсан. Гэтэл энэ Г.Наранхүү гэгч “Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан айхтар хэргээ нуун далдлахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугатсан” гэдгээ өөрөө ярьчихсан бололтой юм. Тэгээд тэр мөнгөө “Цагдаагийн хурандаа нарт өгсөн” хэмээн ярьж байсныг А.Цэрэнсодном ярилцлагадаа дурджээ. Өөрөөр хэлбэл, энэ тухайгаа  А.Цэрэнсодном прокурорт ингэж ярьсан хэрэг.

Прокурор энэ ярьснаа цааш тодотгож, “Гурван сая долларыг өгсөн гэж  ноцтой хэрэгт орсон Г.Наранхүү яриад байна гэдэг чинь өөр олон юм байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгө өгөлцөж авалцдаг гэж жирийн ажлаа хийгээд явж байгаа хүний толгойд буухгүй шүү дээ. Олон том хэргийг ийм замаар замхруулан шийдсэн байдаг болов уу гэж хардаж байна” гэжээ.

Энд авлигын маш их үнийн дүнтэй сэдэл яригдаж байна. Үүнийг төгрөгөөр илэрхийлбэл хэд болохыг тооцоод нэг үзээрэй.

Хоёр дахь  гол гонсойлгом  зүйл гэвэл хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан явдал.  Мөн л А.Цэрэнсодном прокурорын ярьснаар тодотгоё. “Олон охидоор оролдсон гэдэг хэрэг замхарсан…Тэр хэрэг дээр ямар ч шийтгэл хүлээгээгүй. Тэр охидыг Г.Наранхүүд зуучилж аваачиж өгсөн хүн нь  зургаан жилийн хорих ял аваад шоронд ялаа эдлээд гарч ирсэн. Гэтэл гол хэрэг үйлдсэн хүн нь ямар ч ял шийтгэлгүй үлдчихсэн байгаа юм. Үүнийг Г.Наранхүү надад хэлсэн…” гэжээ.

Эндээс харвал насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан гол “хэрэгтэн” нь гэгэдэх Г.Наранхүү ял шийтгэлгүй үлдэж харин зуучлагч нь 6 жилийн ял эдлээд гарсныг энэ ярилцлага нийтэд ил болгож байна.  Мөнөөх шударга ёс, хуулийн өмнө тэгш байх зарчим хаачив.  Яг л идсэн нь ичээнд, идээгүй нь хомрогонд гэдэг шиг явдал болоод өнгөрч. Ил болсон нь энэ, хэд хэчнээн хэрэг иймэрхүү аргаар замхарсаныг  хэлэхэд бэрх.

Гурав дахь ноцтой асуудал. “Тэр үеийн цагдаад ажиллаж байсан хүмүүс прокурорт оччихсон юм байна” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тиймээ, тэр үеийн цагдаагийн байгууллагад байсан хүмүүс одоо манай прокурорын байгууллага төдийгүй АТГ болоод бусад хууль хяналтын газарт сүлжээ үүсгэсэн гэж харагдаад байна” гэж хариулжээ.

Сүлжээ… Төрийн ажил сүлжээгээр зохицуулагдаад явж байгаа бол  харамсмаар л зүйл. Тэр тусмаа  хууль хүчний байгууллагад…..

М.Нэргүй

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.109.50Зочин   • 4 сарын 4. 8 цаг 42 минут

маш сайн шалгах ёстой юм шүү

202.9.42.250Зочин   • 4 сарын 4. 8 цаг 42 минут

Монгол улсын ерөнхий прокурын орлогчид ийм хүн нэг дэвшиж явна гэдэг монголын эмгэнэл. Дэвшүүлж байгаа нь ч гутамшиг. Дэвших нь битгий хэл одоо прокурын алба хаших ч ёс зүй байхгүй болсон. (гэхдээ гарын дор "тушаал" биелүүлэх үлбэгэр , ийм хүмүүс томилж байгаад нь хэрэгтэй байдаг байх л даа).Монгол төрийн ГУТАМШИГ

202.9.42.104ккк   • 4 сарын 4. 8 цаг 41 минут

Энэ нөхрийг өөрийг нь сайн шалгамаар юм биш үү. Юу хийгээд яваад байсан болж таарч байна. Одоо нэг их сүрхий юм яриад явдаг янзын нөхөр үү үгүй юу. Энэ өөрөө шалгах үүрэгтэй биз дээ.

203.91.118.180Бат   • 4 сарын 4. 8 цаг 06 минут

Энэ хүнийг л сайн шалгах ёстой бус уу. Тийм ноцтой хэрэг үйлдэгдсэнийг мэдсэн хуульч тэр тусмаа прокурор хүн ийм удаан дуугуй явсан гэхээр наад хүн чинь л но-той харагдаад байна даа. хамгийн наад тал нь л гэхэд гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун дарагдуулсан магадгүй оролцсон ч байж мэднэ. Мөнгө төгрөний асуудалд нэр холбогдсон харах царайны өөдтэй амьтан биш байна. Томилогдохоос нь өмнө татсан нь сайн хэрэг.

66.181.183.35монгол хүн   • 4 сарын 3. 22 цаг 05 минут

Тайланд, Солонгос, Хужаад, Европод манай алдарт хулгайч нар эх орныхоо нэрийг асар нам доор шаланд шаварт хутган мандуулж байгаа юм . Цаашид ч лав 20"30 жил мандуулна биздээ. Шанхайд ................ орохыг хориглоно гэсэн бичиг байдаг гэсэн.

66.181.187.112zochin   • 4 сарын 3. 21 цаг 12 минут

Toriin baiguullaguudad huchirhiilel gazar awsan asuudal.Darga nar iim asuudal gargachihaad eswel tsol olgono eswel gadaad ruu yawuulna eswel alban tushaal ahiulj amiig ni taglana

202.21.106.131Зочин   • 4 сарын 3. 21 цаг 02 минут

aaa

66.181.161.59 ии   • 4 сарын 3. 19 цаг 56 минут

наранхүү гэж

202.21.106.131Зочин   • 4 сарын 3. 19 цаг 47 минут

q2wqeqwe

203.91.115.44Зочин   • 4 сарын 3. 19 цаг 46 минут

Бүх сайтаар тавиад ямар их мөнгөтэй юм

202.126.89.236Зочин   • 4 сарын 3. 18 цаг 27 минут

Цэрэнсодном гэгч энэ прокурор царайтай хүн хог идэж байгаа тогоо руугаа нулимна бас худлаа ярина, хүн гүтгээд явж байхдаа сийхгүй хулгайч даа.

66.181.165.91Зочин   • 4 сарын 3. 17 цаг 48 минут

Хэн нь үнэн яриад хэн нь худлаа яриад байааг ойлгохоо байлаа. Бүгдээрээ л миний зөв тэрний буруу гэх юм. Энэ Монголд чинь ганц үнэн ярьдаг хүмүүс бор эсгий гэрт богд мэт суудаг бооорцог бор цайгаар өдрийг өнгөрүүлдэг,болсон болоогүй ярианд оролцдоггүй ч болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг үнэнээр нь хүүрнэдэг эгэл жирийн ардууд л байна даа.

66.181.179.235Зочин   • 4 сарын 3. 17 цаг 24 минут

энэ одоо шалгаад явбал учир нь олдох л хэрэг байна шүү дээ.

42.200.10.7Зочин   • 4 сарын 3. 17 цаг 07 минут

Отгонжаргал гэж хэн юм бэ?

66.181.161.20Зочин   • 4 сарын 3. 16 цаг 14 минут

Нөгөө Элбэгдоржийн дийлээгүй хөрөнгөжсөн хурандаа нар чинь сүлжээ буюу мафи байгуулчихсан юм бишү'

202.179.24.185zochin   • 4 сарын 3. 16 цаг 13 минут

uls oron chin suireed bna,ta nar chudarga baichan yasiiin

103.212.119.135Зочин   • 4 сарын 3. 16 цаг 03 минут

Ррхр

103.212.119.135Зочин   • 4 сарын 3. 16 цаг 07 минут

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ҮҮР БОЛСОН АН НАМ НЭРТЭЙ ЭНЭ АРЧААГАА АЛДСАН БҮЛЭГЛЭЛ БҮР АРГА БАРЖ БАЙНА‼️ Аргаа барна гэдэг нь л энэ байх даа.... Урамшуулалтай Жагсаал зохион байгуулах журам гэгчийг гаргасан байна даа .

202.131.228.131ХАРИН ТИЙМ   • 4 сарын 3. 15 цаг 55 минут

Харин тийм урд нь хэлэхгүй яасан бэ. Цагдаад өш хонзонтой юм шиг л хаагдаж байна даа. Танай прокурор ч авах юмгүй л хахуулчид. Ер нь цагдаагийн ажил хүнд цагдааг явуулж явуулж хэргийг нь хэрэгсэхгүй болгодог ганц байгууллага бол прокурор. Шудрага бай Энх-Амгалан хурандаа чинь харин ч шударга шүү. Вас хүн чанар үнэртдэг.

139.5.219.254Зочин   • 4 сарын 3. 15 цаг 46 минут

хуульч шиг бай л даа хууль мэдэхгүй захын авгай нар шиг инээдтэй зүйл битгий яриад бай үнэхээр гэмт хэрэг хийснийг мэдсэн юм бол эрүү үүсгэж шалгахгүй хаана явсан балай вэ чи чамд эрх нь байсан биз дээ

202.9.45.200Зочин   • 4 сарын 3. 14 цаг 44 минут

Дүүрэгт байгаа зарим прокурор компани аж ахуйн нэгжийн наад захын хууль зохицуулалтыг мэдэхгүй юм

103.229.122.39Хүү   • 4 сарын 3. 14 цаг 20 минут

Монголын түүхэнд байгаагүй хамгийн том хэмжээний авлига хээл хахуулийн хэрэг ил болох нь ээ...Үнэн л байдаг байгаа даа, та минь

202.131.243.186Уурхайчин.   • 4 сарын 3. 14 цаг 19 минут

Эрдэнэт үйлдвэрт дээрээс цүнх барьж ирээд цөлмөөд явдаг хулгайчуудаас салья.Үйлдвэрт чадвартай хүний нөөц хангалттай байна.Ажил мэргэжлийн туршлагатай.

66.181.179.253зочин   • 4 сарын 3. 13 цаг 37 минут

Урд нь ,хэлэхгүй ,яасан ,юм. Ардчлал ,гэж ,дуртай нь ярьдаг,түмний ,төлөө ,бодит ,ажил ,хийхдээ ,хойрго. Мөнгөний ,төлөө ,бол ,юу ч хийхээс буцахгүй ,хүмүүсийн ,нэгдэл ,болжээ.

150.129.140.66Зочин   • 4 сарын 3. 16 цаг 22 минут

Харамсалтай нь тэгж л харагдаад байдаг юм даа, хөөрхийс

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа6 цаг 13 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ7 цаг 8 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ7 цаг 14 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ7 цаг 19 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал7 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой7 цаг 29 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс7 цаг 34 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ7 цаг 36 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’7 цаг 39 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ7 цаг 42 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино7 цаг 44 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна7 цаг 49 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал7 цаг 54 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ7 цаг 59 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ8 цагийн өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)8 цаг 4 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав8 цаг 9 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх8 цаг 14 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй8 цаг 19 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна8 цаг 24 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг8 цаг 29 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй8 цаг 31 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно8 цаг 34 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 39 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ8 цаг 44 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ8 цаг 49 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө8 цаг 54 минутын өмнө“Цаатны наадам” боллоо8 цаг 59 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ9 цаг 4 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ9 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.