4-р сарын 4
10 цаг 15 минут

Г.Энхбаяр: "Боломж ба шийдэл" өдөрлөгийн үеэр иргэд ажилд орох бүрэн боломжтой

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяртай ярилцлаа.

Баянгол дүүргийн ХХҮХ өнгөрсөн онд ямар ямар шинэлэг ажлуудыг зохион байгуулсан вэ? Энэ оны зорилтоосоо хуваалцаач.

Баянгол дүүргийн ХХҮХ өнгөрсөн онд халамжаас хөдөлмөрт бодлогод суурилсанн төрийн үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд 2018 оны үйл ажиллагааныхаа чиглэлийг “Өрхийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж буй 1500 өрхөөс 300 өрхөд нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бодитойгоор үзүүлэх зорилт тавин ажилласан. Энэ хүрээнд мэргэжил эзэмших сонирхолтой 22 иргэнийг мэргэжилтэй болгосон, түр ажлын байранд 167 иргэнийг, байнгын ажлын байранд 23 иргэнийг, бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээнд 92 иргэнийг, хөдөлмөрт бэлтгэх сургалтад 15 иргэнийг, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад 100 иргэнийг, нийтдээ 500 гаруй иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулан ажилласан байна. Үүнээс гадна иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор явуулын нэг цэгийн үйлчилгээг гурван өдрийн хугацаанд зургаан байршилд зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд 25 мянга гаруй иргэдэд мэдээ мэдээлэл хүргэсэн. Энэ явуулын үйлчилгээгээр 1500 гаруй иргэний асуудлыг газар дээр шийдэж ажилласан. Энэ жилийн хувьд бид энэ мэт олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Танай хэлтсээс дүүргийнхээ иргэд рүү чиглэсэн томоохон ямар ажил зохион байгуулах гэж байгаа вэ?

Тиймээ. Дээр хэлсэнчлэн бид аль болох л иргэдрүүгээ чиглэсэн ажлыг түлхүү зохион байгуулахаар ажиллаж байна. 2019 оны Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил болгон ажиллаж байгаа, энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, 23 хороод хамтран Боломж ба Шийдэл” өдөрлөгийг энэ сарын есний,  мягмар гарагт зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг МҮЭСТО-нд болно, үйл ажиллагаа маань хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана.

Нэгдүгээрт 2019-2020 онд хийгдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн танилцуулгууд хийгдэх болно. 5 хөтөлбөр хэрэгжиж байгаа.  

    • Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
    • Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
    • Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
    • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр гэсэн таван хөтөлбөр  хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өдөрлөгийн үеэр иргэд маань авч, хамрагдахад нээлттэй юм.
Мөн 2017, 2018 онд дээрх төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд маань өдөрлөгийн үеэр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, шинээр төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдэд бизнесийн туршлагаасаа хуваалцах, төсөлд хамрагдсанаар ажил, амьдралд нь хэрхэн өөрчлөлт орсон талаар танилцуулга хийнэ.

Ажлын байр бий болгох зорилготой эдгээр хөтөлбөрийн ямар хугацаатай, хэдэн төгрөгний дэмжлэг үзүүлдэг вэ?

Дээр дурьдсан 5 хөтөлбөрийн 4 хөтөлбөрт нь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгодог. Хугацааны хувьд 2-4 жил буюу 24-48 сарын хугацаатай, 3,0-10,0 хүртэл сая төгрөгийг 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгодог юм.

Төсөл шалгаруулалтын хувьд 2019 оноос эхлэн иргэдийн оролцоог түлхүү оролцуулах, иргэдийн үнэлгээг харгалзан нээлттэй, иргэдийн оролцоотойгоор шалгаруулахаар болсон нь давуу талтай юм.

Хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийн ямар хугацаанд хүлээж авах вэ?

Төслийг хавар, намар зарлаж хүлээн авдаг. 2019 оны эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох төсөл хүлээн авах хугацаа 03 сарын 20-ны өдөр зарлаж, 04 сарын 10-нийг хүртэл иргэдийн төслийг хүлээж авч байгаа. Бид энэ хугацааг жил жилдээ, сунгадаг тул хугацааны хувьд иргэд маань санаа зоволтгүй ээ.

Дээрх төсөл хөтөлбөрүүдэд ямар иргэд хамрагдаж болох вэ?

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 35-аас дээш насны үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа эцэг эхчүүд, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 15-34 насны бүх залуус,  Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт ажил мэргэжлээрээ туршлагатай, салбартаа өөрийн мэдлэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй ахмадууд эсвэл гэрээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настнууд хамрагдах боломжтой юм.

Хэрэв та Баянгол дүүргийн иргэн бол дээрх төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтойг хэлмээр байна. Өдөрлөгийн үеэр төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдах, ямар бичиг баримт бүрдүүлэх, тавигдах шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Дээрх бүх үйлчилгээнд иргэдийн хяналт, оролцоог хангах тал дээр түлхүү анхаарч ажиллах болно.

“БОЛОМЖ БА ШИЙДЭЛ” өдөрлөгийн үеэр өөр ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?

Дээр хэлсэн үйлчилгээг авахаас гадна энэ үеэр нийгмийн халамжийн үйлчилгээ буюу  ахмадын өдрийн үйлчилгээ, амралт сувилалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэргэжлийн болон түр сургалтын байгууллагууд танилцуулга хийж, иргэдийг бүртгэх юм.

Бид Баянгол дүүргийн ХХҮХ-ийн дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг 2018 онд байгуулсан. Өнгөрсөн онд бид энэ төвдөө “Ажлын шуурхай ярилцлага” ажилд зуучлах шинэлэг үйлчилгээг туршсан.

Одоо илүү өргөн хүрээтэй дахин хийх гэж байгаа нь энэ өдөрлөгийн бас нэгэн чухал арга хэмжээ, үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар “Ажлын шуурхай ярилцлага”-нд  Өргөө кино театр, Бургер кинг, И-март, Номин холдинг, эрин интернейшнл, Бишрэлт пропертиз, Миний дэлгүүр сүлжээ, Буян компани зэрэг 20 гаруй байгууллага оролцохоо мэдэгдээд байна. Цаашид байгууллагууд нэмэгдэх юм.

“Ажлын шуурхай ярилцлага” ажилд зуучлах шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн гэж байна. Энэ талаар тодруулвал.

“Ажлын шуурхай ярилцлага” ажилд зуучлах үйлчилгээг манай хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн үйл ажиллагааны хүрээнд анх удаа зохион байгуулсан юм. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс боловсруулсан үйлчилгээ. Товчхон тайбарлахад ажил олгогч, ажил хайгч хоёрыг нэг дор уулзуулж, ажил олгогч байгууллага тухайн иргэнээр анкет бөглуулөхгүйгээр шууд ярилцлага хийж ажилд авах, дараагийн шатны ярилцлаганд оруулах зэрэг боломжийг нээж өгдөгөөрөө онцлогтой юм. Ажил олгогч байгууллага олон ажил хайгч иргэдтэй нэг дор уулзана, ажил хайгч иргэд олон ажил олгогчтой нэг зэрэг, нэг цэгт уулзах боломжтой болж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийн үеэр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна3 минут 39 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв9 минут 21 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ14 минут 36 секундын өмнөДе Йонг 21 “татав”19 минут 27 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ27 минут 51 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв34 минут 8 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд39 минут 48 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ44 минут 45 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана56 минут 10 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 7 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 14 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 35 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 53 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 59 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 10 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 23 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 35 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 40 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 52 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 56 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 2 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 15 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 28 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цагийн өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 10 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 55 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 10 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.