4-р сарын 5
12 цаг 30 минут

Оюун ухааны шилдгүүдийн 9 дэх удаагийн УАШТ эхэллээ

ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ

Энэ сарын 5, 6-нд буюу өнөөдөр болон маргааш үргэлжлэх Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 9 дэх удаагийн тэмцээн амжилттай эхэллээ. Тус тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон Улсын Мастер 9, Их Мастер 3, Олон Улсын Их Мастер 4 буюу нийт 16 олон улсын цолтой тамирчид оролцож байгаа ба Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчид болох ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.

Өглөө тэмцээний нээлт сайхан болж шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөснөөр тэмцээн эхэлсэн юм. Эхний хоёр төрөл болох “Нэр, царай” болон “Хоёртын тоолол” цээжлэх төрөл дуусаад яг одоо тэмцээний 3 дахь буюу “Баганан үгс” төрөл үргэлжилж байна. Удахгүй та бүхэнд тэмцээний үр дүнг мэдээлэх болно.

Тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Б.Баасандорж, Олон улсын шүүгч, ОУИМ Ө.Сэнгэсамдан нар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм.

Та бүхэн мөн тамирчдын амжилтыг www.memorysport.mn сайтаас харж болно.

Тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье.

Оюуны хүчийг мэдрүүлцгээе!

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.96иргэн   • 4 сарын 6. 11 цаг 44 минут

Ой тогтоолтоо сайжруулсны дараа бодит ажилд сайн холбоцгоо хүүхдүүдээ. Жишээ компьютерийн программын хичээлийг гадаад багш нар хурдтай зааж байхад тогтоолт хурдантай нь үйлдлээр нь шууд тогтоогоод , тогтоолт муутай нь ахин дахин хэлүүлж байж тогтоодог. Ой тогтоолт сайн хөгжүүлэх нь ажлын үр дүнд сайн нөлөөлнө. Мөн бид нар гадагш нь залуучуудыг нарийн мэргэжлийн сургалтанд явуулахад ой тогтоолтоо хөгжүүлсэн залуучууд сайн хараад үйлдэл бүрээр нь ойлгон тогтоосон байхад ой тогтоолт муутай нь видео бичлэг л хийгээд ирсэн байдаг. Хэрэгтэй

64.119.24.28Зочин   • 4 сарын 5. 14 цаг 51 минут

za daa ene ch tiim heregtei yum bish shyy dee, yagaad enend ingeed ach holbogdol uguud bnaa,

202.55.180.58Зочин   • 4 сарын 5. 17 цаг 35 минут

yagaad hereggui gej ve

66.181.161.67Зочин   • 4 сарын 5. 12 цаг 43 минут

Манай улсын аваргын тэмцээн бол дэлхийн аваргын тэмцээн гэсэн үг.

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно33 минут 52 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь38 минут 52 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина43 минут 52 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт48 минут 52 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна53 минут 52 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна58 минут 52 секундын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 4 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 9 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 14 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 19 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 24 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 29 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 34 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 39 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 44 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 49 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 54 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов1 цаг 59 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 4 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 9 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 14 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 19 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 24 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 29 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 34 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 39 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 44 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 49 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 54 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ2 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.