4-р сарын 6
11 цаг 10 минут

Тойм: Зөвшөөрөлгүй газ худалдаалсан "Синчи газ" хий алдаж, Засгийн газар "Стандарт банк"-ны 40 сая ам.долларыг төлж барагдуулав

Өнгөрч буй долоо хоногийн хувьд үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцорч, чөлөөлөгдөөд байсан хуулийн байгууллагын удирдлагуудад нэр дэвшигчид тодорч, зарим хуулийн байгууллагад томилгоо хийгдлээ. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Ингээд өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 

Казино тоглосон төрийн удирдах албан тушаалтнууд болон төрийн албан хаагчдад хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас төрийн байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагч,  тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох шийдвэр гаргасан. 

Үүнд иргэд, олон нийтийн хяналт чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж, холбогдох сайд нарт үүрэгт болгосон юм. Энэхүү шийдвэрийг гаргах болсон зорилго нь гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, төрийн албан хаагчид дипломат ёс жаягийг нийтээр дагаж мөрддөг болохын зэрэгцээ зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч өөрөө сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгохоор болов

Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан чухал шийдвэрийн нэг нь цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын илүү цагийн мөнгийг бодож олгох, мөн өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи илүү цагийг нөхөж олгох шийдвэр байв. Цэцэрлэгийн багш нар 07:30-19:30 цаг хүртэл ажиллаж, долоо хоногт 10, сард 40 цаг илүү ажилладаг байна. Оны эхнэээс мөрдөж байсан журмын дагуу цэцэрлэгийн багш нарын илүү ажилласан 24 цагийн нэмэгдэл олгогдохгүйгээр орхигдоод байсан бол өнөөдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу илүү цагийн нэмэгдэл бүрэн олгогддог болж дээр нь 1,2,3 дугаар сарын орхигдоод байсан илүү цагийн  нэмэгдэл нөхөж олгогдохоор болсон байна. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 22391 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд тэдний илүү цагийн нэмэгдэлд 14,755.9 сая төгрөгийг төсөвлөжээ.  

ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэн томилогдлоо

Мөн Засгийн газрын хуралдаанаар нэгэн томилгоо хийгдсэн нь ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор аж.

1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан.

ШШГЕГ-ын  Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай байна. 

Хаврын чуулганы эргэн тойронд

Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилж, Б.Амгаланбаатарыг Ерөнхий прокурорын орлогчоос огцрууллаа

Өнгөрсөн баасан гаригт хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр энэ чуулганы үеэр ШХАБ-т хүчээр элсүүүлнэ гэдэг нь ойр үндэслэлгүй яриа юм гэдгийг онцоллоо. Мөн хаврын чуулганаар нэгэн томилгоо хийгдсэн нь Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томиллоо. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг албан тушаалаас нь огцрууллаа. 

Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас "Стандарт банк"-ны 40 сая ам.долларыг төлж барагдуулав

Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн "Стандарт банк"-ны өрийг төлж барагдуулсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв. Тодруулбал, Жаст группын Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд африкийн Стандарт банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас "Стандарт банк" 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаад Арбитрын шүүхээс батлан даалтаар оролцсон Эрдэнэт үйлдвэрийг төлж барагдуул гэсэн шийдвэрийг гаргажээ. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг шилжүүлж, өрийг нь барагдуулсан байна. 

Хууль эрх зүйн салбарт

Зөвшөөрөлгүй газ худалдаалж байсан "СИНЧИ ГАЗ" хий алдаж, ОНЦ НӨХЦӨЛ БАЙДАЛ үүсэв

Өнгөрсөн мягмар гаригт СХД-т үйл ажиллагаа явуулдаг "Синчи газ" шатахуун түгээх станцаас газ алдагдсан хэрэг гарсан. Уг асуудлаар МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд мэдээлэл өгсөн. Түүний өгсөн мэдээллээр тус ШТС нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, газ худалдаалагдаж байсан нь тогтоогдсон юм. 

"Синчи ойл" компани нь 7 салбартай бөгөөд Баянхошуу дахь "Синчи газ"-аас хий алдагдсан байна. Хий алдагдсан даруйд онцгой байдлын гал унтраах аврах ангийн баг хийн тархалтыг саармагжуулах арга хэмжээ авч ажилласан байдаг. Урьдчилсан байдлаар хий агуулж байсан саванд цуурал үүссэнээс хий алдагдсан гэж үзэж байгаа аж. МХЕГ-аас тухайн цууралт нь шинэ цууралт уу, өмнө нь байсан цууралт уу гэдгийг шинжлэн дүгнэлт гаргах юм байна. Одоогийн байдлаар хий алдагдсан хэмжээ тодорхойгүй, саармагжуулах бодис цацсан учраас хамрах хүрээг тогтоох боломжгүй байгааг албаны хүмүүс хэллээ. 

"Синчи газ"-ыг зөвшөөрөлгүй газ худалдаалсан хэмээн үзэж НМХГ-аас зөвшөөрөлгүй худалдсан газын орлогыг улсын орлогод хурааж авахаар прокурорын газарт хүсэлт явуулжээ.

"Тод каннам" эмнэлэг зөвшөөрөлгүй байж мэс засал хийж байгаад хүний аминд хүрэв  

29-хөн настай бүсгүй арьсан доорх өөхөө соруулах мэс засал хийлгээд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж байсан эмэгтэйн зүрх нь зогсож, Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад энэ сарын 1-ний өдөр нас барсан байна. 

"Тод каннам" эмнэлэг нь тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн, анх тусгай зөвшөөрөл авахдаа БЗД-т үйл ажиллагаа явуулна гэж авчихаад тухайн байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй, гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Б.Аз

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.249.202Зочин   • 4 сарын 8. 3 цаг 56 минут

160.1 say dollar batxvv awsan gechixeed 40.0sayiig tolood or tsairlaa, geed xutsaad baix yum, bi tegwel320.2 sayiig awaad irie, ta nar 80.0 sayiig ni tolchix, vldseniig ni xuwaagaad gudarchixiy, tegex vv, xamuud aa,

64.46.6.187Jamsran   • 4 сарын 8. 6 цаг 05 минут

Muuhai buduuleg.

202.131.249.202Зочин   • 4 сарын 7. 20 цаг 09 минут

tord yu ch bvteelgvi 20 jil zvgeer xulgai xiij suuj baigaad tetgewert garaxad/dundaj tsalin 700,0 gaar bodoxod 25200000 bolj bna// ene arai shudarga bish bna, eswel ene tor aj axui negj,toriin alban xaagch gej yalgalgvigeer bvx tetgewert garch bui xvmvvst adil 36 sariin tsalintai ni tentsex xemjeenii neg udaagiin tetgeleg olgodog boloxiig xuulichilj ogoxiig shaardaj bna,tor baylag bvteegchidiin tolson tatwaraar ami zuuj baij ingej yalgax xereggvi l bgaa yum daa,

202.131.249.202Зочин   • 4 сарын 7. 20 цаг 01 минут

pizdaagaaraa ergesen neg asuudal bna aa,ene toriin alban xaagchid gej ajillaj baixdaa ch xulgai xiine, tetgewert garaxdaa ch bas xulgai xiine yasan shunal ni baragddaggvi xulgaichuud we, tetgewert garaxdaa 36 sariin tsalintai tentsex tetgeleg awna, geed bvr xuulchilchixlaa, nasaaraa yamarch baylag bvteegeegvi baij,tegexed nasaaraa baylag bvteej tatwar tolj xulgaichuudiig tejeej irsen ajilchid j ni, d t villdweriin ajilchid 1 jiliig ni 480,0 bodoj tetgeleg ogdog ni shudraga esond niitsexgvi bna,vildwert 20 jil ajillaad garlaa gexed l 9,6 say,

202.179.31.242Зочин   • 4 сарын 7. 19 цаг 25 минут

хөгийн новшнууд, иргэд бид та нарыг шүүж хөрөнгийг чинь хураах өдөр ирнээ.

66.181.185.78Зочин   • 4 сарын 7. 18 цаг 08 минут

ПРОКУРОР, ШҮҮХ, ЦАГДАА, АТГ -ЫН ЛУЙВАРЧДЫН ТОМИЛСОН ТЭДНИЙ ГАР ХӨЛҮҮДИЙГ СОЛЬЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОНЫ ДАРАА ЭНЭ БҮХ ТОМ ЛУЙВАРЫН ХЭРЭГ ШУДАРГААР ШИЙДЭГДЭНЭ!!!! НААНА НЬ ХИЧНЭЭН ШУДАРГААР ЯВААД ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ ГЭДЭГ НЬ АЛЬ ЭРТ ОЙЛГОМЖТОЙ БОЛСОН....

64.119.25.220Зочин   • 4 сарын 7. 16 цаг 19 минут

MAH inhan bugd lalaruud,ta nar 2020ond bugd shorond yvnaa.bid tiim songoltig xiine.

202.21.108.97Зочин   • 4 сарын 7. 16 цаг 10 минут

ene uls oron urund orj utund ideglee dee MAH-aas bolj.yamar mal humuus gej baihlaar MAH gedeg bnaa.uursdiin ur huuhdee shud jorlond hiij jivuulj baigaaga meddegui yum baihdaa

202.179.25.43SIN CHI GAZ   • 4 сарын 7. 13 цаг 22 минут

MAI MINII BOOVIIG HUH YANKANUUDAA

66.181.185.78Зочин   • 4 сарын 7. 15 цаг 44 минут

НӨГӨӨ ГАРУУД ЧИНЬ ХҮРЭЭД ИРЧИХСЭН БАЙНА. --------------------- АН (МАНАН)-ЫН ТОЛГОЙ ЛУЙВАРЧИД 4 САРЫН 5-НД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН. ХАРИН ЖАГСААЛ БОЛОХООС ХОЁР ӨДРИЙН ӨМНӨ ЖАГСААЛД ОЛОН ХҮН ДАГУУЛЖ ИРСЭН ҮҮРҮҮДИЙГ МӨНГӨӨР УРАМШУУЛНА ГЭХ МЭДЭЭ ТАРСАН БАЙДАГ. ТЭГВЭЛ ИЙМ ӨНГӨ МӨНГӨНИЙ ЖАГСААЛД ХЭН ХЭН ИРСНИЙГ ХАРААЧ. АЖИЛ ХӨДӨЛМӨР, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ХӨДӨЛЖ БАЙГААГҮЙ НӨГӨӨ Л ЗАЛУУ ҮЕИЙНХЭН, ОЮУТНУУД. МОНГОЛЫН ЗАЛУУ ҮЕ ИЙМ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ГУТАМШИГТАЙ БИШ ГЭЖ ҮҮ?

66.181.185.78Зочин   • 4 сарын 7. 12 цаг 07 минут

Jgjk

66.181.185.78Зочин   • 4 сарын 7. 12 цаг 08 минут

ЭНЭ БОЛ БАРИМТТАЙ ФАКТ‼️ СЭТГҮҮЛЧ МӨНХБАЯСГАЛАН 2017 ОНЫ 11 САРД ТЕГ-ЫН ДАРГА АСАН ЯРГАЧИН Б.ХУРЦЫГ НЭВТРҮҮЛЭГТЭЭ ОРУУЛАХДАА УРЬДЧИЛАН ТОХИРОЛЦСОН ТАВИЛТТАЙ ЖҮЖГЭЭР ТҮҮНД ИЛТ НАЙР ТАВЬЖ "НААЛИНХАЙТАН" ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ САЙХНААР ГАРГАХЫГ ХИЧЭЭСЭН НЬ ОЛНЫ ДУРГУЙЦЛИЙГ ТӨРҮҮЛСЭН БАЙДАГ‼️ ЭСРЭГЭЭР МӨН 2017 ОНЫ 11 САРД Ц.НЯМДОРЖ САЙДЫГ НЭВТРҮҮЛГЭЭР ХАРЛУУЛАХ, НЭР ХҮНДИЙГ УНАГААХ ГЭЖ ЯВУУРГҮЙ ОРОЛДСОН НЬ ТҮҮНИЙГ ХУДАЛДАГДДАГ, ЗАХИАЛГААР ОЛНЫ ТАРХИЙГ УГААХ ГЭЖ ОРОЛДДОГ СЭТГҮҮЛЧ ГЭДГИЙГ БҮРЭН БАТАЛДАГ. СҮҮЛД Н.НОМТОЙБАЯР ОРОЛЦСОН НЭВТРҮҮЛГИЙН ҮЗЭХЭД МӨ

64.119.17.1061212   • 4 сарын 6. 16 цаг 05 минут

АРХАНГАЙ АЙМГИЙН ИХ ТАМИР ЗЭРЭГ СУМД РУУ УЛИРАЛ БҮР ЭРДЭНЭТЭЭС УУЛЫН БАЯЖУУЛАХЫН ТӨСВӨӨР БҮРДҮҮЛСЭН АЧАА ОЛОН ЖИЛ АЧИГДАЖ БАЙВ, ТҮҮНИЙ ҮР ДҮНД ГАНЗОРИГЫН ТЭМҮҮЛЭН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ГЭХ МЭТ ҮЙЛДЛИЙГ ХИЙЖ БАЙСАН ГАНЗОРИГ ОТГОНБИЛЭГ ДОРЛИГЖАВ ГЭХ МЭТ НӨХДӨӨС ХӨРӨНГӨЖСӨН ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙГ ТОДРУУЛЖ, БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ХӨРӨНГИЙГ ХУРААЯ.

66.181.185.78Зочин   • 4 сарын 7. 12 цаг 18 минут

Хулгайн нууц оффшор компани, Швейцарын банкны дансны товч тайлбар. Авлига, луйвар нь нэгэнт баригдаад байгаа С.Баярцогт энэ схемээр ХЭЗЭЭ Ч БАРИГДАХГҮЙ гэж тооцоолон нууц компани, данс нээж Оюутолгойг гадныханд бэлэглэсэн авлигын мөнгөө нуужээ. Гэвч "Цаг цагаараа байдаггүй, Цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэг шиг Швейцарын хууль өөрчлөгдөж, тэндэхийн хууль шүүхийн байгууллага Авлигатай холбоотой байж болзошгүй этгээдүүдийн НУУЦ ДАНСНЫ мэдээллийг авдаг болсон байна. Ийнхүү ХЭЗЭЭ Ч БАРИГДАХГҮЙ гэж тооцож байсан С.Баярцогтын дансны мэдээлэл ил б

64.119.21.18Zochin   • 4 сарын 6. 12 цаг 48 минут

Erdenetiin gereend orolzson luivarchdiinxaa xurungiig xuraagaachee. Gariin usgiig ni xuuramchaar uildsen geed bgaa ch tamgiig ni xuuramchaar uildeegui ni todorxoi bolson gesen sh dee. Yaxaaraa xeden luivarchdiin luivardan mungiig Ulsiin umchit uildever tuldug yum be. Naad 40 saya dollar chin naad luivarchdiin chin neg udaagiin kazino toglox mungu sh dee.

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа5 цаг 4 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.