4-р сарын 8
11 цаг 50 минут

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалаар  АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтонтой уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны асуудлаар харилцан ярилцлаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газрын дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгаж, нэр бүхий гишүүдээс Конгрест өргөн барихаар бэлтгэж байгаа Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах үйл ажиллагаанд дэмжлэг хүсэв. Элчин сайд Ж.Болтон Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэн “Монголын зэвсэгт хүчин Америк цэргүүдтэй олон жил мөр зэрэгцэн тэмцэж байгаа, хоёр талын харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэв.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Шанахантай уулзахаар Пентагон хүрэлцэн ирлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Пентагонд хүрэлцэн ирэхэд ноён П.Шанахан АНУ-ын Нийслэл Вашингтоны цэргийн хүрээний хүндэт харуулын хамт угтан авч, хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авав. Уулзалтын эхэнд ноён П.Шанахан Монгол Улс ардчилалыг үлгэрлэгч орон, бүс нутгийн болон олон улсын түвшинд нээлттэй, чөлөөт орны эрх үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэгч улс, олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өөрийн чадах хэмжээнээсээ илүүгээр амжилттай үүрэг гүйцэтгэж байдагт АНУ-ын зүгээс машид ихээр талархаж байдаг, тиймээс ч АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пенс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар  хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрснийг тэмдэглэж байсан, бид Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг, цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагаа өргөжинэ гэдэгт итгэж байна хэмээн халуун дотноор хүлээн авав. Энэхүү уулзалтын дараагаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Үндэсний гвардын дарга генерал Ж.Генгиелтэй уулзаж, Мужийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Аляска мужийн Үндэсний гвардтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа, цаашид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд мужийн үндэсний гвардын үйл ажиллагаанаас суралцах, хамтран ажиллах хэрэгцээ байгааг талууд тэмдэглэв. Түүнчлэн өнөөгийн хүрсэн амжилтаа ахиулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлага байгааг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцлов.

Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны бүрэлдэхүүн оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын дөрөв дэх айлчлал бөгөөд хамгийн сүүлд буюу 2011 оноос хойш тасалдаад байсан юм.

Удаан хугацаагаар тасалдаад байсан батлан хамгаалахын сайдын айлчлалыг дахин сэргээж, өндөр дээд хэмжээнд  хүлээн авсан үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.51Mongolhuu   • 4 сарын 10. 8 цаг 21 минут

Ard tald avarga huchit Tsagaan baavgai bii gedgiig martaj dee saidiin orontsog hogiin gar .

202.9.44.51zochin   • 4 сарын 10. 7 цаг 39 минут

zonog gichii tenemel ovgon guai Amerik gej daldagnaad aml amldral 2 oo Oros ah nart archuulana gedgee hatuu sanaj yav .Amerik chamd alnii alchuuraas oor yu ch ogohgui .Daruihan ogtsor buunii nohoi mini es tegvees !!!

43.250.126.130Зочин   • 4 сарын 8. 14 цаг 21 минут

Энэ өвгөниыг огцруулахгүй яагаад байлгаад байна аа. Цэрэг армид зодуулж, ахлагч нар том дарга нартаа зарцлагдан явж байгаад амиа алдаж байхад цэргийн хэргийн мэдлэггүй энэ нөхөр үхсэнээ хийж америкт тэнэнэ вээ

203.91.115.47Ssereenen   • 4 сарын 8. 13 цаг 37 минут

Ameriktai hamtrana gedeg bol domog shuu manai armi ulam l goyo bolohiin bndaa

139.5.217.65Зочин   • 4 сарын 8. 12 цаг 10 минут

Тэнэмэл өвгөн юу бүтээхэв дээ ардын мөнгөөр жаал зугаалж байгаад л ирлээ .

103.9.90.98зочин   • 4 сарын 9. 9 цаг 50 минут

энэ хүн шиг англи, орос хэлээр төрөлх хэл шигээ ярьдаг гишүүн хэд байгаа болоо

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"3 цагийн өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь3 цагийн өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов3 цаг 4 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ5 цаг 7 минутын өмнөУмард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ5 цаг 12 минутын өмнөТөрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна5 цаг 17 минутын өмнө“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов5 цаг 18 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’5 цаг 22 минутын өмнөЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ5 цаг 27 минутын өмнөСтрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ5 цаг 32 минутын өмнөЭлтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна5 цаг 37 минутын өмнөШүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ5 цаг 42 минутын өмнөОрчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар5 цаг 47 минутын өмнөХаннам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ5 цаг 47 минутын өмнөЯпоны ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна5 цаг 52 минутын өмнөЛ.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй5 цаг 57 минутын өмнөБНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 цаг 2 минутын өмнөШ.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 цаг 2 минутын өмнөДэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 цаг 7 минутын өмнө“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 цаг 12 минутын өмнөАНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 цаг 17 минутын өмнөХараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 цаг 22 минутын өмнөКриптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 цаг 27 минутын өмнөИрээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 цаг 32 минутын өмнөБөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 цаг 37 минутын өмнөДарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 цаг 42 минутын өмнөР.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 цаг 47 минутын өмнөКП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 цаг 52 минутын өмнөХаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 цаг 57 минутын өмнөЗагварын завгүй хос7 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.